ТУЛААНЫ УРЛАГ УШУ
Ушугийн хамгийн алдартай сургууль бол “тайцзи-цюань-агуу их хязгаар" юм. Ер нь бүх ушуг “дотоод буюу зөөлөн”, “гадаад буюу хатуу чиглэлийн” гэж үндсэнд нь хоёр хуваадаг.
Монголчууд өнгөрсөн зууны наяад он хүртэл дорно дахины тулааны урлаг гэдгийг мэддэггүй байлаа. Наяад онд биаймгийн төвийн кинотеатртяпоны “Дзюдогийн гайхамшиг буюу Сугато Сансиро”,солонгосын таеквондогийн тухай“Хонгилдон”, хятадын “Шаолины сүмийн 36 сорилт” гэдэг киног үзээд дорно дахины энэхүү тулааны урлагийг ихэд сонирхдог болж билээ. Дорно дахины тулааны урлаганх 1500 жилийн өмнө эртний Хятад улсад үүссэн бөгөөд энэхүүгайхамшигт тулааны урлагийг Хятадад бясалгал хийж бурханы сургаалийг дэлгэрүүлж байсан энэтхэгийн хааны агь, Бодидарма буюу хятадаар Ба Тоу гэдэг гэгээнтэн лам Шаолины сүмд үндэслэсэн байдаг.
“Wushu” буюу “Ушу” гэдэг үг нь дараах утгатай.“Wu” гэдэг бол тулаан гэсэн утгатай үг, “Shu” гэдэг бол урлаг, мэх гэсэн утгатай үг. “Ушу бол үндэсний гимнастик,үндэсний спорт,харууштай үзвэр,залуу насыг уртасгагч“ хэмээн хятадын ушугийн багш нар ярьдаг. Нөгөө талаас ушу нь бие хамгаалах гардан тулааны гайхамшигт зэвсгийн эрдэм юм. Хятад оронд ушу хөгжихдөө гурван газар түшиглэж хөгжжээ. Энэ нь Хэнань мужийн Суншан уулан дахьШаолинь сүм, Хубэй мужийн Удан уулан дахь буддын сүм, Сычуань мужийн Эмэй уулан дахь буддын сүмд ушу ихэд хөгжсөн аж.Хүн төрөлхтөн хятадын энэхүү нууц урлагийг хорьдугаар зууны дунд үеэс эхлэн кино дэлгэц дээр үзэждэлхий даяар гайхаж шуугисан. Өнгөрсөн зууны далаад онд кино дэлгэц дээр кунфу тулааныг анх гаргасан хүн бол алдарт кино од Брюс Ли юм. Түүний бүтээсэн “Луугийн зам” кино дэлхийг шуугиулж байлаа. Дараа нь хэдэн зуун хятад, хонгконгийн кунфу кино дэлхий даяар түгсэн дээ. 1500 жилийн өмнө амьдарч байсан их бясалгагч, шаолины кунфуг үндэслэгч Бодхидхарма гэгээнтний тухай “Master of Dzen” гэдэг Хонгконгийн уран сайхны сонирхолтой киног интернетэд байрлуулсан байдаг юм. Тэрхүү кинонд: Манай эриний 480 онд Энэтхэгийн нэгэн хан хүү гэнэт хаан ширээнээсээ татгалзаж буддын хувраг болж нутагтаа жаран нас хүртлээ бурханы номонд суралцаж байв. Жаран нас гарсны дараа тэр хувраг нэгэн өдөр гэнэт Хятад орон явж бурханы сургаал дэлгэрүүлэхээр шийдэв. Ах дүү, шавь нар нь түүнийг “Та нас өндөр болсон тул алс холын Хятад орон явах шаардлагагүй. Энэтхэгтээ үлдэж бурханы ном буянаа үйлдэнэ үү” гэцгээжээ. Гэвч тэр хувраг Хятад явах шийдвэрээ өөрчилсөнгүй.Тэр хувраг Хятададирж бурханы сургаалийг дэлгэрүүлж 9 жил Суншан ууланд нэгэн агуйд огт хөдлөлгүй сууж, юу ч идэж уухгүй бясалгаж, хоосон чанарыг онож гэгээрчээ. Гэгээнтэн бясалгал хийх үедээ шөнө нь нойртой тэмцэж, нүд нь анилдаад байсан үед хөмсгөө зад татаж уул руу шидэхэд хөмсөг нь унасан газарт хамгийн сайн чанарын цайны ургамал ургасан гэдэг. Одоо ч Хятадад энэнхүү цайны ургамлын ач тусыгнутгийн ард олон ньхүртсээр байдаг аж. Энэ гайхалтай хувраг хүн бол гэгээнтэн Бодхидарма байв. Нэгэн удаа дээрэмчид гэгээнтнийг сүмдээ буцан ирэх үед нь түүнийг сэлмээр цавчиж нум сумаар харваж хөнөөхийг оролдов.Гэтэл дээрэмчдийн далайсансэлэм нь гэгээнтний биед хүрмэгц хугараад, харавсан сумыг нь гэгээнтэн барьж авч сумыг нь хугалаад байв. Дээрэмчид аргаа бараад хамгийн сүүлдгалтай сумаар гэгээнтнийг харваж шатаав. Харсаар байтал гэгээнтний бие нь шатаж үнс болж нуран уналаа.Гэтэл хажуугийн сүмд хэнгэрэгийн түг түг гэсэн дуу гараад эхэллээ. Хүмүүс шуугилдан тэр сүм рүүгүйн очтол гэгээнтэн юу ч болоогүй мэт хэнгэрэгээ цохиод сууж байв.Гэгээнтнийг хөнөөх гэсэн дээрэмчдийн ахлагч хүртэл энэхүү гайхалтай үзэгдлийг үзээд зэвсгээ хаяж түүний шавь нь болж байгааг тэрхүү кино өгүүлдэг юм. Бодидарма гэгээнтэн 150 наслаад бурхан болсон гэдэг боловч түүнийг нас барснаас хойш 3 жилийн дараа нэгэн түшмэл "Би Бодидарма гэгээнтэнтэй уулзсан, Гэгээнтэн өрөөсөн шаахайгаа үүрчихсэн явж байсан" гээд байсан тул шарилыг нь шалгаж үзэхэд авсан дотор нь өрөөсөн ганц шаахайнаас өөр юу ч байхгүй байв. Хоосон чанарыг оносон, кунфугийн ушу сургуулийг үндэслэгчБодхидарма ийм л агуу их гэгээнтэн байжээ. Түүхээс үзэхэд хятадын алдартай Шаолинь сүмийг Бодидарма гэгээнтэн Бэй улсын 19-р он буюу манай эриний 495 онд байгуулсан гэж үздэг. Бодидарма гэгээнтэн эзгүй агуйд ганцаар 9 жил бясалгахдаа өөрийгөө хамгаалах тулааны урлагийн үндсэн онол практикийг боловсруулжээ.Шаолиний Ушуг шинж чанараар нь болон мэхээр нь 100 гаруй төрөлд хуваадаг бөгөөд нударган зодооны дасгал хийхдээ нэг үхэр хэвтэх хэмжээний газрыг тулааны талбар болгодог аж. Одоо болтол мянган жилийн өмнө ушу хийж буй лам нарын зураг Шаолинь сүмийн хананд дүрслэгдэн үлдсэн байдаг. Домогт өгүүлснээр эрт дээр үед Тан улсын эзэн хаан Тай Цзуныг Шаолинь сүмийн 13 хувраг зөвхөн хусны модон сургаагны тусламжтайгаар дайснуудын сэлэм,жад,хутганы эсрэг амжилттай хамгаалж эзэн хааны амийг аварсан гэдэг. Эртний хятадад лоханьцюань,уданцюань,эмэйцюань зэрэг сургуулиуд алдартай байжээ. Ушу Мин улсын үед (1368-1644 он) хөгжлийнхөө хамгийн дээд цэгт хүрэв. Тэр үед ушугийн 16 төрлийн сургуулиуд шигүү ой,уул,гол мөрөн нуур цөөрмийн дэргэд байгалийн үзэсгэлэнт газар байгуулагдан хөгжиж байв. Буддагийн лам нар хэд хэдэн алдартай сургуулиудыг байгуулав. Олон цагаар бясалгал хийж хөдөлгөөнгүй суудаг буддын лам нар алжаалаа тайлахын тулд биеийн хүчний олон гайхамшигт дасгалуудыг боловсруулсан аж. Буддын сүм хийдийн лам нар гаднаас гэнэт түрэмгийлэн довтолж ирдэг дээрэмчид,хулгайч нараас өөрсдийгөө хамгаалах хэрэгцээ зайлшгүй гардаг байсан тул тэд өөрийн гар дор дайралдах хулс,мод,чулуу,алх,сүхийг зэвсэг болгон бүр шаардлага гарвал хоосон гар, нүцгэнхөлөө зэвсэг болгон ашигладаг байв. Зориуд урт үс ургуулж гөрсөн гэзэгнийхээ үзүүрт жижиг хутга зүүж зэвсэг болгодог байлаа. Гартаа барьдаг дэвүүр,үсэндээ хийдэг зүү,хоол иддэг савх хүртэл зэвсэг болдог байжээ. Бороонд барьж явдаг шүхэрийг гайхамшигтай сайн зэвсэг болгон өөрчилсөн мастерууд олон байлаа.
Хятадын ушу нь хөрш зэргэлдээ оршдог Солонгос улсад таэквондо хэлбэрээр,Япон улсад каратэ хэлбэрээр дэлгэрсэн аж. Тэр үед ушу- гаар хичээллэдэг,ушуг эзэмшсэн лам нар арга техникээ маш их нууцалдаг байв.Учир нь ушуг муу хүмүүс буруу зорилгоор ашиглаж болзошгүй хэмээн ихэд нууцалдаг байжээ.Ушу эзэмшигч лам нар 10 дүрэм мөрддөг байв. “Ушуг өөрийн хувийн хорт санаагаар ашиглахыг хориглоно,Өөрөөс нь хүч дутуу хүмүүст хэрэглэхийг хориглоно,Бусдын өдөөн хатгалтанд автахгүй байх,Нэг сургуулийн сурагч нар хоорондоо зодолдохыг хориглоно,Мах идэх,дарс уухыг хориглоно,Багш болон ахмад хүнийг ихэд хүндлэх ёстой” гэсэн дүрэмтэй байжээ. Тэр үед холын байлдааны (чаньцюань),ойрын байлдааны (дуаньцюань) сургууль байдаг байсан бөгөөд холын байлдааны сургуулийн онцлог нь хөдөлгөөн нь уян хатан,хурдан,цохилт нь хүчтэй байдаг. Ойрын байлдааны сургуулийн онцлог нь маш хурдан хөдөлж аймшигтай цохилт хийж довтолж тулаан хийдэг. Ойрын зайн тулааны диканьцюань буюу газраас хамгаалах урлаг нь газарт өөрөө унахдаа өрсөлдөгчөө хамт аван унаж өөрөө өнхөрч эргэхдээ хөлөөрөө хүчтэй цохилтууд хийдэг. Харин өмнөдийн” наньцюань“хэмээх сургууль нь хөдөлгөөн хийхдээ хүчтэй хашгирч гараар хүчтэй цохилт хийдэг. Энэ төрлийн хятадын аварга эмэгтэй Ван Хуйэжэнь хэд хэдэн эрэгтэй хүн зэрэг дайрахад бүгдийг нь газарт хэвтүүлдэг байсан аж. Хөдөлгөөнөөр нь ялгадаг олон ушу байдаг. Үүнд сармагчин,бар,бүргэд,могой гээд олон төрөл байна.“Согтуу” ушу бол өрсөлдөгчийн анхаарлыг сулруулж дараа нь хүчтэй цохилт өгдөг. Ушугийн тухай хятадын олон кино байдаг. “Шаолин сүм” гэдэг хятадын кинонд Хятадын ушугийн аварга Ли Ляньцзе амжилттай тогложээ.
Ушугийн хамгийн алдартай сургууль бол “тайцзи-цюань-агуу их хязгаар" юм. Ер нь бүх ушуг “дотоод буюу зөөлөн”, “гадаад буюу хатуу чиглэлийн” гэж үндсэнд нь хоёр хуваадаг.
Зөөлөн чиглэлээр “Ба гуа”,“Син и”, “Тайцзи-цюань” гэсэн гурван том сургууль бүрэлдэн хөгжив.
Даогийн ушугийн сургуульд хүн ба ертөнц,эсрэг тэсрэгийн нэгдэл,жижиг,том ертөнцийн нэгдлийг тайлбарладаг байв. Даогийн гүн ухаантануудын үзлээр бол эхлээд энэ ертөнц үүсэхээс өмнө хязгааргүй хоосон байсан. Үүнээс “инь” ба“ян” гэсэн туйлын харилцан үйлчлэлээс ертөнц болон дүрсийн ертөнц үүссэн. Энэхүү хоёр хүч их ба бага ян,их ба бага инь гэсэн 4 байдлаар 4 чиглэлд хөгжсөн. “Инь”,“ян” -ы харилцан үйлчлэл нь төмөр,мод,ус,гал,газар гэсэн 5 махбодоор дамжин явагддаг.Энэ бүгд нь харилцан уялдаатай,таван махбодын тэнцвэр нь дэлхий ертөнц,нийгэм,хүний бие махбодийн нийлэмж уялдааг бүрдүүлнэ гэж үздэг. Даогийн ушу бол бясалгал,амьсгалын дасгалууд,биеийн техник дасгалууд дээр үндэслэгддэг бөгөөд энэ бүхэн нь хүний санаа сэтгэл,цусны эргэлт,бүх эрхтэнүүдэд таатай сайн нөлөө үзүүлдэг. Зөөлөн чиглэлийн сургуулийн дасгалуудын гол зарчим нь нэг нь нөгөөгөөр солигддог тасралтгүй хөдөлгөөн,хөвсөн мэт дугуй эргэлттэй хөдөлгөөн,сэрэмжтэй тайван байдалд орж биеэ суллах,биеэ биоэнерги “ци” -гээр дүүргэх,хатуу,зөөлныг хослуулах,биеэ сулласнаа огцом цохилт,хаалтын үед хязгааргүй хатуу байдалд орох зэрэг юм. Зөөлөн чиглэл нь хатуугаасаа эрс ялгаатай. Мөр цээжээ урагш түрж толгойгоо эгц байлгаж санаа бодлоо бүхнээс чөлөөлнө. Зөвхөн цээж бус бас гэдсээрээ амьсгалах хэрэгтэй. Зогсож буй хөл чинь ян,хөлөө суллавал инь болно,атгасан гар ян,тэнийлгэсэн гар инь болно. Хүний бие бол ихэнхи нь шингэн буюу уснаас бүрддэг. Иймд хүний биед хатуу,хүчтэй зүйл тохирохгүй. Ус бол зөөлөн зүйл боловч тасралтгүй хөдөлгөөнд оруулвал асар их хүчийг үүсгэдэг. Үүнийг л тайцицюань ашигладаг. Хятадын эртний гүн ухаантан Лао цзи-гийн“Зөөлөн нь хатуугаа дийлдэг”,“Хүчгүй нь хүчтэйгээ дийлдэг”,“Эхэлж довтолсон бүхэн амжилтанд хүрдэггүй”,“Хэн их дайнч,зүрхтэй байна,тэр үхдэг”,“Хүчээр түрэмгийлэгчид,харгис дээрэнгүй хүмүүс өөрийн үхлээр үхдэггүй” гэсэн үзэлийг тайцзи-цюань ушу ашигладаг.
Эсрэг этгээдийн дайрч довтолсон хүчтэй цохилтыг эргэлттэй хөдөлгөөнөөр саармагжуулж үгүй болгон дараа нь хариу цохилт хийдэг. Өнөөдөр тайцзигийн 20 орчим төрөл байгаагаас хамгийн алдартай нь чэн,ян,у,сунь гэсэн төрөл юм. Хамгийн алдартай төрөл нь сүүлийн хоёр зууны турш нэрд гарсан Чэн Вандиний (1587-1664) үндэслэсэн чэн юм. Түүний үүсгэн буй болгосон олон мянган арга техник бүхий олон шаттай хүнд дасгалуудыг хэдхэн чадалтай мастерууд эзэмшдэг байв. Тайцзигийн мастер багш Ян Лучань (1799-1872)“Ян” буюу“Ялагдашгүй“гэсэн алдартай байсан бөгөөд амьдралын туршид нэг ч ялагдаж үзээгүй аж. Тэр чэний хөдөлгөөнийг улам түргэн,хямгатай гар,хөлийн хөдөлгөөнөөр баяжуулж газарт гадас мэт бат бэх зогсох техникээр сэлбэжээ. Дараа нь тайцзи ушуд У Юсян (1812-1880),Сунь Лутан (1859-1933) нар өөрийн хувь нэмрээ оруулж улам хөгжүүлсэн аж. Ба-гуа сургуулийг Хэбэй мужийн Дун Хайцюань (1798-1879) гэдэг мастер ихэд хөгжүүлжээ. Дун бага залуудаа их ядуу байсан бөгөөд нэг удаа гудамжинд өлбөрч үхэх гэж байсныг нь аян замд явж байсан даогийн лам тааралдаж түүнийг ууландаа аваачиж олон жил гар тулааны нууц урлагт сургажээ. Багшийгаа нас барсны дараа Дун нийслэл Бээжинд ирж даруухан амьдарчээ. Тэр эрдэмээ хэнд ч гайхуулдаггүй байв. Удалгүй түүний нууц ушугийн сургуулийн нэр алдаршив. Гэтэл нэг өдөр Дуны үнэхээр чадалтай эсэхийг үзэхээр Син- и сургуулийн аварга,хүчит эр Го Юньшэнь хүрэлцэн ирж тулаанд дуудав. Тулаан хоёр бүтэн өдөр өглөөнөөс орой болтол явагдав. Гуравдах өдөр нь Го ялагдав. Тэр хоёр бие биенээ хүндэлж ах дүү бололцож ушугийн нууцаасаа хуваалцдаг болжээ. Дун эзэн хааны цэргүүдийг ушугийн урлагт сургадаг байсан боловч удалгүй түүнийг хуйвалдаанаар унагахад тэр нэн даруй сургагчийн албан тушаалаа орхиж жирийн нэгэн ноёныд зарцаар ажилд оров. Нэгэн удаа асарт ноёны найз нөхөд цай уугаад сууж байтал хэн нэгэн нь зарц хоолоо зөөхдөө асарыг тойрохгүй ханаар нь шууд гүйгээд дээш дээвэр дээр гарч ханаар нь доош бууж байхыг үзэв гэнэ. Ноён түүнийг их мастер гэдгийг сая мэдэж өөрийн бие хамгаалагчаар томилсон гэдэг. Хятадын Дун мастер газарт зоогдох буюу амьдралын энергийг газарт доош нь чиглүүлдэгэрдмийг төгс эзэмшсэн хүн байсан гэдэг. Домогт өгүүлснээр түүнийг нас барахад шавь нар нь багштайгаа салах ёс гүйцэтгэж шарилын хайрцгийг таглаад өргөх гэсэн чинь газарт наалдсан мэт ер хөдөлж өгсөнгүй гэнэ. Шавь нар нь бүгд нийлээд хайрцгийг өргөх гэсэн боловч ер хөдөлгөж чадсангүй. Гэтэл хайрцагний таган дороос “Ядарсан амьтад минь. Би та нарт миний эрдмийн ядаж арван хувьд нь хүрч чадахгүй юм гэж мөн ч олон удаа хэлсэн дээ” гэсэн дуу сонсогдоод чимээгүй болсон гэнэ. Ийнхүү өвгөн Дун тэнгэрт хальж шавь нар нь сая шарилын хайрцгийг өргөж багшаа оршуулсан гэдэг. Дун багш 72 шавьтай байсан бөгөөд тэднээс Инь Фу,Чэн Тинхуа,Ма Вэйчи,Ши Лю нарын дөрвөн шавь нь ихэд алдаршжээ.
Сунь Лутан багадаа ядуу хүнд амьдралтай байсан бөгөөд 13 настайдаа тэр өөрийгөө дүүжлэх гэж байхад нь нэгэн ачтай дао лам тааралдаж олсны оосрыг нь хүзүүнээс нь салган авч амийг нь аварчээ. 15 наснаасаа тэр Син и ушуг өөрийн багш Ли Цюйюанаас суралцан 4 жилийн дараа Бээжинд ирж Ба –гуаны нэрт багш Чен Тинхуад шавиар орж удалгүй тэр ушугаар ихэд гарамгай болов. Сунь Лутан бүхий л амьдралынхаа туршид гүн ухаан,анагаах ухаан,одон орныг судалж өөрийн зэвсгийн эрдмээ улам боловсронгуй болгож байв. Тэр нийтдээ 4 ном бичжээ.
Син и ушу үндсэндээ 12 амьтны хэв маягт хуваагддаг. Энэ нь луу, бар, сармагчин, морь, тахиа, бүргэд, могой, тас, баавгай, хараацай зэрэг хэв маяг юм. Зарим сургуульд тэмээ, шонхор, домогт Тай хэмээх шувууны хэв маяг ч байна.
Тайцзи –цюань нь 3 шаттай:ганцаарчилсан дасгалууд,гараар түлхэх дасгал,чөлөөт дасгал. Ганцаарчилсан дасгал нь их хэсэг нь 128 дасгалтай, бага хэсэг нь 37 дасгалтай байдаг. Гол хичээл нь хүн бүх элдэв буруу бодлоосоо салж зөвхөн хоосон чанартай нийлэх явдал юм.
Ушугийн сүмд очиж багшийн шавь болох нь маш их нарийн дэг журамтай,ёс жаягтай байлаа.
Сургуульд орж шавь болохыг хүсэгчдийг олон өдөр, магадгүй олон сараар туршдаг. Түүнд олон төрлийн хэцүү даалгавар өгч түүний зан ааш,зориг зүрхийг шалгадаг. Түүнийг зөв хатуужилтай уйгагүй хүн гэдгийг мэдсэн багш шавиа болгохоор ёс гүйцэтгэдэг. Зул өргөж хүж шатаасан шаолингийн ариун сүмд шинэ шавь болохыг хүссэн хүнийг аваачиж бурхан шүтээний өмнө сөгтгөн суулгаж баруун гар талаас нь багш нь морилж ирдэг. Зүүн гар талд нь ахмад сурагчид зогсдог. Багш шинэ шавьд аяганд цай хийн өгч“Өнгөрсөн эдүгээ болон миний багшийг хүндлэн залбирч байна” гэдэг. Шавь цайг амсаад өөр аяганд цай шинээр хийж багшид бариад“Салхинд толгой бөхийж байна“гэдэг. Багш нь цайг амсаж“Алхам бүртээ шинэ амжилт гаргахыг ерөөе” гэсэн үг хэлдэг.
Сүмд амьдрагчид бүгд нэртэй. Сургууль үндэслэгчийг “шицзу- өвөг багш” гэдэг. Багшийг “шифу-эцэг багш”, ойр дотны шавь нарыг нь "шисюн-ах нар” ,гэдэг. Ахмад шавь нарын хамгийн хүндтэй эрдэмтэй чадалтайг нь “цзун-шифу-залгамжлагч” эсвэл “да-шифу” -”ерөнхий мастер” гэж нэрлэдэг аж.
Багш шавийгаа сургахдаа эртний мэргэн Лао Цзы-гийн сургаалийн дагуу “Юмыг байгуулж сургаж хүмүүжүүлэх,байгуулахдаа байгуулсан зүйлийг өмчлөхгүй байх,удирдахдаа өөрийгөө эзэн гэж үзэхгүй байх” гэсэн зарчмыг баримталдаг байв.
Үе үеийн хятад сургуулиуд Күнзийн сургаалийн дагуу шавь нартаа ёс суртахууныгсургадаг байв. Ушугийн сургууль ч ялгаагүй энэхүү Күнзийн таван зарчмыг баримталж байв. Энэ нь 1.Хүнлэг байх,2. Үүргээ биелүүлдэг байх,3. Ёс журмыг сахидаг байх,4.Ухаалаг байх,5.Үнэнч шударга байх зарчим юм. Ушугийн сургууль шавь нараа нийтдээ 15 жилийн турш сургадаг байжээ. Эхний таван жил хөдөлгөөнөө зөв хийх,үндсэн цохилт,хамгаалалтыг зөв хийх,бясалгал,дасгалын тусламжтайгаар биеэ болон сэтгэлээ хатуужуулах сургалтыг хийдэг аж. Хоёр дахь таван жилд тулалдааны стратеги,тактикийг эзэмших,үндсэн арга техникийг бататгах,зэвсэг эзэмших,зэвсэгтэй дайсантай тулалдах сургалт явагддаг байна. Сүүлийн таван жилд биеийн энергийг дайчилж хөгжүүлэх(ци-гун),маш хүнд арга техникийг эзэмших,дайсны санаа сэтгэлийг удирдах,гипноз хийх,“үхлийн шүргэлт” хийх нууц урлагт суралцах зэрэг тухайн сургуулийг хамгийн нууц эрдмийг суралцдаг аж.
Ушугийн урлагийг хорьдугаар зуунд Хятад оронд соёлын хувьсгалын балгаар бараг бүхэлд нь устгаад байлаа. Өнгөрсөн зууны наяад онд Хятад орон өөрчлөлт шинэчлэлтийн замд орж ушугийн урлагийг сэргээж эхлэв. Тэр үед бүх Хятад даяар ушугийн урлагийг эзэмшсэн хүн нийтдээ ердөө 14 хүн байсан гэдэг. Орчин үеийн Хятад орон үндэстнийхээ энэхүү гайхамшигт урлагаа сүүлийн дөчин жилд бүхий л талаар хөгжүүлж байна. Ялангуяа цигун буюу “ци” энергийн үйл ажиллагааний тухай сургаалиа ихэд хөгжүүлж байна. Үүнээс тайцзи цэйгун,багуатай цзигун,хэсю цэгун гурав ихэд хөгжиж байна. Ушугийн багш нар үзэхдээ хүн “ци” хэмээх энергиэ зөв залж чадвал бүх эрхтэн эрүүл болж бие рүү орсон “ци” хамгаалалтын талбайг үүсгэн биеийг эрүүл болгон хамгаална гэж үздэг аж. Энэ бол энэтхэг, түвдийн лам нарын яриад байдаг хүнийг тойрсон “хуй салхи” буюу “туяа –аура” нь хүний эрүүл мэндийг хамгаалдаг гэсэн онолтой яг таг дүйж байгаа юм. Орчин үед хятадын ушугийн багш нар ушугийн урлагийг олон улсад интернетээр хүртэл зааж байна. Эдүгээ хоёр жил тутам дэлхийн ушугийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг болжээ. Эдүгээ Ушугийн “дүү”солонгосын таэквондо, японы каратэдогоор дэлхийн олон сая хүн хичээллэж байна. Ийнхүү хятадын гайхамшигт ушу ньорчин үеийн дэлхийн олон сая хүмүүсийн бахархал бишрэлийг төрүүлсээр байна.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Давуу тал