Ушугийн хамгийн алдартай сургууль бол “тайцзи-цюань-агуу их хязгаар" юм. Ер нь бүх ушуг “дотоод буюу зөөлөн”, “гадаад буюу хатуу чиглэлийн” гэж үндсэнд нь хоёр хуваадаг.
НҮБ-ын мэдээлснээр Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украинд 10200 энгийн иргэд оросын пуужин, их бууны суманд алагдаж, үүнээс 575 хүүхэд амь үрэгджээ. Мөн энгийн 19300 украин иргэн шархаджээ. Орос улс НҮБ-ын дайнаа зогсоох шаардлагыг одоо болтол огт биелүүлэхгүй байгаа ажээ.
Чингүн хатан монгол хүмүүст энэ газар нутгийг хэвээр нь сахиулах эрмэлзэлтэй байсан тул монголчууд Гүнжийн сүмийг ихэд хүндэтгэн дээдэлдэг байжээ. Эдүгээ нийслэл Улаанбаатар хотоос холгүй оршихТэрэлжийн ууланд байх нэгэн жижиг сүмийг хүмүүс Гүнжийн сүм хэмээн хүндэтгэн нэрийддэг нь угтаа Халхын Түшээт хан Дондовдоржийн их хатан, Манжийн Чин гүрний Энх Амгалан хааны охин хичээнгүй Амарлингуй Чингүн хатны дурсгалтай холбоотой юм.
Дундаж давхарга гэж өнөөгийн монголын нийгэмд алга. Нийгэм нэлэнхүйдээ ядуу давхаргатай болжээ. Сингапурт хүн амын 50.0 хувь нь дундаж давхарга болж нийгэм нь баян чинээлэг болсон юм шүү. Монголын төр засгийн төлөөлөгчид Сингапурт туршлага судална хэмээн сүүлийн 20 жилд 160 удаа хэдэн мянган хүн улсын зардлаар очжээ. Гэвч нэг ч хүн нэг ч туршлага нэвтрүүлээгүй аж.
Халх монголын ноёд дахиад л өөр хоорондоо хямарч эхэллээ. Тэд Хайсан гүн, Удай гүн зэрэг монголын тусгаар тогтнолын төлөө гавьяа байгуулж зүтгэсэн өвөр монголын ноёдыг хавчин гадуурхаж Ар Монголоос хөөж явуулжээ.
Өвлийн цагт залуус толгой нүцгэн явж,нимгэн хувцас өмсөж, ботинк гутал өмсөж доогуураа дулаалахыг больжээ. Гурав есийн хүйтэнд толгой нүцгэн яваа залуус өөрсдийгөө гоё гээд бодчихжээ. Жараад онд нийслэл хотын монгол бүсгүйчүүд оросыг дууриаж өвлийн цагт доогуураа трико өмсөж өвчин тусаж байсан юм гэнэ лээ. Өвлийн цагт дороосоо даарвал өвчин олдог юм. Монголчууд өвлийн цагт дулаан явах мянган лан гэдэг юм.