Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Хэрвээ чи шилдгүүдийн шилдэг болмоор байвал...
Whiplash нэртэй киног өчдөр үзлээ. Хаадын хаад гэдэг шиг шилдгийн шилдгүүд яаж төрдөг талаар кино үзүүлнэ. Би өмнө нь итгэдэг байсан ”Чи их ч битгий хий, бага ч битгий хий, харин өдөр болгон хий” гэдэгт...
Whiplash нэртэй киног өчдөр үзлээ. Хаадын хаад гэдэг шиг шилдгийн шилдгүүд яаж төрдөг талаар кино үзүүлнэ. Би өмнө нь итгэдэг байсан "Чи их ч битгий хий, бага ч битгий хий, харин өдөр болгон хий" гэдэгт...
Хөгжмийн ансамбл-д тоголдог бөмбөрчин залуугийн талаар гарах бөгөөд тэрээр шилдгүүдийн нэг болж алдрын танхимд өөрийн жаазтай зургийг үлдээхийг л хүснэ. Зорилгодоо хүрэх аялалд нь золиос байхыг ойлгосон залуу дөнгөж уулзаж эхэлж байсан охиноосоо салж өөрийхөө мөрөөдлийн төлөө хөгжмөө үргэлжлүүлэн тоглоно. Гэр бүлийн хоолны ширээний ард хөгжимчний амьдралыг нь үл тоох гэрийхэн нь түүнд хандан "Хичнээн олон хөгжимчид 30 хүрэхээсээ өмнө нэр хүндийн оргилд гарчихаад 30-тайдаа архинд ороод амиа хорлосныг мэдэх үү" гэж хэлэхэд тоосон ч шинжгүй "Хэнд ч танигдахгүй уйтгарт амьдралаар 90 жил эрүүл амьдарснаас, зорилгодоо хүрч олонд хайрлагдсан согтуу хөгжимчин байсан нь надад дээр" гэж хэлнэ. Үүнээс илүү үнэн байгаа гэж үү... ккк
Ансамблийн удирдаач нь ёстой л хөгийн ааштай хөгшин төгцөг. Хараах үгсийн сан нь ямар ч арвин юм, англи хараал яасан ч дуусдаггүйн. Удирдаач scene болгон дээрээ хэн нэгнийг хараасаар л гарч ирнэ, өөр нэгнийг загинасаар л алга болно. Түүнээс ирэх дарамт шахалтыг дааж чадалгүй нэгэн оюутан нь амиа хорлосноор удирдаачийн замнал төгсгөл болох нь тэр. Гэхдээ киноны гол дүрийн бөмбөрчин залуутай сүүлд уулзахдаа яагаад ийм чанга хатуу харьцдаг байснаа тайлбарлахад удирдаачийг буруутгах биш харин ч зөвтгөх шиг. Тэрээр хэлэхдээ:
Удирдаач: "Хүнийг хамгийн их алдаг зүйл бол чи сайн байна гэх хурган магтаал. Тэр хүний чих магтааландаа ханаад сайнаасаа агуу болохыг хүсэхээ больдог. Харин би жинхэнэ агуу хөгжимчнийг л төрүүлэхийг хүсэж байгаа тул хүмүүсийг шахаж шүүсийг нь гаргадаг юм."
Бөмбөрчин: "Таны зөв байж болно гэхдээ гаргадаг авир чинь бусдын зоригыг мохооно гэж бодохгүй байна уу?"
Удирдаач: "Үгүй чишш. Учир нь чи үнэхээр л агуу болмоор байвал юунд ч чиний зориг мохохгүй. Чи унах бүртээ улам хүчтэй босож ирсээр байх болно."
Яааая. Энэнээс илүү өөр ямар тайлбар байх юм бэ? Хэлээд өг л дөө. Тултал нь хэлж байгаа биз дээ. Бид өөрөөсөө асуух ёстой юм шиг санагдсан. Би энгийн нэгэн баймаар байна уу, эгэлгүй нэгэн болмоор байна уу. Хэрвээ таны хүсэж буй зүйл хоёр дахь нь бол та хэний ч зүрхэлж хийхээргүй тийм л экстрем зүйлсийг хийж, экстрем чалленжүүдийг давсанаар аваргуудын түвшинд очиж чадна. Эцсийн эцэст work ethic л хамгийн чухал юм. Хөдөлмөр хүнийг бий болгоноо гэж.
... Би өмнө нь итгэдэг байсан "Чи их ч битгий хий, бага ч битгий хий, харин өдөр болгон хий" гэдэгт. Одоо би итгэдэг болсон "Чи их ч битгий хий, бага ч битгий хий, харин өдөр бүр ихээр хий. Хэрвээ чи шилдгүүдийн шилдэг болмоор байвал". Ийм л байна.
Парламент