Ерөнхий сайдын зүгээс тодорхой хэмжээнд үүрэг хариуцлага ногдуулсан. Түүнийг нь миний хувьд мэдээж хүсч, хүлээн зөвшөөрсөн болохоос биш албадан ажил хийж, хийлгэж байгаа асуудал мэдээж байхгүй.
Хаврын чуулган хөшгөө нээсэн өдрөөс хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хуулийн байгууллагын санал, Үндсэн хуульд дахин гар хүрэх эсэх сэдэл тэргүүтэй ирэх наадмаас, ээлжит сонгуулийн цикл хүртэл үргэлжлэх улс төрийн уур амьсгалд онцгой оролцоотой Төрийн тэргүүний тухайд чухамдаа яагаад Өлгийг зорьж, хоёр хоног ажилласныг гурван шалтгаанд үндэслэж тайлбарлах гээд үзье.
Хууль тогтоогч ч хууль дуудсан цагт гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очдог байх хэрэгтэй, зүй нь тэр.
М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгасан дөрөв, улс төрөөс явуулсан гурав дахь жилийн өнгөн дээр түүнээс хамгийн их “харшил”-тай Т.Аюурсайхан АТГ-ын тогтоолтой яллагдагчаар татагдлаа. Ингэхэд Т.Аюурсайханы жинхэнэ төрх яг аль нь вэ? Тэр тэмцэгч үү? эсвэл зохион байгуулалттай гэмт хэргийн автор уу? Эсрэгээрээ “Ард түмний хайртай хүү” болтлоо өргөмжлөлийг хүртэх эрхтэй шударга нэгэн үү?.
Лав гүйцэтгэх засаглал нь анхлан шүгэл үлээж, Ерөнхий сайд нь оройлон тэмцэж байгаа нүүрсний тэр дундаа авлига, албан тушаалын гэмт хэргийг “шүүрдэх” санаачилгад УИХ-ын дарга Г.Занданшатар нэгдсэнээ ийн зарлалаа. “Миний хаалгыг онголзуулаад нэмэргүйг гишүүд маань мэдэж байгаа” гэсэн ганцхан өгүүлбэрээр.
Ямартай ч, 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсгэхгүйгээр 2009 оны үзэглэсэн гэрээгээр буюу ТЭГ гараанаас Монгол Улс дэлхийн Хөрөнгийн биржийн арилжаанд дахин нүүж эхлэх нь.