Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

“Америк маягийн инээмсэглэл” буюу үйлчилгээний соёл
Монголчууд бидний хувьд бас нэг анхаарууштай зүйл байна. Энэ бол үйлчилгээний соёл. Миний бодлоор чухамхүү энэ салбарт бид маш дутагдалтай байгаа аж.Социалист нийгмийн үед энэ салбарт бодлого явуулдаг бүхэл бүтэн нийтийн аж ахуй, үйлчилгээний яам ажилладаг байлаа.
Монголчууд бидний хувьд бас нэг анхаарууштай зүйл байна. Энэ бол үйлчилгээний соёл. Миний бодлоор чухамхүү энэ салбарт бид маш дутагдалтай байгаа аж.
Социалист нийгмийн үед энэ салбарт бодлого явуулдаг бүхэл бүтэн нийтийн аж ахуй, үйлчилгээний яам ажилладаг байлаа. 90-ээд онд зах зээлд орсноор үйлчилгээний салбар үндсэндээ гаргуунд хаягдсан гэхэд болно. Үйлчилгээний салбар хувийн хэвшилд шилжсэн. Тэр нь ч зөв. Үр дүнгээ үзүүлсэн, үзүүлсээр ч байгаа. Улаанбаатар л гэхэд 3-4 гайгүй гэсэн зэрэглэлийн ресторан байсан бол өнөөдөр 300-400 болсон байх жишээтэй. Энэ бол зөвхөн нийтийн хоолны салбарт шүү дээ.
Дэлгүүр, үсчин, салон... гэх мэтчилэн тоочоод байвал зөндөө бий болсон. Энэ бол ардчилал, зах зээлийн сайхан үр дүн яах аргагүй мөн. Гэхдээ энэ бүхний цаана хүн ажилладаг. Өөрөөр хэлбэл хүнд үйлчилж байгаа, хүн үйлчлүүлж байгаа гэсэн жирийн ойлголт. Хэн ч гэсэн боломж байвал ямар нэгэн үйлчилгээний байгууллага хувьдаа бий болгож ажиллуулахыг эрмэлзэнэ. Тэр нь дэлгүүр ч бай, зоогийн газар ч бай, үсчин ч бай, клиент буюу үйлчлүүлэгчээр дүүрэн баймааж оршин тогтнох үндэс нь бүрэлдэнэ. Хүн орохгүй л бол ашиггүй байна гэсэн үг. Хэрэглэгч хаан гэж хамгийн энгийн зарчим байдаг. Өнөөдөр ихэнхи үйлчилгээний газрууд үүн дээр л доголдоод байдаг. Жишээ бол энүүхэнд бий.
Хэдэн жилийн өмнө миний бие Сансар хороолол дахь О... нэртэй том дэлгүүрт жаал жуул хүнс авахаар орлоо. Сонгосон хүнсээ аваад касс-д очиж тооцоо хийх гэтэл хариулт өгөх задгай төгрөг алга гээд кассчин бүсгүй хээвнэг суугаад байдаг. Би одоо яах ёстой болж байна аа гэтэл мэдэхгүй юм даа гээд тоосон ч шинж алга. Зохион байгуулагч байна уу гэхээр өнөөдөр амарч байгаа л гэх. Аргаа ядаад авсан юм аа хаяад гарсан даа. Түүнээс хойш би энэ дэлгүүрт нэг ч ороогүй, орох ч үгүй гэж боддог. Юу сайхан гэхээр өөр зөндөө олон дэлгүүр байгаа юм чинь. Иймэрхүү байдалтай бид бүхэн багагүй учирдаг гэвэл та зөвшөөрнө байх.
Эзэн нь дажгүй тохитой дэлгүүр байгуулчихдаг. Хүн ажиллуулах хэрэг гардаг. Аятайхан худалдагч тэр болгон бас олдохгүй. Тэгээд үйлчилгээний соёлын наад захын хэм хэмжээг мэдэхгүй хамаатан садныхаа хүүхдүүдээс лангууны ард тавьчихдаг. Нөгөөдүүл нь үйлчлүүлэгч ороод ирэхэд мэндлэх байтугай, бохь зажлаад цаашаа хараад сууна, эсвэл хоорондоо инээлдэж хөхрөлдөөд, утас руугаа шагайгаад “ухаанаа алдчихдаг”, юун үйлчлүүлэгч манатай.
Гэхдээ соёлтой газар бас байна аа. Жишээ нь: “Sky” дэлгүүр, “Наран” сүлжээ гэх мэт. Хөгжингүй орны том дэлгүүрийн нөхцөл байдалтай нилээд ойртоно.
Тиймээс ч хүн дүүрэн байдаг. Тэр хэрээр орлого ихтэй. Тэгсэн гэмээнэ ажилчид, албан хаагчдынх нь цалин нь тогтмол сайн, ахуй нөхцөл нь дээшилсээр байдаг болов уу. Эцсийн дүнд хэрэглэгч бид л хожино. Манай үйлчилгээний салбарын охид бүсгүйчүүд нэг л тийм хөмсгөө зангидсан байдалтай. Ширэв татаад л. Үүнийг нэг талаас нь үндэстний онцлогтой холбож тайлбарлаж болох. Монголчууд бид эмэгтэйчүүд эрэгтэйчүүд аль нь ч ялгаагүй ерөнхийдөө хүнд долигонох, бялдуучлах, нялагнах зан тэр болгон байдаггүйтэй холбоотой болов уу. Энэ бол уг нь сайхан л зан чанар. Гэхдээ үйлчилгээний салбарт ажиллаж буй хүний хувьд бас ийм байж арай л болохгүй болов уу. Нөгөө талаар хувь хүний хүмүүжилтэй бас холбоотой. Наад захын соёлтой байх шаардлагатай. Хүн ороод ирэхэд ядахдаа мэндлээд, инээмсэглээд зогсож байх хэрэгтэй ш дээ. Муухай хараад байвал хүн холдохыг л бодно. Дэлгүүрт чинь хүн орж ирэхээ болино, үүнийг дагаад ашиг орлого байхгүй болж, хаагдахад хүрнэ.
Гадаадад ажиллаж амьдарч буй 200 мянгаад монголчууд нутагтаа буцаад ирвэл энэ үйлчилгээний салбар янзын гоё болох болов уу гэж боддог. Яагаад гэвэл тэдний ихэнх нь үйлчилгээний тогоонд чанагдаж их зүйлийг сурч мэдэж байгаа. Нэгэнт л зах зээлд орсон бол тэр хууль зарчмынх нь л дагуу явахаас өөр арга байхгүй. Улсаас цалингийг чинь өгөхгүй шүү дээ. Тиймээс наад зах нь инээмсэглээд зогсож байх хэрэгтэй. Энэ талаар сургалт ч байх ёстой, байдаг ч байх. “Америк маягийн инээмсэглэл” гэдэг чинь бас их учиртай эд...

Б.ДОЛГИОН
mgl77
jinchin
Гана
hudaldagch
Зочин
Зочин
Америк инээмсэглэл бол нүүрэндээ зүүдэг баг !!!
40.000 -
Зочин
ДОЛГИОН БИШ ЮМ БАЙНА ДОЛИГОНУУР БАЙНА ДАА
brayan
Зочин
...
dga
Зочин