Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд олон хуулийн шинэтгэл явах ёстой учраас УИХ-ын Тамгын газарт сайн хуульчид хэрэгтэй байна. Орж ажиллаач ээ гэж Г.Занданшатар дарга санал тавьсан.
Үнэнийг хэлэхэд би чинь Х.Нямбаатар даргаас өмнө Хууль зүй, дотоод хэргийн яаманд газрын даргын албыг хашиж байсан хүн. Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байхад нь олон хуулийн төсөл дээр хамтарч ажилласан. Мэдээж төстэй зан чанар бий, бий.
Энэхүү ном нь дэлхийн тэргүүлэх эрдэмтдийн хамгийн сүүлийн үеийн судалгаанууд орсон математикийн шинжлэх ухааны тоглоомын онол болон тэнцвэрийн онолын гарын авлага болохуйц ном юм. Бид “Beautiful Mind” гээд кинон дээр гардаг суут математикч Жон Наш-д хүртэл энэ номонд оролцох хүсэлт явуулж захиа бичиж байлаа. Анх докторын оюутан байхдаа номын ажлыг эхлүүлж, нийт гурван жил зарцуулсан.
Тангараг өргөсөн даруйдаа шүүх, прокурор, АТГ-ын удирдлагын бүтэц рүү гар дүрдэг, өөрийн хүнийг тавих гэж зүтгүүлдэг өмнөх Ерөнхийлөгч нарынхаа үйлдлийг үргэлжлүүлэхгүйгээр бүрэн эрхийнхээ тэн хагасыг туулсан нь Ерөнхийлөгчид өгөх сайн үнэлгээ ч энэ удаагийн сонгуулийг зүгээр хараад суух хэмжээний сонирхол У.Хүрэлсүх шиг улстөрчид төрөхгүй нь хэн бүхэнд ойлгомжтой.
"Вант улс" шиг хамгаалалт үүсгэхгүй бол утсан хүүхэлдэй болох аюултай. "Энэ хууль Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэр гарга”. “Ерөнхий сайд хууль зөрчсөн гэж шийдвэрлэ" гэж шахалт ирэхэд түүнээс зөрвөл “чамайг эгүүлэн татна” гэж айлгаж сүрдүүлэхийг үгүйсгэхгүй.
Хятадын дарга Ши Жиньпин Монгол Улсад ирэхэд стратегийн түвшинд маш том гарын үсэг зурсан. Түүгээр тохирсон томоохон асуудал нь төмөр замаа хамтарч барих тухай. Тохирчихсон байхгүй юу.