Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

ELECTIONS AND THEIR CEREMONY (Elections and Russian elections)

Russia has held presidential elections. Of course, it was clear that Vladimir, who bears the last name Putin, would win. The whole world knew it. In other words, it was not intended to give citizens a choice. Still, it was a ceremony in which the entire nation participated in a ceremony of respect and confirmation of the choice already made (Vladimir is a name that means "lord of the world" and the name of the President of Ukraine Zelensky coincides equally. Judging by the name, the struggle of the two Vladimirovs with each other is almost a "Game of thrones")

Сонгууль ба “Сонгох ёслол” (Сонгууль VS Орос сонгууль)

ОХУ-д иймэрхүү “сонгууль” болоод өнгөрлөө. Ерөнхийлөгч В.И.Путин нь өөрийн бүрэн эрхийн хугацааг сунгах шийдвэрээ аль эрт гаргасан ба түүнээ бүх ард түмний оролцоотойгоор “аравнайлсан” нь энэ бөлгөө. Цаашдаа тэрбээр хэр удаан ерөнхийлөгч байхыг Оросын ард түмэн гэхээсээ илүү Владимир Путин хэмээх амьд бодгалийн биологийн нас л шийдэх ба тухай бүрт нь Орос орон даяар ийм ёслол болсоор байх болов уу?

Валентин гэгээнтэн монгол хүн байжээ...

Тэрээр Монгол хүн байжээ. Уг нэр нь Балин тойн болно. Балин сайхан хийдэг тойн хувраг байжээ. Олноороо түүний хийсэн амтат балинг идэх дуртай байсан гэнэ. Ялангуяа найз охиноо дагуулж очсон хүнд илүү том балин өгдөг байсан тухай түүхийн сурвалжуудад өгүүлжээ. Залуус цагаан сарын дараа Хүрээ хийд шинийн тавгаа хурааж, балин элбэгших цагаар найз охиноо дагуулан очиж балингаар дайлуудаг байснаас "Балингийн өдөр"," Балин тойны өдөр" үүссэн ажээ. Эцэг эхийн зөвшөөрөлгүй гэрлэсэн хосууд түүний өгсөн балингаар гол зогоон амьдрах явдал ч байсан байна. Түүнийг нийгмийн халамжийн байгууллагыг үндэслэгч ч гэдэг. Улмаар халамжийн санд цугларсан хамаг юмыг авчихаад зөвхөн балинг нь өгдөг байсан учраас “сантай холбоотой юм”-нд хутгалдсан эхний алдартан ч гэдэг. ( Хууль зүйн сайд, Намбарбиш Энхбаяр “Балингийн сонсгол” хийх гэж байгаа сураг байна. Тэгвэл ч юм юм дуулдана даа. 2024)

Кафкагүй “хувирал”

Нийгмийн уур хилэн Ариунбуян даргаас илүүтэйгээр “угсаа залгамжилсан” Онцгой байдлын сайд руу хандаж байсан учраас эрчим нь нь хэсэгтээ яльгүй сулрав. Гэвч, “Онцгой байдлын дөрвөн албан хаагчийн дунд нэг хувцас байгаа” гэсэн мэдэгдлийн дараагаар уур хилэн Г.Ариунбуян руу буцаад эргэв. Арай ч өдөр тутмын дүрэмт хувцас, дотоож энэ тэрийг хэлээгүй, галын өмсгөл сэлтийг ярьсан байх. Гэвч энэ мэдэгдэл “энэ генерал кракуль хурган малгайтайгаа яваа юм чинь цаана нь гурван генерал толгой нүцгэн алхаж яваа хэрэг үү” хэмээн тохуурхаж эхлэв.

Нэг жуулчин-нэг ямаа (зургаан жуулчин нэг үнээ)

Жуулчид ч биднээс дутуугүй гайхаж. -За яах вэ? Танай улсад ирүүтээ ямаан тооцогдоод явна гэдгээ мэдлээ. Гэхдээ ойлгомжгүй асуудлууд байна гээд: -Монголд ирээд хөтөч дагуулан аялах юм уу? Эсвэл малчид нь биднийг бэлчээрлүүлэн хариулах уу? Шөнөдөө буудалд хонох уу, хонь малтай хамт гадаа хотолж унтах уу? Хэрвээ биднийг чоно идчихвэл яах вэ? Бас эсрэг хүйсийн нэг нэг ямаа өгнө гэсэн мэдээлэл байна. Тэрэнтэйгээ яах ёстой вэ? Гээд л хариулт нэхсэн асуултууд хөвөрч байгаа юм байх аа.

“ТҮҮХИЙГ ҮГҮЙСГЭГЧ” буюу ҮНЭНТЭЙ ТУЛАХЫН ХЯМРАЛ

Саяны “Баяртай үдэш” нэвтрүүлгээр Баабар “Монголчууд зундаа мах иддэггүй байсан нь хөргөлтийн технологи гараагүй байсантай холбоотой. Хүн төрөлхтөн, Америкчууд ч тэр хөргөлтийн техник гарснаас хойш дөрвөн улирлын турш мах идэх болсон”-ыг ярьсан чинь баахан улсыг “баяргүй үдэш”-тэй болгоод хаячихав.