Нүүдэлчид айлсахдаа хэр вэ? Сайн уу, муу юу? Сайн байж болох тал нь нүүдэлчид олон янзын айлтай айлсаж явдаг тавилантай тул зангий нь мэдэх мэдэхгүй хөрштэйгөө зохицох ур ухаан, туршлага эзэмшсэн байж болох. Муу байж болох тал нь хөрштэйгөө зохицох гэж ая тал засах, зусардах, тэр тусмаа айх шаардлага нүүдэлчдэд байхгүй.
#нийгэм
#нийтлэл
Монгол наадмын түүх зуугаар бус мянган жилээр яригдана. Асар уудам тал нутагтаа арвин мал сүргийнхээ аяыг дагаж, хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж, оторлон нүүдэллэж, мянга мянган жилээр амьдарсан монголчууд зуны дэлгэр улиралд жилдээ ганц удаа цугларч морь уралдуулж, бөх барилдуулж, сур харвадаг уламжлалт зан үйлээ эрийн гурван наадам гэж алдаршуулж өдгөөтэй золгуулжээ.
#нийгэм
#нийтлэл
Наадам жилээс жилд үндэсний өнгө төрхөөр нүдний өмнө монголжиж буй нь юутай бахархалтайв. Наадамчид ямар ч дарамт хавьчлага, айдас хүйдэсгүй, үндэснийхээ түүхийг дураараа бахдан омогшиж, үндэснийхээ хувцсаар гангарч, үндэснийхээ зан заншлыг дээдэлж буйг хараад Монголоо хүчээр оросжуулж асан социалист нийгмийн бие төлөөлөгч би бээр догдлов.
#нийгэм
#нийтлэл
Ярилцах, хэлэлцэх, зөвшилцөх, дүйцэлдэх, цэц булаалдах, маргах, хэрэлдэх, тэмцэлдэх, хонзогнох, дайсагнах гэх монгол үгс утгын эрс ялгаатай. Амьдралаас ундардаг түмэн янзын нууцыг хамтын ухаанаар тайлах явцад энэ олон ойролцоо үг үүссэн биз ээ.
#улстөр
#нийтлэл
“Өдрийн сонин”-ы №140-д Б.Нямаа УИХ-ын чуулганыг хаалттай хаалганы цаана хийдэг болох санал дэвшүүлжээ. Гишүүд цэнхэр дэлгэцээр нэг сая үзэгчийн өмнө хуурамч эх оронч дүрд жүжиглэдэг нь яах аргагүй үнэн. Санал нэг байна.
#улстөр
#нийтлэл
Эх орондоо нүүрэлсэн таатай нөхцөлийг санаатай хааж, Төр Засгийнхаа удирдагчдыг хөрш гүрэндээ матдаг өөдгүй монгол араншин гутамшигтай.
#нийгэм
#нийтлэл