Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

БИД ба ТЭД бас ЭНЭ ба ТЭР
Энэ газрыг зорихдоо Далай багшаас илүүтэй өөр нэг хүнийг олж уулзахсан гэж бодсон. Уул нь миний багш. Харин надтай “өөрөө” гэж ярьдаг. Тэгэхээр “багш ч юм, найз ч юм”. Гол нь тэр гэлэн өмнөд Энэтхэгт суудаг учир Делигээс цааш явах хэрэгтэй байлаа.
11. Гэлэн ба “Би”
Энэ газрыг зорихдоо Далай багшаас илүүтэй өөр нэг хүнийг олж уулзахсан гэж бодсон. Уул нь миний багш. Харин надтай “өөрөө” гэж ярьдаг. Тэгэхээр “багш ч юм, найз ч юм”. Гол нь тэр гэлэн өмнөд Энэтхэгт суудаг учир Делигээс цааш явах хэрэгтэй байлаа. Тэрээр “Эвдэрч үл дуусах сав ертөнц, Энэлж үл дуусах шимийн ертөнц, Эргэж үл дуусах гаслант орчлон, Эндүүрч үл дуусах мунхаг сэтгэл”-ээс бүрмөсөн салахаар хатуу шийдсэн хүн. Делид буусан өглөөнөө Мажну Ка Тилагийн захын нэг гуанзанд цай уухаар ороход хүслэн болсон хүн маань өөдөөс хараад сууж байх юм. Үйлийн үрээс өөр өөдтэй тайлбар олдсонгүй. “Нүдэндээ ч итгээгүй” гэдэг үг үнэн болж, “хэлэх ч үг олдохгүй нь” гэдэг хэлц хоолой дээр тээглэж байлаа. Дөрвөн жил хэл сураг авалцаж чадаагүй билээ. Гэтэл тэр гэлэн өчигдөрхөн салсан аятай “юу байна” гээд инээх юм. ЮУ БАЙХАВ ДЭЭ...!!! Орчлонгийн тоосонд даруулаад бүрзийж л явна.
Бид өдрийн хугасыг хамт өнгөрөөлөө. Жаал буу халсан. Хэдэн хүн дагаж Балба орчихоод буцах гэж байж. Делигээр хамтдаа хэсэг явсан. Сэтгэлийнх нь жолоо цулбуур гарт нь овоо орсон бололтой. “Гэхдээ хааяа Кока-Кола уумаар санагдаад байдаг юм” гээд инээнэ. Нэг л мэдэхэд орой болжээ. Салах цаг ирлээ. “За, баяртай” гээд маргааш дахиад уулзах юм шиг эргэж ч харалгүй яваад өгөв. Гомдох ч шиг. Араас нь бугуйл шидээд зогсоомоор санагдав. Харин түүний бараа харагдавч сэтгэл нь шал өөр орон зайд яваа. Би гэдэг амьтан “Гасалж үл дуусах орчлонгийн зовлон, Ханаж үл дуусах ертөнцийн хүсэл”-дээ хүлэгдэн хөдөлж ч чадахгүй манараад хоцорлоо. Баяртай, битгий эргэж ирээрэй.
12. Дарамсала ба бурхад
Дарамсалад очвол төвдийн дүрвэгсдийн байгуулсан олон хийд орныг үзэж болно. Өдгөө энд төвдийн буддизмын гэлүгба болон гармавагийн уламжлалын хийдүүд байна. Далай ламын ордны дэргэдэх “Зүглигхан”-д хийдэд Будда Шагжамуни, Жанрайсиг, Бадамжунай бурхад заларна. Энэ мэт сүм бүр өөрийн гол шүтээнтэй байдаг болохоор бурхан шүтээний тоо олон. “Бурхад Хималайд суудаг” гэдэг үнэн бололтой. Дарамсалад маш эртнээс индуизм, буддизм хоёр зэрэгцэн оршсоор иржээ. Төвдүүд бүүр VIII зууны үеэс л энэ хавиар нутаглах болж сүм хийдээ байгуулсан аж. Тэр цагт Дауладарын уугуул ардууд болох гадди нар ч суурин амьдралд оржээ. Гадди нар нь Шива, Дурга хоёрыг шүтнэ. Эд индуизмын политеист домгоор бол нэг гэр бүлийнхэн. Шиваг төвдөөр Жигдэнваанчиг гэх агаад индуизмын гурван гол бурхны нэг нь. Шива тэнгэр энэ орчлонг үйн ариусгагчийн үүрэгтэй бол Дурга бурхдыг гадны гэмт халдлагаас хамгаална. Харин 1848 онд британичууд энэ газрыг өөрийн болгож, 1852 оноос Кангра мужийн засаг захиргааны төвийг энд төвхнүүлсэн байна. Хэдий энэ газар бурхан хангалттай байсан ч британичууд “өөрийнхөө” бурхантай ирсэн байна. Ингээд Дарамсалад дахин нэг бурхан орон зайгаа эзэлжээ.
Маклеодганжаас яльгүй баруун өмнө оршдог Форситганж хэмээх ойн дундах дэвсэг дээр англи маягийн сүм бий. Хэмжээний хувьд багахан нео-готик загвартай чулуун барилгыг 1852 онд байгуулжээ. Түүнийг “Гэгээн Ионны сүм” гэнэ. Ойн багахан чөлөө эзлэн орших уг сүмийн хашаанд олон тооны булш байх ба бүгд XIX зууны дунд үед хамаарна. Жирийн энэтхэгчүүд тэдгээр булшнуудын дунд зогсон зургаа татуулах юм. Нэгнийх нь хувьд ариун нандин зүйл нөгөөд нь зүгээр л сонин хачин санагддаг аж. Хүний хорвоогийн хэмжүүр түг түмэн янз. Мөн хэдэн жилийн өмнө сүмийн хонхыг хулгайч авч явах гээд буулгасан ч даалгүй орхижээ. Одоо тэр хонхыг хулгайчийн хаясан яг тэр газар нь бунхан маягийн зүйл бариад цоожилсон байна. Айдгаа авдрандаа хийжээ.
Мөн Далай багшийн ордны доохон талд индуизмын нэгэн жижиг сүм байх. Тэнд сүсэгтэн үзэгдэхгүй. Нэлээд сүүлийн үед байгуулагдсан энэ “бурхны өргөө“-ий дээр голцуу нохой цуглана. Замын хажуугийн огцом өгсүүр дээр барьсан болохоор дээвэр нь газартай чацуу. Тэгээд л “нохойд ээлтэй” наран ээвэр талбай болжээ. Далай багшийн лекц эхэлдэг өдөр Маклеодганжийн гудамжинд дээрээ чанга яригч суурилуулсан жижиг тэрэг гарч ирлээ. Нэлээд мотоциклиор сүр нэмсэн эл машинаас “...Жэ, Шри Рам” гэх дуу хадна. Бас л нэг бурханд хандсан мөргөл, уншлага бололтой. Зарим газар зогсон хүссэн хүн бүрийн цохон дээр улаан зосоор тэмдэг тавин адислаж, атга атгаар нь попкорн өгөх аж. Хичээлээ тариад харьж яваа хүүхүүдэд попкорн маш их таалагдаж байлаа. Харин тодорхой өргөл өгсөн хүнд бол цэцгэн эрхи зүүж өгнө. Албаар энэ өдрийг сонгосон эсэхийг нь мэдэхгүй юм. Ямартай ч бусдын анхаарлыг хөөрхөн татаад авсан.
Биднийг байх хугацаанд Есүүс Христийн төрсөн өдөр тохиолоо. Маклеодганжийн гудамжаар энэ тухай зарыг Далай ламын лекцийн зартай зэрэгцүүлэн олноор нь хаджээ. “Гэгээн Ионны сүм” дээр болсон ёслолд зөвхөн энэтхэгчүүд цуглаж эзэн тэнгэрийн магтууг дуулан ёсоллоо. Сүм дотор бурхны хүү (бусад бурхдын адил өөрийгөө цорын ганц оргиналь гэдэг) малын хороонд төрсөн домгийг харуулсан хүүхэлдэйн үзмэр дэлгэж, гацуур чимжээ. Магтуу дуу энэтхэг аккордоор дуурьсах нь содон сонин. Мөн төвд эзэнтэй “Snowlion” ресторан дотор ч гацуур чимж, бурхны хүү мэндэлсэн өдрийн баярт мэдээг зарласан тууз хадсан байлаа. Мөнөөх туузан дээрх “Happy new year” гэдэг өөр нэг үг тухайн баярыг шашин-соёл бус зөвхөн иргэншил-даяаршил талаас нь хүлээн зөвшөөрдгөө батлах гэсэн мэт.
Дарамсала “бурхдын орон”. Хүсвэл аль ч бурхны ивээл хайрыг олж болно. Шинэ цагийн сектүүд ч байх. Америк номлогчид хаанаас л хоцров гэж. Тэд “англи хэл заах” үндсэн аргаа хэрэглэж нутгийн олныг араасаа дагуулахыг хичээнэ. Төвдүүд англи, хиндү хэлийг сурахаас өөр аргагүй бөгөөд энэ эрэлтийг Ертөнцийн эзэн соргогоор анзаарчээ. Саяхан Ийгл телевизээр Төвд (БНХАУ)-д оччихсон яваа хоёр номлогч гарахыг үзлээ. (Жаахан хадуурч байна шүү) Мань хоёр англи хэл мэдэхгүйн “буян”-аар чухам юу гээд байгааг нь ойлгохгүй хөгшин ламын төлөө залбиран додигор суусан. Бас төвдүүд талийгаачийнхаа цогцсыг тасдан тасанд хаяж өгч байгааг харуулаад “Ийм зэрлэг бүдүүлэг явдлыг зогсоож хайрла” гээд мөргөж байх юм. Соёл бүр өөрийн үнэ цэнэтэй, өөрийн хэмжүүртэй, даанч америкчууд үүнийг ойлгохгүй л дээ. Тэд өөрсдийгөө энэ дэлхийг аврах төөрөгтэй “супермээн” гэдэгт бат итгэчихсэн улс. Инээдтэй. Оршуулгын ёслолынх нь тухайд гэхэд л тэдний булсан талийгаач хоног хоногоор өмхийрч, үжрээд харх ч тоох аргагүй юм болно. Бас “эргээд босоод ирэхвий” гэсэн шиг бетондож, том чулуун пайлуур толгой дээр нь тавьчихдаг. “Энэ чинь тэгээд ариун явдал уу?” Рашааныг килограммаар, алтыг литрээр хэмждэггүй.
Буцах цаг боллоо. Дунд эргэм насны хэдэн авгай, нэг ануухан эмээ бид хэд нийлээд нэг баг. Бурхны оронд ирээд “буян заяа” нь дэлгэрч, “адис жанлав”-аар амьсгалсан улс. Манай хэд энэ газар оронд ирсэндээ туйлын сэтгэл хангалуун байлаа. Сонирхуулахад тэд нар өнөө гэлэнтэй хамт Балба орсон аж. Эрээн ороод буцаж байгаагаас дутахгүй ачаа бараа чиржээ. Гэвч тэдний цүнхэнд цул “буян” бий. Төрөл садандаа өгөх бэлэг сэлт гэдэг нь ойлгомжтой. Энэтхэг даавуугаар дэлхийд номер нэг болохоор энэ төрлийн бараа чамгүй авсан гэнэ. Бас алт, мөнгөн чимэг зүүлт ч авчээ. Авсан бараа, амьсгалсан агаар, явсан газар бүхэн нь гагцхүү “буян” гэдэг нэртэй. “Адис жанлав” өөрсдийнх нь мөн чанарт шингэсэн болохоор одоо аливаа үйлс нь саадгүй бүтнэ гэдэг итгэлтэй. Гэвч ачаа бараа хэмжээнээсээ хэтэрчихвий, ямар нэг үл мэдэгдэх шалтгаанаар онгоцноосоо хоцорчихвий, цүнх сав нь гээгдэхвий гэдэг айдаст автаастай.
Бээжинд хөл тавьсан манай багийнхан “гэртээ ирсэн” мэт сэтгэл нь уужирлаа. Гэхдээ аль болох түргэн Улаанбаатарынхаа барааг харахсан гэнэ. Эмэгтэй хүний зангаар Бээжингийн нисэх буудлын Duty free-гээр хэсэж үлдсэн хэдэн цаасаа үрнэ. Гай болоход нэг нь их эвтэйхэн боодолтой чихэр олоод аваадхаж дээ. Ингээд “буян”-ы сэтгэлд нь “нүгэл” хургав. Хэдий өөрийнх нь мөнгө дууссан ч чихэр авах хүсэлдээ дийлдлээ. Эмээгийн илүү хэдэн юань шунал бадарсан өлөн нүднээс мултарсангүй. Зээлэх нэрээр нэгмөсөн авахыг санаархагч гарч ирлээ. Эмээг “нарийндаа хатсан, айхтар чавганц” гэж тодорхойлон “эс өгснийг нь авах” гэнэ. Дарамсала, Далай лам хоёроос холдохын хэрээр “нүгэл” арвиждаг ажээ. Монголчуудын сүсэг бишрэл буурах графикаар дүрслэгдэж эхлэв. Удалгүй бид хөөрлөө. “Нүгэл”, “буян” хоёр ч бидэнтэй хамт онгоцонд суужээ. “Хаана ч явсан цуг гэж мэдээрэй”.
Улаанбаатарын утаанаас болоод Бээжин-Улаанбаатарын онгоц эргэж буцдаг тухай ярихад минь “Яасан бэлгэгүй амтай хүүхэд вэ, бид чинь адис жанлавтай улс” гэлээ. “Адис жанлав” агаарын бохирдол хоёр хоорондоо хавирахгүй асуудал ажээ. Төдөлгүй онгоц буцаж Бээжинд буусан төдийгүй хоёр цаг гарантаа хүлээсний эцэст дахин хөөрсөн. Харин би “муу ёрлогч” гэдэг хочтой болов. Хил гаалийн бичиг цаас бөглөх энэ тэрхэнд нь тусалж явахдаа “хэлтэй устай хүүхэд” гэгдэж байсан юм. Цаг цагаараа байдаггүй ажээ. Улсын хил давмагцаа манай багийнхны царай “төв халх” төрхөө олж баяртай ч гэлгүй гэр гэр лүүгээ одцгоолоо. Бид Монголдоо иржээ. Харихаар суусан таксины жолооч хараал урсгана. Радиогоор нэг хүн сүүтэй цайны тухай дуулна. Шинэ дуу гарчээ. Амьдрал урьдынхаараа. Өвөл ид дундаа. Монголд маань “Буян” гэдэг компани бий, эзнийг нь “хулхи” гэж цоллодог юм.

13. Буян ба нүгэл

Дашдэлэгийн Батбаяр
Баяр хүргэгч
Dagiimaa Togtokh
tuya
Зочин
Зочин
Зочин
Заяа
delgermaa