М.Алтанхуягийн дээр хөх тэнгэр л байдаг уу ?
Шилдгүүдийн орон болсон манай улсад боловсон хүчний хямрал нүүрлэжээ. Томилгоо, халаа сэлгээний эрэн тойронд тоотой хэдэн хүний нэр эргэлдэж явсаар хэн нэг нь тавигддаг бичигдээгүй хууль үйлчлэх болсоор удаж байна. Эргэлдэх хүрээ нь маш тодорхой.
Томилгооны тойрог
Шилдгүүдийн орон болсон манай улсад боловсон хүчний хямрал нүүрлэжээ. Томилгоо, халаа сэлгээний эрэн тойронд тоотой хэдэн хүний нэр эргэлдэж явсаар хэн нэг нь тавигддаг бичигдээгүй хууль үйлчлэх болсоор удаж байна. Эргэлдэх хүрээ нь маш тодорхой. МАХН-ын эрх мэдлийн гогцоорсон тойрог. Дэндүү цус ойртсон, дэндүү явцуурсан, бас дэндүү ялзарсан гэмээр энэ тойрогт “оршин суудаг” үеээ өнгөрөөсөн хэдэн хүмүүс л өөр хоорондоо байршлаа солин нэг даргын албанаас нөгөө даргын алба руу нүүж сууж байдаг нь нэгэнт эл дол болжээ. Энэхүү эрх мэдлийн гудамжнаа зугаацанхан алхаж явдаг гол дүрийн баатрууд мөнөөх л МАХН-ын эрхмүүд. Яасан ч өнө мөнхийн статустай мундаг боловсон хүчнүүдтэй юм. Үе нь ч өнгөрч өгдөггүй, өөрсдөө ч элэгдэж өгдөггүй. Ийм л нэг ховхорч дуусдаггүй эгнээ нь энэ намд эрхэлж явах заяатай төржээ. Тэрхүү эрхлэгсдээ “Хөөрхий минь намд төдийгөөс өдий хүртэл явсан юм аргагүй, яаж ийж байгаад ажил алба өгөхөөс яахав” гэж дарга нар нь эвийлдэг. Тэтгэвэрийнхнийх нь бууж өгдөггүй, больж мэддэггүйн гол гогцоо ийм маягаар л хөвөрдөг.
Нам гэдэг байгууллагатай хувь заяагаа олон хүн холбодог. Амьдралынхаа үнэт зүйлсийн нэг болгох хэмжээнд очтол зүтгэж амьдарсан мянга мянган гишүүд байдаг . Тэд нь болохоор нөгөө сэтэрлэчихсэн адуу шиг дээгүүр жаалж байдаг хэсгийхнээ хараад баясаад л явж байдаг. Тааралдвал гар барьчихаад, боломж олдвол баяр хүргэчихээд л алхаж оддог. Араас чинь гарсан юм уу, бид гэж намдаа ч агсардаггүй. Амьдралаа мөрөөрөө л хөөцгөөдөг.
Албан тушаалын тойргийнхон бол цээжин цаанаа тэднийх шиг шорвог хөндүүр тээхгүй. Улам л амиа бөхлөн өгсөж байдаг. Өчигдөр дэд сайд, өнөөдөр төрийн мэдлийн хамгийн том компанийн босс. Өнөөдөр хөрөнгийн биржийн дарга, маргааш мэргэжлийн хяналтын газрын дарга. Уг нь бол болж бүтэхгүй байна гээд буулгаж байгаа баймаар. Гэвч нэгийн хаалгыг хааж гараад л нөгөө хаалгыг татаж байдаг. Нэг тамгыг өгөөд л нөгөө тамгыг атгаж байдаг. Үнэхээр мундаг байна гэхээс өөр юу гэмээр ч юм бэ дээ. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг л энэ байх.
Жишээ нь Р.Содхүүг Хөрөнгийн биржийг өнөөгийн нэн шинэ үед авч явж хүчрэхгүй байна гэсэн шүүмжлэл Ерөнхий сайдын тойрон хүрээлэгчдийн дунд явдаг байсан. Нээрээ ч Лондонгийн багтай тэр биш хэн нэгэн эрч хүчтэй залуу боловсон хүчин “тогловол” илүү байж таарна. Энд би Р.Содхүүгийн хувь хүнийг муу, сайн гэж гоочилж байгаа юм биш. Тохирох тохирохгүйн тухайд л хүмүүсийн эргэцүүлж буйг буулгаж байгаа хэрэг. Тэртээ тэргүй нам нь Р.Содхүүг зүгээр “хаяхгүй” нь тодорхой болсон. Тэр тун удахгүй Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга болох яриа тархаж байна.
Хуучин дарга Я.Содбаатар нь нэрээ шинэчилсэн МАН-ын нарийн бичгийн дарга руу шилжиж, тэнд орон онгойсон юм. Онгойсон ч юм уу, онгойлгож зохицуулсан ч юм уу бүү мэд. Ямартай ч одоо тэр суудлын төлөөх марафон нөгөө хэдэн хүнийхээ дунд л явагдаж байна.
Очирхүүг дэд сайдаас нь өөрчилж, УВТЗ-ын даргаар томилсныг бүгд мэдэж байгаа байх. Ч.Ганхуягийг Сангийн яамны дэд сайдаар түүнээс илүү ажиллана гэж Ерөнхий сайд үзжээ. С.Баярцогтод чирэгдэх биш ойртож гялалзах толгой сонгосон нь энэ биз. Сангийн яаманд эрч хүчтэй шинэ тархи орж ирэх нь энэ үүднээсээ бол буруу биш харагдаж байгаа юм. Гэхдээ нэгэнт Сангийн яамны дэд сайдын албанд “гологдоод” байсан хүн юм бол УБТЗ-ын залуур дээр шилэгдээд тавигдаж байна гэхэд итгэмгүй. Ийм холион бантан болсон, холбогдож буй хүмүүсээ үнэ цэнэгүй болгосон ажлыг л МАН-ынхан хийж байна. Төрийн ажлыг явуулахад хурд нийлэхгүй, боловсрол мэдлэг эн зэрэгцэхгүй чирэгдээд болж өгөхгүй байгаа болоод хөдөлгөж байгаа юм бол тэр шийдвэртээ эзэн сууж, нэг мөр буулгаж, өмнөхөөс тохой илүү боловсон хүчнүүдийн дунд шударга өрсөлдөөн явуулж, тэндээс гарч ирснийг нь томилж болдоггүй жишиг тогтчихсонд л хамаг будлиан нуугдаж байгаа юм. 150 мянган гишүүнтэй, үе үеэрээ эгнээд жагсчихсан багтаж ядаж байгаа нам гэдэг атлаа албан тушаалын бялууг хэдхэн үеэ өнгөрөөсөн нөхдүүддээ хуваарилдаг нь Монголын төрийг муухай харагдуулж, хөгжлөөс нь хойш чангааж, гогцоорсон бохир хэлхээ холбооны үүр уурхай болгож байна гэдгийг шударгаар шүүмжлэх цаг үнэхээр иржээ.
МАН-ын томчууд М.Алтанхуягт өрөө төлөх үү
Одоо Үндсэн хуулийн ЦЭЦ-ийн даргын томилгоо явагдана. Хамгийн сонирхолтой нь энэ сэнтийд Ерөнхий прокурор асан М.Алтанхуягийг тавихаар хоёр намын боссууд үгссэн гэх мэдээ сүүлийн үед эрчтэй түгэж байна. М.Алтанхуяг уг нь өөрөө өргөдлөө өгөөд явсан байлтай. Гэвч Ху намын өнөөгийн удирдлагууд түүнд нэг тийм элэг зүрхний гэмээр нялуун “хайр”-ыг зориулах үе үеийн төлөөстэй нөхдүүд ажээ. Өнгөн талаасаа бол өргөдлөө өгөөд бууж байгаа хүнтэй хүчээр зууралдаад ч байгаа юм шиг. Нөгөө дургүй ламд дарж байгаад сахил хүртээнэ гэдэг шиг.
Шилдэг хуульчдаар дүүрчихсэн нам хэмээн өөрсдийгөө сурталчилдаг ах нам маань түүнээс өөр хүнгүй болсон гэхэд итгэмгүй. Нөгөө талаасаа бол М.Алтанхуяг өргөдлөө өөрөө өгөөгүй юм байна гэж харагдаж байна. Энэ ажлаа л өгчих, тэгээд ЦЭЦ-ийн даргыг ав гэж аргадаж гуйж байж арай ядан ерөнхий прокуророос буулгасан гэдэг хардлага ортой болж таарах нь.
М.Алтанхуяг бол МАХН-тай эгнэгт холбогдож явсан хуульч. Ш.Отгонбилэг, Б.Багабанди, дараа нь Н.Энхбаяр, М.Энхболд… гээд бүгдтэй нь ойрсон нэгсэж амьдарсан түүхтэй. Хувь хүнийхээ хувьд аятайхан дөлгөөн хүн гэж хүмүүс түүнийг ярьдаг. Түүний намтрынх нь далд үүх түүхээс томчуудтай дайтдаггүй, ягуухан гартаа оруулдаг арга барилтай хүн болох нь харагддаг. Уг нь бол шударга хуульчид, ялангуяа шүүх прокурор, цагдаад дээд албан тушаал хашч явсан том зиндааны хуульчдаас мэргэжлийн талын нэг сонин шинж анзаарагддаг. Тэд найзаас илүү дайсан татаж амьдарсан байдаг. Энэ зам нь зарчмын талаасаа бол хамгийн зөв уншигддаг намтруудыг бүтээсэн байдаг юм. Гэтэл энэ хүнийх эсрэгээрээ. Тэр бүгдтэй нь чангаар тэврэлдсэн барилдлагатай.
Сүүлийн үед С.Батболд, У.Хүрэлсүх нарын удирдлагууд бүгд түүнийг ЦЭЦ-ийн дарга болгохоор тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл улс төрийн хүрээнд тархаж байна. Ийм юм байж болох уу. Үнэхээр гайхаж ядан хүлээж авч байгаа учраас арга буюу үзэг шүүрч байна.
Дээрээ хөх тэнгэрээс өөр оройгүй гэгддэг Үндсэн хуулийн ЦЭЦ-д улс төрийн нэг хүчинтэй дэндүү түншилсэн, гаргаж байсан улс төрөөс хамааралтай шийдвэрүүдээрээ монголын хуульт ёсны тогтолцоонд том том сэв тарьсан, нэр мөр хоёр нь цэвэр биш ийм хүнийг тавих юм бол ЦЭЦ-ийг шударга шийдвэр гаргадаг газар гэж хэн хүлээж авах юм бэ. Энэ байгууллагын ямар ч улс төрийн савалгаагүй оршин тогтнож ирсэн нэр төрд иргэд яаж итгэж найдах юм. Энэ улсын хууль зүйн ертөнцөд хангалттай дээд зиндаанд алба хашч амьдарсан шүү гэдэгтээ өөрөө яагаад ханаж, сэтгэл дүүрэн бууж болдоггүй юм бол. Өдий болтол төрд алба хашихдаа сэтгэлийн ийм хэмжээний соёлд суралцаагүй гэж үү. Эсвэл нөгөө нөхдүүд л өрөө төлөх гээд нааш нь цааш нь зулгаагаад зовоогоод байна уу. Ийм л нэгэн холбогдогсдоо ичмээр байдалд оруулсан томилгоо ид яригдаж байна. Дэндүү олон талтай, дэндүү ой гутмаар дүгнэлтүүд тойрон нисэлдэж байгаа болохоор онцолж байгаа минь энэ.
Хулгай дээрэм, хууль бус юм хийж яваагүй л юм бол хуульчдын гарт яагаад ингэтлээ бүхэл бүтэн намаараа, бүлгээрээ орчихоод байдаг юм бэ гэж тэднээс асуумаар байна. Тэд Ерөнхий прокурорт ямар өртэй болоод ингэтэл чирнэ вэ. Аливаа албан тушаалтныг ял зэмийг нь асууж, тодорхой дүн тавьж буулгадаг жишиг монголын төрд дутаж байна. Уг нь сайныг нь шагнах, саарыг нь шүүх хоёр л зарчим бий шүү дээ. Тэгээд л баяртай гэх ёстой.
Манайд Үндсэн хуулийн ЦЭЦ-ийн даргад тохирох цэвэр ариун ёс зүйтэй, шилдэг боловсролтой, нэр цэвэр хүмүүс зөндөө бий. Яагаад заавал но-той нөхдүүдийн хүрээнд энэ томилгоог явуулах ёстой гэж.
Хувьсгалт намынхны гараар шийдэгддэг жам тогтчихсон энэхүү “ Албан тушаалын томилгоо”-нуудыг эрх барилцаж буй Ардчилсан нам үг дуугүй мэхийн хүлээж авч байдгаа болих хэрэгтэй. Сөрөг хүчин байж болдоггүй юм бол сөрөг дуу хоолойг ядахдаа хэлбэрийнх нь хувьд хадгалж явах үүргээ умартамгүй санагдана. Гэвч энэ үүрэг өнөөдөр бүрэн утгаараа хэвлэл мэдээллийнхний гарт шилжжээ. Тэгэхээр мэргэн уншигчид маань энэхүү нөхцөл байдлыг ойлгож, бидэнтэй хамтран тэмцэх биз ээ.