Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Амьгүй албат ба цахим даатгал
Эрүүл мэндийн салбар уналтанд орсон эсэх тухай манай салбарын удирдлага болоод эмч бидний хооронд үл ойлголцол бий.Бидний хувьд эрүүл мэндийн салбар унаад зогсохгүй дахин сэхээс өнгөрөх үедээ орж байх шиг санагддаг.
Эрүүл мэндийн салбар уналтанд орсон эсэх тухай манай салбарын удирдлага болоод эмч бидний хооронд үл ойлголцол бий.Бидний хувьд эрүүл мэндийн салбар унаад зогсохгүй дахин сэхээс өнгөрөх үедээ орж байх шиг санагддаг. Манай дарга нар болохоор болж байна, бүтэж байна,сэргэн мандаж байна, шинэчилэл хийж байна л гэдэг.Оны эхээр нэг хурал болж эмнэлгийн бидэнд эрүүл мэндийн шинэчилэлийн хичээл зааваа.Нэгэнт цаанаасаа хайрцагласан төсвийг маш үр ашигтай,тэр тусам эмнэлгийг суга хөгжүүлэх хэмжээнд хүргэх ганцхан арга байгаа гэнэ.Тэр нь Байгууллага бүр дээр удирдах зөвлөл бий болгоод тэр нь өчүүхэн ядмаг төсвөө яаж хувиарлах тухай байнга хэрэлдээд хайрцганд хийсэн хархнуудын үлгэр болох юм байх.Эцэст нь баахан хүн халж үүнийгээ менежментийн шинэчлэл хийсэн,ашиггүй зардал хэмнэсэн,мэрэгжлийн лут баг оруулсан гээд л өнгөрнө.Ийм түүхийг бид олон жил туулсан болохоор башир аргыг андахгүй.Энэ хооронд гадаад дотоодын авхаалж сэрэглэнчүүд аль хэдий манай эрүүл мэндийн зах зээлийг эзлээд эхэлсэн.Гадаадын капиталд эрүүл мэндээ даатгадаг ийм харалган үндэсний аюулгүй байдлын бодлоготой улс гүрэн манайхаас өөр байдаг ч юмуу үгүй ч юмуу бүү мэд.
Эрүүл мэндийн салбарыг хожимдсон ч гэсэн аврах оролдлого хийх л хэрэгтэй.Эрүүл мэндийн салбарын засаглал.өмчийн том реформын ганц л гарц бий ,энэ нь нэг өгүүлэлд багтахгүй болохоор үүний нэгхэн хэсэг болох эрүүл мэндийн даатгалын тогтолцоог яавал дээр байж болох тухай л бодлоо хэлэе.Цалингаас нь хүчээр суутгаад,арчаагүй, ажилгүй,алхиагүй нэгэндээ\хүүхэд, хөгшидөө хэлээгүй шүү\ тэгшилж тараагаад өгчихдөг,нийгмийн халамжийн том уутанд нийлүүлсэн,алсдаа бидэнд өсөж үржээд эргэж ирэх эсэх нь тодорхойгүй,өнөөдөр ч бид үр шимийг нь хүртэж чадахгүй яваа гэх мэт үндсэн шинжийг өөртөө агуулсан эв нэгдлийн, монопольт,албан журмын даатгалыг Монголын эрүүл мэндийн даатгал гэнэ.Уул нь эрүүл мэндийн даатгал нь иргэдийн эрүүл мэндийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ба эмнэлэг, анагаах ухааны байгууллагуудын хөгжил дэвшилд хөрөнгө оруулалт хийх хоёр үндсэн замаар дэмжих үүрэг зорилготой.Гэвч амьдралд хэрэгжиж байгаа байдлаараа иргэнч эрүүлжихгүй.салбар ч өөдлөхгүй байж болох ганцхан хувилбарыг сонгосон байгаа юм.Энэ даатгал бас сан юм болохоороо эмнэлгүүдийн технолгийн болоод мэрэгшилийн шинэчлэлээс үхтлээ харамлах үүрэгтэй.Жил бүр 60 тэрбум тунаж үлддэг гэнэлээ.Үүнээс сангийн аврага сүлжээ,сандал ширээгээ тэжээнэ.Бусдын жишгээр бас оны сүүлээр дарга нар нь ажилтнуудаа аваад Макао Синга хавиар нэг аялуулчихна.
Тэдний болоод тэднээс том дарга нарын даатгалаас санхүүждэг ланжгар ланжгар эмнэлэг, сувилалууд монголын уудам нутгаар нэг багширч байгаа.Авхаалж сэрэглэнчүүд яаж хоцорхов.Үүнийг авилгалын сүлжээ болгоод авсан.Ёртөнцөд байхгүй эмнэлгүүдийн нэрээр хуурамч истори бичээд даатгалаас мөнгө авдаг. Өөрөөр хэлбэл бид амьгүй албат,бидний даатгалыг хувааж идэж байгааг бид хэзээч мэдэхгүй.Та хэзээ нэг цагт өвдвөл таны даатгалыг аль хэдий хархнууд идээд дуусгасан байх болно.Тэд сүлжээгээ илэртэл мөнгөө хийчихвэл дараа нь мөнгөтэй хүнийг хэн яахав гэсэн өөдрөг итгэлээр амьдрана. Интернет ухвал ийм мэдээ зөндөө..Иймэрхүү аюулт үзэгдэл газар авсанаас эрүүл мэндийн салбар өөдлөхгүй байгааг манай салбарын болоод төрийн харалган томчуул харж байдаг боловуу.Эсвэл сүлжээнд нь цохиж явдаг юм боловуу.Нэг үгээр эрүүл мэндийн даатгалын Вант улс бий болж энэ улсын иргэн болох нь Брунейн султаны иргэн болохоос ч хэцүү болжээ.
Баян Голын хоёр гишүүн С.Одонтуяа,С.Эрдэнэ\Нэг нь Халамжийн сайд шүү\ эрүүл мэндийн даатгалыг цахим картанд оруулая гэж баахан явсан.Сүүлд нь салбарын тогтворгүй байдал үүснэ,цаг нь болоогүй энэ тэр гээд үндсэн гол зарчмыг нь унагаасан.Эрүүл мэндийнхээ төлөө хийж байгаа хөрөнгө оруулалтаа эзэн нь өөрөө хянахгүй юм бол хэн хянах юм бэ. Хууль нь ч Иргэн,ЭМДСан,Эмнэлэг гэсэн гурван талын зөвшилцөлийн зарчимтай.Гэтэл иргэн эрүүл мэндийн даатгалаа хянах эрхээ хасуулж , өөрөө итгэж найдсан эмнэлгээ сонгохыг даатгалын хуулиараа хориглож Үндсэн Хуулийн үзэл баримтлал болоод Эрүүл мэндийн Хуулиа зөрчөөд байна шүүдээ.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авагч , бүтээгдхүүн үйлдвэрлэгч гэсэн 2 ойлголт манай даатгалын хууль түүнийг дагалдсан журмуудад бий.Бүтээгдхүүн үйлдвэрлэгч нь эрүүл мэндийн салбар,Худалдан авагч нь ЭМДсан гээд байгаа юм шүүдээ.Үнэндээ бол худалдан авагч нь чөлөөт даатгал төлөгч иргэн.Цахим картандаа хүсэл хэрэгцээнээсээ хамаараад дуртай мөнгөө хийж болно.Дуртай эмнэлгийн байгууллагадаа хандаж болно. Мэдээж төрөөс хувь хүний эрүүл мэндэд тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлдэг фонд байх хэрэгтэй\Ж нь Өндөр өртөгтэй тусламж гм\.
Үүнийг хийхэд хэцүү.Хэлэх үг нь ч ойлгомжтой.Эрүүл мэндийн тогтолцоог нураах гээд байна.Бүтээгдхүүн үйлдвэрлэгч нь худалдан авагч болох гээд санаархаад байна.
Үүний цаана авилгийн асар том сүлжээ бий учир барагтай аавийн хүү ,ээжийн охин давахгүй даваа бололтой. Гэвч Хүн сайн цаг ирж яваа гэж итгэж амьдардаг болохоор...
Содномын ЮНДЭН
Зочин