Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Бурхан ба үрэл

эртүүдхэн Австралид дэгдсэн их түймэр намжин, олон амьтан аврагдахын төлөө Монголын лам нар залбиран уншлага үйлдэв. Гэтэл бүгдээрээ, шоолов.Тэнд нь Гадаад харилцааны Яамны ч билүү ажилтан очиж, найрсаг харилцаат Австралийн төлөөнөө хамт залбирсан биш бараг л жигшигдэв. Яагаад? Загалмайн ёсоор залбирах нь соёл, харин Буддын ёсоор мөргөх нь хоцрогдол гэж үзэж байна уу? Эсвэл манай лам нар хуурдаг, тэдний хуврагууд бол үнэний ортой юм ярьдаг хэрэг үү?

Сүүний таг ба Чингис хааны хуруу

Яруу найрагт “Сүү нээдэг сүмбэн хуруунд чинь, Сүнс хоргодоод танайд үлдлээ.Таглаа нээдэг тачаангүй хуруунд чинь, Тамир барагдаад танайд хонолоо...” гэсэн мөрүүд аль хэдийнэ ороод ирж. Зарим хийдэд “Тагны даллага” авч байхад, йога бясалгагчид түрүүчээсээ “Сүү ХХК-ын савлагааг харцаараа онгойлгох зэргэмж” гэдэгт хүрээд эхэлчихсэн байх жишээний.

China should win...

Finally, China will win (to Coronavirus). If they will not conquer the disease, we will be defeated by that illness either. That is why we should Pray for China…

​Хятад ялна...

“Муу эр дайнд хөөрнө” гэж манай өвөг дээдэс сануулан захижээ. Гэтэл бид дайнаас өмнө вирусэнд хөөрөөд алга болов. ​Вирусэнд ч юу байхав, сургаар нь л туйлаад давхичихдаг юм байна. (Туйлаад гэснээс, сарлаг уг нь Төвдөөс гаралтай амьтан боловч үймрэн саагихаараа монголчуудтай бузар адилхан шүү дээ. Нэг нь л үргээдпижигнэвэл гүйцээ. Үргэснээсээ үргээд, сүүлдээ өөрөөсөө үргээд долоон уул даваад талийдаг гэж байгаа. Тэр нэг, савга сүүл нь сагсалзаал, сүржигнээд зэлээ аваад хуйларч байгаа нь ​яг л “Хортой банаана, энээ тэрээ” гээд сүржигнэж байгаа бидний хамаатан садан аятай)

Pit latrine detective

A neighbor drew Tavkhai’s attention with a piercing, loud whistle. This was not an ordinary neighbor- but a very wise one, who reminds Tavkhai of the things he would have never thought of on his own or would have never come up with.

Ой, түүх, Скайтел ба бусад...

Алин болгон хэдэн цаас цуглуулснаа бөх, морины бай шагналд тараагаад,хэдэн ёслолын хаалга, хоосон стадионтой үлдсээр байх билээ. Тэгээд ч наадам хэсдэг гадны бөхчүүд ирээд байг нь аваад явчихна, өөр нутгийн хүн барилдуулахгүй, гадны хүнд шагналаа өгөхгүй гэлтэй биш. Морь ч ялгаагүй, хаа холоос машинаар ачиж ирсэн морины эзэд шагналыг нь хамаад буцах энүүхэнд. Ингэхгүй гэхээр ичиж үхмээр найраа, нүд хальтрам холио хийхдээ тулна.