Тэрмэтчлэн цусгүй хийгдсэн гурав дахь хувьсгал араасаа төлбөр дагуулах уу? Аанай л Монголчууд өөрснөө санаачилж, зориглож хийгээд аль нэг ХӨРШ завшаад дуусах уу? Нэг улсад, нэг үйл явц гурав давтагдана гэж байх уу? 
  
 
                              
  
  
  Дээрэмдэж, хулгайлж хохироосон этгээдтэй тэмцэж, хохирлоо гаргуулж болно. Дээрэмдэлгүй хулгайлалгүй, дээр нь өөртөө өчүүхэн ч ашиггүй хохироосон тэнэг таарвал хохь ажгуу. 
  
 
                              
  
  
    Нэг юмыг хэлье. "Ковид 19"-өөр далимдуулаад манай эрх баригчид “Өөрснөөсөө өөр хүнтэй танилцах боломжгүй” сонгууль хийж байна. Танигдаад ирмэгц нь бөөнөөр боорлон дайрч байна. боорлож дийлэхгүйгээ шоронд аваачиж байна
    Ийм учраас хамгийн их нулимуулж байгааг нь л хамгийн зөв хүн гээд бодоход буруудахгүй. Нэр дэвшигчдийг магтуулж байгаагаар нь бус харин муулуулж яваагаар нь эрэмблэхэд алдахгүй. 
  
 
                              
  
  
  Би гайхсаар байгаа юм.
 Яагаад, монголын төр зүтгэсэн хүнээ хөнөөгөөд, самарсан хүнээ ивээгээд яваа юм бол гэж. “Монголын төр гэж монгол улсын төр яг мөн” гэж, “монголын эрх ашиг гэж монголчуудын өөрсдийн эрх ашгийг хэлнэ” гэж ойлгоод байгаа маань зөв үү гэдгийг бүүр ойлгохоо байчихаад гайхаад байгаа юм.
  
 
                              
  
  
  Манайд хэвлэл мэдээлэл бол бизнес биш, харин сайн үйлс гэсэн ойлголт бөх байдаг. “Үнэхээр тийм бол аливаа сайн үйлс нь буян үйлдэгчдийн хандиваар санхүүжих хэрэгтэй болно. Гэтэл “сайн хүмүүс хандив өгөхгүй бол яах вэ? Олдсон санхүүжүүлэгч нь буянтан бус нүгэлтэн байвал хэрхэх вэ” гэдгийг эргэцүүлдэггүй. 
  
 
                              
  
  
   Цаг төрийн сэгсрэлтүүд бидний хэн маань бурханы бүрэлбаа, муу зүгийн чаралбаа болохыг ялгаруулан шигших мэт. Тэнгэр бурхан ч хүнийг хүнд нь таниулахын төлөөнөө хувь тавиланг нь сэгсрэн зугаацах мэт.