Энэ 7 хоногт
Элбэгээ Аxаа - Дээлээ Одоо Болъё Тэгэх үү?
Саяхан сонин гарчиглаад хэвтэж байтал нэг солиотой юм олж харав. Экс ерөнхийлөгч Энхбаяр гэгч нэг лүд сархайчаад аймаар ганган дээлтэй авахуулсан зураг нь явж байна.
Саяхан сонин гарчиглаад хэвтэж байтал нэг солиотой юм олж харав. Экс ерөнхийлөгч Энхбаяр гэгч нэг лүд сархайчаад аймаар ганган дээлтэй авахуулсан зураг нь явж байна. Нүд халтираад харахын ч арга алга. Тэгээд тэр дээд гарчиг нь болохоор ааль дээр амбасын 1945 онд хийсэн торгоор сархаан гар цагтаа дээл хийлгүүлж гангарч байсан гээд аваад хаячихаж. Утга нь бол Монголын ерөнхийлөгчидийн хэн нь ямар үнэтэй, хаанахын торгоор хийсэн дээлээр гангарч байсан тухай бичих гээд оролдож л дээ янз нь. Монголын сонин хэвлэлийн гаруудын худлаа ярьж бичих нь сүүлийн үед дийлдэхээ больсон учир энд тэр иш татаж бичсэн мэдээлэл нь үнэн худал эсэх нь бол надад үнэхээр хамаа алга. Харин гарцаагүй баримт бол тансаг Очирбатаас хойших Монголын бүх ерөнхийлөгчид дунд тангараг өргөх өдрөөсөө эхлээд томоохон баяр ёслол болгоноор өөрсдөд нь зохиxгүй байхад чинь л навсайчаад дээл өмсөж шоудах моод дэлгэрсэн гэж хэлж болно.
Тэд тэгээд зүгээр дээлээ өмсөөд явж байвал бас хамаа алгаа. Албаар өөрөө нүдний булай болох гэж байгаа юм шиг солиотой том том аралтай бүс гүзээн дээгүүрээ давуулж бүсэлнэ. Хачин хачин хэлбэртэй элдэв хад чулуу шигтгэж хийсэн малгай өмсөж мэдрэлтэнэ. Бараг л титэм энэ тэр нь байсан бол толгой дээрээ тавьж солиорох нь холгүй. Удахгүй л дээ та нар харж л байгаарай. Нэг л нартай өдөр нөгөө бөгсийг нь долоох дуртай гаруудын нэг нь аягүй бол алив тэр музеигээс очоод Богд хааны өмсөж байсан титэмийг олоод ир. Ямар хамаа байсан юм. Төрийн тэргүүн юм чинь өмсөж зүүлгүй яах юм. Наана чинь бид ёс заншилаа хадгалж Монголынхоо соёлыг дэлхийд сурталжилж байна гээд дурактана даа харж л байгаарай.
За тэгээд ерөнхийлөгч нь ингэж онигоонд ороод байхаар нөгөө тойрон хүрээлж хөл гарыг нь үнсэж бас бөгсийг нь арчиж өгөөд хоолоо олж иддэг хэдэн түшмэлүүд нь бол ёстой нэг солиорч өгнө ш дээ болоогүй. Яаж ерөнхийлөгчөө ганцааранг нь онигоонд оруулахав. Өөрсдөө хамт нөгөө багт наадмынхаа хувцасыг бас өмсөнө ш дээ болоогүй. Хачин түмпэн савны хэлбэртэй малгай толгой дээрээ тавина. Бүсэндээ гинж зүүснээ үзүүрт нь хутга санжигнуулна. Ямагт өлсгөлөн явж бас улсын хоол идэхэд бэлэн гэж байгаа юм шиг хоолны савхаа хүртэл хутгатайгаа хамт бүсэндээ хавчуулчихсан.
Амар зүгээр. Огт сонсож байгаагүй сонин сонин нэртэй чулуугаар хийсэн хамрын тамхины хайрцаг уутанд хийгээд бас бүсэндээ дүүжилцэн. Бие биедээ миний хайрцаг том чинийх жижигхэн гэж гайхуулсаа нэг нэгнийхээ дээр доор орж мэдрэлтэх дуртай тэд нар чинь болоогүй. Тэр өмссөн дээлний торго бол ёстой аймаар. Голцуу нөгөө бар, луу гээд сүрдэж үхмээр айхтар ан амьтны том том зурагтай. Дээлнийхээ ирмэгийг хачин гялалзсан саа маагаар чимэглэчихсэн ч байх шиг. Товч энэ тэр бол андуураад залгичвал хахаж үxмээр том. Нули алт мөнгөөр чимэглэсэн. Хэрэндээ бас баярхаж байгаа нь тэр.
Дээр түшмэлүүд нь ингэж мэдрэлтээд байхаар ардууд нь бас яаж зүгээр байхав. Дандаа хөдөөний дуу дуулсаар байгаад нэрд гарцан нэг гар бусдыгаа уриалж байнаа. Ерөөсөө дээлнээс өөр хувцас өмсөж бараг болохгүй юм байх. Монгол л юм бол заавал дээл өмсдөг гэнэ. Нөгөө малын үгэнд нь итгээд xөөрцөн хэдэн гарууд халуун зунаар Сүxийн талбай дээр дээл өмсөж бие биедээ гайхуулан байж баахан хөлсөө урсгав.
Ардчилалыг авчирсан хэдэн аx нарынхаа ачаар бид эрх чөлөө гэдэг юмыг анx удаа л мэддэг болсон. Хэнээр юу хийхээ заалгахгүй, хэн ч биднийг ийм тийм юм өмс гэж шаардахгүй, арыг нь л дааж байвал мань мэт нь толгойд орж, аманд орсон болгоноо чөлөөтэй хашгирч хуцдаг болсноос хойш 20 гаруй жилийг ардаа үдлээ. Энэ өнгөрсөн хугацаанд дэлхийн бусад орнууд биднийг хүлээлгүй асар хурдацтай хөгжижээ. Хөвөнтэй өмднөөс өөр бараг хувцасгүй байсан гуйлгачин хужаа нар жил тутам үйлдвэрлэдэг автомашиныхаа тоогоороо дэлхийд толгой цохих болов. Тэрийгээ дагаад хэрэглэдэг цахилгаан эрчим хүч, нүүрс, бас нефтнийх нь хэмжээ нь Америкийг даваад гарчихлаа. Дэлхийн аль ч өнцөгт байгаа хоёр бацаан гар утсаараа бие биенээ харж байгаад ярьчиxдаг, интернэтээр хувцасаа захиалаад өмсчихдөг, компютергүйгээр гэрийн даалгавраа хийнэ гэж бодох ч үгүй болсон байна. Бид энэ эх хөгжилтэй ядаж хөл нийлүүлээд алхаж чададгүй юмаа гэхэд онгоцонд суугаад араас нь хөөсөн ч барьж авч чадахгүйдээ тулталаа алиагаа алдаж хоцормооргүй байна ш дээ хүмүүсээ. Хэдий болтол 800 жилийн өмнөх түүхээ зүүдтэйгээ хольж яриад хүмүүсийн доог болоx юм бэ? Тэр соёл иргэншилээ хадгалж үлдэдэг нь тэндээ л байдаг юм байгаа биз гэхдээ ядаж Элбэгээдээ хэдүүлээ томдсон дээл наадмаар өмсүүлэн онигоонд оруулж байхаа болъё тэгэхүү?
Цаадах чинь зайлуул улс төрч гэсэн нэг муухай мэргэжил сонгоод авчихсан. Нөгөө үеэ өнгөрөөсөн хэдэн жалганы хөгшчүүлд тал засаж байж дахиад дөрвөн жил сонгогдохоо бодож байгаа биз. Тэдэнд тал засна гэдэг маань тангараг өргөхдөө, нөгөө цагаан сараар нь бас наадмаар томдсон дээл өмсөж гадны зочидын өмнө хөлсөө цувуулан байж зургаа авахуулаад нөгөө зургыг СNN тэр өдөрт нь дэлхий даяар цацаад хаячихна.
Ингэхэд Обама Америкийн баяраар ковбой малгай гутал өмсөж ташаандаа зургаан сумтай Колт буу зүүж мэдрэлтээд байхыг харсануу та нар? Путин солиотой юм их хийдэг гэхдээ л цаадах чинь хромон гутал шарвааран өмд өмсөснөө Улаан Талбай дээр хөндөлдөөд байдаг билүү? Япончууд бол Монголчуудаас дутахгүй ёс заншилтай бас их урт түүxтэй улс. Гэтэл тэдний ерөнхий сайдууд нь кимоногоо өмсөж дөвчигнөөд байxыг харлуу даа бид нар? Тэр битгий хэл нөгөө луутай торгыг чинь жинхэн өөрсдөө хийдэг хужаагын коммунист намын удирдагчид нь хүртэл олны өмнө ичээд торгоор хийсэн цамц хүртэл өмсөж байсныг би нэг их санахгүй л байна.
Өө тийм яг мартах гэж байна. Миний мэдэхээр нөгөө алиа хэдэн Африкийн хүнд гарууд л арслангынxаа арьсаар хийсэн нөмрөг малгайгаараа гоёж байхыг харин ч нэг харсан юм байна. Болоогүй тэд нар чинь бүр арслангын толгойг тэр чигээр нь тайраад өөрсдийнхөө толгой дээр тавьчихдаг юм байх чинь билээ. Ёстой го го харагдаж байсан даа. Сүртэй ч гэж жигтэйхэн тиймээ.
За за бодож үзээрэй дээ.. Элбэгээ ахаа. Томдсон дээлээ тайлах цаг одоо бараг болсон байхаа.

Дамбийжаа
Dr pradhan
HUTSVAA
togoldor
togoldor
шоогоо
Cupid
hi
Goojuur
Зочин
Bi
zochin
îîãèé
зочин
Зочин
ug
odnoo
tymen zov
ganaa
Hutsaa huts
Surug uzel
mongol
Anti
mongol
Зочин
Зочин
hehe
hm
Зочин
Зочин
зочин гэхїїдээ
Brayan
95174824
Oirad
Зочин
mgl baavartai er hun
ИНГА
delgermaa
Зочин
Зочин
Talarhagch
Зочин
Зочин
Дамбийжаад зориулав
Зочин
Зочин
bayasaa
Зочин
tseegii
Зочин
bvjin
Зочин
Зочин
ekabika
ekabika
Зочин
Цолмон
www.1000zahia.com
www.1000zahia.com
www.1000zahia.com
Зочин
ABCD-korea-gaas
Дамбийжаа-d from Canada
Áàðóóí ìîíãîë
teneg-t
Зочин
sweden