Онгойлгох тусам дотроос нь олон янзын дүр гарч ирдэг, тэгэхдээ улам жижгэрдэг нь матрёшка хүүхэлдэйний онцлог. Үүн шиг Т.Бадамжунайгийн төдийгөөс өдий хүртэл явж ирсэн улс төрийн замнал, хашиж асан албан тушаалынх нь он цагаар хөөж үзвэл нэг бус нэгжээд дүр дотроос нь гарч мэднэ. Матрёшка хүүхэлдэйнээс ялгаатай нь тэдгээр дүр нь жижигрэх биш улам томрох магадлал нь өндөр гэсэн үг.
Aгаарын бохирдолтой улиралд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд аяга сүү уулгах санаачилгыг Эрүүл мэндийн сайд нь өөрөө гаргаж, ажил хэрэг болгох тал руу нь явбал том буян нь тэр.
Улс орны болон улс төрийн амаргүй цаг үеийн цикл бүрд зөвшилцлийн ширээний тэргүүн эгнээнд суудаг, ард нь гардаг туршлагаараа С.Баярцогтын энд хүрэх улстөрч өнөөдөртөө АН-д алга. Парламентын, Бүлгийн түвшинд ч яг түүн шиг бүх асуудлаар мэтгэлцэж, ойлголцолд хүрч чадах нэгэн хомс, туршлага дутна.
Улстөрчдийн оролцоотой, ашиг сонирхлын зөрчилтэй, албан тушаалын хэргийг хуулийнхан мухарлаж, шүүхэд шилжүүлдэг ч эцсийн шатанд очоод замхардаг, эс бөгөөс ял завшуулаад өнгөрүүлдэг уламжлалт гэмээр ужгирсан системтэй Л.Оюун-Эрдэнэ эвлэрэхийг хүсээгүй нь байсхийгээд илэрхийлэх болсон байр сууриас нь тодорхой харагдаж бас ойлгогдоно.
Сардаа биш юм гэхэд улиралд, жилдээ нэг удаа Зөвлөлдөх санал асуулгыг явуулдаг жишиг тогтоох нь аливаа гажуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн, бодит арга зам болж үлдэнэ.
“Тавантолгой уурхайг Танд үлдээлээ” гээд нэг нөхөр том пи-ар хийсэн, өөртөө л үлдээчихсэн юм билээ шдээ. Өөрөө хамгийн том ажил авчихсан. Төрд авах гээд байдаг сонирхол нь өөрөө нөлөөлөх гэсэн зорилготой л байдаг юм.