Энэ 7 хоногт
-
Ганчимэг
Н.Сүнжидмаа: Хамтын нэгдмэл бүтээл болох дууны зохиогчийн эрхийг хэн нэг нь дангаараа үгүйсгэх, татах эрхгүй
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна

Даваадорж
Эрх баригчдын бодлого, шийдвэр ямагт ард иргэд, улс орон, байгаль орчны эсрэг гардаг боллоо
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
“Монголчууд: Нүүдэл, суудал” төрийн шагнал хүртлээ
“Монголчууд: Нүүдэл, суудал” ном анх 1996 онд хэвлэгджээ.
“Монголчууд: Нүүдэл, суудал” ном анх 1996 онд хэвлэгджээ. Энэ цаг үе бол бидний хувьд нүд нээгдсэн үе байв. Социалист үзэл суртлын жилүүдэд түүхийн бүх дүгнэлтүүдийг нам, төрийн захиалгаар үйлдэж, нийгмийн ухамсрыг зохиомлоор төлөвшүүлж байсныг мэдсэн ард түмэн тухайн үед үл итгэхийн мананд төөрөлдсөн байлаа. Элдэв хэтийдэлгүй түүхийн чин үнэн дүгнэлт хүмүүст хэрэгтэй болсны хоосон зайг дүүргэж Баабар 15 жилийн судалгааныхаа үр дүнг гаргасан нь уг ном юм.
Баабарын бүтээлийн гол онцлог нь олон нийтээс нууж хаасан цөөнгүй баримт материалуудыг ил гаргасан явдал юм. Тэрээр 10000 гаруй баримт, эх зохиолыг судлан шүүж, Монголын түүхийн бүх цаг үеийг үнэн бодитоор зураглан дүрсэлж чадсан юм. Түүнчлэн түүх бичлэгт хэл найруулга болон оюун дүгнэлтийн шинэ чиг хандлагыг оруулж ирсэнд энэ номын чухал ач холбогдол оршдог.
Ном хэвлэгдэхээ больж, хүмүүс ном худалдаж авахаасаа илүү гэдсээ тэжээх хэрэгцээндээ боомилогдон өдөр хоногийг өнгөрүүлж байсан үед гарсан хэрнээ энэ ном хамгийн олон хувиар борлогдсон нь бас нэгэн амжилт байсан гэж хэлж болно. Түүнээс хойш уг бүтээл Монголд нийт таван удаа хэвлэгджээ. 1999 онд Кембрижийн Их Сургуулийн хэвлэлийн газраас эрхлэн англи хэлнээ хөрвүүлэн хэвлэснээр, дэлхий нийтийн a болсон байна. Зөвхөн англи төдийгүй япон, польш, франц, хятад, орос, герман гарсан “Баабарын түүх” орчин цагийн зохиолчдын бүтээлүүд дотроос гадаадын хамгийн олон хэлнээ хөрвүүлэгдсэн бүтээлд тооцогддог. Өдгөө дэлхийн аль ч их сургуулиудад Монголын түүхийн судалгааны №1 сурах бичиг болоод байгаа уг ном түүхийн талаарх монголчуудын хандлагыг төдийгүй Монголын түүхийн тухай хүн төрөлхтний мэдлэгийг цэгцэлсэн туурвил гэж би хувьдаа дүгнэдэг юм.
Цаг хугацаа хийгээд оюун санааны шалгуурыг давж, одоо ч олонд алдартайгаараа байгаа “Монголчууд: Нүүдэл, суудал” номд Төрийн шагнал хүртээснийг Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр зохиогчид нь олголоо. Номынхоо шагналыг авахдаа Баабар, олон жилийн хөдөлмөр зарцуулсан энэ ном шигээ бүтээлийг би дахиад хийж чадахгүй байх гэв. Энэ нь бүтээлийнхээ цараа, судалгааны ажлынхаа хэмжээг илэрхийлсэн үг төдий биш ийм номыг дахиж хийхийн тулд их хөдөлмөрлөх хэрэгтэйг дурдсан хэрэг байлаа.

түүх
Батжаргал
Заяа
gombo
oyungerel
lusia
Түвшинжаргал
Eba