Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Төвийг сахих уу? Хүчний тэнцвэр үү?
Аливаа улсын гадаад дотоод нөхцөл байдал нь тухайн орны гадаад бодлогын зорилго, зарчим, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох үндэслэл, учир шалтгаан болдог. Монгол Улсын Ерөнхийлөгч “зоримог шийдвэр” гаргаж Монгол Улс байнга төвийг сахих тухай санаачлага гаргав.
Аливаа улсын гадаад дотоод нөхцөл байдал нь тухайн орны гадаад бодлогын зорилго, зарчим, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох үндэслэл, учир шалтгаан болдог. Монгол Улсын Ерөнхийлөгч “зоримог шийдвэр” гаргаж Монгол Улс байнга төвийг сахих тухай санаачлага гаргав.
Харин олон улсын харилцааны онолын үүднээс авч үзвэл Монгол Улсын гадаад бодлого нь хүчний тэнцвэрийн онол1 дээр (balance of power, баланс сила, теория равновесия) суурилсан гэж үзэж болно.
Олон улсын харилцааны хүчний тэнцвэр нь хүчний төвүүдэд буюу туйлуудад дэлхий дахины нөлөөллийг хуваарилах тухай юм. Онолын хувьд дэлхий 2 туйлтай, 3 туйлтай, олон туйлтай бас нэг туйлтай ч байж болно. Олон туйлтай олон улсын харилцаанд хүчний тэнцвэрийг олох Монгол Улсын гадаад бодлого 1911 оноос эхтэй. 1930-аад оны Японыг түшиглэж тэнцвэрийг хангах гэсэн зарим хүчин чармайлт 1930-аад оны хэлмэгдүүлэлтийг дагуулсан бол 20 дугаар зууны 2 туйлтай дэлхий ертөнцөд Монгол социалист лагерьт хуваагдсан. Харин 1990-ээд оноос хойш их хөршүүдтэйгээ тэнцвэртэй харилцах харьцааны гуравдахь тулгуур болгож гуравдагч хөршийн үзэл баримтлалыг эрэлхийлсэн.
Өнөөгийн олон улсын харилцааны систем 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл “Хүйтэн дайн”-ы үеийн хоёр туйлтай уур амьсгалаас харьцангуй олон туйлтай систем болж төлөвших үйл явц өрнөж байв.
Түүнчлэн ОХУ-ын дахин хүчирхэгжилт, БНХАУ-ын их гүрний статусд ойрхон байгаа явдал нь АНУ-ын цор ганцаарх тэргүүлэлд заналхийлж байна. ОХУ, БНХАУ улсууд цэрэг, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлсээр байгаа нь АНУ төвтэй дэлхийн хүчний харьцаанд бас нэгэн асуултын тэмдэг тавих боллоо. АНУ-ын нэртэй эрдэмтэд, судлаачид, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд ардчилал төвтэй гадаад бодлогыг хэрэгжүүлэх шаардлагын талаар нээлттэй ил захидлыг АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд хандсан уриалгыг саяхан гаргасан нь нийгмийн сүлжээнд давалгаалж байна. /foreignpolicy.com/2016/0316/the-u-s-must-put-democracy-at-the-center-of-its-foreign-policy/
Олон улсын харилцааны хүчний тэнцвэрийн онолын батламж ёсоор энэхүү өрнөл нь цаашид дэлхий ертөнц хоёр туйлт систем болж өөрчлөгдөх үйл явцын эхлэл байж болохыг олон улс даяар онцлох боллоо2. Хэдийгээр АНУ дэлхийд цэргийн хүчээр давамгайлагч хүчин, хүчирхэг тоглогч хэвээр байгаа боловч улс төр-эдийн засгийн нөлөө, хүчний хувьд цаашид дэлхийд ганцаар ноёрхох эсэх нь олон улсад эргэлзээ төрүүлж эхэлсэн. Энэ нь Хятадын хүчирхэгжилт буюу тус улсын эдийн засаг, цэргийн нөлөө өсөн нэмэгдэж, түүнээс хамааралт буюу эдийн засгийн ашиг сонирхлоор Хятадтай түншлэх улс орнуудын тоог өсгөж байгаатай холбоотой гэж үзнэ. Улмаар өнөөдөр дараах хоёр туйлд хуваагдаж болох дүр зураг бий болж байна. Үүнд, нэгдүгээрт, эдийн засгийн сонирхлоор Хятадын талыг дагасан хөгжиж буй орнуудын дэд систем, хоёрдугаарт, улс төр-аюулгүй байдлын ашиг сонирхлоор АНУ-ыг дагасан харьцангуй хөгжингүй орнуудын нэгдэл буюу дэд системийг тус тус бүрэлдүүлэв.
Ийнхүү хоёр туйлд хуваагдах шинж бүхий үйл явдал, үзэгдлийн эх үүсвэр, шалтгаан нь харьцангуй өөр өөр боловч нийтлэг нэг тайлбар, шалтгаан нөхцөл нь тэдгээр улс орнууд эдийн засгийн ашиг сонирхлоо нэн тэргүүнд буюу нэгдүгээрт тавьж буй гадаад бодлогын тодорхой алхмууд нь өнөөдрийн олон улсын харилцааны систем тогтоход хамгийн ихээр нөлөөлж байна. Үр дүнд нь эдийн засгийн ашиг сонирхлоо нэн тэргүүнд тавьж буй улс орнуудын харьцангуй шинэлиг бодлого, загвар үүсч, түүнийг даган зөвхөн эдийн засгийн ашиг сонирхолдоо хайрцаглагдсан аюулгүй байдлаа хангах харьцангуй уян хатан боловч шинэлиг загварын хатуу-зөөлөн хосолсон гадаад бодлогын үзэл баримтлал нэг хэсэгтээ аргацаах байдлаар хэрэгжиж, цаашид түгэн дэлгэрч байгааг харуулж байна.
Бодит нөхцөлд эдийн засгийн ашиг сонирхолд хөтлөгдсөн харьцангуй чөлөөтэй, уян хатан боловч аюулгүй байдлын тэс өөр ашиг сонирхлуудыг агуулсан улс орнуудын харилцан хамаарал бүхий интеграци, нэгдлүүдийг бий болгожээ. Энэ нь нэг талаар олон улсын харилцаанд тогтмол эргэлтээр өрнөж байдаг хөгжлийн үйл явц буюу тодорхой ашиг сонирхолд захирагдсан үйл явдлын өрнөлд хандах хандлагаас үүдэлтэй хөгжлийн үе шат гэж хэлж болохоор байна.
Онолын ойлголт ёсоор авч үзвэл харьцангуй тэнцвэртэй хамааралт байдал гэж байхгүй буюу улс орнуудын харилцан хамаарал угаас тогтворгүй шинжтэй, учир нь ашиг сонирхол зайлшгүй бөгөөд өөрчлөгдөшгүй чанартай тул өнөөдрийн олон улсын харилцааны үйл явц бол жам ёсны боловч харьцангуй хурдтай буюу тодорхой олон хүчний нөлөөгөөр урьд урьдынхаас илүү өндөр хурдаар өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Учир нь олон улсын харилцааны олон туйлт систем нь хоёр туйлт системээс илүү тогтворгүй, хувьсамтгай шинжтэй аж3. Нөгөө талаас өнөөдрийн олон улсын харилцааны өрнөл, түүний хурдац нь зөвхөн дан ганц нэг, хоёр онолын ойлголтоор тайлбарлагдахгүй бүхэлдээ олон улсын харилцааны онолуудын цогц нийлэмжээр тайлбарлагдах шинжтэй болсноороо өмнөх түүхэн цаг үеүүдээс ялгагдаж байна.
Иймд онол ёсоор өнөөдрийн олон улсын харилцааг хурдтай өөрчлөлтөд өдөөж буй гол хүчин зүйлс нь улс орнуудын эдийн засгийн ашиг сонирхол, түүнээс үүдэлтэй шинэ хүчирхэг тоглогч бий болох үйл явц юм. Энэ нь өнөөдрийн нөхцөлд БНХАУ-ын хүчирхэгжилт буюу түүнийг дагасан эдийн засгийн ашиг сонирхлын нэгдэл бий болох үйл явц болж байгаа юм. Гол нь, Хятадын хүчирхэгжилт буюу Хятадч эдийн засаг, цэргийн нөлөө өсөн нэмэгдэж буй үйл явц нь өнөөдөр олон улсад өрнөж буй үйл явцыг хурдасгаж, олон улсын харилцааны өнөөгийн системийг задалж чадахаар хүчтэй гэдэг нь бүс нутаг төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна.
Хятадын дотоод орчин, эдийн засгийн онцлогт агуулагдаж буй дэд систем, элементүүд нь мөн чанарын хувьд жинхэнэ хоёр туйлт олон улсын харилцааны системийг үүсгэх бодит боломжтой эрсдэл эсвэл шалтгаан нөхцлийг агуулж байгаагаараа улс орнуудын хувьд бодит өөрчлөлт эсхүл боломж нөгөө талаас аюул занал үүсгэх эрсдлийг бий болгож байгаа юм. Үүнийг олон улсын харилцааны мэргэжилтнүүд дэлхий нийт олон улсын харилцааны олон туйлт системээс эргээд хоёр туйлт системд шилжиж буй үйл явц мөн гэдгийг өөр өөрийн баримтаар нотлохыг оролдож байна4. Нөгөө талаас олон онолын ойлголтыг базаж тайлбарлавал зөвхөн эсрэгцсэн туйлд хуваагдах үзэгдлээр бус хүчний тэнцвэрийн нөлөө, эдийн засгийн ашиг сонирхлоор5 олон туйлт системийн дэд оролцогчид, улс орнуудын харилцаанд харилцан хамаарал өсөн нэмэгдэж буй үйл явц гэж үзэх нь түгээмэл тохиолдож байна.
Ямартаа ч өнөөдрийн олон улсын харилцааны системд өрнөж буй үйл явцууд орчин үеийн геополитикийн нөхцөл байдал, хүчин зүйлс өөрчлөгдөхөд хүргэж байна. Өөрчлөлтийн нөлөөгөөр олон улсын ялангуяа бүс нутаг дахь харилцан хамаарал, харилцаа, хамтын ажиллагаа эдийн засгийн ашиг сонирхолд хөтлөгдөх хандлагатай болж, тэр нь гинжин хамаарлаар улс орнуудын гадаад бодлого, дипломат ажиллагаанд нь тодорхой нөлөө үзүүлж байгаагаар энэ үйл явцыг тайлбарлаж болно6. Энэхүү бодлогын харьцангуй уян хатан өөрчлөлтүүд7 нь гинжин хамаарлын үйлчлэл ёсоор дэлхий дахинд уламжлалт геополитикийн хямрал, мөргөлдөөний хүчин зүйлс сэргэх хандлага төрүүлж, улмаар улс орнуудаас түүнийг шийдвэрлэхийг зорьсон цоо шинэ бодлого, үйл ажиллагаа буюу шинэ загварын шийдэл, хувилбарыг эрэлхийлэх хандлагыг тасралтгүй шаардаж байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр дэлхий дахинд хүчний тэнцвэр өөрчлөгдөж, геополитикийн хүчин зүйлс, нөхцөл байдал мөн харьцангуй өндөр хамааралтайгаар хувьсаж байгаа нь улс орнуудыг түүнд зохицохыг шаардах эсхүл харьцангуй хамааралт байдлаа даван туулж хамаарлаа багасгахыг шаардах болжээ. Үүсэн бий болсон энэ хоёр шаардлага нь улс орнуудын хувьд бодлогын шинжтэй сонголтыг бий болгож байгаа нь талцал, хуваагдал бий болгох гол нөхцөл болжээ8.
Харилцан өндөр хамаарлын нөлөөгөөр аль нэг улс орны үндэсний аюулгүй байдал эсхүл эдийн засгийн оршин тогтнолын тухай асуудал ярихад заавал өөр нэг улсын аюулгүй байдал давхар өртөж яригдаж буй нь шууд болзошгүй мөргөлдөөн, дайн гарахаас хазаарлан хязгаарлаж буй боловч зөвхөн эдийн засгийн сонирхолд хүлэгдсэн түр зуурын энэхүү зохицол, нийцэл нь мөнхийн ашиг сонирхолд захирагдсан шинжтэй хэвээр байгааг олон улсад болсон, болж буй зарим үйл явцууд давхар баталж байгаа юм. Үүнд тухайлбал, Украйны задралын үйл явц, Исламын шашинт орнууд дахь иргэний дайн, Европын эдийн засгийн бууралтаас үүдэлтэй ЕХ-ны интеграцчлал үр дүнгийн асуудал, Зүүн Өмнөд болон Хойд Ази дахь газар нутгийн маргааны асуудал, Тайвань болон Хонконгын ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөн, Хятадын хөрш орнууд дахь Хятадын эсрэг үзлийн сэргэлт, Зүүн Хойд Ази дахь үндсэрхэг үзлийн сэргэлт, Хятадын цэргийн шинэчлэл, Японы цэргийн шинэчлэл, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр зэргийг дурдаж болно.
Хэтийн төлөв
Цаашид тус нутгийн улс орнууд Хятадын хүчирхэгжилтийг эсэргүүцэх бус, харин түүнд нийцсэн боловч өөрт ашигтай бодлого, зарчим баримталж хэрэгжүүлэх шаардлагатай болжээ. Тус бүс нутагт цогц бүхэллэг олон талт хамтын ажиллагаа хөгжих боломж бага ч Хятадын эдийн засаг төвтэй хоёр болон олон талт эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжих төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн үр ашгийг хүртэх өөрт ашигтай байдал үүсгэх зорилготой улс орнуудын өрсөлдөөн ширүүсч байна. Гэвч БНАСАУ, ОХУ-ын Алс Дорнод бүс нутаг Зүүн Хойд Азийн эдийн засгийн интеграцид бүрэн холбогдоогүй, нээгдээгүйн улмаас тус бүс нутгийн орнуудын нэгэн адил эдийн засгийн өсөлтөөс хангалттай үр ашгийг хүртэхгүй байгаа нь бүс нутгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө. Нөгөө талаас Зүүн Хойд Азид Японоос өөр яг бодитоор төлөвшсөн ардчилсан улс, ардчилсан тогтолцоо улс байхгүй нь бүс нутгийг тогтворгүйжүүлэх шалтгаан болж, тус бүс нутагт зэвсэглэлээр хөөцөлдөх явдал даамжирж байна.
Ашигласан материалууд
Chan, Steve. “An Odd Thing Happened on the Way to Balancing: East Asian
States’ Reactions to China’s Rise.” International Studies Review 12,
(2010): 387-412.
Chang, Eui-kwang. “Power Transition and Multilateral Cooperation in Northeast
Asia.” The Journal of East Asian Affairs 23, no.2 (2009): 41-67.
Chung, Jae Ho. “East Asia Responds to the Rise of China: Patterns and
Variations.” Pacific Affairs 82, no.4 (2009/2010): 657-675.
Florini, Ann. “Rising Asian Powers and Changing Global Governance.”
International Studies Review 13, (2011): 24-33.
Fravel, M.Taylor. “International Relations Theory and China’s Rise: Assessing
China’s Potential for Territorial Expansion.” International Studies Review
12, (2010): 505-532.
Haggard, Stephan. “The Balance of Power, Globalization, and Democracy.”
Journal of East Asian Studies 4, no.1 (2004): 1-38.
Lind, Jennifer. “Democratization and Stability in East Asia.” International Studies
Quarterly 55, (2011): 409-436.
Masterson, James R. “Analysing China’s economic interdependence and political
relations with its neighbours.” China Information 26, no.1 (2012): 3-33.
Meyer, Peggy F. “Post-Cold War Northeast Asia: Regional Trends and
Prospects.” The Journal of East Asian Affairs 11, no.1 (1997): 65-90.
Moon, Chug-In. “Economic Interdependence and the Implications for Security in
Northeast Asia.” Asian Perspective 19, no.2 (1995): 29-52.
Odgaard, Liselotte. “The Balance of Power in Asia-Pacific Security: The
American and Chinese Policies on Regional Order.” Indian Journal of
Asian Affairs 20, no.½ (2007): 31-43.
Ross, Robert S. “Balance of Power Politics and the Rise of China:
Accommodation and Balancing in East Asia.” Security Studies 15, no.3
(2006): 355-395.
Shine, Beom-Shik. “Russia’s Northeast Asia Policy and Korean Peninsula.” The
Journal of East Asian Affairs 2, no.2 (2008): 163-195.
Tessman, Brock and Wojtek Wolfe. “Great Powers and Strategic Hedging: The
Case of Chinese Energy Security Strategy.” International Studies Review
13, (2011): 214-240.
Yang, Shih-yueh. “Power Transition, Balance of Power, and the Rise of China: A
Theoretical Reflection about Rising Great Powers.” China Review 13, no.2
(2013): 35-66.
1 Kenneth N.Waltz. Anarchic orders and balance of power. Theory of international politics. P.102
2 Haggard, Odgaard, Ross, Yang. Haggard, Stephan. “The Balance of Power, Globalization, and Democracy.” Journal of East Asian Studies 4, no.1 (2004): 1-38.
3 Haggard, Stephan. “The Balance of Power, Globalization, and Democracy.”
Journal of East Asian Studies 4, no.1 (2004): 1-38, p6.
4 Иммануэл Валлерштайн
5 Хүчний төвүүд нь ..... бүс нутаг бөгөөд гол нь эдгээр улсууд.... түүнийх нь шалтгаан..... хүчин зүйлсүүд нь...... Үүнийг онолоор тайлбарлаж, онолын ойлголтуудаар баталгаажуулж өгнө.
6 J.Nye, …Complex interdependence
7 Soft power, Уян хатан бодлого.....Уян бодлого, зөөлөн бодлого...
8 Аөөхаөхөахө талцал, ашиг сонирхол...
Зочин
Зочин
Би нэг юм хэлчих үү
Boldu