ДЭЛХИЙН ТҮҮХЭН ТОВЧООН

Арслан заанаас дэлхийн дайн хүртэл

ИХ ТЭСРЭЛТЭЭС ӨНӨӨГИЙН
БИДНИЙ ҮЕ ХҮРТЭЛХ 13 ТЭРБУМ ЖИЛИЙН ТҮҮХ

Дэлхийн түүхийн гол үйл явдлуудыг тодорхойлсон энэхүү гайхалтай зурагт товчоонд эзэнт улсуудын мандал, мөхлөөс эхлээд бидний амьдралыг өөрчилсөн зохион бүтээлтүүд хүртэл, шинжлэх ухааны нээлтүүдээс авахуулаад урлагийн шинэ чиглэлүүдийг хүртэлх бүхий л зүйлийн түүх багтжээ.

Гоёмсог зураг чимэглэл, сонирхолтой баримт, нарийн мэдээллүүдийн цогц болсон Дэлхийн түүхэн товчоон бол дэлхийн түүхийн талаарх хамгийн шинэлэг, хамгийн чухал гарын авлага юм!

Хүмүүний хорвоогийн ололт нээлт, эрэл хайгуулын түүхэн мөч бүрийг энд зураглажээ. Ийм зураглал, эрэмбэ дараатай мэдлэг, мэдээллүүд нь аливаад зөв шийдвэр гаргахад туслах үүрэгтэй юм. Бид мэдээллийн сан хөмрөгийг уудалж, мэдлэг цуглуулахын цаад мөн чанарыг шийдвэр гаргалтад нөлөөлөх нэгэн том хүчин зүйл гэдгийг мэдээд хэдэн зууныг ардаа үдэж байна. Гаргасан шийдэл бүр нь эрсдэл хэмээх жижиг том дагуултай байдаг бөгөөд алхам бүртээ мэдлэгийн хүчийг ашиглаж, гарч болох эрсдлийг бууруулсаар ирсэн. Мэдлэгийн хүчээр хүн өөрийн хийгээд хүн төрөлхтний түүхийг цаг хугацааны мөчлөг бүрт зураглан харах боломжтой байдаг. Уг номын нүүр болоод хуудас бүр нь утга учиртай бөгөөд хүний амжилтыг ахиулан, мэдлэгийг хурцалж, аливааг олон ургалч талаас харахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

#DK & #НЭПКО