Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна

“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Морины уралдаан хэмээх зэрлэг зугаа цэнгэл
Хэд хоногийн өмнө мэдээллийн хэрэгслүүд Төв аймгийн Лүн суманд аав ээжийнхээ өврөөс гараагүй шахам 9-хөн настай хумсын чинээ хүү бурханаас заяасан ганцхан олдох амьдралаа
Өнгөндөө үндэсний спорт нэртэй дүндээ хүүхдийн амь насаар тоглодог хурдан морины уралдаан хэмээх зэрлэг зугаа цэнгэлээс нэн даруй салцгаая
Хэд хоногийн өмнө мэдээллийн хэрэгслүүд Төв аймгийн Лүн суманд аав ээжийнхээ өврөөс гараагүй шахам 9-хөн настай хумсын чинээ хүү бурханаас заяасан ганцхан олдох амьдралаа өнгөндөө үндэсний спорт, эрийн 3 наадмын нэг хурдан морины уралдаан нэртэй, дүндээ цэвдэг сэтгэлтүүдийн харгис хэрцгий зугаа цэнгэлийн золиос болгон алдсан тухай аймшигт мэдээг уралдан тараалаа.
Хөхөө өвлийн хүйтэнд зохиогдсон хурдан морины уралдаанд хүүхдийн амь нас эрсэдсэн энэ харамсалтай явдал олныг доргионо, асуудал босно гэж хүлээж байтал цєєн хэдэн сэтгүүлч нар л өөрсдийн сонингоор дамжуулан энэ хурдан морины уралдаан нэртэй зэрлэг бүдүүлэг зугаа цэнгэл, түүнд амь насаараа дэнчин тавин морь унан уралдаж буй амьдрал тарчиг айлын насанд хүрээгүй хүүхдүүдийн аймшигт хөдөлмөр, ар гэрийх нь зовлонт амьдрал, айдас харамсалыг уншигч олонд сэтгэл шимширтэл дэлгэж, өөрсдөөсөө шалтгаалах, өөрсдийн чадах бүхнээ цаг алдалгүй хийснээс бус энэ явдалд хэн ч , ялангуяа зохион явуулсан морин спортын билүү морь шигээ уяачдын билүү холбоо, хүүхдийн эрхийн төлөө дуугарах, түүний төлөө тэмцэх ёстой хүүхдийн билүү хүүхэд төслийн төлөө билүү үндэсний төв нэртэй газруудын аль нь ч тоож ганц үг ган хийлгэж, матарын ч бай дусал нулимс унагасангүй.
Харин ч бүр тэс хөндлөн зүйлүүд өрнөж эхлэв. МҮОНТ-ээр орой бүр гардаг спортын тойм нэвтрүүлгээр өнөө хурдан морь уралдуулдаг хамсаа билүү холбоо гэдэг газар бараг түүхэн шахуу маш том асуудал шийдлээ гэсэн сүржин мэдээ явангуут үгүй овоо доо лучше поздно, чем никогда гээд ямар шийд гаргаа бол гээд урагшаа сууж, чих тавьтал тэр холбооны нэг хариуцлагатан харамсал уучлал гуйх нь бүү хэл удахгүй зохиогдох Дүнжингарав гэнүү Дахингаргав гэнүү нэг том хурдан морины уралдаанд эрлийз, монгол морь хоёрыг салгаж гэнүү нийлүүлж уралдуулах ёстойг бодож бодож олов гэх ухааны юм маадайж байгаад хээв нэг ярьж байх юм. Тэгээд дээрх харамсалт явдлаас хойш 7 хонолгүй нөгөө Лүнгийн уралдаанаас хэд дахин том морин уралдаан болж, 10 хүүхдийг мориноос унагасан мэдээ гарав. Энэ удаа харин хүүхдийн аз түшиж үхсэнгүй, үхсэнгүй ч гэж дээ газар дээрээ л үхээгүй болохоос тэр 10 хүүхэд хөлдүү газар ямар зогсож байгаа мориноос унасан биш яаж ч бодсон бэртэж л таараа, бэртэх бэртэхдээ хөнгөн ч бэртээгүй нь ойлгомжтой.
Ингээд Монгол гэдэг улс морин уралдаанаар 2 долоо хоногт 1 хүүхдийг бурханы оронд нь буцааж, 10 хүүхдийг зэрэмдэг болгов. Цаана нь бас ийм хэмжээний том уралдаанууд Сүхбаатар, Сэлэнгэ өөр хаа хаа ч билээ нэгэн зэрэг зохиогдож байгаа гээд радио телевизээр сүржигнээд байсныг тооцвол энэ нь бүрэн бүтэн биш тоо ч байж мэднэ. Өмнө нь хэдэн хүүхдийг алж, хэдийг гэмтээсэн цаашид, ялангуяа одооноос сүр дуулиан болоод байгаа энэ зуны том том наадмуудаар хэд үхэж, хэд гэмтэх тоог энэ баримжаагаар тоолж болно. Уг нь морь уралдаж л байдаг, хүүхэд унаж л байдаг, тэгээд үхэж л байдаг, гэмтэж л байдаг дэлхийд цорын ганц Монгол наадам гээд огшроод, онгироод явдаг улсад бол тийм гайхмаар зүйл биш байх л даа. Гэхдээ даяаршсан 21-р зууны ардчилсан Монгол улсад ингэж амьдармааргүй байна.
Хууль тогтоол аваад үзвэл юуны түрүү Монгол улсын иргэн амьд явах эрх, эрх чөлөөг баталгаатай эзэмшинэ гэсэн Үндсэн хуулийн 16-ын 1-р заалт нүдэнд тусна. Зориулалтын бус хад чулуу ус шалбаагтай байгалийн замаар хар эрчээрээ 20 гаруй км давхиж яваа хүүхдүүдийн амь нас баталгаатай хангагдсан гэдэгт хэн итгэх юм бэ. Тархи толгойны гэмтэл, үхэл зовлонгоос хятад барилгачны томдсон каскан малгай нь хамгаална гэвэл бүр худлаа. Явж ч сураагүй 2 настай хүүхдийг ингэж уралдуулвал хэн ч бодсон санаатай аллага болно. Харин 7-гоос дээш настай бол санаатай биш, бүр аллага ч биш тэмцээн уралдаанд оролцож байгаа бараг тамирчин шахуу болчихдог нь гайхамшигтай. Хэрэв энэ нь үнэн бол спортын анагаах ухаан, физиологийн шинжлэх ухаанд дахь монголчуудын хийсэн ганц том нээлт болох нь дамжиггүй. Аюулгүй байдал талаасаа бага насны хүүхэд хурдан морь унахын дэргэд Улаанбаатарын утаа, хүн алах, гэмтээх явган хүний замын яг гол дунд тагийг нь аваад орхисон траншейны нүхнүүд юу ч биш болж таарна. Амьд явахыг хүсвэл иргэний хамгаалалтын хорт утааны багаа өмсөөд, шөнө толгойдоо гэрэл зүүгээд, өдөр шөнөгүй газар шагайгаад явахгүй юу, дээр нь хэдэн төгрөг ч газраас олж юуны магад. Бүүр ядлаа гэхэд хөдөө гараад л амьдарна биз.
Соёл иргэншилтэй улс бүрийн хуулинд насанд хүрч байж, насанд хүрээд ч зогсохгүй жолооны дамжаанд суралцаж төгсөөд машин барьж, замын хөдөлгөөнд орох эрхтэй болно гэсэн заалт байдаг. Энэ нь машинтай газрын, машины дэргэд өссөн хүүхэд насанд хүртлээ машин барьж чадахгүй гэсэн үг биш бөгөөд зүгээр л өөрийнх нь болон өрөөл бусдын амийг хамгаалж, амьд явах эрхийг нь баталгаажуулж байгаа санаа юм. Уг нь машин гэдэг аюулгүй байдал талаасаа хэл мэдэхгүй адгууснаас хавьгүй дээр эд л дээ, тэгээд ч ямар уралдаж давхих гэж байгаа биш. Мөн саяхан телевизээр манай хурдан морины чөргөр жаахан хүүхэдтэй зүйрлэх битгий хэл монголд байхгүй бие хаатай нэг гадаад охин уйлчихсан гарч байна. Дарвуулт завиар дэлхийг тойрох гэсэн чинь улс орон нь насанд хүрээгүй гээд болиулчихаж. Уг нь далайн эрэг дээр өссөн түүнд дарвуулт завь гэдэг манай хөдөөний хүүхдийн морь л гэсэн үг л дээ.
Ер нь монголчууд яагаад заавал хүүхдээр хурдан морио унуулж уралдуулдаг юм бэ гэдэгт хариулах гээд оролдъё. Монгол хүүхэд морин дээр өсдөг, моринд гарамгай, авхаалж самбаатай бусдаас илүү тэнгэр заяатай энэ тэр гээд хол явахгүй. Өхөөрдөөд гэвэл бүр ташуурна. Харин давжаа биетэй хөнгөн хүн унасан морь эцэж цуцах нь бага, хурдан давхина. Тийм хүн нь оодой хүн юм уу нас бага, жижиг биетэй хүүхэд байж таарна. Оодой хүнийг хайгаад олоход бэрх, хүүхэд бол харин хаана байна Монголд байна гээд бодвол яваад байхаар. Гэтэл ганцхан хөнгөн, давжаа биетэй, жижиг жоохон гээд үр хүүхдээ адгуус мал унуулаад давхиулчихдаг гэвэл нөгөө үхэр монгол нэрэндээ таарна биз дээ. Найдвартай хариулт алга.
Сайн ухвал хурдан морийг хүүхэд болгон унаад байдаггүй зөвхөн ядуу тарчиг амьдралтай айлын хүүхэд унадаг, унах унахдаа дуртайдаа ч биш , бусдаас илүү онцгой авьяас, авхаалж, самбаатайдаа ч биш харин хэд гурван төгрөгний төлөө унадаг байж магадгүй байна. Бүр аймаар, харамсмаар, нүднээс нулимс гармаар нь хүүхэд жижиг гэлтгүй адгуусанд ч байдаг төрөлхийн зөн билигээрээ амь нас , эрүүл мэндэд нь ямар аюултай тоглоомоор наадаж байгаагаа нүдэн балай чихэн дүлий уяачид, морины эздээс илүү мэддэг, мэдэрдэг хэдий ч энэ бүхнийг эх эцэг, ах дүү, гэр орныхоо төлөө гладиатор мэт эр зориг гарган хийдэг байж мэднэ гээд бодохоор аймшигтай.
Ямар ч утгаар бодсон хурдан морь унах сайн л юм байсан бол өнөөдөр ардын хүүхэд аль хэдийн хурдан морь унах эрхээ хасуулчихсан, хүний морь унаж уралдахгүй буюу экселтэй нь экселтэйгээ ферраритай нь ферраритайгаа уралдана, морины эзнийг биш морио уралдуулаад түрүүлүүлсэн хүүхдийг нутаг усаар цоллоно энэ тэр гэсэн олон шударга дүрэмүүд аль хэзээ гарсан байж таарна.
Цаашлаад хурдан морины уралдаан спорт мөн үү гэсэн асуудал зүй ёсоор босож ирнэ. Хурдан морины уралдааныг зохион явуулдаг, дүрэм журамыг нь баталсан газар Монголын морин спорт уяачдын холбоо нэртэй газар байдгийг бодоход Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн спортын нэг төрөл шиг. Тэр бүү хэл Үндэсний баяр наадмын тухай хууль гэдэг толгойг нь тайраад уншвал бөх, морь, сурын харвааны дүрэм эсвэл хүн амьтанд цол гуншин олгох журам ч юм шиг хэтэрхий марзан хуулийг сөхвөл спорт битгий хэл төрийн хүндэтгэлийн арга хэмжээ, найр наадам болтой. Гэхдээ энэ хууль баяр наадмын хурдан морийг 7-гоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна гэсэн нөгөө хурдан морь унадаг хүүхдийн нас шүдийг тогтоосон монголчуудын шинэ нээлтийг дурьдсан хүүхдийн тухай ганцхан заалттай ба бусад бүх заалтууд нь тийм шатны наадамд морь нь тэдэн удаа түрүүлсэн хүнд алдартаас авахуулаад тод магнай уяач хүртэл тоолшгүй олон цол гуншин хүртээх тухай болохыг тэмдэглэхэд илүүдэхгүй.
Монголын хурдан морины уралдаантай хамгийн ойр төстэй спортын төрөлд horse race буюу морин уралдаан орно. Тэр нь тэгэхдээ спорт гэхээсээ илүү бооцоо мурийний шинжтэй, тэгэхдээ саяын Лүнгийн хэд шиг хэд гурван төгрөг дундаасаа гаргаад түрүүлсэндээ өгдөг биш үзэгчид хоорондоо ямар морь хэдэд давхихыг тааж мурийцан тоглоно. Гэхдээ л ямар жирийн үзэгчид уралдааны явцыг чагнаж, сайндаа зөвхөн телевизээр үзээд зөвхөн барианд орохыг нь хоорондоо алалцах шахан байж хардаг, зөвхөн комисс нэртэй хэсэг хүн болон дарга, баячууд л жип машины донслогоон дунд машины цонхоор бөөн шороонд даруулан байж гараанаас бариа хүртэл тасралтгүй үзэх хувь заяа оноогддог монгол наадам байгаа биш тэндхийн үзэгч бүр зориулалтын суудалд тухлан сууж, шар айраг шимж, хууч хөөрөнгөө уралдааны бүх явцыг эхнээс нь дуустал бүрэн үзэж сонирхох бололцоотой лут эд л дээ.
Мөн энд тэмдэглэхэд монгол морь чадалтай тэвчээртэйдээ холын зайд уралддаг гэсэн миф хоосон яриа байж болзошгүй. Ямартаал цагийн эрхэнд Каспаров компьютерт хожигддог болсон шиг монгол морь араб, эрлийз морьдыг гүйцэхээ байж, уралдаан бүрийн өмнө тийм морийг уралдуулахгүй ийм морийг уралдуулна гэсэн хэрүүл шуугиан тасрахгүй байх вэ дээ. Анх монгол морь харсан гадаадын хүн хүүхэд унадаг юм уу, намайг даах болов уу, хөлөө яаж авч явна аа гэж үнэн сэтгэлээсээ асууж байсан удаатай, тэгээд ч монгол морийг том хүн унаад уралдвал хол давхиж чадахгүй ч байж мэдэх ба гадаад улсууд морио ойрын зайд уралдуулдаг нь тэдний морины хүч тэнхээнд бус харин морио, амьтныг хайрласанд л учир нь оршдог байх. Лав л монголчууд шиг наадам бүрээр олны нүдэн дээр хэдэн арван морь бахардуулж алдаг бол аль хэдийн амьтан адгууст зэрлэг хандсан хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.
Бусад спортын төрлүүдтэй бол харьцуулшгүй нь ойлгомжтой. Челсиг премьер лигт түрүүллээ гэхэд Абрамовичид алдарт, ахиад хэд хэд түрүүлчихвэл тод магнай хөл бөмбөгч цол олгоё, тэгээд бүр тэр цолыг нь Английн Хатан хааны зарлигаар олгож байя гэвэл таныг лав солиотойд эсвэл маш наргиантай хүнд тооцох нь тодорхой. Оросын ОРТ сувагийн Что, где, когда гэдэг алдартай нэвтрүүлгийн цуутай знатокуудад их хурал, засгийн газрын гишүүн хийнгээ тухайн спортынхоо хамгийн дээд оргилд хүрч болдог, тэр боломж нь мөнгөтэй болох тусам ихэсдэг ямар спортын төрөл аль улсад байдаг вэ гэж асуувал харь гаригт л гэж хариулж хөглөнө дөө.
Иймэрхүү сэтгэлгээгээр хурдан морины уралдааны спортлог чанараас найр наадам, зугаа цэнгэл тал нь даваад ирвэл өнөө марзан хуулийн дагуу хүртсэн урт урт цол гуншинтай алдарт уяачид хоосорч аягүй бол аавын хаалгыг татаж мэднэ. Учир нь Хүүхдийн Эрхийг хамгаалах тухай хуулийн 25-ын 6-д хүүхдийг эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах тоглоом, наадамд оролцуулах үйл ажиллагаа явуулсан иргэн, албан тушаалтны олсон ашиг, орлогыг хурааж, 30000-60000 төгрөгөөр торгоно гээд дурайтал биччихжээ.
Хүүхдийн цаашлавал малын амь насаар тоглодог хурдан морины уралдаан нэртэй энэ зэрлэг бүдүүлэг зугаа цэнгэлийг дээрх үндэслэлүүдээр нэн даруй хаан зогсоомоор байна. Хаахад хэн эсэргүүцээд байгаа юм бэ, үзэгч хөгжөөн дэмжигчид нь үү, тэр нь хэн юм, хэдүүлээ юм бэ. Цөөхөн тооны их хурал, засгийн газрын гишүүн, компанийн эзэд, шинэ цагийн баячуул, хөдөөгийн зарим малчид юм уу. Лав л аав, ээж нь Мюнхен, Монреалиас эхэлж цэнхэр дэлгэцээр олимп үзчихсэн, зөвлөлтйн сувгаар Валерий Харламов, Давид Кипиани, Олег Блохинтой танил болж эхэлсэн өөрсдөө NBA, NHL, Premier League, Bundesliga, Grand Slum-ийн цуврал зэрэг дэлхийн аль шилдэг спортын уралдаан тэмцээн, тэдгээрт оролцдог баг, тамирчдын шүтэн бишрэгчид болж хүмүүжсэн, хүмүүжиж байгаа манай орны хүүхэд, залуус биш гэдэгт бат итгэлтэй байна.
Болохгүй юмыг түр хориод дүрэм журамд нь оруулаад эргээд хөгжүүлж бүр тэр спортоор олимпийн анхны аваргатай болж байсан сайхан сургамжтай түүх бидэнд бий шүү дээ. Дээр үед 1960-аад онд монгол оронд боксын спорт анх орж ирж байх үед тоглолтын техник эзэмшээгүй, бээлий мээлий муутай хэдэн нөхөд тэмцээн шүү юм хийж байгаад нэгийгээ чад хийлгэсэн юм уу хүндхэн гэмтэл учируулжээ. Тэгэхэд өнөөдөр өнгөрсөн түүхийн төлөө муу хэлүүлээд явж байдаг хувьсгалт нам тэр дор нь боксын спортыг түр хугацаагаар хорьсон гэдэг. Иргэдийнхээ амь нас эрүүл мэндийн төлөө шуурхай арга хэмжээ авсан байгаа биз дээ, ганц хүн тохиолдлоор шахуу үхсэн юм уу, зүгээр гэмтсэн байхад. Харин өнөөдөр ардчилсан нэртэй төр засаг нь хурдан морины уралдаанаас болж өчнөөн төчнөөн хүүхэд амь насаа алдаад, хүнд гэмтээд цаашид өчнөөн хүүхдийг ийм хувь заяа хүлээж байхад ямар арга хэмжээ авч гийгүүлж байгааг хэлээд өгөөч.
Өнөөдөр дэлхийд бага насны хүүхдийн амь насаар тоглодог үндэсний спорттой улс манайхаас өөр хэд байгааг хэлээд өгөөч, ичиж байна. Хүний хүүхдээр хурдан морь унуулаад давхиулчих сэтгэл зүрхтэй, алдарт уяач нэртэй их хурал, засгийн газрын гишүүдээс ичиж байна, ичих битгий хэл жигшин зэвүүцэж байна. Өөрийн хүүхдээ моринд ойртуулдаггүй хирнээ хүний жаахан хүүхдийг болохоор морь унуулаад давхиулчих цэвдэг сэтгэлтэнг төрийн зүтгэлтэн битгий хэл хүн гэж хэлэхэд бэрх биз дээ.
Эцэст нь хурдан морийг бага насны хүүхдээр унуулан уралдуулж, дүндээ улс орон , хүн ардаа соёл иргэншилтэй дэлхий нийтийн өмнө гутаан дормжилж байгаа харгис бурангуй ёсыг нэн даруй халан устгахыг уриалсан энэхүү нийтлэлээ сургамжтай байж мэдэх нэгэн болсон явдлыг өгүүлснээр өндөрлөе.
Оросын Думын индэр дээр үг хэлэхээр гарч ирсэн генерал Лебедийг армиа аваад хурдан Чечень яв, алан хядагчдыг нэн даруй устга, амар тайван амьдардаг болгоод өгөөч гэж Думын гишүүд энд тэндээс нь бахиран шаарджээ. Генерал Лебедь гэдэг нь Афганистаны дайнд оролцож туршлага хуримтлуулсан, орчин цагийн цэрэг дайны томоохон мэргэжилтэн л дээ. Тэгэхэд нь Лебедь тэгье тэгье, тэгэхдээ би армиа энд сууж буй та бүхний хүүхдүүд, төрөл төрөгсдөөс чинь бүрэлдүүлэхийг зөвшөөрнө үү , эх орноо хамгаалах ариун үүргийг хамтдаа биелүүлцгээе гэсэн гэдэг. Нөгөө хурдан дайтаад өгөөч гэж байсан Думын гишүүд нам болжээ.

Тони Фату, 2011-03-03
PS: Энэ жилийн наадмаас эхлэн хурдан морийг насанд хүрсэн хүн унадаг болвол ардын хувьсгалын 90 жилийг ойгоор ёстой наадсан шиг наадна даа.
Зочин
Шаалтуур гар
Шаалтуур гар
мөнхдэлгэр
марал мичид
erdene
хангал
Батхүү багшид
Зочин
Unshigch
багш
одлой
ndai
irgen
АНУ-с 2
АНУ-с
B.Purevdorj
Zuv l sanaa baina
Зочин
Зочин
Зочин
хаашаа юм
***********АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I
irgen-d
Зочин
Зочин
irgen
irgen
irgen
***********АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I
shine
Зочин
w w w COMPUTERSHOP m n***** iPad 2 3G загварууд бо
Д.Ө.
рүүжээ
Н.Б
Enh
naranceceg
Luya
Bas morio hairliya
mash sain
Бичсэн хүнийг нь танив.
Н.Т
уншигч
дорж
Зочин
BX
mash zov
Ард
P
иргэн
зєв
зочин
бас
маш сайн
Хувийн сэтгэгдэл
Зочин