Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Дорнодын талыг аялал жуулчлалын бүс болгоё
Халхын голын сав газрыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс яагаад болгох шаардлагагүй вэ гэдгийг дараах гурван үндсэн үндэслэлээр тодорхойлж болох байна.
Халхын голын сав газрыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс яагаад болгох шаардлагагүй вэ гэдгийг дараах гурван үндсэн үндэслэлээр тодорхойлж болох байна. Нэгдүгээрт, БНХАУ нь 2013 онд Нөмрөгийн боомтыг нээсний дараа Халуунрашааныг тулгуурлан цэвэр экологийн жуулчлал хөгжүүлэх чиг бодлогоо зарлаж зөвхөн байгалийн үзэсгэлэн, ховордсон амьтдыг сонирхох зорилготой Монголыг зүглэсэн аялал жуулчлалыг Халхын гол суманд хоёр өдрийн, Чойбалсан болон Монголын гүнд таван өдрийн гэсэн гурван чиглэлээр хөгжүүлэхээ зарлажээ. БНХАУ-ын дарга Жи Сипин 2014 оны 1 дүгээр сард Халуунрашаанд зочлоод “жижиг боловч өвөрмөгц, үзэсгэлэнтэй Рашаан хотыг тойрсон аялал жуулчлалын ирээдүй үлэмж гэрэлтэж байна” хэмээн дээрх бодлогыг батлан мэдэгдэж байв. Швейцарчууд Хянганы нуруу, Халуунрашааныг “дорнын Швейцари” гэдэг бөгөөд үнэхээр ч Хятадын цаначид энд бэлтгэлээ хийдэг байна. БНХАУ-д нүүрсний жижиг уурхайнууд цэцэглэж байх үед Хөлөнбуйрын талыг онгичиж хэдэн мянган нүх ухаж байсныг энэ зууны эхээр зогсоожээ. Хөлөнбуйрын тал өнөөдөр мал аж ахуйг хөгжүүлэх талбар болж, Хятадын гүн- Халуунрашаан-Хайлаар-Манжуур гэсэн чиглэлд дотоодын аялал, жуулчлалыг хөгжүүлж байна. Халуунрашааныг дамжин 1-3 хоногийн хугацаатайгаар жилдээ дотоодын 10 сая жуулчин зорчдог гэх бөгөөд Оросын жуулчид ч энэхүү маршрутаар явах нь нэмэгдэж байна. Хөрөнгө оруулалтыг чухамхүү энэхүү чиглэлд эко аялал жуулчлалыг татахын тулд оруулж, Халуунрашаанд жилдээ хагас сая зорчигчдод үйлчлэх нисэх онгоцны буудал, Хянганы нурууны баруун бэлээр байгалийн үлэмж саадыг гатлуулсан Хайлаар-Халуунрашааныг холбосон асар их өртөгтэй төмөр зам, авто зам зэргийг ашиглалтад оруулжээ. Ийнхүү Дорнод аймагтай хиллэсэн Өвөр Монголын Хөлөнбуйр, Хянган аймгууд аялал жуулчлал бүс болох бэлтгэлээ хангаж дэд бүтцээ хөгжүүлж байна. Хөршийн энэхүү бодлогыг бид угтах нь харин Дорнод нутгийн хөгжлийн нэг гарц биш биз.
Хоёрдугаарт, Монголын Мэнэнгийн тал, БНХАУ-ын Хөлөнбуйрын тал нь нэг зоосны хоёр нүүр мэт нэг л тал хээр нутаг бөгөөд Буйр, Далай нуурууд, Хэрлэн, Халхын гол нь энэхүү талыг зогоож байдаг байгалиас зохицон заяагдсан ундарганууд юм. Төв Азийн хялгант бүсийн эко тогтолцооны хамгийн том хэсэг болох Дорнодын нутагт Монголын Засгийн газраас тогтоосон тусгай хамгаалалттай газар уг нь 570 мянга гаруй га нутаг дэвсгэрийг хамардаг. Үүнээс Нөмрөгийн дархан цаазат газар нь 300 мянга илүү га талбайтай, Халхын голын ай савын ус хураах талбайн бараг тал хувийг бүрдүүлнэ. Дорнодын тал нь цагаан зээрийн өлгий нутаг, нэг хэсэгтээ сая илүү зээртэй гэж тооцогдож байв. Байгаль хамгаалах дэлхийн хамгийн том төрийн бус байгууллага болох “The nature conservancy”-ийн Ерөнхийлөгчийг 2006 онд дорнодын тал нутагт хоноглуулсанаар тус байгууллага Монголд төслүүдээ хэрэгжүүлж эхэлсэн, тухайлбал ховордсон талын чоно агнахыг бид хориглосон билээ. Халхын голын сав нутаг, ер нь Дорнодын тал хээр нутаг бол байгалийн давтагдашгүй тогтоцтой төдийгүй дэлхийд бараг цорын ганц буй нүд алдам “хязгааргүй” өвсөн далай, энэхүү “далайг” аялал жуулчлалын чиглэлээр хадгалж үлдэхийн эдийн засгийн хэтийн ач холбогдол нь ойрын, дунд хугацааны ашгаас илүү гэдгийг дээрх байгууллага зөвөлж байв. Газрын тос олох хүртэл Дорнодын тал нь үнэхээр ч онгон байгаль байжээ. Газрын тосны хайгуул, зарим олборлолт явуулж байгаа нутаг дэвсгэрийн хэмжээ жил тутам нэмэгдэж буйгаас аймаг, сумын байгаль орчин, мэрэгжлийн хяналтын байцаагч нараас байнгын хяналт тавих нь улам хязгаарлагдан, хяналт тавих ёстой төрийн ажилтнууд мэдээлэлгүй, ур чадвар дутуу буйгаас орон нутгийн эрх баригчдыг үл тоомсорлох боломжийг гадаадын нэгэн компанид гарган өгчээ. Тос тээвэрлэсэн хэдэн зуун машин замбараагүй хэрэлдсэн олон зам гарган хөрс, ургамалд механик гэмтэл учруулах, хөрсийг газрын тос, эрдэсжсэн усаар бохирдуулах үйл ажиллагаа эрс нэмэгджээ. Шороогоор булсан өрмийн шингэн хаягдлын тос, ус холилдсон шаар газрын гадаргад ил гарч эхэлж байна. Засгийн газраас газрын тосны хайгуул, олборлолтонд баримтлах стандарт, журмаа нэн даруй хянан үзэхгүй бол Төв Азийн хамгийн том хялганат Мэнэнгийн тал хөрсний эвдрэл, ус, ургамлын зарим өөрчлөлт, тоосжилтын улмаас цөлжсөн тал болох үндэс нэгэнт тавигдсан байна. Бид нэгэнт ажил нь эхэлсэн Оюу Толгойн төслөөр улстөржиж байх завсарт зүүн хязгаарт газрын тос туршилтаар олборлох ажиллагаа үндсэндээ Дорнодын онгон талыг сүйтгэж, энэ нь хяналтнаас нэгэнт гарчээ. Байгаль орчны нөхөн сэргээлт явуулах ажиллагааг нь орон нутагт тодорхой болгох хүртэл, газрын тос тээвэрлэх хатуу хучилттай зам өөрсдөө тавьж ашиглалтад оруулах хүртэл “Петро Чайна Дачин” компанийн Дорнодод ажиллаж буй охин компаниудын ажиллагааг Засгийн газар бодлогоор түр зогсоох хэрэгтэй байна. Гэтэл Нөмрөгийн боомтын хажууханд дархан цаазтай газар бас хилийн бүст “Зэст өндөр” хэмээх нэгэн компани төмрийн хүдрийн хайгуул явуулж байх юм. Энэхүү хууль бус үйлдлийг эртхэн даруй таслан зогсоохгүй бол унаган энэхүү байгальд уул уурхайн нүх нэгэнт бий болжээ.
Гуравдугаарт, хөдөө аж ахуйн экспортыг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг татах зорилгоор чөлөөт бүс байгуулах нь шинэлэг үзэгдэл бөгөөд гэхдээ нийтлэг биш юм. БНХАУ-аас хөрөнгө оруулалт татахын 2013 онд Судан БНХАУ-тай чөлөөт бүсийн хэлэлцээр байгуулсан бол ОХУ, БНХАУ хоёр эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг тогтоож, харилцан хөрөнгө оруулалт хийхээр 2015 онд тохиролцож байв. Латин Америкийн зарим улс хуулийн төсөл боловсруулсан бол Энэтхэгт хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах талбайн хэмжээ 10 мянган га-гаас дээш байж болохгүй гэж үзэх нь бий. БНХАУ-ын газар нутгийн 15 хувийг тариалангийн талбай эзлэх боловч хэдэн зуун жил ашигласан хөрснөөс авах ургацыг нэмэгдүүлэхээр химийн элдэв бодис хэрэглэснээс үүний 40 хувь нь ашиглах боломжгүй болтлоо хорджээ. Иймд БНХАУ нь бусдын хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой, Халхын голыг чөлөөт бүс болгох УИХ-ын тогтоолын төслийг боловсруулагчид ч үүнийг тооцсон биз. Манжуурын нутаг нь БНХАУ-д хамгийн үржил шимтэй хөрс бүхий газар боловч үүнийгээ ирээдүйдээ хадгалах уриалга тус улсад хүчтэй өрнөж байна. Халхын голын сав газар нь уудам, хөрс нь үнэхээр үржил шимтэй боловч зөөлөн тул эмзэг тариалангийн талбайг даах даац нь тэртээ тэргүй хязгаарлагдмал юм. Тамсагийн сав газарт нэгэнт тоосжилт тунаж, хөрс бохирдож эхэлсэн байхад залгаад Халхын голын сав газрын хөрсийг хордуулах хэрэг юу билээ.
Иймд Халхын голын сав газар, Буйр нуур, Мэнэнгийн талыг эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх төрийн бодлого боловсруулж, Дорнодын тал хээрийг оройтоогүй дээр нь хадгалж үлдэх нь зүйтэй болов уу, Хатуу хучилттай зам зүүн зүгт ахих тусам Халхын гол, Буйр нуурыг зорьсон улирлын чанартай дотоодын жуулчид харьцангуй нэмэгдэж байна. Хөвсгөлийн гашуун туршлагаас үндэслэн аялал жуулчлал хөгжүүлэх бодлогыг Буйр нуурыг хэрхэн хамгаалахтай хослуулан төлөвлөх хэрэгтэй мэт. Харин ингэж аялал жуулчлалын бүс болгох үндэс нь Халхын голын байлдааны түүх болно. Халхын голыг чөлөөт бүс болгох УИХ-ын тогтоол нь Халхын голын байлдааны баатарлаг түүхийг арчин хаяхтай адил Халх голчуудын сэтгэлийг сэртхийлгэснийг хэлэх юун. Нөгөө талаар Халхын голын байлдааныг дэлхийн түүхэнд нөлөөлөхүйц байсан гэж үзэх хандлага нэгэнт тогтож сонирхон судлах нь гадаадад ч нэмэгдэж байна. Халхын сүмийг сэргээн босгож 1935 оны 1 дүгээр сарын үйл явдлыг дүрсэлсэн, 1936 оны Адагдулааны тулалдааныг харуулсан, Тамсагийн 6 дугаар морьт дивиз, Матадын 8 дугаар морьт дивизийн түүхэн замнал, хилийн 7 дугаар заставын ажиллагаа, 1939 оны 5 дугаар сард хэрхэн анх бөмбөгдүүлсэн, Баянцагаан дахь үй олон танкийн дайралт, Халхын голыг Японы 23 дугаар дивиз хэрхэн гаталж Монголын нутагт гүн цөмөрч буй, Мэнэнгийн талд байрласан зөвлөлтийн олон тооны нисэх буудлууд, агаарын тулалдаан, Хамардавааны командын байрууд, Нөмрөгийн байлдаан зэргийг харуулсан цогцолборуудыг дэд бүтцийн хамт Матад-Тамсагбулаг-Буйр-Халхын гол гэсэн гурвалжинд байгуулж болох юм. Энэ нь хөшөө дурсгал биш харин Монголоо сурталчилсан, танин мэдэхүйн чанартай зөвхөн байлдааны төдийгүй байгаль орчныг хамгаалах түүхийн хослол бүхий дэд бүтэц дагалдсан бүс байх болно. Украйны Донбасс, АНУ-ын иргэний дайны талбар гээд ийм цогцолборууд байгуулсан бусдын туршлага ч бий. Энэхүү асуудлаар Японы сонирхсон холбогдох байгууллагатай ч хамтран ажиллаж болно. Тухайлбал Дорнод аймаг, Фукуока мужийн хооронд эгч дүүгийн харилцаа тогтоох эхлэлийн чанартай байгааг санаачилгыг дурдаж болох юм. Чингэвэл Японы жуулчлалыг татах шинэ суваг нээгдэнэ. Зураг төсөл, цогцолборын төлөвлөлтийг боловсруулахаас эхлээд тухайн үед хэрэглэж байсан цэргийн зэвсэг техникийг ОХУ, БНХАУ-д олноор захиалан үйлдвэрлэх гээд үлэмж хөрөнгө оруулалт шаардагдана, нүсэр ажил ч болно. Үүний эх орноо хайрлах үзэл суртлыг төлөвшүүлэхээс эхлээд үндэсний аюулгүй байдлын бусад ач холбогдлыг ч дурдах хэрэггүй биз. Дашрамд тэмдэглэхэд бид газар орны, хот суурингийн нэрийг сүүлийн үед өөрчлөх хандлагатай болов. Халхын голын байлдааны түүхийг судалж байх явцад байлдаанд оролцсон Улаан Армийн ангиудын тэмдэглэлд Чингисийн хар нуур, Чингисийн хөшөө гэх мэтээр Дорнодын тал нутагт Чингисийн нэртэй холбогдсон нилээдгүй газар орон тэмдэглэгдсэн байсан ч одоо сураггүй болжээ. Иймд газар, суурингийн нэрийг өөрчлөх явдлыг хуулиар зогсоох, мөн Монголын газар зүйн нийгэмлэгийг байгуулах шаардлага ч урган гарч байна.
Р.БОЛД
mongol
mongol
Зочин
Зочин
Зочин
р
р
Zochin
Зочин
Хунсний 20 байрны уугуул 23 ийн Жараахай
Хунсний 20 байрны уугуул 23 ийн Жараахай
Зочин
Зочин
N.Gankhuyag
Tuiliin zov sanaa.
Б.Батбаатар.Б.Бтр
Б.Батбаатар.Б.Бтр
Зочин