Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна

“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Ерөндөг
20 жилийн өмнө нэг цүлх сайхан монгол жолооч эр хашаандаа 2 зуны байшин нэмж барьж 6 хүүхдийнхээ тус бүр 5 ,нийлээд дор хаяж 30 ачтай болно гэж хүлээсэн. Өвгөн хэдэн жилийн өмнө жамаараа өөд болсон. Харин хашаа байшингаа эмгэн нь зарсан. Доторхи хүн нь цөөдөөд байшин нь томдоод байхаар нь...
20 жилийн өмнө нэг цүлх сайхан монгол жолооч эр хашаандаа 2 зуны байшин нэмж барьж 6 хүүхдийнхээ тус бүр 5 ,нийлээд дор хаяж 30 ачтай болно гэж хүлээсэн. Өвгөн хэдэн жилийн өмнө жамаараа өөд болсон. Харин хашаа байшингаа эмгэн нь зарсан. Доторхи хүн нь цөөдөөд байшин нь томдоод байхаар нь... Аргагүй шүү дээ 20 жилийн өмнө дор хаяж 30 ач зээтэй болж тэднийгээ тоглуулж, тойруулж гүйлгэхээр тооцож барьсийм шүү дээ.
...Би улсаа бүтнээр нь харж байна. ...
...Аргагүй л нэг төрийн тэргүүн, Өрхийн эзэн хүн шиг хэлж байна шүү энэ Ээбий хүү гэж зурагтынхаа өмнө Ерөнхийлөгчид хошуу дэвссэн буурай цай тагш хоёроо эрэлхийллээ.
Энэ буурай саяхан 60 гарсан 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. 40 жил ханилсан хань нь өөрөөс нь 6 насаар ах байсан, жолооч асан, хорвоогийн жамаар хэдэн жилийн өмнө өөд болсон. Буурай өөрөө улс орныхоо эрчим хүчний салбарт цэвэрлэгчээс үйлчилгээний ажилтан болтлоо ДЭВШИЖ ажилласан. Хэд хэдэн 5 жилийн гавшгайч, Алтан гадас авахаар байсан ч ажлын байдал зэрэглэл арай л багадсанаас авч чадаагүй гэж өөрөө үздэг. Сүүлийн жилүүдэд 2 ч сонгууль угтаад Хөдөлмөрийн алдар, хүндэт ахмад, Ардын авьяастан ч гэлүү өдий насны ахмад хүний авч болох бүх цол тэмдгийг харьяа хороо, намын үүр нь тодорхойлж дэмжсэнээр авсан ер нь бол ач гучаа харан ая тааваараа л байдаг нэгэн.
Энд ач гуч гэснээс 20-д жилийн өмнөх нэг зун өвгөн нь 7 буудлын хашаандаа социолист өмчийн мод банзнаас илүү дутуу гарган зөөж байж 2 ч зуны амбаар барьжээ. ...Учирыг асуухад ...хүүхдүүд том болохоор ач гуч гэж овоо юм болно. Зургаан хүүхдээ за яахав багаар бодоход тус бүр 5 хүүхэд гаргана гэж бодоход л 30 жаахан шаагисан юм болно. Тэднийг чинь чи бид хоёроос өөр хэн харахав... Тэгэхээр эртхэн тааваар нь тоглуулах юм бодсон дээр байхаа хө гэж өвгөн нь холч хараагаараа илүүрхэжээ. Одоо энэ хашаа байхгүй, байшин нь олдоод хүн нь цөөдөөд байхаар нь хэдэн жилийн өмнө зарсан. Өвгөн хүлээж байсан 30 ачийнхаа 10-ыг нь л тэвэрч эрхлүүлжээ. Нас нь богинодож хувь дутсан уу гэвэл ч бас үгүй. Бүгдийг нь гэр бүл хань ижилтэй болохыг нь харж заримд нь гэр хашаа илүүчилж тусад нь гаргасан, зарим нь гадаадад ажиллаж сур нь гээд явсан. Тэндээ сайхан амьдарч байгааг очиж хараагүй ч сонссон зургийг нь харсан. Өвгөний тоглох талбай унтах байрыг нь бэлдэж байсан 30 ач гучийн таамаг яагаад 10 болтлоо багасав. Жил дараалан шахуу төрсөн 6 хүүхдийн 2 нь хүү, 4 нь охин. Том хүү нь Техниккум төгсөөд зах зээлийн жаяг даган наймаа арилжаа хөөсөн, 3 хүүхэдтэй. Удаах хүү нь удам залгасан жолооч мөн л 3 хүүхэдтэй. Өвөөгийн бэлдсэн зуны амбаарын ханыг доторлож Новый товар сэтгүүлийн хуудсуудаар наасан ханын обойг хамгийн эхэлж хуу татаж урж шуугиулж эхэлсэн ач нар бол энэ 6 ач зээ нар... Түүнээс хойш 90-ээд оны дунд үед удаах 2 охин сургуулиа төгсгөж төдөлгүй эрд очиж хурим найр боллоо. Эхний 6 ачаа тэвэрсэн 2 хөгшин 2 зуны амбаараа улам л тордон нэгийг нь тоосгодож аваад удаах ач нараа хүлээжээ. Нэлээд хүлээлгэсний эцэст 2 охин нь тус бүр нэг нэг охин гаргаж хөхнөөс нь гарангуут авчирч өглөө , Ингээд 5 хүү 3 охин 8 ачтай болж, олуулаа бужигнаад болоод л байж. Өнөө 30 н ач гуч гээд л хоёр амбаар бариа л байсан чинь... гэх эмгэнийхээ асуултад... цаг өөр болж... олон хүүхэд гаргаад сурч дэвжих нь хойш татагдаад хэцүү юм шиг байна... бас хамгаалдаг хорьдог юм нь ч элбэг болсон дог оо... одоо энэ 8-ыг гаргаад байгаа нь яамай, гэхдээ л хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг дээ гэж хэлэхдээ гэрт үлдсэн оюутан охид руугаа харж ирээдүйд нь үг дайна... 2000 он гарлаа үлдсэн хоёр бага нь ч боломжийн боловсрол эзэмшин төрийн албанд орлоо. Багын дээдэх нь гэрлээд 3 жил болж байж нэг хүү төрүүлж гарт нь тэврүүлжээ. Нөхөр нь гэрээгээр Солонгост мөнгө хийхээр явсан тул “хүлээж байна“ гэсээр ийн удсан байж. Харин бага нь хуримласан жилдээ л нэг охин гаргахад ач зээгийн тоо 10 хүрээд боогдлоо. Боогдлоо гэдгийн учир нь хүүхдүүдийн зүгээс дахиж хүүхэд гаргах тухай сонсох ч завгүй байгаагаа хэлжээ. Лавшруулаад асуувал тус бүрдээ нэгийг хэлнэ.
Том хүү: Энэ 3 хүүхдийг бас энэ хэдэн дүү нарыг аятайхан явуулах гэж ганзага хөөсөөр байтал ид сайхан сурдаг нас талийгаад өгч, одоо зарим сургууль төгссөн найзууд 570-ын цонхоор хуруугаа гозолзуулж дуудаад “Нам даг аа хөгшөөн, гялс дээшилнэ” гэж Ху “?” аад байхын авилгач болж шоронд орох” юм уу хаашаа юм, юун дахиад хүүхэд гаргаж өсгөх вэ... яаж нэг тогтвортой ажилд орж баталгаатай цалинтай болох вэ гэж явахад хэмээн бухимдана. ...Удаах хүү ерөнхийдөө адил зүйл ярина ...Жижиг дундын зээлийг “ЯААГ“ шудрага өгдөг бол би нэг ресторан хөнгөхөн босгоно л доо /одоо цайны газар ажиллуулж зав зайгаараа таксинд явдаг/ тэгвэл ганц охинтой болмоор л байна, нялх юм ч хөөрхөн шүү... найзууд мөнгөжөөд ирэнгүүтээ амжиж хүүхэд гаргая гээд л, ангийн охид бөөн жирэмсэн цүдгэрүүд болсон байна гэж эхнэртээ хүүхэдтэй болох санаагаа савж байгаа дуулдана. Хоёр охин ч бас ойролцоодуу л тайлбар хэлнэ.
Дунд хоёр охины нэг нь: ...уг нь гялс нэгийг гаргамаар л байна ДААН Ч... гэж байснаа... магистр хийж дахиад нэг сургууль төгсөхгүй бол Монголд дээшээ гарахгүй юм байна аа гэсээр төрийн сангийн тэтгэлэгт багтаж баруунд гараад сургуулиа төгссөн ч эргэж ирсэнгүй 5 жил. Хааяа нэг ээж рүүгээ залган: Одоо наана чинь над шиг гадаадад удсан хүн ажил олж дээшээ гарна гэж байхгүй ээ... дээр нь дагасан нам, татах хүн байхгүй, тэгээд ч Монгол аймаар сонсогдож байна шүү утаа шороо, аваар осол гээд л, болдог бол бүгдийг чинь ийшээ татмаар л байна ДААНЧ... гэсээр нэгж нь ч юм уу цэнэг нь ч юм уу дуусч хэсэг таг болно. Ингээд 10 ачийн нэг нь ТАВИУЛ гэх тодотголтой болж өвөр дээрээс нь үл бууна. Ер нь бол хоёр хөгшиний хувьд 30 ачаа тойруулж шуугиулж өсгөсөөр “хойшоо” явна гэсэн бодол нь дотор хүнтэй нь ижилсэж идээшихээ больжээ. Энэ л ахуйд өвгөн арав дахь ачдаа бантан өгч суугаад бохирон унаж “цус харвасан” гэсэн өөриймсөг оноштойгоор хорвоог орхиж.
Эцэст нь ойрын 15 жил хүүхэд гаргах ямар ч боломжгүй гэдгээ мэдэгдэж байгаа нэг охин нь бий. 30 шүүрч яваа, боломжийн ажил цалинтай, сайн ханьтай, хүмүүсийн ярьдгаар ид сайхан насан дээрээ байгаа бүсгүй дахиж хүүхэд гаргах байтугай өвдөж, үхэж ч болохгүй 15 жил явах үүрэгтэй болсон учирыг хуваалцья.
Охин Ц гэрлээд 10 жил болж байгаа, ГАНЦ хүүтэй. Өөрөө нэгэн төрийн байгууллагад дунд тушаалын албан хаагч, 600 000 төгрөгийн цалинтай, нөхөр нь урьд Солонгос яваад хэдэн төгрөг хийгээд ирсэн тэгээд бас сургуулиа дүүргээд авсан одоо зам барилгын нэг төрийн өмчит компанид менежер сардаа 500 000 төгрөгийн цалин авчихдаг нийлээд сая гаран төгрөг гар дээрээ авчихаар боломжийн айл.
Ангийн хөвүүний идэвх чармайлттай найраанд орж дурласан охин төгсөнгүүтээ хуримлан айл гэрийг үүсгэж аавынхаа барьсан нэг илүү байшинг 2 өрөө болгон таллаж дүүгийн хамт орсноор түр өрх тусгаарлажээ. Ингээд саяхан ховорхон нэмээр завшаанаар шинэ байранд орж. Нөхөр нь Солонгос гарч өрөөсөн бөөргүй болох шахан ажиллаж байж хөөрхөн мөнгөн хуримтлал бий болгосон нь ч энд хэрэг болж. Төрийн албанд орсноор эхнэр нь ч овоо нэмэр болох болж. Товчхондоо төрийн албан хаагчийн хувиар зээлийн орон сууцанд орох боломж нээгдэж. Нэг л нартай өдөр хол сонсогдож байсан сураг үнэн болж хэлтсийн дарга нь дуудан байранд орох бол нэрээ бичүүл гээд бүр одоо ашиглалтад орж байгаа 5 нь компанийн байрнаас сонгон орж болно гэлээ.
Хоёулаа нийлээд сардаа сая гаран төгрөгийн орлоготой, нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллаж байх зэрэг банкны зүгээс тавих босго өндөр шаардлага тодорхойлолтын хүснэгтүүд бөглөгдөн битүүрсээр 20 саяыг нь бэлнээр өгч, үлдсэн 65 саяыг 15 жилийн хугацаатай банкнаас зээл болгон авч нийт 85 сая төгрөгний байранд нүүн оржээ. Асуудал үүгээр бас төгс болсонгүй. Олны жишиг орчин цагийн тавилга гал тогооны ком, зочны өрөөний олон үйлдэлтэй буйдан, ширээ, том зурагт гээд бүгдийг шинэ байрныхаа өнгө хэмнэлд нийцүүлэх хэрэгтэй болсон тул дахиад 10-аад сая төгрөгийн өр нэмээд тавиадхав. Ингээд өөрийн гэх өрөөтэй болсондоо баярлан хөөрөх хүүгээ унтуулаад амрах зуур болж өгвөл ганц охинтой болчих талаар яриа эхлүүлсэн нөхрийн үг ЯАЖ ДЭЭ гэх эхнэрийн үгээр мухардаж.
Яаж ч зангараглаад Эхнэрийнх нь зөв байлаа.
...бид шөнө унтах бүрдээ 30 000 төгрөгийн өр дэрлэн унтаж байна. Банкны зээлэнд сар бүр 600 000-аас доошгүй төгрөгийг тушаах үүрэгтэй. Тэгээд бурхан ивээж өвчингүй асуудалгүй энх тунх ингээд явад байвал 15 жилийн дараа энэ байрны өр дарагдаж амьдралын дараагийн алхам буюу жинхэнэ санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломж нээгдэж болох юм. Ийм байхад юун хүүхэд гаргаж Засгийн газрын Олуулаа мөрийн хөтөлбөрт хувь нэмрээ оруулах вэ... Хүүхэд гаргалаа гэхэд дор хаяж 2 жил мөнгөний бараа харахгүй гэрт хэвтэнэ... Сар бүр чиний цалинг хуу хамаад байрны төлбөрт өгнө. Тэгээд юугаараа идэж ууж ,өмсөх зүүх вэ... Та хоёр тэр жоохонтойгоо миний хөхийг хөхдөггүй л юм бол амаараа шороо үмхэх байлгүй... Хүү маань л жоохон ганцаардаж өсөх нь дээ... Тэр аавын олон сайхан ач тэврэх энэ тэр ч бүр яамай...
Тиймээ яаж ч бодоод эхнэрийн зөв байлаа. Мэдсэн бол эртхэн шиг л өөрийн эрхээрээ муу амбаартаа байхдаа ганц хүүхэд...
Ингээд шинэ байранд хоносон анхны шөнийн маргааш өглөө эхнэрийн амжуулах хамгийн эхний ажил бол эмэгтэйчүүдийн эмнэлэг орж ерөндөг ба найдвартай хамгаалалт тавиулах ажил боллоо. Харин банкны өр тэглэгдэж энэ байр МАНАЙХ гэж бардам хэлэх үед манай хоёр 40 хол гарч 50 дөхсөн байх юм.
Баахан будаа зүүний үзүүр рүү асгахад ганц нь л тогтохтой адил завшаан тохиолоор олддог гэх хүүхэд гаргах боломж ийн нэгэн хосын хувьд байрны барьцаанд хаагдлаа. 15 жилийн дотор юу болж өнгөрч хожим 50 дөхсөн эхнэр нөхөр хоёр хэнз хүүхэд гаргахыг зориглох эсэхийг бид таашгүй. Яг ийм ирээдүй рүү алхаж байгаа залуу гэр бүлийн талаар тоо судалгаа харъя гэж байтал ашгүй Ерөнхийлөгч нэгтгээд гаргаад иржээ.
...Хүн төрлөө гэж бодъё. 5 сартай жирэмснээс эхлээд 12 сарын хугацаанд 40 мянган төгрөг авч байгаа. Энийг бид дэмжих хэрэгтэй. 20-40 насны хооронд байгаа төрөх насны ээжүүдийг маш сайн дэмжмээр байна. Монголчууд бид олуулаа болмоор байна. Нэг тоо хараад гайхлаа сая. Монголын нийт өрхийг аваад үзсэн чинь 70 хувь нь хүүхэдтэй өрх байна. 30 хувийнх нь хүүхдүүд том болоод тусгаарлачихсан бололтой. 70 хувийг нь 100 хувь гээд аваад үзсэн чинь 80 хувь нь 1-2 хүүхэдтэй байна. Миний аав, ээж шиг 8 хүүхэдтэй айл хаана байна вэ? 10-15 хувь нь 3- 4 хүүхэдтэй байна. 5- 6 хүүхэдтэй нь нийт өрхийн 2-хон хувь болж байна. Нөгөө олуулаа болох монголчууд маань яав аа? Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг биз дээ. Бидний бодлого хаана байна аа. Улсынхаа ирээдүйг бодъё гэвэл бид хүүхдээсээ эхэлж бодох хэрэгтэй. 2 нас хүртэл хүүхдээ харж байгаа ээжүүдийн ажлыг хөдөлмөр эрхлэлт гэж үзэх ёстой. Тэр ээжүүдэд тэтгэмж өгөх ёстой. /МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нийслэлийн иргэдтэй хийсэн уулзалт дээр хэлсэн үгээс 2013,05,04 /
Тиймээ, энэ ерөндгөө хурдан ав аа, Ерөнхийлөгч өө
...20 жилийн дараа хүүгээ амьдралд үдчихсэн, 2 өрөө байрандаа хоёулхнаа өргүй гэхдээ гэр цэлмээх хүүхэдийн инээдгүй шомбойн суух бий дээ манай нөгөө хоёр.
Ганц хүүхэд төрүүлэхэд нь сар бүр цалинтай нь тэнцэх мөнгийг 1 жил 6 сард нь ээжүүддээ өгчих л дөө. Тэр байтугай мөнгө олигархиуд, авилгачдын сейфэнд, гадаад дотоодын дансанд нь хэвтэж л байна, бүр зарим нь мөнгөө хогийн цэг дээр хаячихсан нь олдож л байна шүү дээ, Ерөнхий сайд аа ...

Олуулаа сайхаан... Шөл нь ч амттай... Ерөнхийлөгч мэднэ дээ....
П.БАЯРХҮҮ
scotialoans
scotialoans
Зочин
Зочин
estoi goe
bitgii solior
unchigch
Зочин
Зочин
отгоо
odko
Зочин
Зочин
Зочин
Nima
ben