Өчигдөрхөн дэмжиж баталсан хуулийнхаа заалт, үйлчлэлийн хүрээг өнөөдөр нь мэдэхгүй мэлзэж буй УИХ-ын гишүүд маргааш ямар хууль оруулж ирж батлах вэ? гэдэг нь эргэлзээтэй бас болгоомжлол төрүүлэх шалтгаан.
Н.Энхбаяр эртнээс ярьж, байр сууриа илэрхийлж ирсэн шинэ буюу тавдугаар Үндсэн хуулийн төсөлд ямар хариу үйлдэл үзүүлэх эсэх нийгэм, улс төрийн уур амьсгалыг "Ерөнхий сайдад хүргүүллээ" гэсэн ганцхан өгүүлбэрээр бүхэлд нь тандаж, мөн тольдож орхилоо.
Тэр шийдвэр маань зах зээлийн эдийн засгийн онол талаасаа буруу байсан байхыг би үгүйсгэхгүй.
Энэхүү нийтлэлээс хойш Таны улс төр дэх орон зай улам томорч, улсын Ерөнхийлөгч болтлоо дэвшсэнээс өөрөөр Монгол ялсангүй. Монгол Улсын Төрийн тэргүүний хувиар АНУ-ын Ерөнхийлөгчтэй албан ёсны уулзалт хийх үеэрээ ч ОХУ-ын удирдагчтай утсаар яриулах уриалгахан санал тавьснаас бусдаар бахь байдгаараа нэгэн аравныг үджээ. Пүүжээгийн амьдрал ч дээрдсэнгүй. Ингэхэд “Где ты Пүүжээ?”...
Н.Энхбаяр эрх мэдлээрээ дамжуулж УИХ-ыг, Засгийн газартай нь хөдөлгөдөг байсан бол нийгмийн сэтгэлзүйд дөрөөлж, улс төрийн нүүдлээ гаргууд сайн гүйцэтгэдэг нь Х.Баттулгын хамгийн сайн чадах, гартаа оруулсан зүйл. Түүгээрээ дамжуулж аль аль нь Ерөнхийлөгч болох замаа зассан.
Засгийн газар танхимын зарчимтай. Ерөнхий сайдынхаа бодлогыг дэмжиж, дагаж, биелүүлэх ёстой. Үүнд ганцаарчилсан тоглолт гэдэг зүйл огт байхгүй.