Манай монгол хэлнээ ямар ч харь гаралгүй, цэвэр цусны нэгэн хэллэг байдаг нь “Уг номоороо бол болохгүй, гэхдээ яахав” болой. Ямар нэгэн юмыг хууль номын дагуу хийхгүй гэсэн санаа. Их төлөв хүнд зөв санасан хэрэгтэй үед тусламжийн гараа сунгасан сайн хүний амнаас их төлөв гарна.
#улстөр
#нийтлэл
Өндөр настай залуу үндэстэн. Дүрмээ тулгасан тал нутаг. Нууц товчоо бол тал нутгийн дүрэм, ёс суртлын толь. Асуудал бэрхшээлийг буурин дээрээ орхих арга. Бүхнийг шийддэг нүүдэл. Арга олох бус аргалаад өнгөрөх менежмэнт.
#нийгэм
#нийтлэл
Шинэ засаг хэмнэхээс ажлаа эхэлж байна. Хуучин хотын дарга зургаан орлогчтой байсан бол шинэ нь “хайран сайхан эрх мэдлийг ийм олон хүнтэй хуваахгүй” хэмээн дөрөв болгожээ.
#улстөр
#нийтлэл
МАН-ын засгийн газрын Ерөнхий сайд Эрдэнэ бат(Эрлийн биш) гуай засгийн газраа ашиг, сонирхлын зөрчилгүй хүмүүсээр бүрдүүлэх болсноо зарлаж байна. Ингэснээрээ МАН нь өөрийгээ монгол улстай ямарч ашиг сонирхлын зөрчилгүй нам гэдгээ харуулна гэнэ.
#улстөр
#нийтлэл
Нэг талаасаа монгол шиг боловсролоор цалгисан улс үгүй. Учир нь 1000 хүнд ногдох оюутны тоогоор АНУ-ын урд гарсан. Нөгөө талаасаа монголын боловсрол шиг үнэгүйдсэн боловсрол үгүй. Бакалаврын диплом нь гадаадад хүчингүй талдаа төдийгүй дотооддоо ханш муутай, уналт нь төгрөгтэйгээ ана мана.
#нийгэм
#нийтлэл
Сонгуулийн дараагаар ерөнхийлөгч шагнал гардуулж байна. МАН-ын нэр дэвшигчид ”Бид ялав” медаль зүүжээ. АН-ынхны энгэрт ”Тэд ялав” медаль гялалзана. Бусад намынхан ”Бид хаачив” медальтай үзэгдэнэ.
#улстөр
#нийтлэл