Ардчиллаар явъя гэсэн чинь авилгатай замд будилчихав. Шашнаа сэргээе гэсэн чинь ид шидийг асаачихав. Бөө удган зайран зурхайч төлөгч үзмэрч гэх хувилгаад унхиагүй хамба ламтан нарыг олны өргөл барьцанд бялуурч суух зуур нэр нөлөөг нь зажлалгүй залгичихлаа.
#нийгэм
#нийтлэл
МАХН нэрээ МАН-ын нэрээр сольсон. Энэ бол миний 1990 оноос хойш тээж яваа хүсэл. Би энэ тухай өөрийн номуудад зөндөө бичсэн. Монголын эх орончдын байгуулсан Ардын намын нэрийг, МАХН онол үзлээ Ардын намын онол үзлээр эргэлтгүй сольсон нөхцөлд өвлөн авах эрх нээгдэнэ гэж бодож явлаа. Өөрөөр хэлбэл Бодоо Данзан нарын үзэл баримтлалыг эрхбиш харгалзан үзэж, шүүн тунгааж, сорчлон хөгжүүлэх нь гэж горьдсон юм.
#улстөр
#нийтлэл
Ухаалаг төр дарга нарыг цөөрүүлнэ гэж бодохоос өндөр цалинтай, дураараа дургигч, ажил саатуулагч ихэмсэг дарга нарыг шүүмжилж явсан өвгөний хүсэл биелэв.
#улстөр
#нийтлэл
Уудам нутагтаа гэм зэмгүй мөр мөрөөрөө амар амгалан амьдарч асан цөөхөн монголчуудыг гаднаас нь хагалан бутаргагчид, дотроос нь салан тусгаарлагчид түйвээж цус урсгасан аймшигт самуун бишгүй учирчээ. Тэр ч бүү хэл цусан далай махан овоо хийсэн эмгэнэлт түүх ч бий.
#нийгэм
#нийтлэл
Өндөр сэнтийд шинээр залагдсан том даргыг нэгд, чухам юу хийх нь вэ гэж нийгмээрээ овтдог. Энэ нь муу ч зан биш иргэд засаглалаа хянах гэсний илрэл. Хоёрт, түүнийг ямар ажил аваад ямар болгов гэдгээр дүгнэнэ. Чухал албан тушаалд очсон эрхмээс улсын ажил их хэмжээгээр шалтгаалдаг.
#улстөр
#нийтлэл
Нэр хүнд олох гэсэн тэмүүлэл аль ч нийгэмд мөнгө олох арга бааш болж хувирдаг гэм бий. Социализмын үед дээшээ том дарга нараас нэр төр олох ашигтай байлаа. Харин эдүгээ доошоо хүн амын олонхыг бүрдүүлж буй масс гэгчийн итгэлийг байлдан дагуулбал боловсролгүй ч бай, хулгайч луйварчин ч бай өөдөө суга дэвших нигууртай гэнэ.
#нийгэм
#нийтлэл