Алим модноосоо хол унадаггүй
Шинийн 3-нд МАН-ын төв байр тусгаар тогтнолын ордонд МАХН-ын улс төрийн зөвлөлийн гишүүд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нарт очиж бараалхжээ. Ах, дүү намуудын хийсэн энэ “өндөр төвшний” золголтыг нөхдүүд “эвлэлдэн нэгдэх нэгэн сэтгэлийг илэрхийлсэн бэлгэ дэмбэрэлтэй учрал”, МАХН-ын гишүүдийн “гал голомтдоо зочилсон” явдал хэмээн нэрийдсэн байна.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар энэ үеэр “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдэг Н.Энхбаярын үгийг иш татаж, нам хоёр хуваагдсанаар өнгөрсөн хоёр ч удаагийн сонгуульд ямар хохирол амссанаа ярьсан гэнэ. Ийнхүү өнгөрсөн хоёр сонгуулийн турш бие биенээ “авлигач”, “олигархи”-аар нь дуудалцан, голын хоёр талд гарч явсан нэг угшилтай хоёр нам ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулиас урьтан буцаж нэгдэх, ядахдаа л сонгуульд эвсч орох чиг рүүгээ явж байх шиг байна. Сайнаар харвал нэг угшилтай, нэг үзэл сурталтай, үүх түүх ч нэгтэй хоёр нам нэгдэж нийлээд явбал ядахдаа сонгуулиар авах санал нь хуваагдахгүй, тэртэй тэргүй тоо нь өсөхөөсөө өнгөрсөн гишүүд, дэмжигчдээ ч талцаж хуваахгүй юм. Харин саараар бодвол нэг нь “авлигач”-аар дутаж, нөгөө нь “олигархи”-жиж чадаагүйгээсээ болоод улс төрийн тавцанд удаан тэсэхгүйд хүрсэн бололтой. Тэгэхээр “Булга зүйдэг нь танайд, буга намнадаг нь манайд” гэдэг шиг бие биенийхээ дутууг нөхөхөөр шийдсэнийг бас буруутгах аргагүй.
Үндсэндээ С.Баярын дараа эзэнгүй үлдсэн МАН-ыг өнгөрөгч УИХ, орон нутгийн сонгуулиар далаар нь цэвэр тавьсан ганц хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр. МАХН нэрээ сольж МАН болсоны дараа түүнээс салан тусгаарласан /Монголын Алдарт Хувьсгалт Нам/ МАХН УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар 20 гаруй хувийн санал авсан билээ. Тэр санал Ардчилсан намаас биш, харин МАН-аас шилжиж ирсэн гэдгийг захын тэнэг ч ойлгоно. Хэдийгээр МАХН-ын энэ амжилт өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулиар илт буурч гарсан ч гэлээ тэр үеэс эхлэн хоёр намын удирдлагуудын зүгээс бие биеэ “хашааны булангаас” шохоорхож эхэлсэн билээ.
Тэгээд ч Н.Энхбаяртанг намаасаа шахаж гаргасан Сү.Батболд, У.Хүрэлсүх нар сонгуулийн үр дүнгээс болж намын удирдлагаас зайлуулагдсаны дараачаас эхлэн МАН-ын шинэ дарга МАН-ын дарга Ө.Энхтүвшин шоронгийн үүдээр эрээлж нэрэлхэлгүй хөл тавьж, хуучин андыгаа “сайн нөхрийн хувиар” эргэж тойрох болсон билээ. Өмнөх удирдлагууд нь Н.Энхбаярыг “Монгол Улсыг авлигажуулсан гэмтэн” хэмээн нүд үзүүрлэж, өөрсдөө уснаас хуурай гарахын тулд түүнийг зөнд нь хаясан бол МАН-ын шинэ удирдлагууд Н.Энхбаярыг өмгөөлөн өлсгөлөн зарласан эхчүүдийг эргэж тойрон “Монгол Улс улс төрийн хоригдолтой боллоо” гэсэн тэдний мэдэгдэлд хүч өгөх болсон билээ. Тэдний энэ “эр улсын нинжин сэтгэлийн” харьцаа улс төрийн сайн түншийн төвшинд очсон болохыг өчигдөр болсон өндөржүүлсэн золголт харууллаа. Хэрвээ Н.Энхбаяр “виз” өгөөгүй бол МАХН-ын улс төрийн зөвлөлийн гишүүд Тусгаар тогтнолын ордонд хөл тавих нь байтугай хэл нь хөндлөн зуулттай явсан үе саяхан.
Гэвч алим модноосоо холдож унадаггүй гэдэг шиг МАН, МАХН хоёр ч бас эвсч нэгдэх чиг рүүгээ явж байна. Харин яаж эвлэлдүүлэхээ тус намын удирдлагууд шийдэх ёстой. Нэгдүгээрт энэ хоёр намын өмнө нь тус тусдаа ярьж байсан “шударга ёс”-ны үзэл өнөөдөр ярьж байгаа эрх ашиг хоёр ямар цэг дээр огтлолцох вэ гэдгийг намын нийт гишүүд дэмжигчид болоод олон нийтэд ил тодорхой хэлж өгөх ёстой. Хоёрдугаарт, гүрвэлийн дайтай гурав тасраад байсан /Н.Энхбаяртай хамт МАХН-ыг байгуулсан Ц.Шинэбаяр нь Хамуг Монгол хэмээх нам байгуулан тусдаа гарсан/ энэ нам эргээд нэгдлээ гэхэд үүнээс Монголын нийт иргэдэд тусах гэрэл, сүүдэр нь юу байх юм бэ гэдгийг хэлж өгөх ёстой.
Улс төрийн соёл, намын төлөвшил талаасаа бол нэг үзэл суртал, үнэт зүйлтэй намууд нэгдэж нягтрах нь зүй ёсны бөгөөд ирээдүйгээ харсан зүйл. Харин МАН, МАХН-ыг “ямар ч үнэт зүйлгүй, үзэл баримтлалгүй нам. Зөвхөн төрийн албанд шургалуулсан албатуудаараа дамжуулан төсвийн мөнгийг шимж амьдарсан” гэдэг шүүмжлэлийн цаана энэ намын дотоодод үгүйлэгдэж байгаа тэр үнэт зүйлс, хөгжлийн зөв бодлогыг эрж хайж олох ёстой болж байна. Түүнгүйгээр одоо эрх барьж байгаа Ардчилсан намтай, эхний бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байгаа Ардчилсан Ерөнхийлөгчтэй өрсөлдөх боломжгүй юм.
Зочин
Батнэрэн
tuvshinbat
attack
sk
:Д.Ганхуяг 99116570
hkarakh
he he
kk
hmmm
Лхагвасүрэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
туяа
: Д.Ганхуяг
Зочин
Amgalan A mar
Yun alim bee
Зочин
alim
Зочин
HMM
HMM
an
Зочин
Зочин
Үнэн үг хэлсэн хүнд коммунистууд өшөөтэй,..
Үнэн үг хэлсэн хүнд коммунистууд өшөөтэй,..
Үнэн үг хэлсэн хүнд коммунистууд өшөөтэй,..
Үнэн үг хэлсэн хүнд коммунистууд өшөөтэй,..
Өмхий коммунистууд сэтгэгдэл бүү устгаад бай.
Унасан алим эргэж модондоо нийлж магадгүй л юм.