Х.Баттулгын хувьд бүрэн эрхээ яаж сунгах вэ биш, бүхэл бүтэн тусгаар улсын Ерөнхийлөгчийн хувиар улс орондоо ямар өв үлдээсэн бэ? гэдгээ бодох цаг болсон. Өрсөлдөгчдөө намнаж дуусаад өөрийнхөө ээлжийг хүлээсэн дарангуйлагчийн дүрээр үлдэх үү? Эсвэл...
2016 оны сонгуулийн дараа МАН эрх аваад хуульд өөрчлөлт оруулж, шүүхийн төсөвтэй холбоотой ШЕЗ-ийн эрх мэдлийг хуулиас авч хаясан. Одоо үр дүнд нь Т.Аюурсайхан мэтийн нөхөд шүүгчийн цалинг үзэмжээрээ хасч танаад, ухамсрын “шанаа” өгөөд явж байна.
Х.Нямбаатарын батлуулсан Дагаж мөрдөх журмын тухай хууль нь Х.Баттулгын өрсөлдөгчдөө зайлуулах зэвсэг болсон. Анхнаасаа түүний захиалгаар хууль санаачилсан байх ч магадлалтай.
У.Хүрэлсүхийн кабинетэд багтдаг Х.Нямбаатар, О.Чулуун нарыг Ерөнхийлөгчийн квотоор томилогдсон сайд нар гэлцдэг. Х.Нямбаатар хэдийн үүргээ гүйцэтгээд, дэлхийд байхгүй хууль санаачлаад Х.Баттулгын бүх өрсөлдөгчдийг шоронд хийсэн. Харин О.Чулуун одоо өрөө төлж байна.
Нэг л зүйл баттай. Ц.Оюунгэрэлийн Йелийн их сургуулиас олж авсан болон өөрийнхөө амьдралаар бүтээсэн улс төрийн боловсрол /улс төрийн ёс суртахуун/ манай бүх эрэгтэй улстөрчдийн өвөртөлсөн Харвардын дипломыг нийлүүлснээс илүү үнэ цэнэтэй.
Х.Нямбаатар өөрөө хөөн хэлэлцэх хугацааг үгүй хийж баахан хүн ял завшуулаад, тэр нь ил болонгуут “хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон хэргийг дахиж шалгана” гэж хууль батлаад, одоо тэрийгээ Үндсэн хуулийн Цэцээр засуулаад явж байна.