Ерөнхийлөгч таны дэвшүүлсэн "Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн уриан дор энэ удаагийн Эдийн засгийн форум хийж байгаа бол аль улсын төр ухаалаг байна,тэр улсынх нь төрийн тогтолцоог баримжаа болгон  санхүү,эдийн засгийн тогтолцоогоо өөрчлөх тухай реформийн санал гэж ойлгож  байна.Үнэхээр эдийн засгийн өсөлтөө 2 оронтой тоон дээр байлгая,гадаадын хөрөнгө оруулалтыг Монголд оруулахыг хүсч байгаа бол шүү дээ.Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн орон байна уу?
 
Жишээлбэл:Норвег улс гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 198 тэрбум ам.доллар,улсын төсөв нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхаа 20% тай тэнцүү буюу 40 тэрбумийг парламент нь батлаад болоод л явна.Харин Норвегийн Тэтгэврийн Сан “Глобол”нь 4 их наяд норвег крон буюу 828 тэрбум ам доллар нийт хүн ам  4 сая хүндээ хуваахад хүн бүр саятан.Энэ сан нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ харьцуулах юм бол 300% тай тэнцүү байна.
 
Бас нэг жишээ нь:Сингапурийн эдийн засгийн тогтолцоо.48 жилийн өмнө ямар ч баялаггүй агуулахад нь 300 кг каучуктай орныг хүлээж авсан  ерөнхийлөгч Ли Гуан Ян Малайзаас тасарсан жижиг орны Агаарын тээврийг Бридш Айрлайнзд 70% ийг нь өгөөд,Сингапур Айрланз 30% тай байсан бол одоо Сингапур Айрланзын 56%ийг эзэмшиж дэлхийн 1-р зэргийн Айрланз болж одоогоор 300 гаруй тэрбум ам.доллар бүхий ТЕМАСЕК Холдинг компани болон хөгжжээ. Тэтгэврийн сангийн мөнгөө дотооддоо өсгөж чадахгүй болохоор нь Америкийн “Родшильд Сэндс”рүү хүсэлт тавьж энэ мөнгийг жилийн 5% тай өсгөөд өгөөч гэхэд нь эдийн засгийн баг явуулсны  дотор хожим нь Дэлхийн Банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Волфонсон ирж урт хугацааны хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажиллаад, жилд 17%ийн өсөлттэй ажилладаг Засгийн Газрын хөрөнгө оруулалтын санг байгуулж өгчээ.Одоогоор 350 тэрбум ам доллар бүхий Хараат бус Баялагын санг хүний хүчин зүйлээр бий болсноор ард түмэн нь  ирээдүйдээ итгэлтэй болсны бодит нэг жишээг хэлье.Хэдэн жилийн өмнө гадаадын нэгэн иргэн таксинд  1сая доллароо орхиод явснийг нь өөрөө сураглаад эргүүлэн өгчээ.Та яагаад эргүүлж өгснийг нь асуухад миний ард найдвартай  ирээдүй хүлээж байгаа гэжээ.Тиймээ. Түүний ард 500000 орчим ам долларын тэтгэвэр”үр хүүхдүүддээ өвлүүлж болдог”байсан байна.”Их засаг”аар зассан Монгол орон 18 той охин мориндоо алт ачаад энэ орны эндээс тэнд хүрэхэд дээрэмдэх хүнгүй тийм төвшин байжухуй” тийм төрийг та бүтээжээ гэж Америкийн эрдэмтэн Харл Ламп “Чингэсийн цадиг”гэдэг номондоо дурьджээ.Их хааны гаргасан “Их засаг хууль”-ийг Сингапурчууд  бодит болох төрийн тогтолцоог бий болгосноор ард түмэн нь хулгай хийх нөхцөлгүй нийгмийг бүтээж чаджээ.Норвег ч тэр Сингапур ч тэр юу ч хамаагүй үйдвэрлэ гээд л мөнгө зээл,халамж тараагаад байдаггүй л юм билээ.Үнэхээр цомхон ухаалаг төртэй больё гэж байгаа бол Норвег Сингапур шиг улсын төсөвтэй,Засгийн Газрын гадаад өр бондуудынхаа өрийг улсын төсөвтөө суулгаж,нийгмийн даатгалын болон баялгын удирдлагыг тусд нь хараат бус эх үүсвэртэй болгох санхүүгийн тогтолцоогоо өөрчлөж байж л шийдвэрлэнэ.

                      
ӨӨРИЙН ИХ МӨНГӨ, ГАДААДЫН ЗЭЭЛ ЭДИЙН ЗАСГИЙГ ЭВДДЭГ

Манай эдийн засгийн багтаамжийн нэг литр нь  бидний бүтээдэг эсгий тавчиг болон  Эрдэнэттэйгээ нийлээд 2 литр, дээр нь Оюу толгойн хөрөнгө оруулалт нэг литрийг нэмээд нийт 3 литр өнөөдөртөө.Энэ багтаамжийг томсгох гэж эрх баригчид гаднаас Чингэс бонд,Самуурай бонд гээд бөөн өр авчирлаа.Тэр бидонд нь багтдаггүй гадуур нь хөөсрөөд л  савраад газар асгараад байхаар нь зам руугаа асгачихлаа.Харин зарим хэсгийг нь Монгол Банк сэргэлэн боорцог шиг загнаад ипотекийн зээл болголоо.Монголчууд бид өөрсдөө зээл аваад эдийн засгаа тэлье гэсэн чинь ийм л түүх үлдээлээ.Монголын аж ахуйн нэгжүүд нэг байшин барьж дуусгаад нөгөөг нь эхлэх,дэлгүүрээ зараад гуанз авах нь нийт эдийн засагт нэг грамм л оруулсаар л  явна л даа.Баабарын өгүүлсэнчлэн –Манай хилийг давуулж шидсэн мөнгийг л гадаадын хөрөнгө оруулалт гэж үзнэ гэсэнтэй адил.Тэгвэл Монгол улс эдийн засгийнхаа багтаамжийг тэлж болдоггүйгээр төрчихсөн орон юм уу?гэвэл үгүй.Манай эдийн засгийн савны багтаамжийг  10 литр болгоё л гэвэл гадаадын хөрөнгө оруулалт л ганцхан болгож чадах юм гэдгийг Оюу Толгойн хөрөнгө оруулалт  л баталчихлаа.
         
1995 онд Катар улс манайх шиг л юу юу ч үгүй хөгжил удаантай орон байсан.Засгийн эрхийг эцгээсээ хүчээр булаан авсан ханхүү нь гадаадын хөрөнгийг оруулж чадснаараа одоо ямар болсныг нь хараач.Катар өөрсдийн мөнгөө гадаадад Баялагын сан байгуулж 200 тэрбумийг жилийн 17%иар өсгөөд, бусдын хөрөнгөөр улсаа хөгжүүлээд байгааг манай эрх баригчид тэнэг Катарчууд гээд , бид л ухаантай өвөг дээдсээс төрсөн эхлээд олон хөшөө босгодог юм,дараа нь нэрээр нь зээл авдаг юм, Англи Америкийн 200 жилийн капиталзмийг бид 20 хон жилд хийгээд явж байна гэх нь ухаалаг л байна  даа.
          
Манайхан болохоор валютын нөөц гээд 2,7 тэрбум ам доллараа жилийн 1%тай гадаадад хадгалуулаад эргүүлээд ,5,25% тай зээл аваад  олигтой төсөл ч үгүй өр болгоод байгааг ухаалаг төр гэх үү?Ухаалаг удирдагчид маань баялагаа  л удирдаж чадаж байна уу?
                                  
БАЯЛАГИЙН МЕНЭЖМЕНТ
          
Ерөнхийлөгч та:судалгаанд суурилсан төрийн шийдвэр гаргах тухай айлдсан.Баялагын Сангийн тухай хуулийг санаачлахаар ажлын хэсэгт нь Монголын сангуудын тогтолцоог өөрчлөх бодлогын судалгааг хийсэн зарим хүмүүс орсны нэг нь би өөрөө л дөө.Өнгөрсөн жилээс эхэлсэн энэ ажлын хэсэгт хуулийн үзэл баримтлалыг нь анхны өдрөөс нь боловсруулан өгсөн.Хууль анх төрөхдөө үзэл баримтлалаа гаргаж байгаад зүйл анги руугаа ордог гэдгийг хуульч хүнийхээ хувьд би гадарлана.Гэтэл гадаадад банкинд ажиллаж байсан нэг залуугаар уран зохиол бичиж байгаа юм шиг зүйл анги нэг,хоёр гээд баахан замбараагүй төсөл бичүүлээд сүүлийн хэдэн цугларалтанд нь биднийг ч  оруулахаа больсон.  Тэр залуу нь сайн банкир байхыг үгүйсгээгүй,гэхдээ Баялагын сан гэдэг чинь банкны бизнес биш л дээ.Эх газраас салж гадаад далайд гарсан маш том хөлөг онгоц л гэсэн үг.Хөлгийн ахмад нь цагдаа,шүүх бүгдийнх нь үүргийг гүйцэтгэдэг.
       
Солонгосоос оруулж ирсэн эксэл машиныг янз бүрийн сэлбэгээр монголчлоод дээр нь бенз гэж биччихээр мерседес бенз болдог гэж  сэтгээд байж болохгүй.Төсөл нь ирээдүй хойч үедээ хадгаламж үлдээх хадгаламжийн дэвтэр ч юм шиг, тэр хөрөнгөөр нь хөрөнгийн бирж дээрээс хувьцаа худалдан авдаг” ASSET MENEGMENT” компани маягаар 20 жил ажиллаад  хойч үеийнхээ сургалтанд зориулна гэдэг нь дарга нарын хүүхдүүдэд зөвхөн зориулагдсан ч юм шиг,үүнд  харин хэн ч хүрч болохгүй,Сангийн Яамны дэргэд корпораци хэлбэрээр байна,Засгийн Газрын Тусгай Сангийн тухай хуулиар зохицуулагдана гэх мэтчилэн бичжээ.Сэтгэж байгаа хэмжээ нь л энэ.Би ч өөрийгөө төгс мэддэг гэхгүй нь мэдээж,гол нь судалгаа хийхэд оролцсон гадаадын энэ талын мэрэгжилтнүүд л гайхаад байна л даа.
        
Хуулийн төслийн шүүмж:

  1. Засгийн Газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулагдах юм бол шинэ хууль гаргах ч ямар хэрэг байна.Бидний судалгаагаар үйл ажиллагаа явуулж байгаа 29 сан нь бүгд төсвөөс жил бүр хувиарлалт авч нийт дүнгээрээ дотоодын нийт бүтээгдэхүүний 20% улсын төсвийн 40 гаран хувьтай тэнцэх хөрөнгийг энэ хэдэн сангаар дамжуулан ашиглагддаг юм байна лээ.Бүгдээрээ авилга болдог гэвэл арай үгүй байх.Гэхдээ л сангийн эзэд сайд бүр бараг л дураараа зарцуулан жилийн эцэст үрж дуусгахгүй бол дараа жилийн төсвөөс хасагдах тул хүлээн авалт мэт үргүй зарж  дуусгах ёстой.Сангуудын эхнийх нь тагыг онгойлгоход л өмхий үнэртэж эхэлж байна.Төсөл захиран зарцуулагч нар нь өөрийн хөрөнгөө зарцуулж байгаа юм шиг ах дүүгийнхээ аж ахуйн нэгжүүд рүү тэрбум тэрбумаар нь шилжүүлж,шорон явахдаа хүртэл-Надад итгэл өгсөн хүмүүстээ баярлалаа гээд хэлж байх юм.
  2. Төрөөс хараат бус Баялгын Сан байх ёстой атал Сангийн Яамны мэдлийн дор энэ сан нь байгуулагдах бол Хүний Хөгжлийн сан шиг  сонгууль дөхөхөөр зурагтаар хоёр том намын дарга нарын нэг нь хүн бүрт сая,нөгөө нь сая таван зуу хөө гээд үнэ хаяалцаад ирдгийг,Сангийн сайд, дэд сайд нь өөрсдийнхөө сонгуулийн тойргийнхондоо түрүүлж олгодгыг бүх хүн мэдэж байгаа.Хараат  Баялгын Санг  Казакстанд гэхэд анх” Назарбаевын” гэж     нэрлэгддэг Казакстаны Үндэсний           Сан байгуулагдсан байдаг.Харин өнгөрсөн жил хараат бус жинхэнэ сонгодог утгаар нь өөрчилсөн байна лээ.Оросын Нефтийн сангийн хөрөнгийг В.Путин саяхан Украйныг өөртөө нэгтгэхдээ 26 тэрбумыг дайчлан Украйнд өгөх тухай шийдэж,Газпромын үнийг хөнгөлж 5 тэрбумын алдагдалд оруулж байгааг бүгд зурагтаар харсан байх.
  3. 2006 онд Баялгын сантай орнуудаас 26 улс оролцож Сантьяго-д 24  зарчим баталсан байдаг.Нэг сэтгүүлд гарснаар манай Хүний Хөгжлийн Санг баялгын Сан гэж бичснийг нь ашиглан бид манайх ийм сантай орон ухааны юм ярьж үзсэн л дээ.Тэр клуб маягийн байгуулгад нэгдсэн орнууд-Норвегын Тэтгэврийн сан Глоболыг хүртэл танайх тэтгэвэр тавьдаг байгуулга байна гэхэд Тэтгэвэр тавьдаг сан нь тусдаа,анх байгуулагдахдаа тэтгэврийн сангийн мөнгөн хөрөнгөн дээр гарсан нь үнэн боловч  одоо бие даасан гадаад орны 8000 компанид хөрөнгө оруулдаг мөн байгалын хий нефтийнхээ хэсгээр зузаатгагддаг тул Баялгын санд тооцсон гэсэн.Мөн Сингапурын Темасек Холдинг,Засгийн Газрын Санг-танайх баялгаас бүрдүүлээгүй тул Баялгын сан биш гэжээ.Гэтэл бараг 100% гадаадад хөрөнгө оруулсан байх тул бусад нь хүлээн зөвшөөрчээ.Бид  улс төрчдийн амлалтийг биелүүлж мөнгө тарааж өрөнд баригдах нэг хэрэг,гадаад оронд хөрөнгө оруулахгүй л бол Засгийн Газрын 30 дах сан  хэнд хэрэгтэй юм.Энэ 29 сан чинь Нийгмийн даатгалтай холбоотой хэдэн сангаас бусад нь нэг сайд салбарынхаа асуудлыг шийдэж байгаа нь тэр  гээд  нэг уриа гаргаад л сүүлийн 10 жилд л зорилтот баахан сангууд байгуулагдсан юм байна лээ.Хэд хүрэхийг нь ухаалаг удирдагчид л мэдэх байх даа.Зарим улс орнуудад ямар  нэгэн салбарын арга хэмжээний болоод зорилтот сан  байгуулахыг хатуу хориглосон байдаг юм байна лээ.
  4. Зарим улс байгалын баялгийнхаа тодорхой нэг хэсгээр нь,зарим нь төрийн оролцоотой компаниудынхаа ашгаар нь,зарим нь бүр нийгмийн даатгалынхаа нэг хэсгээр ийм сан байгуулж байна.
    Манайд аль ч эх үүсвэр нь байгаа.Нийгмийн Даатгалын санг 2006 онд улсын төсөвтөө нэгтгээд аваад идчихсэн улс.УИХ дээр яригдаж байгаагаар бол  5 их наяд төгрөг,уул нь бид цалингаа аваад тэтгэвэрт гарахдаа хэрэглэнэ гэж сайн дураараа цуглуулсан төрийн бус мөнгө.Үүнийг Баялгын сан шиг өсгөсөн бол өдийд хэд болж бид амьдралдаа итгэлтэй байсан бол хэн хулгай хийх юм.Сая доллар олоод буцаагаад өгчихдөг Сингапур таксист шиг л байхгүй юу.Монгол улсад ийм олон төрлийн сан байснаас нэг л Баялгын Сан байвал зохимжтой юм гэж  төрийн мөнгөний бодлогыг тодорхойлон ажиллаж байсан зовлонг нь сайн мэддэг хүн манай судалгааны багийг удирдаж Хөрөнгө Оруулалт Хөгжлийн Нэгдсэн Сан байгуулах саналаа оруулсан юм л даа.
  5. Баялгын сан гэдэг бол улс төрөөс,мөн Засгийн Газраас хараат,хэн менежмэнт хийж хөрөнгийг өсгөж чадахийг нь харж тухайн компанитай нь гэрээ хийж, хөрөнгө оруулдаг болохоос  биш, хөрөнгийн бирж дээрээс хувьцаа цуглуулж маргааш аль нь өсөх бол гэж казиногийн рулет дээр тавьж азаа үздэг шиг “ASSET MANAGMENT”компани биш л дээ.Саяхан ТЕМАСЕК ХОЛДИНГ манай Оюу Толгойн 66%ийг эзэмшдэг”TIRCUSSE HILS”компаны 8,5%ийг авч,Тайланд дотооддоо үймээн гаргаад байгаа тул  “Шинь”     корпорацид оруулсан өөрийн хөрөнгөө татах тухай Блүүмбэрг мэдээлж  байна лээ.
  6. Уул нь Баялагын сангаа сонгодог утгаар нь байгуулаад, бусад Баялагын Сантай улсуудад зарлагдчихвал тэдгээр сангууд нь” сангуудын сан “гэдэг менежмэнт хийгээд цэвэр шудрага удирдагчидтай төрийн болон хувийн компаниудад том хөрөнгө оруулалт орж ирэх боломж бүрдэх юм билээ.Одоогийн боловсруулсан төсөл нь 500 сая,1 тэрбум доллараа гадаадад хадгалуулаад 20,30,50 жилийн дараа маш их мөнгөтэй болох юм гэж хоосон мөрөөдөлөө” Баялагын Сан”гэж Баялагын Сангийн мөн чанарыг ойлгохгүй,сонгодог утгаар нь байгуулаад бусад сангуудын хөрөнгө оруулалтыг  татаж хөгжих тогтолцоо нь өнөөдрийн хамгийн гол асуудал гэдэгтэй санал нийлнэ гэдэгт найдна.
  7. Ерөнхийлөгч та Баялагын сангийн тухай хууль өргөн барих гэж байгаа чинь нэг алхам урагшаа боловч урд нь Хүний Хөгжлийн Сангийн тухай хуулийг улсын төсвөөс гадуур баталж байсныг болиулж, Оросын сангууд шиг төсөв дотроо оруулан Засгийн Газрын29 тусгай сангуудын адил  жинхэнэ хараат сан байгуулах гэж байгаа нь хоёр алхам хойш ухарсан хуулийн төсөв болсон тул би болон ажлын хэсгийн зарим хүмүүс л  энэ хуулийн төсөлд  чинь оролцоогүй гэдгээ мэдэгдэж байна. Бодлогын судалгаа хийсэн бидний судалсан энэ зарчимуудыг оруулахгүй л  юм бол яах гэж ч судалгаа хийлгэж ард түмний мөнгөнөөс нь бидэнд тендер нэрээр 9900000 төгрөгийг бидэнд олгосон юм. 10 сая ч гэсэн архд түмний мөнгө.Бид ард түмнээс татвараар авсан мөнгийг буцааж өгмөөр байна.Бид тендер нэрээр хоол олж иддэг нөхөд чинь биш.Харин таны санаачилсан ажлын хэсгийнхны  энэ саналыг нягтлахыг хүсч байна.Бид санлаа дэлгэрэнгүй танилцуулахад бэлэн байна.

Эрх зүйн боловсрол бүхий иргэн Ж.ТҮВШИНБАТ
                                                                                                                      2014-3-18