Нөхөж баршгүй хамгийн том алдаа нь Монголд тэмбүү болон бэлэгсийн халдварт өвчний тархалт тухайн үедээ дэлхийн дундаж хавьцаа байхад тэрийгээ мэдэхгүйгээр илүүтэй улс төрийн суртал нэвтрүүлэгт голлон анхаарч кампанит ажлыг улс орон даяар нэгэн зэрэг эхлүүлсгээр ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангалтгүйгээс болж хүнд хэлбэрийн архагших өвчин болох гепатит В, С-г бараг нийт хүн амд гүн шигтгэсэн явдал юм. Мэдээж энэ нь зориудын хорлон сүйтгэл биш. Гэвч сайн санаа болгон тустай биш, урьдчилж зөв тооцоологүй алхам хожим нь эдгэшгүй хор холбогдол үүсгэж болдгийн бодит жишээ юм. Сайн санааны үзүүрт тос гэсэн үг байдаг. Гэвч алсын хараагүй, судалгаа тооцоогүй сайн санаа үзүүртээ зүүтэй ч байж болох аж.
Нэг үгэндээ “Анхнаасаа бичиг байгаагүй” гэдэг нь бүр боломжгүй биш, гэхдээ гол тайлбар биш. Илүү магадлалтай нь аман уламжлал дээр суурилсан, дараа нь бичгээр эмхэтгэсэн бүтээл. Монголын нууц товчоо бол аман уламжлал ба бичгийн зохиомж хоёрыг хослуулсан маш онцгой эх сурвалж. Тиймээс дотор нь “аман шинжтэй хэсэг” болон “бичгийн боловсруулалттай хэсэг” хоёулаа тод ялгардаг. Аман шинж давамгай хэсгүүд гэдэг нь ам дамжин уламжлагдсан, ярианы хэлбэр илүүтэй хэсгүүд.
Мэн-да Бэй лү 1221 онд бичигдсэн бол Нууц товчоо 1240 онд зохиогдсон. Эхнийх нь монголчуудыг мэддэггүй гадны өөр соёл иргэншлийн хүн нүдээр харсан үзсэнээ тэмдэглэсэн бол, дараагийнх нь монгол хүмүүс өөрснөө бүтээсэн. Хоёр эх сурвалжийн гол ялгаа энэ. Аль алин нь анхдагч эх сурвалж. "Хар татаарын товч" хэмээн анхлан нэрэлсэн зохиол нь гадны ажиглалт бол Нууц товчоо нь дотоод түүх. Давуу тал нь эхнийх нь бодит ажиглалт бол дараагийнх нь дэлгэрэнгүй угсаа, үйл явдал. Гэхдээ сул тал нь Мэн-да Бэй лү нь гадны нүдээр харсан өрөөсгөл шинжтэй бол Нууц товчоо домогжсон шинж асар их агуулсан.
Чойбалсангийн хамт “ардын” Монголын нэг эрин улиран одов. Тэрээр монголчуудын уламжлалтай холбоотой үндэстний дээдсийн сүүлчийн төлөөлөгч байсан бөгөөд монгол түмнийг нэгтгэхийг эрмэлзсэн сүүлчийн тэмцэгч байлаа. Ингээд хувьсгалын дараа өсч бойжсон, ард түмнийхээ түүхийг мэддэггүй, үндэсний соёлоо үгүйсгэдэг, зөвлөлтийн аль л базаахгүй загварыг үлгэр болгон хүмүүжсэн үеийнхэн болох жинхэнэ мангуурагчид засгийн эрхийг авлаа.
Алив дарангуйлын тогтолцоо өөртэй нь санал нийлээгүй хэсгийг алж хядахаас гадна өөрсдийгөө зөвтгөн эсрэг талаа урлаг утга зохиолоор дамжуулан гүтгэх хандлагатай байсан. Ялангуяа ХХ зуунаас кино, цирк, жүжиг болон уран зохиолоор дамжуулан “Үхсэн хүнээр үг хэлүүлэх”технологийн өргөн боломж нээгдлээ.
Ялангуяа шинжлэх ухааны бүтээлд эх сурвалжийн үнэн бодит эшлэл үгүй бол үнэ цэнгүй болдог. Эшлэл бол уг бүтээлийн үнэн зөвийн баталгаа болох төдийгүй өнөө үед энэ нь нэгэн зайлшгүй дагалдах соёл болон хөгжжээ. Эшлэл мөн оюуны өмчид хамаардаг. Хэдэн жилийн өмнө Колумбын их сургуулийн профессор эшлэлээс болж ажлаасаа халагдаж байв. Тэрээр өөрийн бүтээлдээ жагсаасан олон эшлэлийг бусдын олж илрүүлсэн зүйлсийг өөрөө олж мэдсэн маягтайгаар өөрөөсөө эшилснээр буруудсан. Оюутнууд нь матсан гэсэн.