Сэтгүүлч, илтгэгч Кристина Адамсын “Тэмээний шид” номын тухай
Аливаа өвчин эмгэг өөрийг ч, өрөөлийг ч бие махбод хийгээд сэтгэл зүйн хүнд ачаа дарамтад оруулдаг. “Үхтэл үр харам” гэгчээр Кристина хүүгийнхээ төлөө ёстой л уулыг давж усыг гатлав. Гэтэл хүүгийнх нь аутизмд ингэний сүү 90%-ийн ач тустай, өвчнийг анагаах шидтэй болохыг олж нээв. Үүнд, монгол ингэний саам ч гэсэн ижил үр дүнтэй байлаа.
Сэтгүүлч, илтгэгч Кристина Адамсын “Тэмээний шид” номын тухай
Өдгөө Калифорний мужийн Оранж каунтид аж төрж буй эл номын зохиогч, илтгэгч, сэтгүүлч Кристина Адамс гэх эмэгтэй ганц хүүтэй. Харамсалтай нь түүний хүү Жона аутизмтай юм. Тухайлбал, Аутизмын хүрээний эмгэг нь нийгмийн харилцаа, хэл яриа ба зан авирын бэрхшээлээр илэрдэг нэг төрлийн хөгжлийн бэрхшээл бөгөөд аутизмтай хүмүүсийг гаднаас нь хараад мэдэхэд хэцүү байж болох ч бусадтай харилцах, хэл яриагаараа өөрийгөө илэрхийлэх, биеэ авч явах, сурах арга барил нь ихэнх хүнээс ялгаатай байдаг. Аливаа өвчин эмгэг өөрийг ч, өрөөлийг ч бие махбод хийгээд сэтгэл зүйн хүнд ачаа дарамтад оруулдаг. “Үхтэл үр харам” гэгчээр Кристина хүүгийнхээ төлөө ёстой л уулыг давж усыг гатлав. Гэтэл хүүгийнх нь аутизмд ингэний сүү 90%-ийн ач тустай, өвчнийг анагаах шидтэй болохыг олж нээв. Үүнд, монгол ингэний саам ч гэсэн ижил үр дүнтэй байлаа.
“Тэмээний шид номдоо Кристина Адамс хүүгээ гэсэн эхийн сэтгэлээр өвчнийг нь анагаах ид шидийн эрэлд гарсан тухайгаа өгүүлсэн ба барууны анагаах ухаан, орчин үеийн аж үйлдвэрийн нийгмийн хэв маягийг тодруун дүрслэхийг хичээжээ. Бид уламжлалт үнэт мэдлэгээ болчимгүйдэн алдаж, хүн төрөлхтний соёл иргэншлийг бий болгоход нөлөөлсөн тэмээ зэрэг амьтадтай шууд харьцахаас зайлсхийн, амьдралаа авч явахад шаардлагатай амин чухал алхмуудыг үл хайхран, тохиромжгүй газраас үүндээ хариулт эрэн бэдэрдэг. Тэмээний шид ном бол орчин үеийн үйлдвэржсэн нийгмийн өмнө хүн төрөлхтөн хэчнээн хүчгүй гэдгийг мэдрүүлэх, уншиж суухад урамтай хүүрнэл юм. Энд биологийн олон янз байдал хийгээд амьтдын үнэ цэн, ач холбогдлыг онцолжээ. Эхэндээ аргагүй, хэцүү мэт санагдаж мэдэх алив боломжуудыг авч үзэхэд тус ном биднийг уриалж байна.”
Энэхүү сонирхолтой, адал явдлаар дүүрэн, аутизмтай хүүтэй, тэмээнд дурлагч эмэгтэйн бичсэн тэмдэглэл ном “НЭПКО” паблишнгаас орчуулагдан, хэвлэгдэн гарлаа.