Мүракамигийн бүх зохиол нэг бол орчин үеийг, эсвэл хүн төрөлхтний ирээдүйн тухай өгүүлдэг. Үүнийгээ гайхалтай тодорхой харуулна. Зарим бүтээлийг нь нийгэмд өгч буй сануулга, бошго гэхэд хилстэхгүй.
Манай дэлхий дээр өнөөдөр долоон тэрбум хүн амьдарч буй. Үүнээс нэг тэрбум нь үгээгүй ядуу аж. Энд Өмнөд Азийн, Төв Америкийн, Төв ба Зүүн Африкийн гуч гаруй орон хамаарч байна. Эдэн дунд далайд гарцтай нь ч бий, гарцгүй нь ч бий. Байгалийн баялагтай нь ч бий, баялаггүй нь ч бий.
#чөлөөт цаг
#нийтлэл
Сэлүүрт завины спортын дэлхийн аварга, Олимпийн мөнгөн медальт тамирчин, Кэмбрижийн их сургуулийн багш, Алсуур ялалт номын зохиолч Монголд ирнэ.
Тарни (санскрит: дхарани, мантра, төвд: сүн, аг) гэдэг нь “тогтоон барих” гэсэн үг. Галт шилний тусламжтайгаар нарны гэрлээс гал асаах адил оюун санааны сарнимал эрчим хүчийг тарнийн зэмсгээр нэгэн чигт хурааж, билгүүн галыг бадрааснаар сөрөг эрчмийн талсжлыг хайлуулан бие, сэтгэлийн ариуслыг хүртдэг.
#чөлөөт цаг
#нийтлэл
Гутал таарсан үед хөл мартагдана. Бүс таарсан үед гэдэс мартагдана. Түүнчлэн зүрх зүй ёсоороо байхад “төлөө” хийгээд “эсрэг” гэсэн хандлага бүхэн гээгдэх.
2014-2018 оны хооронд Энэтхэгээс Их Британи, АНУ хүртэл бидний үзсэн харсан бүхэн амины дэнчингүй бодлого боловсруулагч “цаасан нүүртэн” болон дотоод мэдээлэлтэй сэтгүүлч буюу Айви Лиг, Оксфорд, Кэмбриж, тэдгээртэй төстэй гуншны төлөөх боловсролыг эзэмшсэн, хагас дутуу сэхээтэн, дарангуйлагчдаас бүрдэх дотоод тойргийн эсрэг бослого байсан юм. Тэд бидэнд 1) юу хийхийг, 2) юу идэхийг, 3) яаж ярихыг, 4) яаж бодохыг, мөн... 5) хэнд саналаа өгөхийг үргэлжид зааж байдаг.