Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Эдийн засгийг дампууруулах хичээл #1
Цайны дараах яриа
Өдөр цайны дараа бүгд нозоорлын байдалтай. Ажил дээр хэн нэгэн ярианы сэдэв гаргаж ирэхэд дуртай нь аргагүй өлгөж аваад ярилцахад бэлэн. Яг энэ үед би бусдаасаа огцом хэнээтэй асуулт тавив. “Яавал Монгол улс хөгжих вэ?” гэж. Бүгд л боловсролын асуудлыг хөндөж, ийм тийм гээд ярьлаа. Тэр дунд нэг бүсгүй “Бид чинь өлсөж үзээгүй улс, зовж үзээгүй ард түмэн. Тиймээс бидэнд зовлон дутагдаад байна. Нэг удаа үхтэл өлсөж, дарлуулж үзсэн бол хөгжих байсан юм” гэнэ. Тэгэхээр нь тоглоом болгоод хэрэв чи ерөнхий сайд болбол өлсгөнө гээд бүх малаа алах нээ гэхэд “Алах нь ч хаашаа юм. Лав өсөлтийг нь бууруулна гэж байна”. Би ч дотроо “Энэ одоо юу яриад байна аа” гээд хэсэг зог тусаж бодсон.
Тэр үед л бүхнийг ойлгосон юм.
Англи, Америк гээд бүгд л хүнд үеийг туулсан. Аанха... Одоо л бүх зүйлийн учир нь тайлагдаж байна. Бодлого боловсруулж буй хүмүүс маань яг ийм үзэл санаагаар, албаар Монгол улсаа өлсгөж үзүүлэх гээд байгаа юм байна шд. Өнөө маргааш яахав гээд 200 жилийн дараах Монголоо бодон улсаа албаар ядууруулдаг юм байна. Үгүй мөн... алсын хараатай агуу хүмүүс шүү. Бид туйлдаа хүртэл ядуу болоод эдийн засаг нь дампуурвал хатуужаад ирээдүй нь гэрэлтэх аж.
Бүхнийг тооцоолжээ... Үнэхээр биширмээр...
Би гэж тэнэг... Яагаад эд нар ийм гажиг, дэлхийн хаа ч байхгүй зүйлсийг ярьж, хийдэг юм бол доо гэж гайхаж байсан. Гэтэл угтаа хэдэн үеийн дараахыг харсан, олон алхамтай бодлого байсан байна шүү дээ. Хялбараар ойлгох гээд хичээе.
Алхам нэг. Хэврэг боловч хямрал үүсгэх чадалтай салбарыг онилох
Сүүлийн 20 жилийн түүхийг харахаар дэлхийн эдийн засгийг хүнд байдалд оруулж чадсан хоёрхон л салбар байгаа юм. Технологийн салбар 2000 онд нэг самарсан. Дараа нь 2008 онд үл хөдлөх хөрөнгийн зах зээл. Манайд ямар сүртэй технологийн салбар байх биш. Бодох юу байхав. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл сонгогдлоо.
Угаасаа хүний анхдагч хэрэгцээ гэдэг утгаараа ч тэр, хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэдэг утгаараа ч тэр чухал салбар. Тэгэхээр энэ салбарыг л онилох нь зөв!
Алхам хоёр. Зах зээлийг хөөрөгдөж, хэврэг болгох
Сүүлийн 5-н жилийн хугацаанд 8 хувийн ипотекийн хөтөлбөрөөр дамжуулан барилгын компаниудыг баахан хөөрөгдөв. Нөгөө хөтөлбөрийг нь барилгын салбарынхан байнга л байх юм шиг санаж баруун солгойгүй байр барьсан даа. Миний бүдүүлэг тооцооллоор 1.2 орчим их наяд төгрөгтэй тэнцэх дүнтэй байр өнөөдөр Улаанбаатарт борлуулагдаагүй, хоосон хэвээр байна. Яасан ч их зөвшөөрөл олгодог юм. Юун ч тооцоогүй их байр барьдаг юм. Тийм их мөнгөтэй хүн хаана байна. 8 хувь зогссон өдөр борлуулалт нь зогсоно гэдгээ мэдэхгүй. Над шиг л гэнэн хүмүүс юм.
Алхам гурав. Сайхан үгээр эцсийн цохилтыг өгч, борлуултыг нь зогсоогоод эдийн засгаа нэг мөр хөмрөх
Гэр хорооллын дахин төлөвлөлт гэж их сайхан үг хэлээд л 8 хувийн зээлийн журманд бяцхан өөрчлөлт оруулчхаж байгаа юм. Ингэснээр улсаас зааж өгсөн газарт л өөрийн эзэмшлийн газаргүй бол байр авах боломжгүй болсон хэрэг. Гэтэл тийм хүн хэд болдоо…
Ямартай ч одоо баригдчихсан байгаа байрнуудын хувьд крант хаагдана. Ингээд л жилдээ 1 их наяд төгрөгийн баялаг бүтээдэг барилгын салбар 1.2 их төгрөгийн хоосон байраа тэврээд хоцрохоор яахын аргагүй дампуурч таарна. Ойлгомжтой. Үр дүнд хямралын суурь тавигдана.
Бас л ганган бодсон байгаа биз. Гэтэл энэ нь дампууруулах цогц арга хэмжээнүүдийн зүгээр л нэг нь гээд бод
Хэрэв эндээс Монголчууд тэсээд гарвал өөр бусад аргыг ч боловсруулчихсан байгаа. Санаа зовох хэрэггүй. Одоохондоо яахав олон улсад манайхныг үнэлээгүй байна. Харин 200 жилийн дараа бүхэл бүтэн эдийн засгийн онол болоод хөгжчихсөн. Бүх том сургуульд эдийн засгийг дампууруулах хичээл гээд заах вий. 2018 оны Нобелийн шагналыг Америкийн хоёр эрдэмтэн эдийн засгийн урт хугацааны өсөлтийн загвараар авсан. Манайхан ч 200 жилээр нь ирээдүйгээ харсан хүмүүс удахгүй Нобел авах байх.
Г.ГАНЗОРИГ
Баабартнууд
Erdenebat
Зочин
Ганаа
Зочин
Зочин
зочин
монголхүн