Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Шатах хийгээд шатаах эрх
Хүний амьдрал таашгүй. Зовлон, жаргалын дундуур туучин алхах өдөр хоног бүрт өвчингүй байх тухай хүсэл та бидний зүрх сэтгэлийг цаг үргэлж биш юм гэхэд бусдын эмгэнэлийг хуваалцах бүрт шивээлэх нь бий.
Хүний амьдрал таашгүй. Зовлон, жаргалын дундуур туучин алхах өдөр хоног бүрт өвчингүй байх тухай хүсэл та бидний зүрх сэтгэлийг цаг үргэлж биш юм гэхэд бусдын эмгэнэлийг хуваалцах бүрт шивээлэх нь бий. Бусад шунал хүслийг үл гүйцэлдүүлж болох ч өвчнөөс зугтах зорилго хүн төрөлхтөний мөнхийн тэмүүлэл гэдэгтэй маргах аргагүй юм. Тиймээс ч Гэмтэл, согог, судлалын үндэсний төвийн мэдээллийг харах бүрт зүрх шимшрэм. Сүүлийн үед “Халуун усанд түлэгдсэн” гэх хүүхдийн дуудлага эрс нэмэгдэж, аав ээжүүд дээрх эмнэлгийн хонгилд үрээ эдгэх итгэл тээн хоноглосоор. Зөвхөн он шилжих мөчийн мэдээллийг харахад л 4-6 хүүхэд түлэгдсэн байх жишээний. Шалтгаан нь халуун тогоо, ус буцалгагч. Дотор нь халуун ус байсныг дөнгөж мөлхөх аядаж эс бол хөлд тэнтэр тунтар орсон балчрууд мэдэлгүй татаж асгах, дээр нь унах гэх мэт. Ийм л учраас “Амьдрал тэр чигээрээ эрсдэл юм” гэх дүгнэлт гарсан байж таараа. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл төр Түлэнхийн төв эмнэлгээ ашиглалтад оруулах нь битгий хэл шаардлагатай төсөв хөрөнгийг нь ч Засгийн газар бүрэн дүүрэн баталж чадсангүй. Энэ мэдээллийг тодруулах нь ээ, эрүүл мэнд, спортын салбарын барилгын ажилд 46 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа. Гэхдээ энэ мөнгийг барьж дуусаагүй, яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй барилгуудад зарцуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл үүнд нь Түлэнхийн төв эмнэлгийн барилгын “араг яс” багтсангүй. Хэдийгээр том, жижиг 24 барилгыг энэ онд ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн ч хоёрхон тэрбум төгрөг төсөвлөсөн байх. Уг нь 6.4 тэрбум төгрөг төсөвлөж чадсан бол Монгол Улс ядаж л түлэгдсэн иргэдээ эмчлэх байртай болж чадах байв.
Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ. ГССҮТ-ийн бараг л хажуу бөөрөнд чаргууцалдах маягтай үйл ажиллагаа явуулдаг. Тус эмнэлэгт өдөрт дунджаар 250 орчим өвчтөн ирдэг байсан бол Түлэнхийн төв эмнэлэг нүүн очсноор 50-60 орчим хүнээр нэмэгдсэн гэдэг мэдээллийг удирдлагууд нь өгдөг. Мөн найман хүн хэвтэх ёстой өрөөнд арав хол давсан өвчтөн боолтоо солиулах ч зайгүй шахам эмчлүүлж байгаа. Тэртээ 1954 онд ашиглалтад орсон Түлэнхийн төв эмнэлгийг 2009 онд “Ашиглалтын хугацаа дууссан” гэдэг дүгнэлт гарсан ч Монголын төр хайхраж үзээгүй. Өвчтнүүдийнх нь толгой дээр шавар унах, таазанд нь мөөгөнцөр ургаж, хөгц хээг үнэртсэн эмнэлэг гэхэд хэцүү оромж маягийн болчихсон байсан дүр зургийг өвчтнүүд нь болон эмч, ажиллагсад нь мэдэж л байгаа. Иймд яг үүнтэй дүйцүүлэн шатах хийгээд шатаах эрхийн тухай хөндөх сэдвийг хөндөхгүй байхын аргагүй.
Учир нь, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ “Зууны мэдээ” сонины хэвлэлийн бага хурлын өрөөнд өөрийгөө шатаахыг оролдсон явдал. Тэрбээр компани хоорондын ажилтан шилжүүлэх тухай гэрээг эсэргүүцэн өөрийгөө шатаах үйлдлийг зурагтаар хийсэн. Аз болж жирийн ажлаа хийж явсан зураглаач галын хор цацаагүй бол өдгөө ямар үр дүнд хүрсэн байхыг төсөөлөхөөс ч аймар. Гэсэн ч тэрбээр эл үйл явдалтай зэрэгцэн зарим нэгний харах нүд, дүгнэх сэтгэлд бараг л баатар болов. Улмаар “Эрдэнэс Тавантолгой” компани 130 сая төгрөг өөрийн хөрөнгөөс гаргаж түүнийг Өмнөд Солонгос руу эмчилгээнд явууллаа. Хэрэв хуулиараа бол амиа хорлохыг завдсан хүн хариуцлага хүлээдэг жамтай. Эмчилгээнд шаардагдсан бүхий л зардлыг өөрөө гаргахын зэрэгцээ хохирлыг ч нөхөн төлдөг. Гэтэл улс төрийн гашуун зөрчилдөөн түүнийг үндэсний баатрын хэмжээнд аврагдахад хүргэв.
Тэгэхэд үүнтэй уяж болох айлын үрсийн үхлийг сөрж, амьдралд тэмүүлж буй жишээ олон. Дүрэлзэн буй галаас нялх дүүгээ аврахын тулд өөрөө 80 гаруй хувийн түлэгдэлт авсан А.Цэрэнтогтох хүү байна. Азаар монголчууд нэгэн сэтгэлээр эмчилгээний төлбөрийг нь цуглуулж, нэгэн сэтгэлээр аварсан. Гэсэн ч түүний шарх сорив бүрэн эдгэх нь битгий хэл өөрийг нь өвтгөсөөр байгаа. Есхөн настай атлаа галаас зургаан наснаас ой найман сартай дүүгээ аварсан Н.Азжаргал охины түүх. Олонд түүний тухай мэдээлэл ил болохоос өмнө эмчилгээний мөнгөгүй хүрэлцээгүйн улмаас өвчин намдаагчгүй наалт, боолтоо шууд шүд зуун хоёр ч удаа салгуулсан байдаг. Гэсэн ч тэр тэсээд л гарсан. Их удалгүй монголчууд бас л сайхан сэтгэлээр тусалсан. Амьд явах, бусдыг амьдруулах хүүхдийн хүсэл ийм хязгааргүй, өгөөмөр байхад өнөөдөр улс төрийн зөрчлөөс үүдэн өөрийгөө шатаагаад явж байдаг томчууд. Үг олдомгүй мухардал... Шатах хийгээд шатаах эрхийн тухай үнэн зөрчил. Өөрөө өөртөө хайртай байх ёстой гэдэг хувь хүний үүрэг хариуцлага... Гол нь Монгол бол Түвд биш. Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө өөрийгөө шатаах буддистуудын гэгээн мөрөөдлийг зөвтгөж болох. Харин монгол хүний шатах хийгээд шатаах эрхийг айсан төр ивээлдээ авна гэдэг эмнэлгээ барьж дөнгөхгүй байгаатай нь адил гунигтай үйлдэл юм. Эцсийн бүлэгт улстөрчид түүнийг ийм алхам руу эс үйлдлээрээ түлхсэн учраас тэд айсан нь энэ байх. Айсандаа эмчилгээнд явуулж, зардлыг нь дааж, өрөвдөн энэрч буй мэт дүр эсгэсэн байж таараа. Амь наснаасаа урвах хүртэл нь шүү.
Г.ОТГОНЖАРГАЛ
ЗОЧИН
Зочин
Tugs