Учир ину:

  1. 2016-2020 онд Монгол Улс хөгжлөөрөө УХРАВ. Хүснэгт 1.

2016, 2017 онуудад ДНБ-ий өсөлт МУ-ын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030 (ҮБ-2030)-д заасан жилийн 6.6%-д хүрч байсангүй, Төр, ЗГ маань ч нэмэлт эрчимжүүлэлт хийсэнгүй. Иргэн би санхүүжилт хүрээгүй биз, 2018-19 онуудад нөхчихнө байх гэж найдсан ч ЗГ-ын хөтөлбөртэй дахин танилцахад, том нутгаа дата үйлчилгээнд 100% хүргэн хамруулж бүр Цэг болгоход саад болж байсан УБ-сумд хооронд дата дамжуулах тарифыг бууруулах, бүр 0 болгох чиглэлийн ҮБ-2030-ийн 2.1.5-н Зорилт.7-н “I үе шат (2016-2020): Нийт хүн амын 70%-г өндөр хурдны интернетийн сүлжээнд холбож, газар нутгийн байршлаас үл хамаарсан ижил үнэ, тарифыг мөрдөж, ...” гэсэн заалт ЗГ-ын хөтөлбөрт тусаагүй байсан тул, үүнийг нэмж оруулна уу, энэ нь ДНБ-ийг дор хаяж 0.3 пункт өсгөнө гэсэн хүсэлт явуулав. 

Интернетийг хотын зах, хөдөөгийнхөнд, МХС Төрийн Өмчит Компани, МУ-ын төсвийн хөрөнгөөр хөдөө тийш татсан шилэн кабелиараа, 1 мбит/с-г нь сард ₮80000 (НӨАТ-гүй)-ийн тарифаар хүргэдэг хэвээр байв. Гэтэл Улаанбаатар-АНУ хооронд 1 мбит/с өргөнтэй зурвас (хурд) сарын ~₮16000. Өндөр тариф Их наяд илүү төгрөгийн хөрөнгө оруулалтын өгөөжийг 10%-с хэтрэхгүй болгодог. Жишээлбэл сум, суурин руу татсан, жил бүр өргөтгөж буй, одоогоор 300 тэрбум₮-с багагүй өртөгтэй, петабит/с нэвтрүүлэх чадвартай шилэн кабельд тогтоосон ₮80000/мб/с-ийн тариф түүнийг 0.001%-иас бага ачаалалтай болгохын дээр хөдөөд суурилуулсан дор хаяж 250 тэрбум₮ үнийн дүнтэй суурин төхөөрөмжүүд, хөдөлгөөнт 2G/3G/4G станцуудад техникийн үзүүлэлтийн дөнгөж ~10%-д хүрсэн урсгал өгдгөөс хөдөөгийн иргэд, ААНБ-ын ₮350 тэрбум илүү өртөгтэй, банк, санхүү, худалдаа, FB, эмнэлэг, төрийн үйлчилгээ зэрэг өнөө үед амин чухал болсон эпликэшнүүдтэй өндөр технологийн ухаалаг утас, iPAD, ба бусад төхөөрөмжүүд хангалттай хурдтай дата үйлчилгээ хүрээгүй МУ-ын нутгийн 90%-д дуу, дүрс тоглуулагч, тоглоом төдий болчихдог. УИХ, ЗГ маань энэ нутагтаа төр, бизнесийн бий болгосон ₮150 тэрбум илүү өртөгтэй онлайн эпликэшнүүд, Дэлхийн бүх онлайн үйлчилгээг хүргэхгүй байх бодлого барьж гэж санагдахаар. Саналын хавсралтыг https://www.sendspace.com/file/t7nw7w -аас үзнэ үү.

ҮСХ-оос гаргадаг мэдээг дараахи хүснэгтэд оруулаад харахад үндсэн үзүүлэлтүүд ҮБ-2030-д заасанд хүрсэнгүй.

Хүснэгт 1. ҮБ-2030-ийн гол 2 үзүүлэлтийн байдал 4 жилийн дараа.


Үндсэн үзүүлэлт
2015 оны эцэст байсан нь
2019 оны эцэст хүргэх зорилт
2019 оны эцэст байгаа нь
Үр дүн
1
Хүний Хөгжлийн Индекс (ХХИ)
Дэлхийд № 90-д байв. [А]
4-5 байр ахиж ~№86-д жагсах.
Дэлхийд №92-т жагсчээ. [Б]
Байр ухарчээ
2
ДНБ, жилд 6.6% өсгөх.
Жилд [А]
ДНБ-г 4 жилд 29.1% өсгөх.
4 жилд 20.0% өсөв. [В]
Өсөлт саарчээ

Жич: 2020 оны 1-р улиралд, ДНБ-ий хэмжээ 2019 оны мөн үеээс 10.7 пунктээр буурчээ. [B].

А. МУ-ын ТХ-н Үзэл Баримтлал-2030

Б. hdr.undp.org, 2015/2019 Human Development Index Ranking

В. Үндэсний Статистикийн Хорооны мэдээллийн сайт: 1212.mn 

ДНБ-ийг өсгөх, ХХИ-г дээшлүүлэхэд дэмжлэг болж юуны магад хэмээн өөрийн боловсруулсан, э/з-ийн хэллэгээр завсрын хэрэглээг бууруулах зарим шийдэл байна, эдгээрийг судалж сайжруулаад тооцоондоо тусгана уу хэмээн баримтуудаа ЗГХЭГ, УИХ-ын ЭЗБХ төдийгүй, УИХ-ын гишүүдэд е-мэйл хаягаар нь явуулж байв. Үүнд: нарны илчээр халах тул ашиглалтын зардал нь ердийн барилгаас 2 гаруй дахин бага, дэд бүтэц шаардахгүй барилгын загвар, өвлийн өдөр дотроо дулаан ариун цэврийн байгууламж, агаар шүүж оруулагч, ус, хөдөлмөр хэмнэх сав зэрэг багтсан. https://gmobile.mn/ns/ns/177.html -с үзнэ үү. Саналуудад минь няцаалт байтугай хариу ирж байсангүй.

2. ЦАР ТАХЛЫН ХОХИРЛЫГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ХАНГАЛТГҮЙ

Covid-19-ийн үед хохирлыг багасгах, Э/З-н сааралтыг бууруулах, мөн Цахим шилжилтийн бодлогод тусгах саналууд боловсруулж УИХ-ын ТБХ-нд цаасаар, УИХ-ын гишүүдэд е-мэйлаар явуулж байв. Үүнд ОУ-ын цахилгаан холбооны эвлэл (ITU)-ийн дараахи зөвлөмж, мөн ҮБ-2030-ийн 2.1.5-ын Зорилт.7-г цаг алдалгүй хэрэгжүүлвэл вирусээс үүдсэн хөл хорионд иргэд, бизнес, төрийн байгууллагын үйл ажиллагаа бага өртөхийн дээр хот-хөдөө төдийгүй хотын доторхи хөдөлгөөнийг 10-20% бууруулж, Э/З-ийн сааралтыг багасгах боломж байна гэж туссан. ITU нь Дэлхийн улс орнуудад 3G/4G-ийн буюу хөдөлгөөнт өргөн зурвасын дата үйлчилгээний Э/З-т үзүүлэх нөлөөг судалсан тайланг дараахи сайт дээр байрлуулсан. https://www.itu.int/en/ITU-D/Regulatory-Market/Documents/FINAL_1d_18-00513_Broadband-and-Digital-Transformation-E.pdf Энэ тайланд улс орнуудыг нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр нь бага USD12000 хүртэл, дунд, их USD22000-с дээш гэж 3 ангилж, бага ангиллын улсуудын хувьд техникийн стандарт үзүүлэлттэй үйлчилгээ бүхий 3G/4G-ийн хамралтын талбайг 1% нэмэгдүүлэхэд ДНБ 0.2% өсдөг гэж дүгнэгджээ. МУ-ын хувьд ҮБ-2030-ийн Зорилт.7 хэрэгжвэл 3G/4G-ийн хамралт энэ жилд л 5-10% нэмэгдэж ДНБ-ийг 1.3-2.3 пункт өсгөх нөхцөл бүрднэ. УИХ ҮБ-2030-ийн заалтыг орхигдуулснаа хэрэгжүүлсэнгүй, ЗГ, УИХ-ын гишүүд ITU-ийн зөвлөмжийг хайхарсангүй.

3. АЛСЫН ХАРАА ОЙРЫНХ БОЛЖ.

Өвгөн би ЗГ, УИХ-ын гишүүдийн ҮБ-2030-ийн зорилгын талаар “6.6% хэтэрхий өндөр” гэж ярьцгаахыг сонсож байсан ч, дараагийн гишүүд өсгөчихнө гэж найддаг байв. 2019 оны 8 сараас ҮХГ Алсын Хараа-2050-г боловсруулж эхэлсэн гэнэ, олон эрдэмтэн оролцож байна гм мэдээ дуулдаж байснаа интернет дээр эх нь тавигдахтай зэрэгмакро үзүүлэлтүүдтэй нь танилцаад өөрийн боловсруулж байсан Цаг боллоо! нэртэй МУ-ыг 2062 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлалтай харьцуулахад АХ-2050-ийн ажлын хэсэг хэд, хэдэн нөлөө бүхий фактор (электроник, интернетжүүлэлт, суперкомпьютер, оюуны өмч, бренд, онлайн үйлчилгээг Дэлхийд гм)-ыг орхисноос 2050 онд хүрсэн байх нэг хүнд ногдох ДНБ дөнгөж U$15000, ХХИ 0.9 гэж тавигдсан байв. МУ-ын ДНБ-ий жилийн өсөлтийг 2030-40 онд 5.3%, 2040-50 онд дөнгөж 3.7%, нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтийг 2030-40 онд 3.7%, 2040-50 онд ичмээр бага 2.25% гэж тооцсоныг үзээд маш их харамсан саналаа томъёолж, жилийн өсөлтийг 7-9% болгох боломжтой хэмээн Үндэсний Хөгжлийн Газарт 2020 оны 2 сарын 2-нд Цаг боллоо!-ийн хамт явуулав. Гэвч тэд няцаалт ирүүлсэнгүй. Алсын Хараа-2050 УИХ-аар энэ хэвээр батлагдав. 

Хүснэгт 2. Цаг боллоо!, АХ-2050-ийн ХХИ, ДНБ, нэг хүнд ногдох ДНБ, тэрбум(Тб) U$D. 

Он
ХХИ
1 хүнд ногдох ДНБ, Тб U$D
МУ-ын ДНБ, Тб U$D
Цаг боллоо!
АХ-2050
Цаг боллоо!
АХ-2050 
Цаг боллоо!
АХ-2050
2030
0.793
0.8
9068
8299
36
32.1
2040
0.882
0.85
19577
12000
90
54
2050
0.973
0.9
42267
15000
230
77.7
2062
1.082 №1*

101000

660

* МУ Хүний хөгжлийн үзүүлэлтээр 2062 онд Дэлхийд №1 болсон байх боломжтой.

АХ-2050-ийн ажлын хэсэг, УИХ-ын гишүүд сүүлийн 30 жилийн түүхээ судалж 2010-19 онд МУ-ын ДНБ жилд дунджаар 7.57%, 2004-13 онуудад 9% өссөн, ийм өсөлт МУ-д боломжтой гэдгийг мэдсээр атлаа, иргэдийнхээ хүсэлт, шаардлагыг хайхарсангүй, тэр байтугай тэднээс асуулгүй, өөрсөддөө тохируулан, маш бага өсөлт батлав.

Өсөлтийг 2.25%-5.3% төдий төлөвлөхөд ямар их боломж алдаж байгааг Хүснэгт.2 тодорхой харуулна. 2050 онд МУ 230 Тб долларын ДНБ-тэй байх атал УИХ маань 77.7 Тб доллар байхад болоо гэж үзжээ. 150 Тб долларыг салхинд хийсгэв. Их нөөцтэй, оюуны чадавхи өндөртэй иргэдтэй улсын хөгжлийг нь чөдөрлөх баримт бичиг боловсруулчихаад УИХ-ын ЭЗБХ-ны 2020 оны 4 сарын 8-ны хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Л. Оюун-Эрдэнэ ”ДНБ 6.1 дахин нэмэгдэж нэг хүнд оногдох ДНБ 3.6 дахин өсөж, 15,000 ам.долларт хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна”, МУ-ын ХХИ-г 0.9-д хүргэж, аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтана”, “хөгжлийн бодлогын зорилго бүр монгол хүний сайн сайхан амьдралыг дээшлүүлэхэд чиглэнэ хэмээн ичсэн шинжгүй танилцуулсан нь герман Геббельсийн ярьдаг байсантай, монголоосоо бол Баярцогт гэгчийн 20000 хувьсагч ярьсантай тун ижил иргэдийг төөрөгдүүлэн зорьсондоо хүрэх атгаг зорилго агуулж байв. Геббельс ярьсандаа итгэж байснаараа энэ 2-оос ялгаатай. 

Энэ яаж батлагдав? 

УИХ 2019 оны 12 сарын 20-нд УИХ-ын Сонгуулийн тухай хууль баталсны 38.5-д “Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь МУ-ын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх . . . талаар төрийн аудитын байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна.” гэж зааснаар нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид МУ-г АХ-2050-д тусгасан өчүүхэн өсөлтөөс ялигүй дээш хурдтай хөгжүүлэх баталгаатай тооцоотой байсан ч, сонгуульд оролцох боломжгүй болох аж. МАНАН-гийн УИХ МУ-ыг хөгжүүлэх намуудын өрсөлдөөнийг хориглочихов. Чингис хаан босоод байтугай Трамп ирлээ ч МУ-д бол ялж чадахгүй боллоо, учир нь Монголыг Дэлхийд №1 болгоно гэхэд л Аудитын газар дүгнэлт гаргахгүй. 

Үүний цаад учир юунд вэ? 

Төр барьж буй нам (2020 оны 5 сарын байдлаар МАН, АН)-ууд, ялангуяа тэдний төрд өндөр албан тушаал хашдаг гишүүд МУ-ын Төр, Засгийн өндөрлөгтөө л байж байх хүсэлтэй, үүнийгээ ч тэд баталгаажуулж чадав. Учир нь МУ-ын ДНБ-ийг жилд, тэдний баталсан, хэдхэн хувь өсгөхөд зүтгэл орохгүй, иймд УИХ, ЗГ, Яамдад сайд, даргаар ажиллана гэдэг бараг амралтанд байх (БНХАУ-д бол бэрх, тэд 10 жилд ДНБ-ээ 2 дахин өсгөх зорилготой, энэ жинхэнэ зүтгэл шаардана)-тай адил. Өөрсдийн ТВ, сайт, сонин, Үндэсний ТВ, сайтууд дээр шав тавих, тууз хайчлах, өргөмжлөл гардуулах зэргийг гаргаад л байвал дараагийн сонгуулиар тэд ахин Төрд гарч таарна. Нэгэнт намуудыг МУ-ыг хөгжүүлэх хөтөлбөрөөр уралдуулахгүй юм чинь төр барьж буй намуудаас ялгарах зүйл бусад намуудад үгүй болно. Ядаж төр барьж буй намын гишүүд (УИХ, ЗГ-ын гишүүд, хурган дарга нар) зурагтаар их гарсан, сонинд зураг нь тавигдсан байх тул, сонгогчдын нэлээд нь улсаа хөгжүүлэх бодитой хөтөлбөртэй чадвартай нэр дэвшигчийг бус нүүрийг нь ТВ-р харсан “хортой нөхөр”-ийг буюу одоогийн Төр, засаг баригчдаас сонгох магадлал өндөр. Эрх баригчид орон нутгийн дамжуулахын тарифыг зориуд өндөр тогтоон хөдөөгийнхнийг интернетгүй буюу мэдээлэлгүй байлгаж ТВ-ээр тархийг нь угааж байсны ашиг нь гарч магадгүй нь харамсалтай. АН-ынхан үүнд бас хамаатай. 2020 оны 5 сарын 15-нд УИХ-ын дарга Г. Занданшатарын УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг завсарлуулж хэлсэн үгэнд “Манай парламент ард түмний засаглах эрхийг хангах, шударга ёс, хуулийн засаглал тогтоох, эрүүл нийгэм, саруул ирээдүйн замыг засах томоохон өөрчлөлтүүд хийсэн ШИНЭЧЛЭГЧ, БҮТЭЭЛЧ ПАРЛАМЕНТ болж түүхэнд үлдэнэ.” гэхэд УИХ-ын МАН-ын төдийгүй АН-ын гишүүд бүгд алга ташив. Надад УИХ-ын даргын үг, гишүүдийн алга ташилт ард түмнээ тавлаж байгаатай адил сонсогдоод, биднээ “хуучин дээр ядуу хүү” болгох заалтуудыг АХ-2050-д төдийгүй, бусад хуулинд тусгаж амжчихсаан гэсэн царайтай байв тэд. 

4. СОНГУУЛИАР ХЭНД САНАЛ ӨГӨХ/ӨГӨХГҮЙ ТУХАЙ

Би, урьд СССР-ийн Атар, Европ руу нефть дамжуулах хоолой, Байгал-Амарын “БАМ” төслүүд, Киевийн “ВУМ”, Харьковын танк, АК автоматын ЗиМ, Германы Riesa үйлдвэрүүд, МУ-ыг компьютержүүлэх, холбоожуулах зэрэг агуу бүтээн байгуулалтад оролцсон, үлдсэн цөөхөн насаа арай эрчимтэй хөгжиж буй Монгол Улсыг харж өнгөрөөмөөр байна, үүний тулд 2016-2020 онд Төр барилцаж байсан УИХ-ын гишүүд, МАН, АН-ыг сонгуулиар дугуйлахгүй байх гэдгээ мартахгүйн тул үүнийг өөртөө зориулан бичиж, хэвлэн халааслав, өдөр бүр уншиж байх минь. 

Сануулга бэлтгэсэн Баяр өвөө Г. Оюунбаяр,
93111000, Тэшиг сум, Цаламын гол 2020 оны 5 сарын 31

P.S:

Баяр өвөө! Чи МУ-ыг хөгжүүлж, цар тахлын хохирлыг бууруулж чадаагүй МАН, АН-ын төлөөлөгчдийн бүр илүү хортой “улсынхаа хөгжлийг сааруулах” бодлого боловсруулсан гишүүдийг сонгоогүй байвал амьд байгаагийн чинь хэрэг тэр! Гэхдээ энэ маань зөвхөн эхний шат. Удаа нь шинээр бүрдсэн УИХ-аар Алсын Хараа-2050-ийг дахин хэлэлцүүлж макро зорилтуудыг нь өндөр болгож батлуулах хүсэлт тавиарай. Чадвартай нам, эвсэл нь гарч улсынхаа хөгжлийг эрчимжүүлэг. Хэрэв шинэ УИХ АХ-2050-ийн зорилтуудыг Цаг боллоо!-д ойртуулаагүй, доогуур баталчихвал, тэд дахиад л 2016-2020 оны үеийн МАН, АН-ынхантай адил болчих магадлалтай шүү.

2023 онд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд байгаа одоогийн хязгаарлалтууд, тухайлбал 38.5-ыг өөрчлүүлэхийг УИХ-д сануулаарай.

Намуудын Хүний хөгжлийн индексийг хэр их өсгөх, байгалиа хамгаалах талаар өрсөлдөхийг харин ч урамшуулах нь бүгдэд ашигтай байх болно гэж, хэрэв тэр үед бичиж чадаж байвал, бичээд явуулаарай. 

Өөрийн боловсруулсан Цаг боллоо!-ийн файлыг интернет дээр байрлуулсан линкийг нь бүү мартаарай. Хэн нэгэн сураглавал өгөөрэй.