Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Төгрөгийн үнэн төрх
Оны эхэнд 1,659 төгрөг байсан ам.доллар өнөөдөр 1,871 төгрөгт хүрч 212 төгрөгөөр буюу 13 хувиар өсчихлөө. Валютын ханшаа дагаад инфляци 15 хувьд хүрэв. Аль ч Засгийн үед үйлдвэрлэлээ хөгжүүлж чадаагүйн үр дагавар буюу төгрөгийн үнэн төрх энэ.
Оны эхэнд 1,659 төгрөг байсан ам.доллар өнөөдөр 1,871 төгрөгт хүрч 212 төгрөгөөр буюу 13 хувиар өсчихлөө. Валютын ханшаа дагаад инфляци 15 хувьд хүрэв. Аль ч Засгийн үед үйлдвэрлэлээ хөгжүүлж чадаагүйн үр дагавар буюу ТӨГРӨГИЙН ҮНЭН ТӨРХ энэ.
Төгрөгийн үнэ цэнэ ийнхүү унасанд өнөөдөр хэн нэгнийг буруутгахаас илүүтэй өнөөдрийн үндэс суурийг тавьсан алдаагаа засах нь зүйтэй болов уу. Бид ямар алдаа гаргаад ханш ингээд өсчихвөө? Ерөөсөө л төгрөгийн үнэ цэнийг хадгалж чадах Монгол үйлдвэрлэлийг босгож чадаагүйтэй холбоотой. Секундээр хэмжигдсэн гадаад ертөнцийн хувьсан өөрчлөлтөд тэсч төгрөгийг үнэ цэнэтэй байлгах тогтолцоо бидэнд угаасаа байгаагүй. Нүүрс, зэс, төмрөө зарсан жаахан мөнгөөрөө хойд хөршөөс бензин авч, урд хөршөөс бараг бүх хэрэглээгээ татсаар хамаг доллараа гаргачихдаг. Ханшийг 2000 гаргачилгүй өдийг хүртэл тэтгэсэн нь гадаадын хөрөнгө оруулалт. Энэ тогтоож байсан зүйл одоо алга болсон, ханш ч өсчихлөө.
ТӨГРӨГИЙН ҮНЭН ТӨРХ ГАРЧ ИРЭХЭД ЮУ ЮУ НӨЛӨӨЛСӨН БЭ?
Дотоодын үйлдвэрлэл сул – Аль ч төрийн үед дотоодын үйлдвэрлэлийг дорвитой хөгжүүлж чадаагүй нь өнөөдөр төгрөгийн ханш ийнхүү эмзэг байдалд ороход хүргэлээ. Хэрвээ бид хүнс, түлш, барилгын материал, өргөн хэрэглээний бараа, тансаг барааг дотооддоо үйлдвэрлэдэг байсансан бол өнөөдөр импортыг хүлээж, хамаг доллараа сэгсрэхгүй байх байсан. Манай улсын нийт үйлдвэрлэлийн 15 хувь нь хөдөө аж ахуй, 20 хувь нь уул уурхай, 3.5 хувийг барилга, 53.5 хувийг үйлчилгээ эзэлж байгаа бол боловсруулах үйлдвэрийн салбар ердөө 8.3 хувийг л эзэлж байгаа нь чамлалттай. Манай нийт экспортын 97 хувь нь түүхий эд байдаг бол нийт импортын 99 хувь нь эцсийн бүтээгдэхүүн эзэлж байх жишээтэй. Ингэхээр манайд үйлдвэрлэл гэж олигтой хөгжсөнгүй. Үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого ч олигтой хийгдэж чадахгүй байна. 2008-2012 оны Засгийн газрын үед Оюу Толгой, Таван Толгойгоо барьцаалаад зээл аваад тэр мөнгөөрөө хавтгайрсан халамж болгон цацаад, үйлдвэрлэл ч үгүй инфляцитай л хоцорсон. Харин энэ Засгийн газрын үед Чингис бонд, Самурай бондоороо ямар ч халамж дэмжилгүй, үйлдвэрлэлийг дэмжих уриатай боловч үр дүнг шууд хэлэхэд бэрх л байна. Учир нь 2014 оны эхний хагас жилд боловсруулах үйлдвэрийн салбар 26 хувиар уначихлаа. Сүүлийн 6 сард нөхцөл байдал дордсон дүр зураг харагдаж байна (Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо 2014 оны 6-р сарын мэдээлэл).
Импортлогч улсын зовлон – Манай улс нийт хэрэглээнийхээ 75 хувийг импортоор хангадаг. 2010 онд бидний импортын хэрэглээ 3.2 тэрбум ам.доллар байсан бол 2011 оноос эхлээд үүнээс 2 дахин нэмэгдэж 6.4 тэрбум ам.долларт хүрээд байна. Автомашин, барилгын материал, өргөн хэрэглээний бараа гээд бүх л худалдан авалтанд валют гадагшаа урссаар. Монголдоо байдаг зүйлсийг ч импортоор авч тансаглалдаа дасцгаалаа. Нэгэнт өссөн импортын хэрэглээг эргээд танах асар хэцүү, энэ тохиолдолд импортыг орлочихоор дорвитой хэдэн үйлдвэр эхний ээлжинд дутагдаад байна. Импортын үнэ шууд валютын ханшаар үржигдэж байгаа учраас импортын инфляци гэгч гараад ирнэ. Өөрөөр хэлбэл бидний хэрэглэж буй 4 барааны 3 нь импортоор орж ирэхдээ 12 хувийн ханшийн уналтаар бодогдож шууд 12 хувийн инфляци болж хувирах жишээтэй.
Алдагдалтай гадаад худалдаа – Монгол Улс зөвхөн эрдэс баялагт түшиглэсэн экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалттай. Тиймдээ ч валютын ханшийг 2012 оныг хүртэл өсгөлгүй байлгаад байсан шалтгаан нь эдгээр. 2010, 2011 онуудад нүүрсээ сайн зарсан тулдаа ногооны ханш өсөлтгүй байж (2011 оны 3 дугаар сарын 31-нд 1 ам.доллар 1,195.27 төгрөгтэй тэнцэж байсан) түр зуур нүүрсээр далдлагдсан хэрэг. 2012 оноос дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаад, Хятадууд манайхаас нүүрс авахаа багасгаад ирэхээр ханш өнөөдрийг хүртэл тасралтгүй өсөв. Бидний экспорт, импортын дүр зураг ерөнхийдөө ийм эмзэг байгаа учраас сүүлийн 3 жил гадаад худалдааны алдагдал 2 тэрбум ам.доллар өлхөн давж байв. Тэгвэл энэ их алдагдалыг далдалж байсан нь гадаадын хөрөнгө оруулалт, гаднаас авсан зээл бонд. Гэвч одоо ямар ч далдлах зүйлгүй болж валютын ханшийн зэс нь цухуйж байгаа нь өнөөдөр юм.
Хөрөнгө оруулалт зугтлаа – Дээрх бүгдийн давхацал дээр нэмээд гадаадын шууд хөрөнгө оруулалтаа үргээсэн нь популизмаас үүдэлтэй. Байгаль хамгаалах нэрээр хамаг хөрөнгө оруулагч нараа хашраасан олон хууль байсан. Гэнэтийн ашгийн татвар, урт нэртэй хуулиуд, хөрөнгө оруулалтын хууль зэргийн үр дагавар өнөөдөр маш хор авчирлаа. Хөрөнгө оруулагч нарын итгэл буурч улсын рейтинг B2 хүртлээ буураад байна. 2013 онд хөрөнгө оруулалт 52 хувиар буурсан бол 2014 онд нэмээд 70 хувиар буурлаа. 2014 оны эхний хагас жилд ердөө 380 сая ам.доллар орж ирсэн байх жишээтэй.
Популизм – Эдийн засгийн мөчлөг Сонгуулийн мөчлөгтэй уялдаатай болсон явдал. Бэлэн мөнгө тарааж, бүтэшгүй мөрөөдлийн амлалтаас үүдэж эдийн засаг хохирч байна. Байгаль хамгаалах нэрээр экспортыг хөрөнгө оруулалттай нь хамт хөөсөн популизм. Бэлэн мөнгө тарааж тухайн үеийн утгагүй тансаглал өнөөдрийн импортыг дэмжиж, эргээд биднийг боомилсон популизм. Энэ бүхний эцэст үйлдвэрлэл хойшилж, импорт агшаагүй нь төгрөгийн үнэн төрхийг гаргасан нэг хүчин зүйл боллоо.
Төгрөгийн үнэ цэнийг өөд нь татах зүйл бол дээр хэлсэнчлэн үйлдвэрлэл, экспорт, хөрөнгө оруулалт, хоосон улстөржихгүй байх явдал. Монгол-Төгрөгөө бодож байгаа л бол хамгийн түрүүнд улстөржихөө болиод хэрхэн хөрөнгө оруулалтаа өсгөх талаар бодож, үйлдвэрлэлээ хөгжүүлэн экспортоо нэмэгдүүлэх ажилдаа төвлөрөх нь нэн тэргүүний чухал юм.
Sry
munkh
bayraa
Шинэхэн зочин
Зочин
мэндсайхан
Зочин
Зочин
Зочин
zochin
unshigch
Догсом
Догсом
Ган
Эрхэмбаяр
unshigch
Tugs
Tulga
Зочин