Зөнөг залгахад яадгийг дамжуулъя
“Тоншуул” сэтгүүлд гуч гаруй жил ажилласны улбаа-шүүмжлэх дон маань миний араншинд бүр хадагджээ. Ажиглаад байхад өвгөрсөн хойноо юм юм шүүмжлэх санаа цухалзуулаад байх нь гайхал төрүүлэх юм. Бүр арилахгүй янзтай гээч. Муухай юм. Нийгмийн согогийг засах гэж хэнхэглэнэ. Шүүмжилнэ.
Зөнөг залгахад яадгийг эдлэж буй хүний хувьд хойч үедээ дамжуулъя. Ер нь зөнөхөд, цаашлаад үхэхэд эртнээс бэлтгэхэд гэмгүй.
“Тоншуул” сэтгүүлд гуч гаруй жил ажилласны улбаа-шүүмжлэх дон маань миний араншинд бүр хадагджээ. Ажиглаад байхад өвгөрсөн хойноо юм юм шүүмжлэх санаа цухалзуулаад байх нь гайхал төрүүлэх юм. Бүр арилахгүй янзтай гээч. Муухай юм. Нийгмийн согогийг засах гэж хэнхэглэнэ. Шүүмжилнэ. Шүүмжлэхдээ зүгээр ч шүүмжлэхгүй. Чадахгүй байж шог сэтгүүлийн маягаар хошигнох гэж хүний дургүй хүргэнэ. Сурсан занг сураар боож болдоггүй гэдэг л болоод байх шиг. Энэ муухай зангаас салгаад өгвөл баярлах сан.
Насны эцэст шүүмжлэхээ больё гэхээр сонгуулийн булхайгаар, намаараа, мөнгөөр, нутгархаг хуйвалдаанаар өөдөө гарсан түшмэдүүд татвар төлөгчдийн мөнгийг элдэв заль мэхээр улайм цайм завшаад хариуцлага хүлээх нь байтугай улам мандахад зөнөж буй хүний ч гэсэн зэвүү хүрдэг юм байна. Бохир гараар баяжсан бүлэглэл ял сонсохгүй хуулиар даажигнахад зөнөгөө мартаад үзэлцмээр уухилна гээч. Мөнгө идэхдээ ядаж зөнөсөн хүнд ажиг авахуулахгүй идэж сурмаар юм. Дуугай дугаргийлаад, цаашаа цагираглаад мөрөөрөө үхэхгүй миний бухимддаг илүү зан л даа. Тэд ямар миний тэтгэврийн хэдийг хусчихсан биш. Аман дахь бүх шүдээ унахаар хэлээ чөлөөтэй боллоо гээд дураараа хуцаж гарвал зөнөж буй нь тэр. Намайг зүхдэг жиргээчдээс би буруугаа ойлгосон хүн. Тэд намайг саваагүй нохой саранд хуцлаа гэж зүйрлэсэн нь сүрхий оносон. Яг үнэн. Ардчиллын үед шүүмжлэл саранд хуцахтай адил болжээ. Аливаа шүүмжлэлийг нэг сонин “оносон” гэхэд нөгөө сонин “оноогүй” гэнэ. Нэг нам “зөв” гэхэд нөгөө нам “буруу” гээд үр дүн нь замхарна. “Тоншуул”-ын үед тиймгүй байв. Шүүмж зөв бол мөрөөр нь арга хэмжээ авсан хариуг нийтлэнэ. Шүүмж хилс бол сэтгүүлчид арга хэмжээ авснаа зарлана.
Балчир наснаас “Тоншуул”-д ажилласны муу зуршил болох-нийгмийн тээр саад бүрийг шүүмжлээд арилгаж болно гэсэн гэнэн итгэл үнэмшил минь надаас одоо хэр салахгүй буруу өтлүүлээд, зарим хүний адыг хөдөлгөөд байгаа юм. Шог хошин зохиолч өөрийн уншигчтай, бас өөрийн дайсантай байдаг. Надтай адилхан сэтгэгчид нэг талд талархаад, нөгөө талд, нууж явдаг гэмээ хөндүүлсэн этгээдүүд үзэн яддаг юм. Шог зохиолчийн амьдрал дуралмаар бус байгаа биз? Би төрөлхийн шог зохиолч хүн биш. Хошин шогийг дагнасан өвөрмөц нийтлэлтэй “Тоншуул”-д насаараа ажилласнаас гайтаж ийм болчихсон хүн. “Тоншуул”-д бус өөр ямар нэгэн газарт, жишээ нь “Намын амьдрал” сэтгүүлд ажиллаж насыг барсан бол амьдарч явсан нийгмээ өөчилдөггүй налгар сайхан хөгшин хэмээн хүндлэгдэж явах байсан. Тэгэхээр буруу зөнөсөнд минь “Тоншуул” буруутай ч юм шиг. Гэхдээ надаас л бол оо. Биеэ өмөөрөхийг урьтал болгох тусгүй. Ажил үүргээ халтуурдан уншигчдаа гонсойлгохыг цээрлэж, ур авъяасаа билүүдэж, олны таашаалыг татах гэж зүтгэсэн минь өдгөө мууд дурлагч гэгдвэл тоогүй.
“Тоншуул” сэтгүүлд бид ганцхан ажил эрхлэдэг байв. Тэр нь дутагдал засах. Гэхдээ засаж чадсан дутагдал бараг байхгүй байх. Хүний мууг арилгах хэцүү юм билээ. Тэр байтугай би өөрийнхөө мууг ч арилгаж чадалгүй насыг барах шив. Монголчууд ардчилал, зах зээлд орсноор хүн биш болчихсон улс биш. Социалист нийгэмд ч гэсэн “Тоншуул”-ын хэдэд ахадсан гажиг тоймгүй байсан. Сургуулиа алтан медальтай төгссөн нэгдлийн малчны хүүхдийн Германд суралцах хуваарийг үлгэр жишээ коммунист дарга булааж аваад өөрийн хүүхдэд өгөх энүүхэнд. Матарлах гэхээр аав нь бүгд хурлын гишүүн тул бидний хоншоор дутаж хий л бухимдана. Орон сууц, албан тушаалын арын хаалгыг илчлэх гэхээр өөдөөс “Малаа үхүүлээд байгаа ухамсар дорой өнгөрсөн нийгмийн үлдэгдлүүдийг үндсээр нь цэвэрлэж чадахгүй байж нам улсын хариуцлагатан өөд аслаа” гэж загнана. Феодлын үлдэгдэл муусайн малчдыг бид бут авч өгнө. Гэвч ядмагт бяр гаргасандаа шогчид дотроо гутарна.
Дэлгүүр гуанз гэж хачин заваан. Лангуун дээр буртаг шороо болж хар ялаа бужигнасан сэжиг хүрэм мах байвал золын заяа. Хотын төвд хуруу дарам хэдхэн гуанзтай бөгөөд тэнд очер гэж оволзоно. Хоолны чанар найгүй. Ургамлын тос байсангүй. Хуршсан өөхөн тосны хиншүү хоолой хорсгоно. Ийм нөхцөлд гадаадын зочинд үйлчлэх мөн хэцүү сэн. Энэ бүх доголдлуудаа нам засаг гагцхүү коммунист шүүмжлэлээр ухамсарлуулан засах онолтой бөгөөд цалинтай байлдагч армийнх нь орон тоог “Тоншуул”-ын бид тав нэмнэ. Харин “Тоншуул”-ын захиалга зуу гаруй мянгад хүрч, бид тав захиалагчдын мөнгөөр буюу нүгэлгүй орлогоор гэдсээ тэжээснээ дурсахад таатай байна. Захилга өссөн нь бидний сайных бус худал магтаалд пологтоод нийгмийн доройтлыг шүүмжлэлээр эмчилье гэсэн уншигч олширсон юм. Шүүмжилдэг ганц хэвлэл нь “Тоншуул” учраас захиалга өссөн хэрэг.
Юм ховор байжээ. 4-р дэлгүүрт сүү гарч байна гэнэ, сэмхэн амжаарай. 1-р дэлгүүрт мах очергүй байна гэнэ, гүйгээрэй гэж шивнэлдэнэ. Сайд нарын 10, мэргэжилтний 20, орос дэлгүүрийн үүдэнд нохой шиг хөөгдөх гутамшигтай. Иж бүрэн улс хүлээлгэж өгсөн гэж саяхан нэг тойрон хүрээлэгч ярилцлага өгсөн байна лээ. Төр засгаа хүлээлцэхэд картын бараанд байсан санагдах юм.
Бүх өмч нийтийх болуут ард түмэн амжаад хуурамч дүрд хувирчихдаг бичигдээгүй хуультай юм билээ. Хоолны чанар муу байсан нь монгол хүн ерөөс хоол хийж чадахгүй заяанд төрсөндөө бус гуанз нь улсынх учраас тогтмол цалинтай тогооч нарт падлийгүйд хамаг гэм нуугдаж байв. Лангуун дээрх мах ногоо бохир, борлохгүй байх тогтмол цалинтай худалдагч нарт хүртээлгүй. Муудаж өмхийрвөл улс хохирно уу гэхээс дэлгүүрийн дарга хохирохгүй. Бүх бүтээгдэхүүн оноосон эзэнгүй болчихсон нийгэмд ажилчид чанартай юм хийе гэж чармайхаа болиод оромдож нүд хуурна. Ажилчин анги шахуу төлөвлөгөө биелүүлэхийн тулд чанарыг орхиод тооны хойноос хөөцөлдсөн хүйтэн зантай болсон билээ. Дотоод үйлдвэрийн гологдол борлохгүй, агуулахдаа багтахаа байсан гажуудлыг арилгаж чадаагүйдээ “Тоншуул” хүртэл бүх байгууллага нэлдээ зэм хүртэнэ. Хариуцлага бас эзэнгүй хавтгайрсан нь энэ. Хичнээн шүүмжлээд нийгмийг хөдөлгөж чадахгүй нь сүүлдээ “Тоншуул”-ынханд ойлгогдож, гарах гарц нь нийгмээ хувийн өмч рүү өөрчлөхөөс өөр замгүй нь мэдрэгдсэн билээ. Энэ нь бид хэдийн сортооных бус олон жил “яавал дутагдал засрах вэ” гэж цалин хүртэж амьдарсны хариу гэлтэй.
Шүүмжлэл ашиггүйдээ бус бид буруу юм шүүмжлээд байжээ. Чармайх шаардлагагүй болчихсон социалист нийгмийн залхуу иргэдийг шүүмжлэх бус, харин хувийн өмчийг устгасан тогтолцоог шүүмжлэх нь зөв байж гэдгийг бид ухаарсан ч тэгж шүүмжилж шоронд орохыг яахан зүрхлэх билээ.
Тэгтэл нэг сайхан өдөр юм асуухад дуугардаггүй худалдагч нар худалдан авагчдыг “Та энийг аваач. Ийм ч сайн, тийм ч чанартай” гээд долоочих нь холгүй болсон гэж байгаа. Яасан гэсэн чинь тэд хувийнхаа барааг зарж буй нь тэр юмсанж. Худалдан авагчдыг татахын тулд лангуу бараа өнгө орж гялалзав. Лангууны дэргэд өчүүхэн төдий эргэлдвэл “Та ямар ногоо авах вэ?” гэж шална. Инээмсэглэсэн худалдагч хиамнаасаа хутгаар нимгэн илээд амсуулна. Хорхой ааруулаа цөцгийнд дүрээд аманд хийчихнэ. Хоорондоо ойрхон ойрхон хувийн гуанзныхан “Манайд орооч” хэмээн хаалган дээрээ хушуу дэвсэж өрсөлдөнө. Тэд ингэж хувирсанд “Тоншуул”-ын шүүмжлэл огт хэрэг болоогүй. Энэ нь “Тоншуул” шүүмжлэх ёсгүй юмаа шүүмжлээд, шүүмжлэх ёстой юмаа орхисон алдаа байв. Шүүмжлэл ерөөс хэрэггүй гэх тэнэг хүн байхгүй. Би саранд хуцсаар л байх болно. Гагцхүү байгаа онох. Шархаа хөндүүлсэн этгээд хараахгүй баярлах нь тун ховор. Бараг байхгүй дээ. Тэгэхээр хараал зүхэл бол шог зохиолчийн хувьд бас нэг үнэлэмж гэлтэй.
Дутагдал доголдлыг шүүмжлээд сайхан болгочих нь гэсэн “Тоншуул”-ын тэнэг мөрөөдөл маань өдгөө хөгшин надаас салахгүй юм бичүүлээд байх юм. Гагцхүү зөв шүүмжлэл байгаа оновол эм болдог. Хувь хүн, нийгмийн сул тал зөв шүүмжлэлээр илааршдаг. “Тоншуул”-ын үед буруу юм руу харж хуцаж байсан алдаандаа дүгнэлт хийж, одоо ардчиллын үед хуцах ёстой юм руугаа харж хуцъя. Олонтаа шүүмжилсэн социализмын гажиг баяртай. Угтан золгож буй ардчиллын гажиг сайн байна уу? Гашуун боловч үнэн үгтэй зохиолчийг үл адлах үзэл ардчиллынх байх ёстой. Р.Чойном шиг шоронд орох эрсдэл алга болжээ.
Та нар өөрсдийгөө хар. Шүүмжлэхгүй байхын арга алга. Ардчилагчид архаг хууччуудыг бодвол залуу байсан болохоор барууны өндөр хөгжлөөс хуулбарлахыг оролдож эхэлсэн нь (гэнэн боловч) олзуурхам авч та нарын дунд шургалсан өөдгүй найзууд чинь яван хүчжиж, том зорилтыг чинь нурааж, нэр хүндийг чинь хугалж орхив. Гэрт хулгай хийсэн эрхэм гишүүн гадаа гарч чихдүүлбэл хуульгүй. Халдашгүй байдлын дархан цаазтай. Их хурлын гишүүнийг эргүүлэн татах ёсгүй-нүгэл. Үндсэн хуулиндаа “давхар дээлтэй” байх заалт шургуулж амжсан. Тоочвол олон гажиг өдгөө та нарын сүүдэр болжээ. Сүүдэр чинь харлах тусам дэлхий дахин хэрэггүй гээд орхисон коммунизм гэрэлтээд байх юм.
Өнөө тавьсан зам маргааш эвдэрч буйг харсаар байж Чингис бондын өрний мөнгөөр бүх аймгуудыг тийм хэврэг хар замаар нийслэлтэй холбоно гэж зүтгэдэг ямар санаа вэ. Жинхэнэ бөх бат, нэг насны зам тавьж эхлээд суръя. Замаа монгол маягаар оромдоод байвал мөнхөд эвдэрсэн зам засаж хоосорно. Алтанбулаг-Замын үүд, нийслэл-Өмнөговь гэх мэт бүтээн байгуулалт өрнөсөн нутаг руу бондын мөнгөөр насны зам тавих нь эхний хэрэгцээ. Харин бүх аймгаа нийслэлтэй холбох насгүй замд тарчиг хөрөнгөө үрээд ноолуур, арьс, нэхий, өлөн гэдснээс өөр ямар бараа тээвэрлэж зардлаа нөхөх болж байна. Олон хар замтай болох романтик хүсэл сайхан ч тээх тээвэргүй замаас түрүүлж ашигаа өгөх нэн чухал олон үйлдвэр хүлээгдэж буй. Бондын мөнгийг эргүүлэн төлөх чадвартай төсөлд эхний дугаарт зарах хатуу болзолтой. Хөрөнгө оруулах бүтээн байгуулалтынхаа дэс дарааллыг мэдэн будилаад байдаг хэний ашиг сонирхол бэ. Аж үйлдвэрийн парк барих мөнгө алга. Мөнгө босгох ганц боломж нь нарийн төмөр замаа түргэн тавьж, нүүрсээ хэсэг хугацаанд их хэмжээгээр (аварга хөршөө, авъя гэж байгаа дээр нь) шавдуухан борлуулж, аж үйлдвэрийн цогцолбороо байгуулах мөнгө босгох байв. Цогцолбороо даруй байгуулж эрдэс баялгаа боловсруулж үнэ хүргэх байсан. Ийм тодорхой дэс дарааллыг зориуд бантагнуулж өчнөөн жилээ алдав.
Гадаад дотоод хөрөнгө оруулагчдын гарын алгыг тэмтэчсэн түшмэдүүд бүр цагаандаа гарчээ. Хэдхэн хоногийн настай гудамжны унхиагүй цэцгүүдээр нүд хуурч өчнөөн тэрбум төгрөг хоёр зун хийсгэв. Хотын утаагаар далимдуулж олон жил мөнгө завшсан. Мөнгө зарснаар утаа багасаагүй ихэссэн тул эхнээсээ нэг ч төгрөг утаанд гаргаагүй бол өдийд хожоотой байх байж. Хориод жил утаанд зарсан тэр их мөнгө өнөөдөр өвөрт бэлэн хэвтэж байх нь. Түүгээр юу эсийг бүтээх билээ. Гол түүхий эд болох малаас гаралтай арьс шир, ноолуур ноосоороо брэнд үйлдвэрлэх төсөлдөө хөрөнгө зоригтойхон төвлөрүүлж, экспортоо цаг хожиж даруйхан нэмээд авъя гэж чармайхгүй татагнаад байх юм. Мунхаг тэнэг юм уу, эсвэл хар буруу санаатай юм уу? Ийм хүмүүс хувийн шуналаар ард түмнийг хоослоод байхаар чинь хуучин “Тоншуул”-ын хууч хөдлөөд дуугармаар санагдах юм. Болохгүй бүтэхгүй байгаа болгон засраад, эв гавандаа ороод, хөгжлийн галт тэрэг хурдаа аваасай гэж хөгшин ухнын насгүй атлаа мөрөөдсөөр зөнөдөг юм байна шүү хүүхэд минь.
Миний зөнөсөн яах аргагүй үнэн. Интернетээр “Зөнөг ухна бушуу үхэж далд орооч” гэж жиргэсэн эрхмийн хүслээр болох юу удааж. Шүүмжлэх дутагдал огт үгүй тийм адбиш нийгэм би коммунизмээс өөрийг сонсоогүй. Дутагдалгүй нийгэм рүүгээ буцъя гэхэд санал нийлэх хүн олон ч эсэргүүцэх амьтад бий. Ардчилалд дутагдал бишгүй байдгийг АНУ-аас харж байна. Үр дүн эс мэдрэгдсэн ч “Тоншуул”-ынхаа инерцээр өвгөн-би пөн пөн хуцсаар чимээ тасрах байх шүү. Шархаа хөндүүлсэн жиргээчдийн зүхлээс дальдрахгүй зөнөж болдог юм байна. Шүүмжлэл хаалтгүй чөлөөтэй болсон сайн тал байвч олон янзаар тайлбарлаад ямар ч өгөөжгүй (социализмээс дор) болгоод хаячихсанд хөгшин тоншуул эмзэглэж буй. Гэмээ олж хардаг билгийн нүд сохорвол, зөнөх бус амьдаараа үхэж буй нь тэр.

2014-07-27
Алтаа
Ховд
гана
Даш
Даш
unen
Хөдөлмөрч Доржготов гуайд
Зочин
халамцуу эр
Хүндэлж явдаг дүү нь
unshigch
Зочин
Зочин
Батбаяр
unshdag
Хувьсгалт
Зочин
Зочин
Mongol
Mongol
Sh . Ganbold
usaikhan
Зочин
Erhem Dorjgotov guaid...
Зочин
Ах хүүд
ihe
Зочин
spartak
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
моломоо ши үхвэл таарна; гэсэн хүнд хандав
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ts
Зочин
Моломоо чи үхвэл таарна
Хvн
зочин
зочин
зочин
Зочин
цолмон
Зочин
zochin
Баагий
kkk
irgen
Зочин
Зочин
zochin
Ganbat
Зочин
zochin
khuyag
Irgen
Urt naslaarai,
Догсом
Kkkk
Зочин
Demjigch
buyan
buyan
ЭЖНЖЭНЭЖНЖЭНЭЖ
ӨБЫАӨЫБАУБЭЖ
zochin
zochin
иргэн
Тэрслүү
жамка
Зочин
жамка
tony fatout
Зочин
Зочин
Зочин
Пөн пөн
Зочин
Зочин
dambii
Зочин
Galaa
Базараа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Болд
зочин
зориг
gadas
ябми
ЗОЧИН ЖС ЖС
zochin
Ганзо
уншигч
Зочин
monx
zochin
zochin
Зочин
Зочин
Зочин