Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Tѳсѳв: Дагадаг бус дагуулдаг тѳсвийн бодлоготой болохсон
Улсын нэгдсэн тѳсвѳѳ батлах, тодотгох үед засгийн газрын гишүүд ч үнэхээр ѳрѳвдѳлтэй шүү. Яг л мангастай байлдах гэж буй дайчид мэт харагдана. Хуучин нийгмийн үед улсын нэгдсэн тѳсѳв нь ѳѳрѳѳ макро эдийн засгийн гол бүрэлдэхүүн байсан ба Орос ах нараас 70% гаруйг нь шууд санхүүжүүлдэг байсан тул тѳдийлѳн айгаад байх асуудалгүй байсан биз.
Улсын нэгдсэн тѳсвѳѳ батлах, тодотгох үед засгийн газрын гишүүд ч үнэхээр ѳрѳвдѳлтэй шүү. Яг л мангастай байлдах гэж буй дайчид мэт харагдана. Хуучин нийгмийн үед улсын нэгдсэн тѳсѳв нь ѳѳрѳѳ макро эдийн засгийн гол бүрэлдэхүүн байсан ба Орос ах нараас 70% гаруйг нь шууд санхүүжүүлдэг байсан тул тѳдийлѳн айгаад байх асуудалгүй байсан биз. Харин ѳнѳѳдѳр нѳхцѳл байдал тэс ондоо, манай тѳсвийн орлогын дийлэнхийг уул уурхайн компаниуд бүрдүүлж, олон улсуудтай чѳлѳѳтэй худалдаа хийж байгаа нь Сангийн Яамны мэргэжилтнүүдэд тодорхой бус нѳхцѳл байдлыг үүсгэж, тѳсвийн алдагдал хэмээх “хадны мангаа”-г бий болгосон хэрэг. Энэхүү хүчин зүйл нь манай тѳсвийн бодлогыг цагийн аясаар байлгах, олон улсын эрдэсийн зах зээлийн савалгаанаас хамааралтай болоход хүргэжээ. Тиймээс ч ѳнѳѳдѳр тѳсвийн тодотгол хэрхэн хийх вэ гэж “толгойгоо гашилгаж” сууцгаана. 2015 оны тѳсвийн тодотгол бѳгѳѳд 2016 оны тѳсвийг хэлэлцэхдээ зѳвхѳн ѳнѳѳгийн эдийн засгийн хямралд бүү боомилуулаасай гэж хүссэний дагуу ѳѳрийн ѳнцгѳѳс анзаарсан статистик зүй тогтлуудыг хуваалцахаар шийдлээ. Угтаа бол бид тѳсвийн бодлогоороо эдийн засгийнхаа савалгааг саармагжуулж, урт хугацааны зорилтод хүрэх хэрэгсэл болгон ашиглавал их боломж нээлттэй байна.
Ѳнгѳрсѳн 15 жилийн хугацаанд манай улсын тѳсвийн зардал 17 дахин ѳсчээ. 2000 онд 412 тэрбум тѳгрѳгийн тѳсѳвтэй байсан бид ѳнгѳрсѳн жилийн гүйцэтгэлээр 7 их наяд тѳгрѳг болжээ. Энэ жилийн байдлаар улсын нэгдсэн тѳсвийн зардал ДНБ-ийн 31%-тай л тэнцэж байна. Харин ѳнгѳрсѳн 15 жилийн хугацаанд тѳсвийн ДНБ-д эзлэх хувь хамгийн ѳндѳр байсан нь 2011 онд 37.9% байжээ. Дэлхийн улс орнуудын эдийн засгийн эрх чѳлѳѳний индекс судалгаагаар бусад улс орнуудаас 2014 онд хамгийн ѳндѳр тѳсѳвтэй байсан улс бол Тимор-Лэстэ хэмээх улс байж ДНБ-ийнхээ 139% тэнцэхүйц тѳсѳвтэй байв. Харин Скандинавийн орнууд болон дампуурлын ирмэгт тулаад буй Грек, Португаль гэх мэт улсуудын тѳсѳв нь ДНБ-ийнхээ 45-57% эзлэхүйц том бол, Азийн бар орнууд болох БНХАУ-23%, Сингапур-17% үзүүлэлтүүдээр жагсаалтын доогуур орсон байна. Тэгэхээр бид эдийн засагт эзлэх тѳсвийн хэмжээгээр дэлхийн улс орнуудын дундажаас дээгүүрт эрэмбэлэгдэж байна.
Алдааг бид ѳѳрѳѳсѳѳ эрэх хэрэгтэй, жишээ нь миний бие 2011-2012 онуудын эдийн засаг эрчтэй хѳгжиж байх үед “Ингээд л цэнгэлийн манлайд хүрдэг юм байна” хэмээн бодож явсанаа нуух юун. Эдийн засгийн ѳндѳр ѳсѳлттэй үед манай улсын тѳсѳв томорсон байдаг, улс тѳрчдийн “баатар” болох гэсэн хүсэл нь үй түмэн тѳрийн компани үүсгэн байгуулахад хүргэдэг, бэлэн мѳнгѳ тараадаг. Дээрхи бүх үйлдлүүд нь эцэстээ Эрээнийн эдийн засгийг л хѳгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болоод дуусдаг. 2011-2013 онуудад манай ДНБ 12-17% ѳсч байсан, тэр үед байгуулагдсан ямар тѳрийн ѳмчит компани ѳнѳѳдѳр бидэнд үр шимээ ѳгч байна? Тараасан бэлэн мѳнгѳ нь ядуурлыг бууруулсан уу? Арай ѳѳрѳѳр тайлбарлах гээд үзвэл манай тѳсвийн бодлого эдийн засгийн ѳсѳлттэй үед хувийн хэвшлийнхэнтэйгээ ѳрсѳлддѳг , харин эдийн засаг сулрахад хувийн хэвшлээсээ чирэгддэг болчихож.
Сонгуулийн ѳмнѳх жилүүдэд тѳсвийн алдагдал байнга ихсэж ирдэгийг доорхи графикаас харж болно. Мэдээж тѳрийн эрхэнд байгаа нам, эвсэл сонгуулийн ѳмнѳ ѳѳрийн амлалтуудаа хэрэгжүүлэх шаардлага гардаг тул эдийн засгийн бодлогоор бус улс тѳрийн ашиг сонирхлын үүднээс алдагдалтай ажиллуулж буй тѳсѳв бол эдийн засгаа нурааж унагах гол хүчин зүйл болдогийг бид хангалттай гэрчиллээ.
Улсын нэгдсэн тѳсѳв маань халамжын сан болж хувирсны нэгэн тод жишээ бол орон нутагт болон нийслэлд зарцуулагдаж буй зардлууд юм. 2004 онд Монгол улс Нийслэл Улаанбаатар хотын тѳсѳвт 31 тэрбум тѳгрѳг, бусад орон нутагт 37 тэрбумыг зарцуулж байсан бол ѳнгѳрсѳн жилийн байдлаар Нийслэлд 790 тэрбум, харин бусад орон нутагт 1.3 их наяд тѳгрѳг зарцуулжээ. Нэг үгээр нийлэлийн тѳсѳв 11 жилийн дотор 25 дахин ѳссѳн бол бусад хѳдѳѳ орон нутгийн тѳсѳв 35 дахин ѳссѳн тоо анзаарагдаж байна. Манай улсын 21 аймаг, 329 сумдууд маань тѳсѳвт ихээхэн дарамт учруулж байгаа нь ойлгомжтой ба цаашид энэхүү олон аймаг сумдуудыг цѳѳлѳх нь зѳвхѳн эдийн засгийн бус нийгэм, хүн амын эрүүл мэндэд эерэг нѳлѳѳтэй гэж үзэх судлаачид олширсоор байна. Ѳнгѳрсѳн сонгуулийн тойрогуудаас 48 гишүүн сонгогдсоны зѳвхѳн 14 нь Нийслэлээс сонгогдож байгаа нь ч ѳнѳѳгийн гажуудал үүсэх гол шалтгаан болж байгаа биз.
Орон нутгийн тѳсвийг санхүүжүүлэхэд мэдээж улсын нэгдсэн тѳсѳвѳѳс ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж байгааг доорхи графикаас харж болно.
Нийслэлд бизнес эрхлэн аж тѳрдѳг иргэн НДШ, ХАОАТ, Ашгийн татвар, НѲАТ, Нийслэлийн татвар гэх мэт татваруудаар тѳсвийн орлогыг бүрдүүлдэг атал, орон нутагт мал маллаж буй иргэд ямар ч татвар тѳлдѳггүй, харин ч тѳсѳвѳѳс татаас авч амьдарч байгаа нь хэр шударга зарчим юм бол доо гэж бодогдох үе цѳѳнгүй бий.
Ингэхээр бидний ѳнѳѳгийн тѳсвийн алдагдал бол үргүй зардал. Харин бидэнд үр бүтээлтэй зардал гарч байвал тѳсвийн алдагдлаас айгаад байх зүйл алга. Тэгвэл тѳсвийн алдагдлыг хэрхэн үр бүтээлтэйгээр зарцуулах вэ?
Шийдэл-1: Тѳсвийн алдагдлаас айхгүйгээр хѳрѳнгѳ оруулалтад анхаарч, урсгал зардлыг буулгая.
Засгийн Газар бол эдийн засгийн хамгийн том хэрэглэгч, бѳгѳѳд тэрхүү хэрэглээгээ тѳлѳвлѳх боломжтойд оршино. Гэтэл манайхан, гадаад худалдаа ч тэр, тѳсвийн тэнцлийг ч тэр алдагдалтай бол буруушаах нийтлэг хандлагатай улс. Цаашид Монгол улс эдийн засгаа солонгоруулж, тогтвортой байдлыг хангахын тулд тѳсвийн бодлогодоо эрс ѳѳрчлѳлт хийх шаардлагатай. Эдийн засаг агших эрсдэлтэй ѳнѳѳгийн нѳхцѳлд тѳсвийн алдагдлыг, тэр тусмаа тѳсвийн мѳнгѳѳр хийх хѳрѳнгѳ оруулалтуудыг бид бодлогоор нэмэгдүүлбэл зохино. Энэхүү зардал нь эргээд Монгол улсын эдийн засгийн суурь бүтэцүүдийг сайжруулж эдийн засгийн ѳрсѳлдѳх чадварыг нэмэгдүүлэхээс гадна хувийн хэвшлийн компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлэх нѳхцѳлийг бий болгоно. Бид яагаад нефт боловсруулах үйлдвэрийн шав, олон улсад Монголын экспортын ѳрсѳлдѳх чадварын судалгаа, Улаанбаатар хотын метроны суурь бүтэцийг одоо хийж эхэлж болохгүй гэж? Мэдээж эдийн засгийн хямрал тѳсвийн орлогыг багасгах нь ойлгомжтой. Тиймээс тѳрийн зүгээс татварын дарамтыг нэмэгдүүлэх бус бууруулж, худалдан авалтуудаа дотоодын аж ахуйн нэгжүүдээс бүрдүүлэх нь эдийн засгийн идэвхийг сэргээх гол хүчин зүйлс болно. Тѳсвийн урсгал зардал хэдийгээр 180 мянган тѳрийн албан хаагчдын амжиргаатай холбоотой боловч бидний зайлшгүй танах ёстой зардлуудын нэг. Учир нь урсгал зардал бол богино хугацааны хэрэглээ бѳгѳѳд улсын нийт хэрэглээнийхээ 90%-г гадаадаас импортоор авдаг манай улсын эдийн засагт наалдахгүй хийссээр байна.
Дээр дурдсан тѳсвийн үр бүтээлтэй алдагдлыг хэрхэн санхүүжүүлэх асуудал гарч ирнэ. Маш олон гарцуудыг дурдаж буйгаас тѳрийн ѳмчит компаниудыг хувьчлахыг илүүд үзэж байх шиг байна, гэхдээ бидний санал болгох алдагдалтай тѳрийн ѳмчийн цахилгаан станцуудыг яг бизнесийн зорилгоор худалдаж авах хѳрѳнгѳ оруулагч олдоно гэхэд үнэхээр эргэлзэж байна. Харин Малын Хѳлийн Татвар арай л амьдралд ойрхон бѳгѳѳд дайвар үр дагаварууд нь эдийн засагт эерэг нѳлѳѳ үзүүлж болох юм. Энэхүү малын хѳлийн татварыг санал болгосон улс тѳрч, эсхүл нам дараагийн сонгуульд ялалт байгуулах боломж нь эрс буурах учир ѳнѳѳ маргаашдаа санал болгохгүй л болов уу. Гэхдээ цаашид Монгол улсад хэрэгтэй зүйлүүдийн нэг бол яах аргагүй мѳн. Ѳдийд 70 сая хүрсэн мал бүрийн дундаж үнэлгээг 60 мянган тѳгрѳг (хониныүнэ) хэмээн үзэж мал бүрээс 6,000 тѳгрѳгийн татвар авахад тѳсѳвт жилдээ 420 тэрбум тѳгрѳгийн орлого тѳвлѳрнѳ энэ бол ѳнѳѳгийн тѳсвийн зардлын 6% гэсэн үг. Цаашлаад нэг километр авто зам барих жишиг үнэ 475 сая гэж тооцоолсноор жилдээ бараг 1,000км зам барих мѳнгѳ, эсхүл 800 цэцэрлэг барих зардлыг 1 жилийн малын хѳлийн татвараас бүрдүүлж болох ажээ. Нэгэнт малын хѳлийн татвартай болчихвол дотоодын махны үнэ ч гэсэн буурах нь дамжиггүй.
329 сум ѳнѳѳгийн тѳсвийн урсгал зардлууд ѳндѳр байх нѳхцлийг бий болгож байгаа нь нууц биш. Зарим суманд сургууль, дотуур байр хүрэлцэхгүй байхад зарим суманд хоосон сургууль бүр хоёр байх явдал ч байна. Сум бүрийн засаг дарга, тамгын газрын ажилтнууд гээд үргүй зардал асар ихээр урсаж байгаа нь нууц биш, гагцхүү улс тѳрчид үүнийг ярьдаггүй гол шалтгаан нь нѳгѳѳ л сонгогчдоосоо айдаг асуудал. Энэ олон сумдыг хэрхэн яаж нийлүүлэх талаар мѳн нийгэм, эдийн засагт гарах үр дагаварын судалгааг ѳнѳѳдѳр бид хийж эхлэх ёстой.
Энэхүү хоёр санал болгож буй шийдлүүд маань мэдээж уншигч та бүхний анхаарлыг хандуулахыг хүссэн 2 гол санаа минь тул ийнхүү дурдаж, тѳсвийн зарцуулалтын хяналт, ил тод байдал, санхүүжих бусад боломжууд түүний үр нѳлѳѳ гэсэн онол практикын чухал бѳгѳѳд зайлшгүй дурдах ёстой сэдвүүдийг орхигдуулсныг минь ойлгоно уу.
Эцэст нь дурдахад тѳсвийн алдагдал бол бидний айх ёстой мангас биш юмаа. Харин зѳв ашиглаж чадвал манай эдийн засгийн гол хѳдѳлгүүр бѳгѳѳд хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих урт хугацааны хѳрѳнгѳ оруулагч. Бид гадаадын хѳрѳнгѳ оруулалыг удирдаж чадахгүй, харин тѳсвийг бол чадна. Мангасыг устгаж сѳнѳѳх нь чухал ч зарим үед ѳѳрийнхѳѳ талд ажиллуулах боломж байхыг үгүйсгэхгүй.
Зочин
1115
super
Зочин
Моньд
Моньд