Гэхдээ Ховд аймагт хуваарилдаг улсын төсвийг зогсоохыг сануулснаас харахад саяхныг хүртэл тамга атгасан Б.Дүгэржавт тийм боломж алга. Эсрэгээрээ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нэгнийг аймгийн ИТХ-аас нэр дэвшүүлсэн тохиолдолд л баруун бүсийн тулгуур төвийнхөн төсвийн санхүүжилтээ бүрэн бүтэн авах нь. МАН-ын даргын хувиар С.Бямбацогт, Ерөнхий сайдын шийдвэрийн хүрээнд Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нарын гурван гишүүнд ч Л.Оюун-Эрдэнийн эл сануулга хамаатай. Зэргэлдээх Баян-Өлгий, Увс аймгийн удирдлагуудад ч хамаарна.
Өглөө ажилдаа гарахдаа л ямар тангараг, хэний өмнө хүлээсэн бэ? гэдгээ үргэлж бодож явах ёстой. Жижиг сажиг төсөл хөтөлбөр авах, сургалтад суух, гадагшаа томилолтоор явах зардал шийдүүлэх нь УИХ-ын гишүүний нэгдүгээр үүрэг биш ээ.