Хүйтэн улс төр 2
Юмыг яаж хийдгийг л нотлох гэж байгаа юм. Н.Энхбаяр МАХН-ыг удирдаж сонгуульд ялсны дараа АН-ын удирдагчид гадаадад амь зулбан зугтсан билээ.
Юмыг яаж хийдгийг л нотлох гэж байгаа юм. Н.Энхбаяр МАХН-ыг удирдаж сонгуульд ялсны дараа АН-ын удирдагчид гадаадад амь зулбан зугтсан билээ. Э.Бат-Үүлийг баривчилснаар хомрого эхэлж байгаа юм шиг аймшигтай үе эхэлсэн. Тэр үед МАХН-тай амь сөрөн тэмцсэн тун цөөхөн хүн байсан. Ж.Наранцацралт агсан, парламентадбие даагчаар орж ирээд АН-д элссэн Л.Гүндалай гишүүн, тракторчдын цуглааныг зохион байгуулсан Э.Бат-Үүл нарын цөөн улстөрч, судлаач Д.Ганхуяг, 2,4 тэрбум төгрөгийн шүүхийн нэхэмжлэлтэй Г.Дашрэнцэн, талийгч сэтгүүлч Т.Отгондаваа, Б.Эрдэнэбат гэсхийгээдзогсож байсан. Казиногийн нэвтрүүлэгт Н.Энхбаярын талаар ярилцлага өгөх хүн АН-аас олдохгүй, ганцхан Ж.Наранцацралт агсан ярилцлага өгч байсан ба 2003 онд Н.Энхбаяр Г.Уянгыг шүүхэд өгөхөд АН хамгаалалтаас татгалзаж, хийсэн нэвтрүүлгийнхээ хариуцлагыг өөрөө хүлээх ёстой, бид гэрээтэй гэж арчаагүйтэж байв.
Тэгэхэд Н.Энхбаяр нэр төрөө хүчээр сэргээлгээд тэмдэгтийн хураамж 250 төгрөг л төлүүлж байсан бол өнөөдөр газар нутгаа зарагсад 7 сая төгрөгийн ял оноож биднийг ”хүндэтгэн” дурсаж байна. Ер нь бол АН-ынхан хууль жрмыг илүү харгисаар ашигладаг. АН ялмагцаа тохиролцож Г.Уянгын нэвтрүүлгийг хааж, “гудамжинд гаргасан”. Гэтэл өнөөдөр найман жилийн дараа АН-д хийсэн юм байхгүй, хийх чадал ч байхгүй Г.Уянгын Н.Энхбаярын талаарх нэвтрүүлгүүдийг л буцааж ашиглаж байна.Бид 10 жилийн өмнө л авилгыг шүүмжилж, МАХН-ын эсрэг дайтаж байсан, өнөөдөр ч яг тэр байр суурин тууштай зогсож байна. Ингэхдээ МАНАН-г сөрж байна. АН-ыг урвачих юм гэж санаагүй, харин нөгөө талаас Н.Энхбаяр асар үнэтэй баримт материалтай наашаа гарч ирсэн. Хэрэв сонгуульд амжилт олбол Н.Энхбаяр ба бидний баримтууд МАНАН-гийн бүх үеийн удирдагчдыг шороонд булахад хангалттайгаар барахгүй.
Их олон үйл явцыг улстөрийн өнцгөөр тайлбарлаж байх явцад зарим үйл явцад дандаа АН-ын зөв байсан мэт ойлголт нийгэмд үлдчихжээ. Бид л ийм ойлголт төрүүлсэн буруутай. Тиймээс аль аль талыг нь харцгаая. Энэ өгүүлэл ба Г.Уянгын нэвтрүүлгийг харьцуулаад үзэхэд бүх үнэн сайхан тодорно. Гэвч бүх үйл явцыг мэдэж байгаа, үйл явцад оролцож байсан хүний хувьд нөгөө өнцгөөс нь харвал бас л их “но” бий. Тиймээс асуудлыг нөгөө талаас нь бичиж байна. Уг нь баримтат кино хийхээр төлөвлөсөн авч ямар нэг шалтгаанаар гацаад байгаа учраас хийсэн юмандаа харам хүний зангаар олон нийтэд хүргэх нь зөв гэж шийдлээ.Лав л энэ өгүүллийн дараа АН-ын “Эдийн засгийн хувьсгал” гэгчид хэн ч итгэхгүй гэж найдна.
Монголын хүйтэн улс төр
I бүлэг. Дөчин жилийн бүтээн байгуулалт ба түүнийг зогсоосон түүх
“Монголын төр зүтгэсэн хүндээ халтай”. Энэ үгийг тэртээ ХХ зууны эхээр Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар цаазлуулахынхаа өмнө хэлжээ. Юмжаагийн Цэдэнбалаас өмнөх бүх Ерөнхий сайдууд цаг бусаар эрсэдсэн жижиг орны Ерөнхий сайдын хэлсэн үг өнөөдөр ч үнэн болохоо баталсаар байна.Үнэндээ бол Юмжаагийн Цэдэнбал агсны амьдралын сүүлийн өдрүүд ч гуниг зовлонгоор дүүрэн байсан. Юмжаагийн Цэдэнбал бол тухайн үедээ одоогийнхоор бол Сингапурын Ли Куан Югийн хэмжээний удирдагч байсан. Улс орноо 44 жил удирдахдаа Монголыг шинэ хөгжингүй, хоёрдугаар ертөнцийн улс болгон хувиргасан юм.
ХХ зуун 10 дугаар онд тусгаар тогтнолоо олж авах тэмцлээ эхлүүлсэн Монголчууд зуун төгсөхөөс 10 жилийн өмнө аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болон хувирсан байлаа. ХХ зуунд хоёр ч дайны цусанд живж, үхэл сүйрэл давтсан дэлхий ертөнцийн алс дорнодод Алтайн нурууны чанадад улс төрийн хувьд амар амгалан, эдийн засгийн хувьд хөгжин цэцэглэсэн, батлан хамгаалахын тулд айх аюулгүй, арми нь шүдээ хүртэл зэвсэглэсэн дэлхийн 94 улстай дипломат харилцаа тогтоосон Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж байлаа.
Хүн ам нь бүрэн бичиг үсэгт тайлагдсан, хагас зууны өмнө үндэстний хэмжээнд тархаад байсан бэлгийн замын халдварт өвчний тархалт зогсож, хүн малын зарим халдварт өвчнүүд бүрэн устсан, эрүүл мэндийн үйлчилгээ өндөр түвшинд хүрсэн улс байлаа. “Монголд хэн жаргалтай вэ?” гэж асуувал “Хүүхэд” гэж хариулах тийм л улс байлаа. Хэдийгээр гадаадад “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэж уриалдаг ч дотооддоо “Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриатай улс байсан юм. Ю.Цэдэнбалын үед цаг зөөлөрч, нийтийг хамарсан цуст хэлмэгдүүлэлт гарч байсангүй, коммунист цэвэрлэгээ хийгдэж байсан авч улстөрийн өрсөлдөгчдөө цөллөг, шоронд илгээж, улстөр-иргэний эрхийг нь хязгаарлаж байсан юм. Маршал Х.Чойбалсангийн жижиг боловч дайнч улс хөдөлмөрч, бүтээн байгуулагч улс болон өөрчлөгджээ. 1930-аад онд нийт зардлынхаа 80 гаруй хувийн армид зарцуулдаг байсан нь эрс буурч, энхийн бүтээн байгуулалтад зориулдаг болжээ.
Юмжаагийн Цэдэнбал хоцрогдсон хөдөө аж ахуйн орон хүлээн аваад 1960 онд шинэчилсэн Үндсэн хуулиндаа“Аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон” болох зорилт дэвшүүлээд үндсэндээ гуч орчим жилд зорилтоо бүрэн хэрэгжүүлсэн байв. Энэ хугацаанд 10 жил тутамд ДНБ-ий хэмжээ нэг нугарч өсөж байсан нь өнөөдөр ч дэлхийд ховор тохиолдох эдийн засгийн амжилт юм. Хэдийгээр Улс ардын аж ахуйн дотроо хөдөө аж ахуй нь хоёрдугаарзэрэглэлд шилжсэн боловч улаан буудайгаар дотоод хэрэглээгээ бүрэн хангаад экспортлодог, хүнсний ногоогоор өөрийгөө бүрэн хангадаг, шинэ тутам үүсэж байсан фермүүдээ малын тэжээлээр бүрэн хангадаг, тэр ч байтугай мал аж ахуйн түүхий эдээ 100 хувь эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг улс байсан юм.
Монголын Ардын арми ердийн зэвсэглэлээр Азид тавдугаарт ордог байсан ба коммунист системийн дотоод зөрчлийн үед ЗХУ-тай дайсагнасан, дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэг өмнөд хөршөөсөө огтхон ч эмээдэггүй байсан юм. Өнөөдөр Сингапур либерал хөгжлийн реклам болж байгаа шиг тэр үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улс социализмын давуу талыг харуулдаг байсан юм. Чухам тиймээс Ю.Цэдэнбал эдийн засгийн хөгжлийн гайхамшгаар Ли Куан Ю-тай өрсөлдөх хэмжээний удирдагч гэж үнэлүүлэх эрхтэй билээ.
Ю.Цэдэнбал мануфактур-артель, цөөн завод, ганц аж үйлдвэрийн комбинаттай, мал аж ахуйгаар дагнасан улс орныг хүлээн авсан бол 1990-ээд он гэхэд аж үйлдвэрийн кластеруудыг (бүс нутгийн аж үйлдвэрийн цогцолбор) байгуулж, газар тариаланд механикжуулалт бүрэн нэвтрээд технологийн дараагийн шатанд дэвшин орж байв. Үйлдвэрүүд автоматжуулалтаас электронжуулалтад шилжих бэлтгэлээ хангаж, анхны инженер техникийн ажилтнуудаа бэлтгэж байлаа. Технологийг өөриймшүүлж дуусаад зохион бүтээх инженерүүдийг бэлтгэж байв.
Улс орноо 44 жил удирдсан удирдагч Монголын түүхэнд цөөн агаад түүхэнд Хубилай хаан, Батмөнх Даян хаан түүний дараа улс орноо хамгийн урт хугацаанд удирдсан хүмүүс юм. Хэдийгээр тоталитар улстөрийн системд байсан авч тоталитар дэглэм дотроо ийм урт хугацаагаар төрийн эрхийг барьсан хүн одоо ч байхгүй юм. Ю.Цэдэнбалын үед бол бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтийн үе байв. Монголчууд түүхэндээ ийм амар амгалан-энх мэнд оршин амьдарч байгаагүйг түүх гэрчилнэ.
Энэ үед Монголчууд нийслэлээ оролцуулаад гурван том хотыг байгуулсан бөгөөд Монгол үндэстний уртудаан түүхэнд ийм олон хүнтэй хот байсангүй юм. Монголчууд соёлжиж, урбанизац явагдаж хүн ам хот руу тэмүүлэх болсон юм. Үндэсний боловсон хүчин, сэхээтнүүд чухам түүний үед нийгэмд нөлөө бүхий давхарга болон төлөвшсөн юм. Хэдийгээр Марксист төлөвлөлтөөр замнасан авч чухам Ю.Цэдэнбалын үед ажилчин анги жинхэнэ утгаараа бий болсон билээ. Цагийн сахилгад захирагддаг, хийсэн бүтээснээрээ бахархдаг, ерөнхий боловсролын дараа тусгай боловсрол, мэргэжил эзэмшсэн чадварлаг бүтээлч ажилчин анги улс орноо хөгжил дэвшилд хөтлөж байв. Ажилчдаа тухайн технологи хамгийн өндөр хөгжсөн орнуудад бэлтгэж байлаа.
Уул уурхайн ажилчин, инженерүүдийг ЗХУ-д, гутлын үйлдвэрийнхний Чехэд, мебелийн үйлдвэрийнхнийг Румынд, хүнсний үйлдвэрийнхнийг Болгарт, савхины үйлдвэрийнхнийг Югославт гэх мэтээр коммунист систем дотроо шилдэг технологитой улс орнуудад мэргэжилтэй ажилчин, мастеруудыг бэлтгэж байлаа.
МАХН үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөн байснаа хөгжлийн явцад сонгодог намын хэв шинжинд шилжиж, ажилчны-зүүний нам болонхувирч байв. Гэхдээ коммунист системийн үндсэн шинж болсон улс орноо удирдан чиглүүлэгч үндэсний бодлогын цөм шинжээ хадгалж байлаа.
Хүйтэн дайны төгсгөл ойртож, хэрэглээний эдийн засгийн өрсөлдөөнд туйлдаж, 193 тэрбум долларыг нь шатаасан Чернобылийн осол, 10 жил үргэлжлэхдээ жил бүр 3-4 тэрбум доллар зарцуулж байсан Афганы дайн, үзэл суртлын асар их зардлын улмаас коммунист системд хямрал үүсчээ. Ю.Цэдэнбалыг хүндэтгэдэг, өгөөмөр, гар султай Л.И.Брежнев таалал төгссөнөөр коммунист системд улстөрийн өөрчлөлт эхэллээ. И.В.Сталин, Н.С.Хрущёв, Л.И.Брежневийн үеийг дамнан улс орноо удирдаж, Зөвлөлтийн эзэнтгүрний гурван үеийн удирдагчидтай дотно харилцаатай байсан тэрээр шинэ үеийнхэнтэй хөгшин маршал зөрчилдөж эхэлжээ. Югославын хашир маршал Иосиф Броз Тито түүнийг Хятад-Югославын замаар замнахыг ятгаж, гуравдагч ертөнц рүү чирч байв. Румыны Николае Чаушескутай маргаж, улс орноо хэтэрхий эрсдэлтэй замаар оруулахаас цааргалж байв. Дорнын хашир, аядуу атлаа тууштай удирдагч коммунист систем дотроо хамгийн ахмад нь, нэр хүндтэй хүн болон хувирсанд түүнээс ЗХУ-д ч жийрхэж эхэлжээ.
Л.И.Брежневийг залгамжилагч, КГБ-ын дарга байхдаа Монголд 400 танк гардуулан өгч байсан Юрий Владимирович Андропов Зөвлөлтийн удирдагч болмогцоо Ю.Цэдэнбалыг дуудаж, өрөө нэхжээ. Ю.Цэдэнбал жинхэнэ коммунист ажилчны хөдөлгөөний зүтгэлтэн, онолчийн хувьд коммунизмд туйлаас итгэдэг байсан бөгөөд улс орноо хөгжүүлэхийн тулд ах дүү орнуудаас зээл тусламж, хөрөнгө оруулалтыг аль болох ихээр авахыг хичээдэг, түүндээ ч хүрдэг байсан юм. “Өнөөдөр бид зээл тусламж аль болох ихээр авах ёстой, удахгүй коммунист системд ормогц интернационалч интеграцчилал бий болоход өр зээлийн асуудал байхгүй болно, хэрэв бид үйлдвэржиж чадвал социалист эдийн засгийн интеграцид өөрийн байр сууриа эзлээд эргээд зээлээ төлөх чадвартай болоход ойрхон байна” гэж хэлдэг байжээ. Чухам энэ номлол нь БНМАУ-ыг коммунист систем дотроо эдийн засгийн хувьд хамгийн их хожсоноронболгосон юм. Гэвч түүнээс ЗХУ өрөө нэхэж эхэлжээ. Үүний дараа тэрээр коммунист системийн хямралд санаа зовниж эхэлжээ.
Эхнэрээ Югославт айлчуулж, түүнийг Югославын үзэсгэлэнт “хатан хаан” Йованкагүн хүндэтгэлтэй хүлээн авчээ. Хурц хүйтэн араншинтай, КГБ-чин Ю.Андропов нэг жил болоод бөөрний дутагдлаар нас нөгчихөд аядуу К.Черненко ЗХУ-ыг удирдаж мөн л ганцхан жилийн дараа таалал төгсөв. ЗХУ цэл залуу 50 гаруйхан настай удирдагч сонгожээ. Хэдэн жилийн өмнө М.Горбачев залуучуудын байгууллагын шугамаар айлчлахад хөгшин удирдагч Ю.Цэдэнбал төдийлөн ач холбогдол өгөөгүй юм. Өмнөх үеийнхнийгээ шахан гарч ирсэн М.Горбачев Монголын хөгшин удирдагчийг ч шахаж эхэлжээ. Ю.Цэдэнбал үндэсний эрх ашгаа хамгаалах, гуравдагч замын талаар бодож эхэлсэн бөгөөд нууц баримт бичгүүдэд дурдсанаар ахиад л эхнэр нь, Ю.Цэдэнбалтай 40 жил ханиалахдаа Монгол хүн болон хувирсан Цэдэнбал-Филатова өөр замыг судлах зорилгоор Швейцар айлчилснаар Зөвлөлтийнхөнд хар авахуулж, Ю.Цэдэнбалыг хуйвалдаанаар огцруулж, Москвад гэрийн хорионд оруулжээ.
Тэрээр мөн л “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэдэг үгийн нотолгоо болсон бөгөөд ганц тэр ч бус түүний хамгийн хайртай гэр бүл тэр халыг нь үүрч гарсан юм. Тэр ч байтугай тахин шүтэж байсан МАХН нь Ю.Цэдэнбалаас нүүр буруулж, намаасаа хөөж, гавъяа шагналыг нь хураажээ. Тун удалгүй коммунист систем сүйрч, Монгол Улс ардчилсан орон болов.
Гэвч энэ өрөөр 350 гаруй сум, 100 орчим сангийн аж ахуй, дэлхийд эхний 10-т орох зэс молибдений уурхай, баяжуулах үйлдвэр, нүүрсний уурхайнууд, бүс нутгийн аж үйлдвэрийн цогцолбор, хөнгөн хүнсний үйлдвэрийн цогцолбор, сайтар звсэглэсэн арми, эрүүл мэнд, боловсролын сайн тогтолцоо, 1000 гаруй километр урт төмөр зам, 18 аймгийн төв ер нь бие даасан эдийн засагтай улсад байх бүхий л зүйл, тэр дундаа үндэсний аж ахуйн онцлогт тохирсон эдийн засгийн нэгдмэл системтэй үлдсэн юм.
Ардчилсан хувьсгалын дараа Монголд зээлийн хөрөнгөөр боссон эдийн засаг-аж үйлдвэрийн бүтцийг оргүй болтол нь нурааж, эвдэн сүйтгэсэн юм. Жилдээ 3 сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг гутлын үйлдвэр, жилд мал аж ахуйгаас гардаг түүхий эдийг боловсруулдаг арьс шир, нэхий, савхин эдлэлийн үйлдвэрийн цогцолбор, хүүхдийн хувцасны үйлдвэр, Монгол хүний бие анатомийн онцлогт тохирсон хувцас үйлдвэрлэгч үйлдвэрүүд, сангийн аж ахуйнууд, орон нутгийн чанартай хүнсний үйлдвэрүүд зэрэг олон зуун бүтээн байгуулалт бүгд сүйрсэн юм. Анхны үүргийн худалдаачид Хятад руу хивс, Орос руу савхин эдлэл зөөдөг байсан юм. Түүнээс ганцхан тарваганы арьсан дээр “босоогүй” юм шүү дээ.
Асар хөрөнгөөр бэлтгэсэн ажилчид үүргийн худалдаачид болон хувирчээ. Гутлын сайн мастер гутлын наймаачин, хүнсний сайн инженер хүнс импортлогч, махны үйлдвэрийн мэргэжилтэн махны ченж гэх мэтээр ажлаа сольжээ. Фермүүд сүйрч, мах, сүүний чиглэлийн өндөр өртөгтэй бий болгосон фермүүд сүрэгтэйгээ устжээ.
Иргэд улстөрийн системийн өөрчлөлтийг л анзаарч байснаас эдийн засгийн сүйрлийг огт анзаарч байгаагүй юм. Өнгөрсөн 70 жилд бүтээн байгуулсан, хурааж хуримтлуулсан бүхнээ үнс нурам болгожээ. Үндсэндээ “Эрдэнэт” үйлдвэр, “Говь” комбинат, архины үйлдвэрүүд л тэсч үлджээ. Ийнхүү асар их үнэ цэнэ, зээллэгээр босгосон бүтээсэн бүхэн ямар ч үнэ цэнэгүй болж, 11,4 тэрбум шилжих рублийн зээлийг төлөх эдийн засгийн өсөн нэмэгдэх үйлдвэрлэл байхгүй болсон юм.
Энэ бүхнийг хараагүй ч, итгэж зүтгэж явсан коммунизмынхаа сүйрлийг эхлэлийг дөнгөж хараад л таалал төгссөн Ю.Цэдэнбал хараат улсын хамгийн сүүлийн золио болсон гэдэгт өнөөдрийг хүртэл итгэж байсан бол үгүй байжээ. Хамгийн аймшигтай нь коммунизм сүйрснээр Ю.Цэдэнбалын “өрийг хүчингүй болгох” мөрөөдөл бүтсэнгүй. Засгийн эрхийг тайван замаар шилжүүлсэн Ж.Батмөнх улс орны эдийн засгийн сүйрлийг хараад тэсэлгүй зүрхний өвчнөөр өөд болжээ. Тэрээр хүүхдүүд траншейнд орсон тухай мэдээ үзээд л сэтгэлээр бүрмөсөн унасан гэдэг. Яг энэ шалгуураар харвал Ю.Цэдэнбал агсан азтай хүн юм. Хийсэн бүтээсэн, заримдаа танил найз нөхдөө золин байж хийсэн бүхнийг нь устган сүйтгэхийг харсан бол түүнд ямар хүнд байх бол оо?
Цэдэнбал-Филатова нөхрөө өнгөрсний дараа “Монголд хүүхэд траншейнд амтдардаг болсон гэж үнэн үү? Ийм байх учиргүй, боломжгүй шүү дээ” гэж хэлж байсан гэдэг юм. Учир нь ердөө 10 жилийн өмнө “Бүхнийг хүүхдийн төлөө” хийж байгаагүй гэж үү? Ийнхүү Монгол Улс 11,4 тэрбум шилжих рублийн өртэй улс болон хувирчээ. Харин Ю.Цэдэнбал агсан сэмэрхий ханцуйтай цамцтай, дарангуйлагч цолтой нас нөгчжээ. Түүнд эх орноо эцсийн удаа харах, нутагтаа ясаа тавих ч хувь оногдоогүй бөгөөд Зөвлөлтийн удирдлагаас өгсөн шорон мэт чийгтэй, харанхуй байранд үр хүүхэд, хайртай эхнэртээ санаа зовсоор нас эцэслэсэн юм.
Хоёрдугаар бүлэг. Дөрвөн жилийн сүйрэл ба түүнийг зогсоосон түүх
Эдийн засгийн бодлогын хувь “Их өр” хэмээн томъёолсон 11,4 тэрбум шилжих рублийн өрийг зохицуулах нь Монгол Улс цаашдаа хөгжих эсэхийг шийдэх тулгарсан асуудал байсан юм. Үүнийг МАХН-ын дарга Н.Энхбаяр шийдвэрлэсэн юм. Тэр хэрэгтэй үедээ тодорсон билээ. Ингэх улстөрийн нөхцөл шалтгаан ч байсан юм.
Яаж ч харсан Ардчилсан Монгол Улс хэрээс хэтэрсэн үлдэгдэл өртэй, түүнийгээ төлөх үйлдвэрлэлийн бааз байхгүй, эдийн засаг нь бүрэн сүйрсэн, ирээдүйгүй орон байсан юм. Өрийн асуудлыг шийдвэрлэх оролдлогын явцад алдаа гарч, шилжих рублийг ам.доллартай дүйцүүлэх болсон байв. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Монгол Улсөртэйг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Борис Ельцинээс ч хээгүй, жижиг улсын Ерөнхийлөгч учраас л энэ араншин нь дэлхийд алдаршаагүй Пунсалмаагийн Очирбат улс орноо өртэй хэмээн хүлээн зөвшөөрсөн байв.
Өрийг хөнгөлөх бүхий л оролдлогууд мухардалд орж байв. Парисын клубын жишиг хамгийн боломжийн байсан авч 70 хувийг хөнгөлөөд 30 хувийг төлөх нь өөрөө маш хүнд дарамт байлаа. Гэвч тухайн үед Монголд хөрөнгө оруулалт ч байгаагүй, ердөө хаягдмал, хавчигдмал, сүйрсэн улс байсан.
Сүйрлийн жилүүдэд яадгаа алдаад хөрөнгө оруулалт царайчилж, хөрөнгө оруулагчдыг татахын тулд баталсан 1997 оны хуулийн горыг одообид амсаж байна. 1990-ээд оноос эхэлсэн өрийн хэлэлцээр Ерөнхий сайд П.Жасрайн үед хамгийн дээд үр дүнгээр бол 85 хувийг хөнгөлөх, 15 хувь төлөх нөхцөлд тулаад гацчихсан байжээ. Их амжилт, Парисын клубын жишгээс хоёр дахин хөнгөлөлттөй нөхцөл шүү дээ. ЗХУ-ыг залгамжилсан ОХУ ч сүйрэлд орсон ба тэдэнд ч мөнгө хэрэгтэй байсан юм.
Тодруулга: 1985 онд ЗХУ-ын гадаад өр 25 тэрбум доллар байсан бол 1987 онд 30, 1991 онд 72 тэрбум доллар болсон байв. ОХУЗХУ-ыг залгамжлагч болсон 1992 онд, Ельциний үед 83 тэрбум, 1992 оны төгсгөлөөр 95 тэрбум болсон байлаа. 1993 онд 99.9 тэрбум, 1994 онд 110.2 тэрбум, 166.2 тэрбум доллар болж, В.Путиныг угсаа залгамжлахын өмнөхөн буюу 2000 онд 177.6 тэрбумд хүрсэн байв.
Ийм нөхцөлд хоёр улсын өрийн хэлэлцээрийн явцад, мөн геополитикийн дарамт учруулах зорилгоор 1996 оны намар ОХУ Монголд нийлүүлдэг нефтийн хэмжээг хязгаарласнаар эрчим хүчний салбар, нийт эдийн засагт хүнд цохилт өгсөн юм.
Оросууд хуучин нөлөөгөө хадгалах тэнхэлгүй болсон ч ядаж их өр, хараат экспортын бүтээгдэхүүнээр барьцаалж, Монголыг найдвартай халхавч байлгахыг зорьж байлаа. ОХУ сүйрлээс гарахын тулд бие муутай, ядарч туйлдсан Б.Ельциныг эрч хүчтэй, зоримог, коммунизмын бэлгэдэл КГБ-ын туршлагатай ажилтан В.Путинаар солихоор бэлтгэж байжээ.
Энэ үед Монголд засаглалын хямрал нүүрлээд байв. Засгийн эрхийг авмагцаа гадаад эдийн засгийн дарамтыг зөөлрүүлэхийн тулд импортын татварыг тэглэх замаар дотоодын зах зээлийн хангамжийг, ялангуяа шатахууны хангамжийг сайжруулж, эрчим хүчний салбарын үнийг чөлөөлснөөр энэ бүтээгдэхүүнээр бүрэн хараат болсон ОХУ-аас учруулж байсан дарамтыг зөөллөж чадсан М.Энхсайханыг Ардчилсан хүчнийг орон нутгийн сонгуульд ялагдуулсан гэсэн шалтгаар Ардчилсан хүчнийхэн ад үзэж байжээ.
Үүний дараа Засгийн эрхэнд гарсан Ардчилсан хүчин дотоод зөрчилдөө идэгдэн задран бутрав. Засгийн газрууд Ерөнхий сайдынх нь нэрийг олон нийт тогтоож амжихаас өмнө дараалан унаж байв. Ардчилсан хүчин эдийн засгийн бүтцийг сүйрүүлсэн хувьчлал, эдийн засгийн бүтцийг задлан бутаргах ажиллагаагаа үргэлжлүүлэхийн хэрээр өөрсдөө задран салж байв. Хувьчлалын цаана Засгийн эрхийг барьсан хугацаандаа өмнөх нийгмийн хуримтлалаас ахиухан хүртэх сонирхол л байсан юм. Энэ зөрчилдөөн нь хувьчлал эрчимжих тусам улам гаарч байжээ. МАХН-ын тухайн үеийн удирдлагууд өмнөх үйлдвэрийн бүтцийг эвдэн сүйтгэхгүйгээр зах зээлийн нөхцөлд боломжтойг нь авч үлдэх, дотоодын зах зээлээ хамгаалах оролдлогууд нь либерал хийрхлээс болон бүтэлгүйтэж, буулт хийсээр байлаа. МАХН-д бодлогоо хэрэгжүүлэхэд зоримог залуу удирдагч шаардлагатай байв. Хуучин удирдагчдыг нь коммунист хоцрогдсон гэж дайрч байв.
М.Энхсайханыг унасны дараа Монголд анх удаа банкны хямрал нүүрлэж, арай ядан амь дүйж байсан сүүлчийн үйлдвэрүүд банкуудтайгаа бүрмөсөн дампууран сүйрлээ. Ийнхүү өмнөх нийгмийн хурааж хуримтлуулсан бүхнийг устгах ажиллагаа бүрэн хэрэгжжээ. Монголд хэдэн мал нь, хуучин, ойрын 10 жилд засаж додомдоогүй хот, цөөн үйлдвэрүүд л үлджээ. Экспортын бүтцэд гол нөлөөтэй байсан “Говь” компанийг хувьчлах, өөрсөддөө авах Ардчилсан эвслийн санхүүгийн бүлэглэлүүдийн өрсөлдөөн нь тус үйлдвэрийг ч сүйтгэж орхижээ. 33 сая ам.доллараар зарахаар үнэлэгдсэн “Говь” комбинат эцэстээ үнэгүйдэж 3 сая ам.доллар хүрэхээ байсан билээ. “Ард даатгал” банк дампуурахад тус банкны зээлийн өрөнд авсан байсан гутлын үйлдвэрийн хувьцааны 51 хувь ууршсан гэх мэт олон жишээ бий. Мөн тус банкны нөөцөд байсан 8 сая ам.доллар Японы Токио банкинд очоод замхарчээ.Ийнхүү “Монгол дахь өмч хувьчлал, Ардчилсан өөрчлөлтийг улстөр-эдийн засгийн хосолсон байдлаар амжилттай хэрэгжүүлсэн” гэж гадаадныхны магтдаг шилжилт асар их зээлээр бий болгосон аж үйлдвэрээ бүрэн сүйтгэснээр төгсгөл болсон юм. Коммунизмын энэ төгсгөл бол жам ёсны төгсгөл гэж хэлэхэд эргэлзээтэйг одоо л зарим хүн анзаарч эхэлж байна. Шинэ колоничлогчид улс орны эдийн засгийг бүрмөсөн сүйтгээд өрийн барьцаанд авдаг тэр систем тэр үед үйлчилж эхэлжээ. Өнөөдөр Монгол Улсын нийт гадаад өр 9,6 тэрбум ам.доллар, үүнээс Засгийн газрын өр нь сүүлийн мэдээгээр энэ жишигтэй дүйцэх хэмжээтэй байна.
Тодруулга: Монгол Улсын гадаад өр 2011 оны 9-р сарын 23-ны байдлаар:
ААН-ийн урт хугацаат зээлийн эх үүсвэрийн 33 хувийг “Стандарт” банк, 25 хувийг “Европын сэргээн босголт, хөгжлийн банк”-ны зээл эзэлж байгаа бол, богино хугацаат зээлийн 45 хувийг мөн “Стандарт” банк, 41 хувийг ОХУ-ын ВТ Банкнаас олгосон зээлийн эх үүсвэрүүд тус тус эзэлж байна. Энэ дүнд “Айвенхоу майнз” компаниас “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтад хийхээр зээлсэн 1,8 тэрбум ам.долларын дүн ороогүй болно.
1996 оны парламентын сонгуульд түүхэндээ анх удаагаа ялагдсан МАХН парламентад цөөнх болоод байв. Ардчилсан хүчин ялснаар хувьчлалыг төгсгөх санаархлаа аж үйлдвэрийн сүйрлээр амжилттай дуусгаад мөнгө олохын тулд казино байгуулахаас өөр аргагүй нөхцөлд оржээ. Энэ явцад эрх баригч эвслийн авилгын хэрэг илэрч гурван гишүүн шорондоров.
Оросын шатахууны бойкот дуусаад дөнгөж жил болмогц Азийн эдийн засгийн хямрал дахин нэрвэлээ. Ингэснээр Монголын төсвийг голлон бүрдүүлдэг зэсийн үнэ огцом унаж эдийн засаг тартагтаа тулав. Үүний эсрэг Ардчилсан хүчин ямар ч арга хэрэгсэлгүй, гараа өргөн бууж өгчээ. Хамгийн сүүлийн оролдлогоор “Эрдэнэт”-ийг хувьчлах гэсэн санаархал нь Ж.Наранцацралтын буюу Ардчилсан Холбооэвслийн гурав дахь Засгийн газрын уналтаар сүйрчээ. “Говь”, “Эрдэнэт” сүйрснээр Монгол Улс эдийн засгийн ямар ч чадамжгүй улс болон хувирав. Ийнхүү Монголын ард түмний олон арван жилийн нөр их бүтээн байгуулалт үнс нурам болон хувирч, бодлогогүй алдаанаас 11,4 тэрбум долларын өр хоёр дахин хүнд ачаа болон хувирлаа.
Яг энэ үед буюу 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Н.Багабандийн оронд нөхөн сонгуулиар Намбарын Энхбаяр парламентад сонгогдон орж иржээ. Тэр МАХН-ын цоо шинэ үеийн төлөөлөгч байв.Энэ үед эрх баригч Ардчилсан холбоо эвсэл хожим нэгдсэн таван намд хуваагдсан юм. Үнэндээ УИХ дахь 76 суудлын 25-ыг МАХН бүрдүүлж байсан ч тэд л эрх барьж байсан гэдэг Ардчилсан намын домог бол өөрсдийн алдаа, эдийн засгийн сүйрлийг сөрөг хүчиндээ тохоох цуурхал юм.
Өмнөх үеийн удирдлагууд нь Ардчилсан холбоо эвслийн залуу улстөрчдөд “хуучинсаг, коммунист дэглэмийн үлдэгдэл” гэсэн нэр хоч нааж муучлах шалтаг болсон учраас сонгуульд ялагдсан МАХН шинэ удирдагч гаргаж ирэхээс өөр аргагүй болсон тул Н.Энхбаяр, С.Баяр нараас сонголт хийж аядуу шинэтгэл хийх чадвартай гэж Н.Энхбаярыг сонгосон байна.
Н.Энхбаяр давуу тал нь МАХН-ын сонгуульд ялагдсан шалтгааныг шинжилж, шинэчлэх бүлэг байгуулсан ба тэдний дэвшүүлсэн зорилтууд илүү бодитой байсан юм. Тиймээс Н.Энхбаярын шинэчлэлийг МАХН сонгожээ. Н.Энхбаяр намын дарга болсноор юуны түрүүнд парламент дахь намын бүлгийн эв нэглийг хангаж, эрх баригч Ардчилсан Холбоо эвслийн хямралыг улстөрийн системийн хямрал болон даамжирахаас сэргийлж чаджээ.
Тухайн үед казиногийн хэргээр УИХ-ын гишүүдийн, тэр дундаа эрх баригчдын олонх баривчлагдажболох нөхцөл байдал үүсээд байсан ба хууль, хүчний байгууллага энэ хэргээр улстөрийн хямрал эхэлж, тэртэй тэргүй хүнд байгаа эдийн засгийн хямрал дээр нэрвэж улс орныг томоохон хямрал руу хөтлөж болзошгүй гэж асар их болгоомжилж байжээ. УМБГ-ын дарга, хурандаа Алтангэрэлийн хэлснээр тухайн үед казиногийн хэрэгт 76 гишүүний 58 нь холбогдсон ба хэрэв шударгаар шийдсэн бол УИХ тарах, ээлжит бус сонгууль явагдах ч нөхцөл бүрдээд байжээ.
Ийм нөхцөлд Н.Энхбаярын аядуу шинэтгэл “гал дээр тос нэмэлгүй” хямралыг даамжруулалгүй гэтлэх боломжийг олгожээ. Ялангуяа УИХ-д сонгогдоод МАХН-ын бүлгийн дарга болсон Н.Энхбаярт өөрсдийн цуврал уналтын алдааг чихдэг нь өөр юу ч биш, өөрсдийнх нь арчаагүйтэлд байсан билээ. Хэрэв тухайн үед улстөрийн хямралд дөрөөлж, УИХ-ыг тарааж ээлжит бус сонгуулийн замаар замнасан бол Ардчилсан хүчин бүрмөсөн сүйрэх магадлалтай байсныг 2000 оны сонгууль нотлодог. Дөрвөн Засгийн газрын дараа Ардчилсан Холбоо эвсэл үндсэндээ боловсон хүчний нөөцөө шавхчихаад байжээ. Ерөнхийлөгч Н.Багабандийн зүгээс Ардчилсан Холбоо Эвсэлд хатуу чанга хандлага гаргаж байлаа. Хэрэв тухайн үед МАХН-ын хуучинсаг реваншист бүлэглэл зөвхөн намын эрх ашгийн үүднээс Ардчилсан Холбоо эвсэлд хонзогносон байдлаар хандсан бол Ардчилсан хүчин бүрмөсөн сүйрэх байв. Ялангуяа эрх авмагцаа МАХН-ын санхүүгийн чадавхийг бууруулах, өмчийг нь хураах зэрэг хонзогносон үйл ажиллагаа эхлүүлсэн Ардчилсан Холбоо эвслийг улстөрийн хамгийн хатуу харгис аргаар залхаах боломж байсан ч тэгээгүй юм.
Н.Энхбаяр, Б.Энэбиш нарын МАХН-ын удирдлага тухайн үед аядуу хандаж, эрх баригч эвслийн санал болгосон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрснөөр Ардчилсан Холбоо эвсэл сүүлийн Засгийн газраа байгуулах, төрийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх, улстөрийн нам болон төлөвших боломжийг бий болгосон билээ.Чухамдаа парламентад шийдвэрийг “50+1” буюу гуравны хоёрын саналаар гаргаж байгаагаас Ардчилсан Холбоо Эвсэл төрийн бодлогыг хэрэгжүүлж чадахгүй байна хэмээн шалтаглаж байсныг энэ өөрчлөлтөөр няцааж, “39+1” санал буюу ердийн олонхиор шийдэх боломжийг олгосноор төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах боломж олгосон төдийгүй бүх ажлыг МАХН гацааж байна гэсэн улайрсан увайгүй шүүмжлэлээс намаа хамгаалж чадсан билээ.
Ур ухаан тэвчээр шаардсан хямралт дөрвөн жилийн дараа буюу 2000 оны сонгуулиар ард түмэн сонгуульд задарч орсон Ардчилсан холбоо эвсэлдбайж болох хамгийн муу дүн тавьж, сонгуулиар ганцхан суудалтай үлдээв. АН-ын нэр дэвшигчдээс золио болсон Ж.Наранцацралт л ялжээ. Энэ бол МАХН-ын шинэчлэлийн үр дүн, Ардчилсан Холбоо эвслийн авсан түүхэн сургамж байлаа.
Н.Энхбаяр 1996 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 1997 оны 3 дугаар сард МАХН-ын дарга болмогцоо МАХН-ыг шинэчлэх, орчин үеийн, ардчилсан улстөрийн нам болгохоор ажилласны үр дүн гарчээ. МАХН тухайн үед үзэл санааны тодорхой чиг баримжаагүй, улстөрийн сонгодог үзэл санаагүй, “Дундад үзлийн онол” гэгч шашны сектэд байвал таарах хийсвэр, улстөрийн үндэсгүй суртахуунд тулгуурласан нам хэмээн шүүмжлүүлж байсныг өөрчилж, намын уламжлал ба бодит байдалд тулгуурлан зүүний сонгодог нам болгон “дахин төрүүлсэн” юм. МАХН нь Монголд аж үйлдвэржилт, бүтээн байгуулалтыг гардан хийсэн, ажилчин ангийг бий болгосон, нийгмийн хамгаалалыг хэрэгжүүлэгч уламжлалтай юм.
Коммунист хэмээх нэрнээс салж чадаагүй хэмээх Ардчилсан хүчний найман жилийн шүүмжлэл эцэслэв. МАХН зүүний нам болон өөрчлөгдсөнөөрдэлхийн ардчилсан намуудын эгнээнд элсэж, Социнтернийн жинхэнэ гишүүн болсноор онол, үзэл баримталын хувь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинэ ардчилсан нам болон дахин сэргэн мандсан билээ.Энэ бол МАХН дахин төрсөн хэрэг байв. 1996-2000 оны хоорондох эгзэгтэй цаг үед МАХН-ыг устгах санаархал, шинэ Ардчилсан хүчнийг ч хариуд нь сүйрүүлэх санаархалын аль аль нь байсан ч тэр хүнд цаг үед эв зүйгээр зохицуулсан нь Н.Энхбаярын ухаан байсан юм. Энэ шинэчлэлийн дараа улстөрийн намууд эрчимтэй төлөвших эрин ирэв.
Гэвч энэ төлөвшлийн явцад АН либерал үзэл санаанаас ухарч, МАХН-ын шинэчлэлийг онол, арга зүйн үндэслэлгүй даган дуурайх болсноор улстөрийн дараагийн хямралын үндэс соёолж эхэлжээ. Энэ бол хэмжээ хязгааргүй амлалт өгөхөөр амлах явдал юм.
2000 онд МАХН Засгийн газраа байгуулмагцаа Ардчилсан холбоо эвслийн үеийн хямралын сөрөг үр нөлөөг арилгахад гол анхаарлаа чиглүүлсэн юм. Ардчилсан Холбоо Эвсэл сонгуулийн өмнө МАХН ялбал ард түмний өмнө нэр хүндээ алдана гэсэн тооцоогоор цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэх санхүүгийн ямар ч боломжгүй шийдвэрийг гаргачихаад Засгийн газраа хүлээлгэн өгсөн байв. МАХН Н.Энхбаярын Засгийн газрыг яаравчлан байгуулмагцаа санхүү эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор хандивлагчдын чуулганыг амжилттай зохион байгуулж 300 гаруй сая ам.долларын зээл тусламж авах боломжтой болсон ньтомоохон амжилт байсан юм. Засгийн газар ба төсвийн байгуулагуудын хооронд үүссэн 130 гаруй тэрбум төгрөгийн өрийн сүлжээг арилган зохицуулснаар төсөв тогтворжиж, цаашид төрийн байгууллагын тогтвортой ажиллах бүх нөхцөл бүрдэв.
Энэ бол томоохон амжилт байлаа. Энэ үеэс эхлэн Монгол Улсын төсвийн багтаамж нэмэгдэж, ердөө 2-3 жилийн дараа Монгол Улсын ангиллыг дээшлүүлэх талаар олон улсын санхүүгийн байгууллагууд хэлэлцэж эхэлсэн юм. 2000 оны сонгуулийн ялагдлын дараа АН-ын удирдагчид АНУ-руу бөөнөөр бараг л зугтан гарсан бөгөөд тэд Монголын нөхцөл байдлыг огт мэдэхгүйгээр үнэлэлт дүгнэлт өгөхийг оролддог байв. Тухайн үеийн Ардчилсан хүчний удирдагчид аж ахуйн нэгжүүдийн хувьчлал, банкны хямралын үед орооцолдсон санхүүгийн хэрэг явдлыг мөрдөн шалгахаас болгоомжлон дүрвэсэн байжээ. 2000 оны сонгуульд МАХН ялмагц өнөөгийн парламент дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, МАНАН-гийн Засгийн газрын Сангийн сайд байсан С.Баярцогт нар Н.Энхбаяртай хүсэлт тавин уулзаж, 1996-2000 оны хооронд үйлдэгдсэн санхүүгийн махинациудыг мөрдөн шалгахгүй байхыг хичээнгүйлэн гуйж байсан ажээ. Тэгээд шалгахгүй байх боломжгүй тул бөөнөөрөө АНУ-д дүрвэн гарсан байна.
2003 он гэхэд Монгол Улс их өрийн хэлэлцээр хийх санхүү эдийн засгийн боломжтой болсон байлаа.Эдийн засаг тогтворжиж, төсвийн бааз суурь тэлж, дараагийн бүтээн байгуулалтын зоримог санаачлагыг гаргах боломжийг Н.Энхбаярын Засгийн газар богино хугацаанд бий болгосон юм. Улс орныг босоо, хөндлөн тэнхлэгээр холбох “Мянганы зам” автозамын төслийг хэрэгжүүлж эхлэв. Эдийн засгаа сүйтгэсэн АН энэ бол бүтэхгүй, “Мянгуужингийн үлгэр” гэж байлаа. Гэвчтавьсан зорилт хэрэгжиж 700 гаруй километр зам тавигдсан ба олон арван гүүр, замын байгууламжийг барьсан юм. Коммунизмын жилүүдэд ч “Ильичийн гэрэл” хүргэж чадаагүй баруун хязгаарыг цахилгаан эрчим хүчээр хангах нүсэр төсөл хэрэгжив. Монгол банкны гадаад валютын нөөц урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрээд байв.
Н.Энхбаярын засаглалын жилүүдэд Монголын арми НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн ба өнөөдөр Монголын энхийг сахиулагчдын нэр хүнд өсөж, дэлхийн олон халуун цэгт үүрэг гүйцэтгэж байна. Тэр үед сөрөг хүчин Монгол эрсийг сумны бай болгохоор илгээж байна, удахгүй террористууд давхиж ирээд Улаанбаатарыг үнсээр хийсгэнэ гэж байсан, тэр ч байтугай Орос, Хятад хоёр яагаа ч билээ гэж сүрдүүлж байснаа мартаад өнөөдөр улам олон дайчдыг энхийг сахиулах ажиллагаанд илгээж байна. Тухайн үед энхийг сахиулах ажиллагаанд манай батлан хамгаалах төсвийн 10 хувь зарцуулагджээ. Гэхдээ Монголын арми үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн ба өнөөдөр Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны үрээр армийндайчин үзэл санаа сэргэж байна. Ашигт тус зөвхөн армид туссан бус Монгол Улсын гадаад нэр хүндэд сайнаар нөлөөлсөн юм. Хэрэв тэд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгааг эсэргүүцэж л байсан юм бол Н.Энхбаярыг Ерөнхий сайдын албаа өгсний дараа л энхийг сахиулах ажиллагаанаас татгалзах боломж байсан.
Сүйрүүлэн сүйтгэсэн эдийн засаг амилан сэргэх суурь тавигдсан байлаа. Энэ бол Н.Энхбаярын Монголын түүхэнд үлдэх гавъяагаа цогцлоох суурь нөхцөл болсон юм. Дөчин жилийн бүтээн байгуулалтыг сүйтгэсэн дөрвөн жилийн харанхуй үеийг зогсоож, дахин сэргээхийн төлөөх дөрвөн жил өнгөрсөн байлаа.
Гуравдугаар бүлэг. Бүтээн байгуулалтын төлбөр
Ю.Цэдэнбал агсны зүтгэн байгуулсан 40 жилийн бүтээн байгуулалтын үр шимийг хүртэх ёстой байсан Монголчууд дөрвөн жилд сүйтгэж хаясан юм. Ардчилсан хувьсгалын дараа Монголын түүх соёлын хосгүй дурсгал 750 гаруй сүм хийдийг устган сүйтгэсэн хэмээн харамсаж байсан ч түүнээсээ сургамж авсангүй, тооны хувьд тэр сүм хийдээс дутахгүй олон үйлдвэр, заводыг устгаад байв. Их өрийг төлөх ямар ч бололцоогүй байлаа. Гэвч түүнийг төлсөн юм. Ю.Цэдэнбал агсны гавъяаг алдаа болголгүй төлөх үүрэг Н.Энхбаярт оногдсон юм.
2003 оны эцсээр хуучин ЗХУ-д төлөх ёстой 11,4 тэрбум ам.долларын өрийн 98 хувийг хөнгөлж, хоёр хувийг төлөх тохиролцоонд Монголын Засгийн газар хүрч чаджээ. Ингэхийн тулд ядаж тэр хоёрхон хувийг нь төлөх бэлтэй байх хэрэгтэй. Бас төлсний дараа эдийн засагт хүндрэл учрахгүй байх ёстой. Чухамдаа хүндрэл үүсээгүй, учир нь 2004 онд Монголын эдийн засаг 1990 оноос хойш анх удаа 10,6 хувь өссөн юм. Энэ өсөлтийг Цэдэнбалын он жилүүдэд л үзэж байсан юм. Тэр цаг үе эргэн ирж байна уу? Ю.Цэдэнбал “иргэний ардчилсан” биш ч, хүмүүнлэг нийгмийг байгуулж чадсан билээ.
Одоо яах вэ? Энэ асуудлыг шийдвэрлэх түүхэн боломж улам хумигдаж байсныг өнөөдөр бид харж байна. Хэрэв ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийн өнөөгийн хатуу чанд засаглалыг бэхжүүлсний дараа энэ асуудлыг шийдэх гэж оролдвол ямар ч үр дүнд хүрэхгүй байсан бус уу? Үүлэн чөлөөний нар хаагдахад ойрхон байв.
1999 оны 12 дугаар сарын 31-нд Б.Ельцинийг залгамжлан ОХУ-ын Ерөнхийлөгч болсон тэрээр 2004 оны 5 сарын 7-нд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь тодорхой байлаа. Түүнийг Оросууд дахин сонгох нь гарцаагүй, энэ хэрээр тэрээр бодлогоо улам чангатгах нь дамжиггүй байв. ОХУ-ын Ерөнхий сайдаар М.Касъяанов ажиллаж байв.
Монголчууд их өрийг тэглэх тохиролцоонд хүрмэгцээ хоёр хувиас жаахан илүү 250 сая ам.долларыг төлжээ. Тухайн үед Н.Энхбаяр санхүүгийн зоримог алхам хийсэн бөгөөд Монголд хөрөнгө оруулах сонирхолтой “Айвенхоу майнз”-ын Роберт Фрийдландаас 80 сая ам.доллар зээлжээ. Хэрэв 11,4 тэрбумыг төлье гэвэл энэ бол зайлшгүй байсан юм. Өөр найдвартай эх сурвалж бодит байдалд байгаагүй. Гагцхүү Н.Энхбаяр хожим Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Нүүргүй загнах нь шударгын шинж” гэгчээр загнаж “Оюу толгойн” ордын 66 хувийг эзэмших хүсэлтийг нь хүлээн авалгүй, 51 хувь нь Монголд оногдох ёстой гэсэн хатуу зарчим барьж чадсан юм. Гэвч ганцхан Фрийдландтай шатар нүүгээгүй юм. Их өрийг тэглэсэн явдал нь Монголын шинэ үеийн дипломатын гайхалтай амжилт байсан юм.
Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан В.Путины сонгуулийн үеэр өгсөн нэгэн ярилцлагын хэсгийг сонирхоё.
Путин: Юуны ємнє жижиг орнуудад vл тоомсорлох байдлаар хандахгvй байхыг сануулъя. Энэ бол бидний хувьд байж болшгvй зvйл. Би бvхий л амьдралынхаа турш дорнын тулааны урлагаар хичээллэсэн учраас ямар ч тvншдээ хvндэтгэлтэй ханддаг. “Эргэн тойрондохоо анхаарах хэрэггvй, шалихгvй” гэх л юм бол гэнэт маш хvчтэй цохилтод орж магадгvй. М.Касъяновын хувьд тэрбээр намайг ОХУ-ын Ерөнхийлөгч байх үед Ерөнхий сайд байсан. Тэгээд ч М.Касъянов бол авлигын хэрэгт холбогдож байсан хүн.
Харин Монголд сөрөг хүчин зөрүү мөнгийг нь нэхэв. Н.Энхбаяр тэр мөнгийг сонгуулийн кампанид зарцуулах нь гэж хардсан авч өөр хувилбар өнөөдөр яригдаж байна. Н.Энхбаяр Монголын өрийг хөнгөлөхөд тусласан М.Касъяновын талаар таагүй мэдээлэл гаргахгүй байхыг хүсдэг. Энэ бол ёс суртахууны хариуцлага бололтой. Гэвч удалгүй “Хоёр хувийн Миша” гэдэг ном гарч ирэв. Түүнээс нэг учир гардаг.
Төгсгөлийн бүлэг: Монголын төр зүтгэсэн хүндээ халтай
Тийм ээ. Түүх давтагдаж байна. Хэдийгээр нийгмийн байгуулал солигдсон авч “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” хэвээр байна.
40 жил 11,8 тэрбум ам.доллараар бүтээн босгосноо эвдэн сүйтгээд өрөнд орж, бүхнийг ахиад эхнээс нь эхэлж байгаа нь түүхийн давтамж уу? “Түүх давтагддаг эхнийх нь инээдэм, эцсийнх нь эмгэнэл” болдог гэж Карл Маркс хэлжээ. 1921 оны хувьсгалын дараа Монголчууд 300 жил шүтсэн Буддизм хийгээд түүний өв соёлыг яг ингэж сүйтгэсэн билээ. Түүх давтагдсаар л.
Хэрэв их өрийг төлөөгүй бол өнөөдөр ямар байх бол? Юуны өмнө Оюу толгой дахь ОХУ-ын сонирхлыг харгалзан үзэхгүйгээр ХОГ-г байгуулах бололцоогүй болох байв. Өрийн дарамт өндөр хэвээр тул Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол одоогийнхоос хавьгүй доогуур байх учиртай. Хэрэв их өрөөс хойшхи өрийг их өр дээр нэмбэл өнөөдөр бид 21,4 тэрбум ам.долларын өртэй улс болох байв. Их өрийг тэглэсний дараа манай улсын зээлжих эрх сайжирсан ба ядуу орноос хөгжиж буй орны ангилалд орсон юм. Ардчилсан хувьсгалаас хойш хандивлагдаас хамгийн дээд тал нь жилдээ 300 сая ам.долларын зээлтусламж амлаж байсан бол өнөөдөр олонтэрбумын хөрөнгө оруулалт орж ирж байна.
Таван толгойн ордыг гагцхүү ОХУ-тай л хамтарч ашиглахаас өөр гарцгүй болох байсны дээр төмөр зам, “Эрдэнэт” болон “Монросцветмет” зэрэг хамтарсан үйлдвэрүүдийн хувьцаа Монголд ашиггүй болох байлаа. Олон стратегийн ордууд барьцаанд орж, улстөр-геополитикийн бодлогын хувьд Монгол Улс бүрэн хараат орны тоонд орох байсан юм. Их өрийг тэглэснээр л Монгол Улс ОХУ-аас хараат байдлаа багасгах маш том алхам хийсэн билээ. Өнөөдөр цахилгаан эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүнээр л хараат байдалд байна.
Ардчилсан хувьсгалаас хойшхи сүйрэл сүйтгэл ба сэргэн босголтын он жилүүдийн эргэлтийн цэгт Намбарын Энхбаяр тодорсон билээ. Гэтэл өнөөдөр хийсэн бүтээсэн, байгуулсан гавъяаг нь булаалдан хэмлэлдэгчид түүнд зөвхөн алдааг нь үлдээгээд өөрсдөө тодрохыг эрмэлзэж байна. Н.Энхбаяр “Би алдсан бол алдаагаа хүлээнэ, уучлал гуйж байна” гэж хэлснээс өнөөг хүртэл “Би оносон, оносон гавъяагаа нэмэхжилнэ” гэж хэлээгүй л байна.
Хамгийн гутамшигтай нь хүйтэн зүрхтэй халуун тархитайулстөрчид ёс суртахуунаа уландаа гишгэж байна. Монголд зүрх царцаам хүйтэн улстөрийн эрин эхлэж байна. Түүний эхлүүлсэн бүхнийг үргэлжлүүлж байгаагаараа өнөөгийн улстөрчид Энхбаярын эриний улстөрчид гэдэж түүхэнд үлдэх болно. Улстөрчдөөс ялгарах улстөрийн зүтгэлтний шинж бол “Асар том амбицаас гадна түүнийгээ хэрэгжүүлэгч” байхад оршино. Н.Энхбаяр бол амбицтай улстөрч. Энхбаярын амбиц бол өнөөгийн бүтэн парламенттай дүйцэх амбиц. Улстөрийн урлаг бол алдаа онооны дэнсэнд явдаг бөгөөд ямар ч улстөрч ялангуяа ардчилсан нийгэмд 100 хувь онох боломж байдаггүй. Удирдагч нь 100 онож ажилладаг гэж үздэг тэр нийгэм улам бүр алсаран холдсоор байна.
Өнөөдөр Монголчууд Юмжаагийн Цэдэнбалыг сайнаар эргэн дурсах ухаан сууж буйн адил нэгэн цагт Намбарын Энхбаярыг сайнаар дурсах байх гэж найдах ёстой юу? Өрийг Ю.Цэдэнбал тавьж, түүнийг Н.Энхбаяр тэглэсэн. Энэ хоёр үйл явдалд хэр том ялгаа зөрүү байгааг та тунгаан бодно уу?
1990 оны хувьсгалын дараа хугацаагүй дарангуйлагч, хэлмэгдүүлэгч, асар их шуналтай, дураар дургигч авгайтай, Оросын гар хөл болсон, тойрон хүрээгчдийн магтаалд мансуурсан, биеэ тоосон, зөнөсөн удирдагчаасаа салсандаа баярлаж ханахгүй байсан. Дараа нь түүний удирдлагаар хийсэн бүтээсэн бүхнийг газартай нь тэгшилж санаа амраад оронд нь ганц хөшөө босгож тайтгараагүй бил үү, бид. Өнөөдөр Н.Энхбаярт энэ олон цол гуншингаас “Оросын гар хөл бологч”, “Зөнөсөн” гэдэг хоёр тодорхойлолт л наалдаагүй байна. Өнөөдөр түүнийг шоронд хорьжээ. Түүнд юу ч бүү үлдээ, гавъяаг нь ч бүү үлдээ гэж хийрхэх “Хүйтэн улстөрчид” цөөдөхгүй байна. Ю.Цэдэнбал агсан алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байсаар нас эцэслэсэн. Тийм ээ, тэр алдаагүй гэж өнөөдөр бид хэлнэ. Өөр арга байгаагүй. Тэр коммунист ертөнцийн Ли Куан Ю байсан. Түүний оршуулгад хамтран ажиллагсадаас олон нь айсандаа очиж чадаагүй, харин өнөөдөр Н.Энхбаяртай хамтран ажиллагсадын олонх нь мөн л айсандаа шоронд эргэж очиж чадахгүй байна.
Хэрэв их өрийг тэглээгүй бол гэдэг асуултыг дараахь хувилбараар үргэлжлүүлсээр байж болно. Хэрэв бүтээн байгуулалтыг эхлүүлээгүй бол, хэрэв ардчилсан хүчнийхний сүйтгэлийг зогсоогоогүй бол, хэрэв энхийг сахиулагчдыг илгээгээгүй бол, хэрэв Ардчилсан Холбоо эвслийнхнийг казиногийн хэргээр бүлгээр нь шоронд илгээчихсэн бол, хэрэв тэгэхэд Санжаагийн Баяр МАХН-ын дарга болсон бол, 2000 онд эрх барьсан дөрвөн жилдээ санхүүгийн будлианд холбогдсон сөрөг хүний удирдагчдыг баривчлан шалгасан бол, Эрдэнэтийн будлианыг өргөжүүлсэн бол яах бол? Одоо ч хоцроогүй л байна.

Зочин
Зочин
уруу татагчид
бат
Энхбаярыг онцлоод
Зочин
цагийн аяс
цагийн аяс
цагийн аяс
цагийн аяс
Зочин
Зочин
USA-S
Зочин
Зочин
rem
rem
rem
rem
rem
rem
hehehe
Зочин
ЗОЧИН
usa
Зочин
Anna
hun
novsh
Od
Дорж
baatarxuyag
Зочин
Зочин
za
Зочин
NANn gishuun
shaa l daa
Зочин
Зочин
Зочин
munkhuu
Зочин
Үнэн
Ахмад
Иргэн
Зочин
доко
сүнжээ
Зочин
sunjee
Зочин
Trojan Horse
Зочин
We
Зочин
Зочин
Ogi
Зочин
Зочин
зочин
oyun
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
baatarhuygt
Зочин
Зочин
erka
Зочин
Зочин
Зочин
Зочин
энэ хоёр болиосой
цагийн аяс
цагийн аяс
Зочин
аалала
Зочин
Ш. Уянга
Баатархуяг
С.Мөнх- Эрдэнэ
Зочин
Зочин
Зочин
Nick
Зочин
Зочин
Зочин
Зочин
Pacific
Zochin
Уншигч
Luya
Luya
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
ts
Зөв
Зөв
zochin
Зочин
Tuuh sonirhogch
Tuuh sonirhogch
Tuuh sonirhogch
Зочин
Зочин
Зочин
Зочин
uneheer......
uneheer......
Зочин
London
London
irgen
Зочин
Зочин
Nyamaa
Зочин
Ger buliin uls toroo gej
Зочин
одоо яана даа дүү минь
сайн бод
Boldoo
ҮНЭН ҮНЭН ҮНЭН
zochin
sain bna
Зочин
Bayar
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Sainaa
Зочин
Sukh
Зочин
TGT
Болд
зочин
Zochin
Жу
Одбаяр
Дугарт
Зочин
Зочин
rerer
Зочин
M
j
Jo
DORJ
зочин
зочин
Yoooo
зочин
ххх
P
xxx
Зочин
Т
Зочин
Зочин
Nyamka
ok
Зочин
Зочин
Зочин
er hun
aso
Зочин
Зочин
Зочин
Мөнхөө
Зочин
aagii
Зочин
Инйтой
ganbaa
Зочин
Зочин
Зочин
aso
Зочин
Зочин
Зочин