УИХ-ын чуулган завсарлангуут УИХ-ын эрхэм гишүүд маань Шархадны эмнэлгээс оргосон галзуучууд шиг харсан болгоноо түйвээж, уяанаасаа алдуурсан ноход мэт хаа таарсан газраа сарьж явна.
Ж.Батзандан гишүүн гэхэд эхнэрийн дансаар орсон 200 сая төгрөгийн эх үүсвэрийг одоо хүртэл тайлбарлаагүй. Тэр мөнгөний эх үүсвэр нь ЖДҮХС-тай холбоотой тухай хэвлэлүүд барин тавин бичиж байна.
Өмнөх удаа бичсэн дээ. Уг нь ЖДҮХС-гийн зээлээс 65 тэрбум төгрөгийг тэрбум, тэрбумаар нь УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний нэрээр төсөвлөсөн байжээ гэж.
Хоёр 7 хоногийн өмнө нийгмийн сүлжээнд “Эх оронч гишүүн Х.Нямбаатар Оддын хотхон дахь орон сууцаа барьцаалж, ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авчээ” гэсэн мэдээлэл тавигдсаныг санаж байна уу?