Би итгэж байна, тиймээс би амьдарч байна
“Таны ярьж хэлж байгаа надад огт таалагдахгүй байна, гэхдээ хэлэх эрхийн тань төлөө амиа ч өгөхөд бэлэн байна”.
Ардчилалын 20 жилийн ойн хуралд тавьсан илтгэл
“Таны ярьж хэлж байгаа надад огт таалагдахгүй байна, гэхдээ хэлэх эрхийн тань төлөө амиа ч өгөхөд бэлэн байна”. Энэ бол аугаа Вольтэрийн үг. Энэ бол Францын хувьсгалын үзэл санааны амин сүнс. Энэ бол хүн төрлөхтний сэтгэлгээнд гарсан хувьсгал. Энэ бол өнөөгийн үйлдвэржсэн, технологжсон, шинжлэх ухаанжсан XXI зууны даяаршсан дэлхийн бүхий л амжилт дэвшлийн цаад уг сурвалж нь.
Бурхан энэ хорвоо дээр байгаа бүхий л амьд организмыг төгс бүтээсэн. Нохой, үхэр байгаагаасаа илүү боловсронгуй, төгс төгөлдөр байх бололцоогүй. Хамгийн төгс бус бүтээгдэхүүн бол хүн. Хүн хэмээх байгалийн бодьгал боддог, бодсоноо илэрхийлдэг, түүнээ хамгаалдаг, энэ үзэл санаагаа хэрэгжүүлдэг, бусдаас үл хамаарсан байж төгсжин хүмүүн болдог. Ийм бие даасан хараат бус иргэдээс бүтсэн нийгэм аз жаргалтай, зохицолтой, хөгжил дэвшлийн дээд эрэмбэнд хүрч чаддагийг хүн төрлөхтний сүүлчийн дөрвөн зууны түүх тод харуулж нотлосон. Чөлөөтэй сэтгэн бодох, түүнээ илээр илэрхийлэх, хэнээс ч үл хамааран үзэл бодлоо хуулийн хүрээнд хэрэгжүүлэх эрхээр хангагдсан иргэдтэй нийгэм л нийтээр аз жаргалд хүрдэг гэдэгт би үнэн голоосоо итгэдэг.
Надад ийм аугаа их итгэл найдвар угаасаа байсан юм.
Найман зууны тэртээд хөл залгах унаагаа булаалгаад араас нь мордсон өнчин хүү дэлхийн түүхэнд өнөө ч гараагүй их эзэнт гүрнийг байгуулаад харьсныг мэдснээс хойш, тэр нь бидний өвөг дээдэс гэдгийг дуулсан болохоор итгэсэн юм. Сансрын зуун, дуунаас давсан хурдны эринд дундад зууны түвшин, ердийн хөсөгтэй орж ирсэн монголчууд ХХ зуунаас тусгаар тогтнол, иргэншил, ардчилал хожоод гарч ирэхийг харсан болохоор итгэх болсон юм.
Азийн эх газрын гүнд, Зөвлөлт-Хятад хэмээх социализмын хоёр аварга цайзын завсарт хаданд хавчуулсан хайлаас шиг орших атлаа өвлийн жавар, дарангуйллын жавар хоёрыг давхар сөрж, ардчиллын хаврыг авчралцсан болохоор аугаа их итгэл минь амилан бадарсан юм.
Би монгол үндэстнийхээ ирээдүйд үнэнхүү итгэн найддаг.
Түүхийн эгзэгтэй үе бүрийг үргэлж өөртөө нааштайгаар эргүүлж чадсаар ирсэн үндэстний минь заяа тавилан, аж төрөх урлагийн шинэ шинэ түвшинд дасан зохицдог нүүдэлч үндэстний төрөлх чанар, өнөөгийн түвшингээ үргэлж чамлаж улам ахидаг араншин, олдож байгаа бололцоо бүрийг овжноор ашигладаг төрөлх овсгоо самбааг нь мэдрэх бүрийдээ би улс орныхоо ирээдүйд итгэдэг.
Өнөөдөр зөвхөн Улаанбаатарт хорь орчим өдөр тутмын сонин хэвлэгдэж, ФМ радиогийн гучаад станц нэвтрүүлгээ цацаж, телевизийн 15 компанийн 60-70 суваг эфирт гарч, өч төчнөөн сэтгүүл хэвлэгдэн тарж байна. Хүн амынхаа тоо, суурьшилтай харьцуулахад энэ бол хэвийн биш үзүүлэлт. Харин үүнийг буруушаахын оронд монгол хүн болгон өөрийн бодолтой, өөрийн үнэлэмжтэй, өөрийн итгэл үнэмшил таашаалтай, өөрийн тэмүүлэлтэй, тэр нь бусдынхаасаа ялгардагийн тод жишээ, ардчилсан нийгмийн үнэт зүйлийн илэрхийлэл хэмээн харж байна. Үндэсний радио телевизээс бусад нь татвар төлөгчдийн халаас руу гараа дүрэхгүй байгаад бахархаад бахархаад ханахгүй байна. Олон үзэл бодлыг чөлөөтэй уралдуулж чаддаг, өөрийн гэсэн үзэл санаагаа эрхэмлэдэг, тэр хэрээрээ өрөөл бусдын санаа бодлыг зайлшгүй хэмээн ухаардаг ард түмэн л эрх чөлөөг мэдэрч, дараагийн аугаа их дэвшилд хүрч чаддагийг түүх гэрчилж байгаа болохоор итгэж, найдахаас өөр яах билээ.
Би улс үндэстнийхээ араншин болгоныг итгэл найдварын нүдээр харж байна. Доу Жонс, Индиана Жонс хоёрын ялгааг ч, Жэймс Бонд Засгийн газрын бонд хоёрын зөрөөг ч ухаараагүй нь тодорхой хэрнээ үндэсний ашигт малтмалаар улс төр хийж байгаа хүмүүсийг би шоолохоосоо өмнө хүндэлж байна. Тэд өөрийнхээ ирээдүй, хувийнхаа боловсролын түвшингээсээ илүүтэйгээр эх орныхоо ирээдүйд санаа зовнин нойр нь хүрэхгүй хонож байгаа гэдэгт итгэхийг хүсч байна.
Манай зарим улс төр хийдэг нөхдийн амнаас унасан “Надаас радио телевизүүд ярилцлага авахаар ирэхгүй байгаа нь үндсэн хууль зөрчсөн хэрэг”, эсвэл “Эмнэлэгт архи уулаа хэмээн намайг хөөсөн нь хүний эрхэнд харшилж байна” гэхчлэнгийн хэллэгүүд хэдийгээр инээд наргиантай сонсогдож байгаа ч гэсэн ноогдсон эрх, эрх чөлөөгөө эдлэх хүсэл эрмэлзийн нэгэн тасархай мөн хэмээн итгэхийг хүсч байна.
“Хоёр сая долоон зуун мянганхан хүнийг аз жаргалтай амьдруулахад ядах юмгүй” хэмээн төрийг хараан уухилж суугаа тэр хүний цээжинд багтаж байгаа юм бусад бүх монголчуудад байгаа учраас бид бүгдээрээ давуу талтай гэж би итгэхийг хүсч байна. “Монгол орон хорин жил уруудлаа” гэж илтгэдэг хүмүүст засаг барьж өөрийнхээ үнэн зөвийг нотлох боломж байгаа нь ч, тэднээр өөд татуулах үгүйгээ сонголтоороо шийдэх эрх монголын ард түмэнд нээлттэй байгаа нь ч бүр бахархам давуу тал юм гэдэгт үнэн голоосоо итгэн бахдаж байна.
Би монголын ард түмний ирээдүйд чин үнэнээсээ найддаг.
Муухай мэдээ болгоныг би найдвар болгон харж байна. Хэдийгээр Дэлхийн банкнаас гаргасан албан ёсны баримтанд Монгол улс ядуурлыг сүүлийн гурван жилийн дотор хоёр дахин буулгасныг тэмдэглээд байгаа болов ч манайхан өөрснөө амьдрал 100 дахин дордож ядуурал хэдийнээ 100 хувь давсан гэж нотлож сурталчлаад байгааг санаатайгаар үнэнийг гуйвуулсан явууллага гэхээсээ илүү “ийм болчихвий”, “ингэж ядуурчих вий” гэсэн иргэнлэг санаа зовнил мөн хэмээн итгэхийг хүсч байна.
Улаанбаатар хэмээх 1.200 мянган хүнтэй нийслэл хотод гэр оронгүй золбирсон, архинд орсон 700 гаруй хүн тоологдлоо. Энэ үзүүлэлт бол дэлхийн иймэрхүү хэмжээний хоттой харьцуулахад маш бага тоо. Энэ үзүүлэлтээр баян Америкийн Нью Йорк ч бидэнд атаархам. Гэхдээ манай мэдээллийн хэрэгслэл улс орноороо траншейнд байгаа аятай бичин гашуудах нь хариуцлагагүй улс төрийн балгаар үндэстнээрээ ядуурчих вий гэсэн ардын зовнил, санаашрал мөөн гэж би итгэхийг хүсдэг. Муу ёр, амны бэлгэгүй үг гэхээсээ илүү улам бүр дээшлэх, байгаагаасаа ахих эрмэлзэл харагдаж байгаад итгэхийг хүсч байна. Байгаагаараа байх хүсэлгүй ард түмэн үргэлж урагшилж байдаг тухай эртний мэргэдийн сургаал үнэн гэдэгт итгэдэг.
Би өөрийн эгзэгтэй үе болгонд бадарч ирсэн ард түмнийхээ аз хийморьт итгэдэг.
Монгол бол бэлчээрийн малын орон. Энэ өргөн уудам нутаг дээр хэзээ ч хүрч байгаагүй тоо буюу 50 орчим сая толгой малтай болж чадлаа. Ардын малыг булааж нийгэмчилсэн социалист төр малг дээрх тооны дөнгөж хагаст ч болов хүргэх гэж гучин жил мөрөөдөөд мөрөөдөөд чадаагүй юм шүү. Өнгөрсөн жилийн байгалийн гамшиг, зуд турхан, цаг улирлын хатуу шалгаралд мал сүргийн 15 хувь нь үрэгджээ. Үхсэн малынхаа хойноос бараг үндэсний гашуудал болсон ч, үлдсэн мал нь манайд хэзээ ч байгаагүй олон малын тоо. Гэхдээ л нийт ард түмнээрээ ийм гарз хохиролдоо харуусч, илүү санаачилга идэвхтэй байсан бол харьцангуй бага хохирох тухай ухаарал, жаахан дэгстэй ч гэсэн алдаа оноондоо хийж буй дүгнэлт хэмээн итгэж байна.
Монгол улсын ДНБ сүүлийн зургаан жилд бараг дөрөв дахин өслөө. Ямар ч давшингүй хөгжиж байгаа орны хувьд энэ нь мөрөөдөөд ч олдохгүй өндөр үзүүлэлт. Харин манай амьдрал бүх талаараа дордож, нүднээс гарч байгаа тухай бид өдөр бүр сонсож, дуулдаг явдал нь улс үндэстэндээ хар буруу санасны илрэл гэхээсээ хөгжлийн хувьд өнөөгийнхээсээ илүү хурдалж дэлхийн дээд амжилт тогтоож болох байсан гэж үнэмшсэн хүмүүсийн бухимдал гэдэгт итгэхийг хүсч байна.
Шарын, ногооны, улааны шашинаас эхлээд нэн эртний бөөгийн мартагдсан уламжлал сэргэж, мэрэг төлгө, арга дом шившлэг нь орчин үеийн анагаах ухаантай өрсөлдөн оршиж буйг жигшин муу хэлж болох боловч энд өөрөө эрүүл явах, өрөөлийг эрүүл явуулах хүслийн уулзвар гэдэг өнцгөөс харвал санаа зорилго нь сайн сайханд тэмүүлсэн үзэгдэл хэмээн итгэхийг хүсч байна.
Хүн өөрийн үзэмжээрээ хуулийн хүрээнд эрх чөлөөтэй амьдрах тэр сонголтыг монголчууд хорин жилийн өмнө өөрснөө хийсэн. Эрх чөлөөг хүсэх төрөлх мэдрэмжтэй манай үндэстэн мянганы тэртээгээс “хүний эрхэнд жаргаснаас өөрийн эрхээр зов” хэмээн номлож ирсэн. Ямар ч сайхан гэрэл түүнээс үүдсэн сүүдэртэй. Ямар ч сайн хөгжил, сайхан дэвшил үргэлж өөрийн сул талтай. Оршин суух газраа хүссэнээрээ сонгох ариун эрхээ олсон маань хэт төвлөрөл, хотын утаа, машины чигжээс гээд олон шинэ бухимдлын үүдийг нээж байна. Гэхдээ үүнээс үүдэлтэй бухимдал нь төрлөх сумаасаа гарахын тулд авдаг зам явах эрх, хотын айлын хаалгыг шөнө дөлөөр нүдэн орж ирэх эргүүл, хотын паспортгүй, зам явах эрхгүй иргэнийг аваад явдаг, аваачаад ачуулдаг өнгөрсөн үеэ мөрөөдснийх гэж бодохгүй байна. Харин эрх чөлөөгөө эдлэхийн сацуу илүү сайн сайхан орчин нэхэж бухимдах болсны жишээ гэдэгт итгэхийг хүсч байна.
Би монгол хүний аугаа бололцоо, хэмжээлшгүй чадамжид итгэдэг.
Гадаад ертөнцтэй нээлттэй болж, монгол хүн аль ч улс оронд зорчих байтугай наймаа бизнэс хийх эрхтэй боломжтой боллоо. Олон хүн эх орноо орхин харьд ажиллах хүчин болж явж байна. Цэвэр агаар оруулах гэж нээсэн цонхоор ялаа ч бас ордог оо. Цэлийтэл нээсэн цонхны маань булангаар хүн төрөлхтний хорт хавдар болсон муу муухай зуршил, хар тамхи, контробанд, хүний наймаа, ДОХ-ын халдвар шургаж байна. Нөгөө талаас нь харвал бид хүн төрөлхтний сайн сайхны төдийгүй, муу муухайгийнх нь салшгүй хэсэг болон тэлж буйн жишээ бас мөөн. Энэ бүхэнд бид унтах нойр идэх хоолоо умартан байж уухилан гашууддаг нь эх орноо орчлонгоос таслан, ганцуурдуулах гэсэн санаа биш, төрийн хурц хараа, үндэстний сонор сэрэмжээ нэмэх замаар дэлхий ертөнцтэй ухаалаг нэгдэхийг сануулж буй анхааруулга хэмээн итгэж байна. Эрх чөлөө, нээлттэй боломжийг дагасан энэ сүүдрийг багасгах болон арилгахын тулд монгол хүн бүр сэтгэл зовж байгаагийн илэрхийлэл хэмээн итгэж байна.
Сүүлийн 20 жилд Монгол оронд үхэл гурван промилээр багасч, хүний дундаж наслалт таваар уртасч, хүнд ногдох хүнсний хэмжээ болон төрөл эрс нэмэгдэн хөгжингүй орны зэрэглэлд хүрсэн статистикийг харж хөөрөлхөн бахархахгүй байгаа нь улс үндэстнээ муу байгаасай гэж хүсдэгийнх гэж бодмооргүй байна. Харин ч илүү урт нас, эрүүл энхийн өндөрлөг рүү сэтгэл ханахгүй тэмүүлж байгаагийн жишээ гэж итгэхийг хүсч байна.
Одоогоос 25 жилийн өмнө БНМАУ Хүнсний зорилтот программ дэвшүүлж, ирээдүйд монгол хүн бүр жилд 88 кг хүртэл мах иддэг болгохоор төлөвлөж байсансан. Гэтэл энэ тоо өнөөдөр 120 кг болтлоо давж биелээд байгаа. Үр дүнд нь манай гурван хүн тутмын нэг нь жингийн хэтрэлттэй болжээ. Энэ бүхнийг дэвшил гэхүү доройтол гэх үү? Энэ талаар манай 2,700 мянган толгой өөр өөрийнхээрээ дүгнэж байгаа.
Би ард түмнийхээ сэргэг ухаан, сэхээ самбаанд итгэдэг.
Дундуур аягатай цайг бараг дүүрэн ч гэсэн болно. Бараг хоосон ч гэсэн бас болно. Бид алинаар нь ч хэлэх эрхтэй. Энэ эрх чөлөө маань өөрөө бидний байгаа байдлаа чамлах, улам урагшлах, ирээдүйгээ улам сайн сайхан болгох, олон янзын өнцгөөс харж байгаа байр суурь маань цаашдын дэвшилд хүргэх гол мотор нь болдог юм байна гэдэгт би итгэж байна. Бид хөгжлийн ямар ч түвшинд сэтгэл ханахгүй, амжилтандаа хэзээ ч бялуурахгүй, ямар ч өндөрлөгт хүрлээ гэсэн санаа амирлаж алхайн суухгүй. Үргэлжийн шинэ амжилт, шинэ өндөрлөг, илүү чинээлэг амьдрал, урьдынхаасаа илүү тав тух рүү байнга тэмүүлэх болно гэдэгт итгэж байна.
Монгол хүн бүр өөрийн гэсэн хэмжүүрээр өөрийгээ, гэр бүлээ, эх орноо, хамт олноо, дэлхий ертөнцөө үнэлж цэгнэн, муугаас сайн болгох гэж эрвийж дэрвийж яваа энэ хүсэл тэмүүлэл маань бидэнд нүүрлээд байгаа ядуурал, ажилгүйдэл, авилга хээл хахууль, утаа униар, уур бухимдал бүхнийг даван туулах хүчирхэг хөдөлгүүр юм аа гэдэгт бүрэн итгэж байна.
Зөвхөн хуулиар зөвшөөрсөн юмыг л хийж болдог тогтоцоос зөвхөн хуулиар хориглосон юмыг л хийж болдоггүй тогтоц руу бид шилжсэн билээ. Ардчилал бол урт хугацааны хөгжил дэвшлийн бүхэл бүтэн үйл явц болохоос биш ганц том алхаад л хүрдэг шат гишгүүр төдий зүйл бишээ. Учир нь ардчилал бол хүрэх зорилт биш, харин амьдрах арга зам, амьдралын хэв маяг юм. Бид өрнөдийн соёлжингуй ертөнцийн зуун зуун жил алдаж онож өөриймшүүлсэн аж төрөх, оршин амьдрах урлагийг арав хорин жилд багтаан монголшуулж чадсан нь бахархалтай ч, нутагшин суурьшихад өөрийн эрхгүй цаг хугацаа шаарддаг хүчин зүйлүүдийг ч мартан орхих аргагүй. Энд би хамтран амьдрах хариуцлага, хамтран хөгжих зүй ёс, нийтлэг ёс суртахууныг хэлж байна. Гэхдээ энэ болгоныг эрх чөлөөгөө олсон, өөрийнхөөрөө амьдрах зориг эрмэлзэл төгс манай ард түмэн ахархан хугацаанд туулаад илүү дээд соёл, улам илүү ёс суртахууныг нэхэж эхэлнэ гэдэгт итгэж байна.
Би өөрийн ард түмний аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг.
Даруухан хүсэл нь аугаа зорилго болон биелдэг, тайвуухан алхам нь нийгмийн дэвшил болон биеждэг баатарлаг нүүдэлчид, гайхамшигт реформаторчдын үр ач, сүүлийн тавин жилийн шинэтгэл, хувьсгалын амьд гарчийн хувьд итгэл, -зөвхөн итгэл найдвараар- амлан өндийсэн билээ, би. Байгаадаа ханадаггүй, барьцаа алдаггүй, үргэлж амжилтаа чамлаж, үүрд шинэ оргилд тэмүүлэмтгий манай ард түмэнд дандаа шинэ маргааш, хөгжлийн шинэ өндөрлөг нээлттэй тодорно гэдэгт итгэн амьдардаг билээ, би. Ийм ард түмэнд итгэхгүй бол өөр ямар ард түмэнд итгэх билээ.
Миний өөрийн итгэл найдварыг, миний эх орны итгэл найдварыг, миний улс үндэстний итгэл найдварыг бурхан адислаг.
2010.12.10
DR UROLOGIST
DR UROLOGIST
Dr. louis
Dr. louis
Bt
Bt
зочин
456
98. 212. 191t
zaluu
67
Зочин
Зочин
Зочин
Баабар ахад
zaan
baabar bol zalit uneg
Зочин
hasada
www.1000zahia.com
www.1000zahia.com
www.1000zahia.com
taisun
enchbold
Baagii
Melkhiid
Batga ba bah
Zavaan amitan
Melkhii
za yahav dee
баабраас хүсэлт үргэлжлэл
баабраас хүсэлт үргэлжлэл
баабраас хүсэлт
Тэгээд бичихий чинь хэн байг гээв ээ
Shudarga bus hun dee
Baabaraas unen ug garahaa ongorson
өрөвч сэтгэл
тэмуу
temuu
LH_TUMUR
Ihee
g84
Humuus ee
Unendee
kkk
Optimistic-Oodrog uzelten
Optimistic-Oodrog uzelten
Optimistic
hulgana60
шаа
Зочин
vaag vaag-d
hi
ббб
Ulzii
Baabar unenees hol hun
Зочин
Melkhiid
oortoo l itge
oortoo l itge
оюуна
Illinois Des Plaines
DENVER
tagnyylch
Melhiid
Зочин
Зочин
Азар Африкаас
Азар Африкаас
Зочин
Зочин
Зочин
danzanvaanchig
zochin
zochin
Melhii
Зочин
баатар
bi
hi
Зочин
Zochin
Melkhii Baabar
hm
баабар
баабар
Vlmedeh
Vlmedeh
baabart
lol
lol
mongolbanhar
123456
shooter
Зочин
brayan
ДЭНВЭР
Зочин
Melkii
harius99
Зочин
bb
зочин
зочин
Н.Санжаадорж
Зочин
Зочин
Зочин
Зочин
Дэнвэр
Dalaa
suren
Зочин
Зочин
suuri
D. Batsuren
Melxii
Зочин
tuvshuu
Erka
Cherry
иргэн
Цэнгээ
Зочин
Зочин
Зочин
Зочин
hudalch
bayaraa
Зочин
hm
ээбий
Зочин
Зочин
Зочин
PUUJEE
Зочин
Зочин
Tsog-Erdene
temujin
Зочин
Би бас итгэж байна
С Баяр алдааг заслаа
С Баяр
Зочин
батаа
Hehe
beki 2
beki
turuu
Уулын инженер
reader
Toroo
Зочин
зочин
USA-s oruulj irsen notebooknuud
UD
Зочин
Уншигч
showtimer
Зочин
tsooj
READER
Reader
bbb
Зочин
Зочин
Би Баабарт итгэдэг
Зочин
Зочин
unen unen
Зочин
gjkjg
zochin
Зочин
XABTXACAP
ХОХЬ ЧИНЬ
ХОХЬ ЧИНЬ
tmj
nb
baltav
уншигч
Baabart
Монгол хүү
Зочин
hehe
Byambaa
Зочин
pyyjee
zozo
Ganbat Munkhbat
Ноцтой итгэл
1970 aad ond Turson xun
Зочин
Зочин
Taivanaa MAN-n gishuun
baabar
анхдагч
Зочин