Хорих ангид намайг ээлж ээлжээр тэд маань эргэдэг байлаа. Ерөнхий сайд байхад надтай тийм олон уулзаж, ингэж олон эргэж байгаагүй нөхөд шүү дээ. Түүнээс гадна ар гэрийг минь, хөгшин ээжийг минь харж хандаж байсан.
Тэр үнэхээр хэгжүүн бас дориун ч байна. Хойноо дайнтай, урдаа хоригтой, бас болоогүй дэлхийн улс төр, гео-стратеги бүхэлдээ шинэ хуваарилалтад шилжиж буй онцгой цаг үед жижигхэн Монголын эрх ашигт гуравдагч хөршийн оролцоог эрэлхийлсэн дипломат бодлого хэрэгжүүлж байгаа нь түүнийг огцруулах бодитой үндэслэл.
Өнөөгийн энэ эгзэгтэй нөхцөлд бид гадаад бодлогын үндсэн зарчмаа тууштай баримталж ухаалаг байх ёстой. Заримдаа асар их тэвчээр ч шаардана.
-Х.Наранхүү сайд манай Засгийн газрын гишүүн байсан. Чамбай, хариуцлагатай, мэдлэг боловсролтой сайд. Тэгээд ч Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг. Тиймээс О.Алтангэрэл сайдын энэ мэдэгдэл надад ч бас хамаатай. Тэр мэдэгдлийг сонссон олон нийт одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын үгэнд үнэмшинэ.
Т.Бадамжунайг албадан авчирсан нэг шалтгаан нь 6.3 сая ам.долларын хэрэгтэй холбоотой асуудал бий. "Эрдэнэт" үйлдвэрт зэсийн худалдааны гэрээ хийсний ёндоонд 6.3 сая ам.доллар Монголд орж ирсэн байдаг юм. Үүний таван сая ам.долларыг "Женко"-гийн цэргүүд зарцуулсан. Харин 1.3 сая ам.долларыг Т.Бадамжунайтай холбож тайлбарладаг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ кабинетынхаа 20 гишүүнд хандан ийм байр суурийг дайжээ. Засгийн газрын 362 тогтоолын хэрэгжилтийг хангах буюу валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" компанид зургаан сарын онцгой дэглэм тогтоох шийдвэрийг албажуулж, алх цохих үеэр. Байр суурь гэхээсээ боловсон сануулга юм. Үндсэндээ "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудал өнгөрсөн долоо хоногийн улс төрийн уур амьсгалд дэгдсэн гол шуурга байв.