Шударга иргэдийг тагнах мөрдөх явдал хэрээс хэтэрлээ. Ер нь бол шударга иргэн болох эхний шалгуур бол мөрдөгддөг байх билээ. Өчигдөр автобусанд суухад дөчөөд мөрдөгч хамт явлаа. Кондуктор билет таслах байдлаар халхавчлан зориуд дөхөн ирж тандав.
#нийгэм
#нийтлэл
Зарим нэг үсгийн хугацаа дууссантай холбогдуулан хэрэглээнээс хасах асуудал унтарснаар Монгол цагаан толгойноос зүй бус хорогдол гарах аюул багаслаа. Ер нь малын зүй бус хорогдол их гардаг улирлын босгон үсгээ цөөлөх нь муу ёр, харин ч нэмэх учиртай байдаг гэнэ.
#нийгэм
#нийтлэл
Бичиг үсэггүй хүн ганц зовлонтой. Тэр нь мэдэхгүйн зовлон. Харин бичиг үсэгтэй байх түмэн зовлонтой ажгуу. Түүнийгээ солих, шинэчлэх, үсэг нэмэх, хасах гээд сүүлдээ “Энэ золигийг яах гэж сурав” хэмээн халширмаар.
#нийгэм
#нийтлэл
Үнийн тухай сэдэв өнөөдөр моод байна. Наймаачид үйлдвэрлэгчээс авсан бараагаа тэр үнээрээ зарахгүй байгаа тухай. Тэд тээврийн болон бусад зардал, татвар, ажилчдынхаа цалин хөлсийг хамаг амьтны тусын тулд хувиасаа гаргахгүй байгаа гэсэн үг л дээ.
#эдийн засаг
#нийгэм
#нийтлэл
..Ханой хотын зам манайхаас нарийн, машин ч цөөн. Харин моторжсон хоёр дугуйтаар хахна.Дээр үед “хятад олон уу, шоргоолж олон уу” гэж үг байсан юм гэсэн.
#нийгэм
#нийтлэл
Манай ерөнхий сайд ном бичжээ, бичиг үсэгтэй хүн ийм сайхан. Тэр номыг германд хэвлэж, юу л бол юу хэвлэдэг байх ийм сайхан. Германчууд түүнийг нь германаараа хэвлэсэнгүй, эх хэлээ гамнадаг улс ийм сайхан. Харин түүнийг англиар гаргаж, алдах юмгүй хэл ийм сайхан.
#нийгэм
#нийтлэл