Ш.Раднаасэд: Хөөн хэлэлцэх хугацааг 2017.5.16-нд төрийн ордны 334 номерийн өрөөнд ажлын хэсгийнхэн буюу Х.Нямбаатар, Дээд шүүхийн Х.Батцэрэн, дэд сайд Б.Энхбаяр, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, УЕП-ын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай нар хуралдаад хугацааг өөрчилсөн. Дараа нь намайг хийсэн гэж гүтгэсэн.
Өнгөрсөн удаад Засгийн газар үйл ажиллагаа нь зогсоогоогүй, цалингаа бүрэн аваад явж байсан хүмүүст “ажлын байраа цомхотгоогүй” гэдэг үндэслэлээр даатгалын сангаас тэтгэмж өгч байсан. Гэтэл өнөөдөр эрх бүхий байгууллагын албан ёсны шийдвэрээр ажил, үйл ажиллагаа нь зогсоод, цалин орлогогүй болсон иргэд нөхөн олговор авч чадахгүй байгаа нь хэр шударга вэ?
Үнэ гэдэг бол зах зээлийн өөрийнх нь дохиолол. Хэрвээ энэ дохиолол ажиллахаа больж, “үнэ хөөргөдлөө” гээд хувийн хэвшлээ барьж хориод, торгож шийтгээд эхэлбэл эргээд нөгөө ерэн он луугаа л очино. Жинхэнээсээ барааны хомсдол үүсч, лангуунууд хоосорно.
Цахилгаан, дулааны төлбөрийг чөлөөлсөн Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа олон нийтийн сүлжээгээр "Ерөнхийлөгчийг 5:0-дчихлоо. У.Хүрэлсүх ирэх сонгуульд нэр дэвших нь тодорхой болов" гэсэн байр сууриуд яваад эхэлсэн байна лээ. Тэрэндээ тулбал цаадах нь ч гэсэн бас нэг хорлонтой юм сэдэж л таарна.
"Худал мэдээлэл тараах" болон "гүтгэх" гэдэг нь огт хоёр ондоо зүйл. Эдгээрийн ард иргэний нэр төр, алдар хүндээс гадна хүний үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө хөндөгддөг. Учир нь иргэд хэзээд "Чи бол адгийн улстөрч" , эсвэл "Танай нам, танай Засгийн газар улс орноо хорлон сүйтгэж байна" гэж үнэлэх буюу шүүмжлэх эрхтэй байдаг.
“Ковидын” хуулиар энэ Засгийн газарт аль ч засагт байгаагүй маш том эрх мэдэл өгсөн. Энэ том эрх мэдлийн цаана Үндэсний маш том эрх ашиг, хариуцлага байгаа гэдгийг Засгийн газар, тэр тусмаа Ерөнхий сайд, Сангийн сайд нар ойлгож ажиллах хэрэгтэй.