Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Аз жаргал
Миний хүү, миний охин. Аавыгаа сонс! Аав нь энэ жил жар хүрлээ. Жаран жил болсон байна. Халуун хүйтэн, цастай нартай жаран жилийг өнгөрөөсөн. Аав нь ядуу айлд төрсөн. Хар бор ажил хийж хал үзэж өссөн.
Нэг: Чухал хэрэгт өөрийгөө зориул.
Миний хүү, миний охин. Зохист байрандаа эргээд орж чад.
Миний хүү, миний охин. Зохист байрандаа эргээд орж чад.
Миний хүү, миний охин. Аавыгаа сонс! Аав нь энэ жил жар хүрлээ. Жаран жил болсон байна. Халуун хүйтэн, цастай нартай жаран жилийг өнгөрөөсөн. Аав нь ядуу айлд төрсөн. Хар бор ажил хийж хал үзэж өссөн. Аав нь ядуу төрсөөн. Гэхдээ ядуу үхэхгүй гэж бодсон юм. Тийм учраас би мөнгөтэй чадалтай байя гээд явсан. Бас зүтгэсэн. Түүнийгээ би буруутгадаггүй. Яагаад гэвэл мөнгөнд дургуй хүн байгаагүй юм. Мөнгөтэй бол хүн чадалтай байдаг юм. Ургаж цэцэглэж амьдардаг юм. Тийм учраас хүмүүс мөнгөнд дуртай байдаг юм.
Тэгэхдээ аав нь хэмжээгүй их баян байя гэж бодоогүй. Хэтэрхий эрх мэдэлтэй байя гэж яваагүй. Хүнд. Бас хүүхдүүдэдээ хэрэгтэй хүн байя л гэж бодсон юм. Тэгээд бас хүүхдүүдээ хөвгүүдээ та нарыг “Хийх ажилтай байлгая, Хүсэх ирээдүйтэй болог” гээд зүтгэсэн юм. Өөрөөр хэлбэл би та нарыг хүмүүст хэрэгтэй хүн болгох гэсэн юм. Яагаад гэвэл: Мөнгөгүй, юу ч үгүй хүнд, хүн итгэдэггүй юм. Хүмүүс тоохгүй байх гэж бодсон юм.
Тансаг сайхан амьдрах боломж надад байсаан. Гэхдээ тийм юманд би дургүй. Та нар мэднэ. “Яагаад гэвэл Бурхан тансаг сайханд инээдэггүй юм. Бурхан эгэл даруу, хичээнгүй, хөдөлмөрч тийм хүмүүсийн сэтгэл зүрхэнд инээдэг” гэж багш надад тэгэж хэлсэн юм.
Тийм учраас: Би үг яриа, өмсөх зүүх, эдэлж хэрэглэх бүгдэд энгүүн байхыг хичээдэг юм. Тийм учраас энгүүн бай. Хүмүүс яаж амьдарч байна. Яг тэгэж амьдар гэж аав нь та нарт хэлдэг юм. Сайн хоол, хувцастай байж болно. Сайхан байшинд амьдарч болно. Гэхдээ хэт тансаг, үрэлгэн амьдралаас тойрч яв гэж, аав нь та нарт сургадаг юм.
Хоёр: Бардах хэрэггүй, Ихэрхэх хэрэггүй, Баяр талархал бараг хэрэггүй.
Миний хүү, миний охин. Одоо хэдүүлээ аз жаргалын тухай ярилцая. Аз жаргал уу? Байгаа. Миний хүү, миний охин аз жаргал чамд байгаа. Чамд өөрт чинь байгаа. Ойрхон байгаа хол битгий яв. Хаашаа ч битгий яв. Аз жаргал хажууд чинь байгаа. Миний хүү, миний охин тэгэхээр ийм байна.
Нэгдүгээрт: Аз жаргал минь энэ гэж бод. Тэгээд чи хүүгээ хар! Охиноо хар! Үрээ хар! Бас ханийгаа хар! Сайн хар!!! Тэгээд тэднийгээ хайрла. Бие биенээ хайрла. Гэр бүлээ хайрла. Үр удмаа хайрла. Сэтгэл зүрхээрээ хайрла. Байгаа бүхнээ зориул.
Тэгэж чадвал: Хайрын эзэн үгүй болход, хайрласан хайр нь үлддэг юм. Тийм хайр мөнхөрдөг юм. Тийм хайр оршихуйгаас гэгээрэл рүү очдог юм. Тийм хайр орчлонгоос тэнгэр лүү, ердийн юмнаас ер бусийн хэмжээс рүү явдаг юм. Тийм учраас чи миний хүү, миний охин. Гэр бүлээ хайрла. Үр удмаа хайрла. Өр зүрхээрээ хайрла. Аз жаргал гэвэл энэ мөн. Би ингэж бодож байна.
Хоёрдугаарт: Миний хүү, миний охин. Чи бас багшийгаа, аавыгаа, ээжийгээ баярлуул. Ахыгаа дүүгээ хүндэл. Бусдыг бас бод. Өөртэйгээ зүйрлээд бод. Хэрвээ би байсан бол яах бол гээд бод. Өвдсөн, зовсон нэгэнд тусла. Хүн бүхнийг чи ганцаараа энэрч асарч чадахгүй байх. Гэхдээ хүн шиг нэгнийг энэр асар, тусла. Тэгээд чи хар! Тэгвэл чи амьдралын үнэ цэнэ, гэрэл гэгээ ухаарлыг олж харна.
Миний хүү, миний охин чи байгаа амьдралаа гэрэл гэгээтэй болго. Ингэж гэрэл гэгээтэй болгодог юм. Сайн сайхан аз жаргалыг хүн ингэж өөрөө өөртөө дархалдаг юм. Яг ингэж дархалдаг юм. Дархлаа үүсгэ. Миний хүү, миний охин өөрөө өөртөө дархлаа үүсгэ.
Гуравдугаарт: Миний охин, миний хүү. Чи хуурамч худал юмтай хэзээ ч бүү зууралд. Бүх амьдрал чинь худал хуурмаг болдог юм. Тийм учраас эхлээд чи өөрийгөө зас. Байнга засаж залруулж яв. Тэгвэл чи зөв шудрага зарчимч болно. Ёс зүйтэй болно.
Зүрх сэтгэлээ нээ. Нээлттэй бай, миний хүү, миний охин. Бас хийх ажилтай бай. Тэгвэл чи хүсэх юмтай болно. Угтах ирээдүйг аз жаргалаар итгэл дүүрэн хардаг болно. Тэгээд бас ур чадвартай бол. Санаа санаачлагатай амьдар. Тэгвэл чи амьдралын үнэ цэнэ, гэрэл гэгээ, сайн сайхныг мэдэрч чадна. Өөрөөр хэлбэл чи амьд амьдралтай болно.
Тэгээд чи миний хүү юунаас ч битгий ай. Бодсон бодолдоо бат бэх зогсож чад. Бас хаашаа явахаа мэддэг бай. Тэгээд цаашаа итгэлтэй алх. Миний хүү, миний охин, Чи байгаа боломжоо түлхүү их ашигла. Одоо байгаагаасаа илүү ихийг хүс. Тэгээд чи өөрийгөө “Би аз жаргалтай” гэж бод. Байнга бод. Тэр хэмжээгээрээ чи аз жаргалтай байдаг юм. Өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө бусдын төлөө хийсэн, сайн юм бүхэн аз жаргал мөн. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна.
Дөрөвдүгээрт: Өөр юу байхав? Аан тийм Мөнгө, бас Алдар нэр.
Мөнгө бол хүч чадал. Мөнгө бол эрх мэдэл. Мөнгө хэрэгтэй. Тэгэхээр миний хүү чи мөнгөний төлөө зүтгэх ёстой. Тэгэхдээ чи зөв зүтгэ. Өөрөөр хэлбэл зөв амбицтай бай гэсэн үг. Эелдэг шудрага бас зоригтой бай. Эрч хүчтэй бол. Санал санаачлагатай бай. Ур чадвартай бол тэгээд зүтгэ.
Тэгэхдээ аав нь чамд нэг юм хэлье. Цэвэр ариун зүйлс, тэр дундаа эд баялаг алдар нэр, аль аль нь зам дээр зүгээр хэвтэж байхгүй ээ. Том цоожтой том хаалганы цаана байдаг. Тэгэхлээр эхлээд чи хар ажигла. Зүгээр л ажигла. Дараа нь бод. Энэ хаалганы цаана аз жаргал минь байгаа гэж бод. Эрдэнэ шиг үнэтэй барс шиг хүчтэй аз жаргал бий гэж бод. Бас итгэ. Өөрөө өөртөө итгүүл. Тэгээд зүтгэ. Сэтгэл зүрх, цаг заваа бүү хайрла. Итгэ зүтгэ, нойр хоолоо хас. Тэгээд зүтгэ. Онгойлгоно гээд зүтгэ. Чи ганцаараа онгойлгож чадахгүй байж мэднэ. Тэгвэл бусадтай хамжаад зүтгэ. Тэгвэл чи онгойлгоно. Тэнд байгаа аз жаргалын эзэн болж чадна. Би ингэж бодож байна.
Тавдугаарт: Тэгэхдээ аав нь бас нэг зүйл чамд хэлье.
Чи ганцаараа эрийн сайнд өдий их аз жаргал оллоо гэж битгий бодоорой. Бусадтай хамжиж бий болгосон аз жаргал гэдгийг сана. Бүү март.
Тийм учраас чи миний хүү бурханд бас бусдад өртэй. Өр төлөөсөө төлөх ёстой. Аз жаргал, алдар нэр, эд баялаг хэн ч илүү авах ёсгүй юм. Юу хийсэн түүнийгээ л авах ёстой юм. Илүү авсан бол буцаагаад төл. Юугаар төлөх нь чиний хэрэг. Хөдөлмөр, хөлс хүч, оюун ухаан, гоо үзэсгэлэн, эд баялаг, ертөнц чамд юу хайрласан түүгээрээ төл. Хадгалаж харамлах хэрэггүй. Өгөх тусам улам ихийг олдог. Энэ бол ертөнцийн хууль.
Тийм учраас чи хэнээс юу авсан, түүнд буцааж өгч чадах ёстой юм. Энэ бол хүний ёс. Энэ бол өгөх, авах ээлж солбин байдаг хорвоогын жам. Өр төлөөсөө төлнө, өгч чадна гэдэг бас аз жаргал мөн. Аз жаргалын тухай товчхондоо нэг ийм байна. Аав нь ингэж болож байна.
Гурав: Үзэгдэл бүхнийг зүүд зэрэглээ шиг сана. Миний хүү, миний охин
Миний хүү чи санаж яв. Бүх юм элэгдэж, муудаж дуусдаг юм. Энэ биенд ч эцэс төгсгөл гэж бий гэдгийг бүү март. Сайндаа л бид зуу наслана. Эрт орой хэзээг мэдэхгүй. Үхэх л болно. Эрх мэдэл эд хөрөнгө юу ч нэмэргүй. Амьдралаас ганц хоног булааж чадахгүй. Үхэх л болно. Үзсэн мэдсэн юу ч тусгүй. Цаг нь болбол цастын цагаан арслан байгаад ч хэрэггүй. Үхэх л болно. Тйим учраас: миний хүү, миний охин. Амьтаныг хайрла. Амьдралыг хайрла. Амьдралын үнэ цэнийг ойлго. Тэгээд энэрэл хайрын аз жаргалаар халгиж цалгиж амьдар. Аав нь ингэж бодож байна.
Батжаргалын БАТБАЯР
2013 оны 07 сарын 12 Улаанбаатар хот
2013 оны 07 сарын 12 Улаанбаатар хот
Зочин
volooj
zochin
Зочин
Oke
Зочин
Зочин
ТӨрсөн бодол
Zochin
zochin
Зочин
Уншигч
zochin