JT / Jacob Tremblay
Алагхан үрс, ач зээ нараа Жэйкоб Трэмблэй шиг өхөөрдөм, сүр жавхлантай, хийморилог өсгөөрэй гэж хэлмээр байна. Ач нар харин ямар байхаас улс гүрний ирээдүй их хамаарна шүү! Ач нар!
Алагхан үрс, ач зээ нараа Жэйкоб Трэмблэй шиг өхөөрдөм, сүр жавхлантай, хийморилог өсгөөрэй гэж хэлмээр байна. Ач нар харин ямар байхаас улс гүрний ирээдүй их хамаарна шүү! Ач нар!
Америкт олон уран сайхны кино үзсэн боловч ийм дотно, хүнлэг, сайхан сэтгэлийн драм кино үзсэн нь ховор.
Сайхан хүмүүн, сайхан авьяаслаг хүн, ховор эрдэнэ! Exclusives!
Гайхамшигтай авьяаслагч жаалхүү Жэйкоб Трэмблэй /Jacob Tremblay/ (/ ˈtrɒmbleɪ /; Франц: [tʁɑ̃blɛ]; 2006 оны 10-р сарын 5-нд төрсөн) нь Канадын жүжигчин юм. Түүний амжилтын гараа нь “Өрөө” киногоор Jack Newsome-ын гол дүр (2015) бөгөөд Канадын кино, телевизийн академийн тэргүүний дүрд тоглосон жүжигчний шилдэг үзүүлбэрийн шагнал хүртсэн юм. Мөн туслах дүрд тоглосон эрэгтэй жүжигчнээс Шилдэг үзүүлбэрийн, Шилдэг жүжигчдийн дэлгэцийн жүжигчдийн шагналд нэр дэвшиж байв. 2017 онд тэрээр “Wonder” драмын кинонд Трейч Коллинз синдромтой хүүхэд Август Пуллманы дүрд тоглосон бөгөөд 2019 онд “Good Boys” хэмээх R үнэлгээтэй инээдмийн киноны гол дүрд тоглосон юм.
Үнэхээр тэнгэрээс, байгалиас заяасан авьяас бяцхан Жэйкобт байна! Байна!
Тэрээр саяхан Монголд аялсан жаалхүүгийн тухай кинонд тогложээ. Киноны баатар жаалхүү өөрийгөө Монгол гэж боддог болсноор үйл явдал өрнөдөг.
Vertical Entertainment нь “Burn Your Maps” нэртэй тус киног бүтээн гаргалаа. Энэхүү бяцхан жүжигчин хүү арав гаруй жилийн турш гайхалтай амжилт үзүүлж байгаа жүжигчин жаалхүү Жэйкоб Трэмблэй!
Тэрээр Оскарын шагнал гардуулах тайзан дээр жүжигчин Вера Фармигагийн ачаар гарч ирж байв даа.
“Burn Your Maps” кино нь багачуул хүүхдэд сонирхолтой бөгөөд хүүхэдтэй эцэг, эхийн хооронд асуудалтай болсон нөхцөлөөс үүдсэн асуудлуудыг гаргаж тавьсан. Мөн энэхүү байдлыг зөөлөн хэлбэрээр найруулан тавьснаар кино эхэлдэг. Энэ жаалхүү өөрийгөө монгол хүн гэдэгт итгэдэг бөгөөд уран зөгнөлөө хэт өндөр түвшинд авч тавьсан. Энэ нь гэр бүлийн янз бүрийн гишүүдийн хоорондын харилцаанд үл ойлголцол гаргана. Тэгсээр ээж нь эцэст нь хүүгээ Монголд аваачдаг. Тэндээс энэ нь сэтгэл хөдлөм, адал явдал болон хувирдаг.
Түүнээс гадна Жэйкобын хамгийн сэтгэл хөдлөм, аймшгийн жанрын кинонуудад ямар их органик зохицолтой, зөөлөн дулаан, хайр татам тоглосон “Өрөө”, “Намайг сэрэхээс өмнө” кинонуудыг үзээрэй!
Үнэхээр сэтгэл хөдлөм, чадварлаг жүжиглэлт, кино зохиол, өндөр мэргэжлийн найруулгатай кинонууд. Үзээрэй!
Авьяаслаг хүүгийн нэр Жэйкоб Трэмблэй!
Үнэхээр сэтгэл татам зөөлөн эрчимтэй, авьяаслаг ЖААЛХҮҮ!