МОНГОЛ УЛСЫГ ХАМГААЛАГЧИД
Манай улс байгуулагдаж байсан он жилүүдийг эргэн дурсах шалтаг энэ жил тохиолоо
Манай улс байгуулагдаж байсан он жилүүдийг эргэн дурсах шалтаг энэ жил тохиолоо. Нийтээр он тоололтой болсноос ч өмнөхтэйгээ нийлүүлээд нийт дөрвөн он жилийн тэгш жил нь тохиосон тул монголчуудын найр наадам үргэлжилсээр байна.
Үйл ажиллагаагаа явуулж байгаа их олон байгууллага энэ жил түүхээ урагш нь ахиулж "100 жил"-ийнхээ ойг тэмдэглэлээ. Тэдгээрийн нэг болох "Орчин цагийн батлан хамгаалах салбар" үүссэний 100 жилийн арга хэмжээнүүд он дуустал үргэлжлэх нь бололтой. Энэ бол бидний хамгийн сайн мэддэг салбар. Лав л сүүлийн 100 жил цэрэггүй байсан удаа үгүй байх. Цэргүүд зуун жилийн турш Монголоо хамгаалаад зогсоогүй өөр олон хамгаалах ажиллагаанд оролцсондог. Одоогийн Лу.Болд сайд шигээ их даруухан "Батлан хамгаалах", "100 жил" энэ тэр гээд байгаа болохоос жинхэнэдээ Монгол цэрэг гэдэг чинь "хэн билээ, хэдэн он билээ". Тэмдэглээд байгаа зуун жил гэдгээс нь өмнө хэдийнэ зохион байгуулалтанд орчихсон манай арми Хатанбаатар, Манлай ван нарын удирдлаган дор Хятадын нутагт эзлэн түрэмгийлэх дайн хийгээд тууж явсан юм биш үү.
Батлан хамгаалах яамныхан хөдөө орон нутагт "Цэрэг эх орны" сэдэвтэй өдөрлөгүүд зохион байгуулж үүнийгээ ойн арга хэмжээний нэг ажил гэж тайлбарлаж байна. Саяхан "Таван толгой"-д бэсрэг наадамтай баяр хийсэн бол төд удалгүй Өмнөговь ба нөгөө "Таван толгой" дээр оччихсон бас л цэрэгжсэн арга хэмжээнд олныг хамруулав.
Шорон байгуулагдсаны, До яамны 100 жилийн ой гээд бөөн баяр болж парад гишгэцгээсэн. Түүнд иргэд хэр зэрэг баяртайгаар оролцсон эсэхийг сайн мэдээгүй. Харин "ардын армийн"-хны энэ баярт амархан уруу татагдчих шинжтэй байна. Тийм учир шалтгаан бий. Маниасаа эхлээд бараг бүгдээрээ их бага хугацаагаар цэргийн алба хааж үзсэн, нийтийн хамгийн сайн мэддэг салбар бол арми. Муугаар бодож дайн боллоо гэхэд Монгол эрчүүдийн ихэнх нь буу саадаг агсаад жагсахад бэлэн бэлтгэл хүчин хэвээр байгаа. Тэгнэ гэж тангаргаа өргөөд халагдсан цэргүүд билээ бид.
"Шиноков" болж ирээд дараа нь "хал цэрэг" болсон түм буман эрчүүд одооны цэргийг ямар болсныг энэ "100 жил"-ээр нь харах сонирхол байна.
Өмнөговьд очиж харлаа. Арми өөр болчихож. Элитийн 150-р ангийн дайчид үзүүлэх сургууль хийж байна. Нэг мулзан толгойтой нөхөр тоосго хага мөргөв. Хүүхдүүд кинон дээр гардаг зүйлээ амьдаар нь үзэж уулга алдацгаана. Буу зэвсгээ гайхуулж, танк их буу, машин унаагаа үзүүлэн, госпиталийнхан хүмүүсийг үнэгүй үзэж эмчлэн, цэргийн урлагийнхан ая дуугаа өргөн гудамжаар цэргүүд "Манай цэргийн жавхаа сүр улаан тугийн намираа..." хэмээн жагсаалын дуу дуулан алхацгаана. Том дэлгэцэн дээр "Тусгай салаа" олон ангит киноны "Улаан туг" Дэндэв нар бас гараад л. Орой нь харин "Догшин хар сүлдний нууц" баримтат кино гарна гэж байв. Армийг үзэл санааны хувьд бүрмөсөн өөрчилж арай л амжаагүй бололтой. Гоё аятай ч үг нь горьгүй жагсаалын дууг засварлахаас эхлээд хийх ажил тэнд бий байх. Гэхдээ цэргүүдээ тураалд оруулсан архаг генералууд байлдагчдыг жагсаалаар нь МАХН-д сонгуулийн санал өгүүлдэг байсан саяхны цаг үетэй зүйрлэвэл ч бүр төрөл арилжжээ.
Цаашид Монгол Улсыг батлан хамгаалах ямар шаардлага байдаг юм. Бидэнд дайсан бий юу?. Байлаа гэхэд хичнээн дайсны өөдөөс хэдэн цэрэг тулалдах бол? Энэ нь нууц ч таван настай хүүхэд ч ойлгомжтой асуудал. Тэгээд бодохоор цэргийг мянган өдөр тэжээж нэг ч өдөр хэрэглэхгүй, улсын хөрөнгийг дэмий зарцуулж байгаа мэт. Оронд нь цагдаа, хилийн цэргээ тордож байвал барав гэмээр. Тэгэхийг ч их олон хүн хүсдэг юм билээ.
Гэтэл бас үгүй юм. Манай үндэсний аюулгүй байдалд санаа зовох юм гарчихаад байна. Олон уул уурхай нээгдэж баян тарган болж магадгүй гэж хөөрөхийн хажуугаар эрүүл ухаанаар бодоход энэ нь гуйлгачин байхаас дор хог шив. Цөөн хүн амтай Монголд томдсон их баялаг нь насанд хүрээгүй хүүхдэдээ сая төгрөг өвөртлүүлээд гудманд гаргачихсантай адил түгшүүртэй. Хүүхдийн өвөрт байгаа мөнгийг гудамжны хулигаан мэдэж байгаа. Тэд булаавал яана. Тэрнээс дор юм болох вий. Хүүхэд өөрийгөө хамгаалахын тул яах ёстой юм.
Юмтай хүн юмаа бат хамгаалахын тулд авдар савнаас өгсүүлээд хоточ банхар тэжээх амьдралын шаардлага аяндаа гардаг. Өнөөдөр Монгол Улсад урьд урьдаас илүү өөрийгөө хамгаалах шаардлага гарч байна. Улсын болоод хувийн өмч дээр нэмээд улс орнуудын өмч хөрөнгө, эрх ашиг манай уудам нутаг дээр улам их овоорох боллоо. Энэ бүгдийг "сэкүүрийт" гэх нэрээ сольсон манаач өвгөн муна бариад хичнээнхэн хамгаалах юм. Хариуцлага хүлээдэг гэхэд Монгол Улсын өмнөөс баталгаа гаргах эрх зүй ч байхгүй.
Орчин үед улс гүрнүүд аль нэг рүүгээ уулгалан довтлох балмад ажиллагаа бараг явагдахгүй. Заавал нэг учир шалтгаан ял асууж тодорхой обьектод чиглэсэн дайралт хийдэг. Зөвхөн Бин Ладенг устгахаар дайрч байх жишээтэй.
Ийм нөхцөл байдал дунд манай арми нь манай оронд төдийгүй олон улсад чухал эрэлт хэрэгцээтэй болчихжээ. Цомхон чадварлаг. Орос зэвсэг барьсан Чингэс хааны баатрууд нь цэргийн ертөнцөд бол манай "Догшин хар сүлд"-рхүү харагдана. Зөвлөлтийн армитай ган бат холбоотой байснаас бусад 2220 жилийн турш манай их цэрэг өнөөдрийнхөөс их ч үгүй, бага үгүй тоотой байсаар ирсэн уламжлалтай. Яг ийм бүрэлдэхүүнтэй арми өнөөдөр дэлхий дээр энхийг сахиулах үүрэг гүйцэтгэхэд тохирч байна.
Бөхийн удамтай гэдэг шиг монголчууд шиг ийм дайн тулааны одонд төрсөн, цэрэг эрийн амьдралаар явах чадамжтай, нялцгай биш ард түмэн их ховор байдаг.
Одооны манай "ардын арми" буцаад цэрэгт явмаар сайхан болчихжээ. Жаахан залуу байсан бол тэр энхийг сахиулах үйл ажиллагаанд нь оролцоод насны эцэст ядаж ярих намтартай болчихгүй юу. Саяхан л цэргийн газар гээд архидсан хэдэн хар юм ангиасаа хулгай хийж өдөр хоногийг өнгөрөөдөг байв. Ар гэр, төр засагт алинд нь ч нэр нүүргүй, ирээдүй байхгүй тийм л салбар байсан. Тэгвэл одоо арми улс орныхоо нэрийг өргөж, армийнхан гэр орноо тэжээж байна. "Таван толгой" дахь "Энержи Ресурс" компани Батлан хамгаалах яамтай гэрээ хийж цэргийн жолооч нараар нүүрсээ тээвэрлүүлэхээр болжээ. Энд 5000 орчим машин Хятад руу нүүрс зөөдөг гэсэн. Ихэнх нь хятад жолооч нар. Хятад жолооч нар давхар ямар мэргэжилтэй, урьд нь юу хийдэг байсан нөхдүүдийг бид мэдэхгүй. Янз бүрийн цуу үг зөндөө л яригддаг. Өөрийнхөө нэг нууцыг задлахад манай зуун цэрэг эр энд гэрээгээр хүнд даацын машин барьж Хятад руу нүүрс зөөж эхэллээ. Тэд цэргийн машинаа дараагийн хүндээ шилжүүлээд цэрэг хувцсаа тайлан энд ирцгээсэн байна. Гэхдээ бүрмөсөн эндээ үлдэхгүй. Ер нь ийм томоохон обьектуудад цэргийнхэн үе үе байж байхад юу нь болохгүй байхав. Нөгөө л "энхийг сахиулагчид" маань энд ирчихсэн "халтуур" хийж явна. Ар гэртээ цалин гээд сард сая гаран төгрөг явуулна.
БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хурандаа Х.Батсайханы хэлж байгаагаар цэргийн жолооч нарын энд ажилласан цалин хөлснөөс бид нэг ч төгрөг саахгүй. Өнөөдөр бид тус компанитай хамтран ажиллах гэрээ хийлээ. Гэрээ ёсоор нэг жолооч нэг удаагийн рейсийг 150 мянган төгрөгөөр үнэлэх зэрэг заалтууд байгаа. Одоо сардаа арваас доошгүй рейс хийчих юм билээ. Түүнээс гадна жолооч ахлагч нар үндсэн цалингаа давхар авна гэсэн юм. Х.Батсайхан хурандаагийн хариуцдаг салбарынхан ийм тасралтгүй үйл ажиллагааг байнга сэдэж байдаг аж. Нөгөө цэргийг мянган жил тэжээж нэг өдөр ашиглана гэсэн үгийг энэ салбар халж, царцанги байсан ажлын нэг томоохон хүчийг эргэлтэнд оруулсан байна. Энэ нь төр засаг аюулгүй байдалд ч, хувь хүний амьдралд ч аль ч талаараа нийцчихэж. Харин энэ талаар зарим хэвлэлд Болд сайд хувийнхантай нийлж бизнес хийж байна. Цэргийн хямдхан ажиллах хүчнээр өөртөө их ашиг олж эхэллээ гэж бичжээ. Ээлжит сонгууль дөхөж байгаа энэ үед сөрөг талаас ийм яриа гарах нь мэдээж. Лу.Болд цэрэг гүйлгэж мөнгө олохдоо ч тулаагүй байх. Одоо шударга байж бүтэн нэртэй үлдэхийг хүн бүхэн хичээж байхад энэ нь арай л хоцрогдсон улс төржилт юм.
Батлан хамгаалах салбар байна, цэргийн хүүхдүүд сортоотой явна, муусайн террористуудаас ямар ч байсан хамгаалчих хэмжээний болчихож гэдгийг нийтэд дуулгаж баймаар юм байна шүү.
Иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Eebii
mongol zaluu
Yum vneneeree saixan
gan
Tiim shoo
Зочин
Зочин
Shal xudlaa
ss
Зочин
САйн унш
kkk
Зочин
Зочин