Оросын тариачин, домч, зөнч , эзэн хааны гэр бүлийн дотны анд Григорий Распутин /1869-1916 / Тобольский губерний Покровское тосгонд 1869 онд төржээ.Тэр байгалиас заяасан төрөлхийн зөнч авьяастай, өвчин зовлонд баригдсан хүнийг гараараа хүрэх төдийд эдгээдэг, ер бусынбурханлиг хүн байлаа.Хүнийг ганц хараад л хувь заяаг нь шууд хэлдэг байлаа. Тэр бээр Санкт- Петербург хотод очиж удалгүй хааны хүү Алексейг эмчилж эзэн хааны гэр бүлийн дотны анд болов.Олон ч хүнийг анагаав, олон хүнтэй ч танил болов.Тэр олсон мөнгөө өөртөө авдаггүй байсан. Олсон мөнгөө олон түмэнд цацчихдаг байсан.Өнчин хүүхдүүдэд өгнө, өвчин зовлонтой хүнд өгнө. Гэвч түүнийг 1910 оноос эхлэн сонин хэвлэлээр элдвээр дайрч доромжлон гүтгэж эхлэв.Тэр хэвлэлийн гүтгэлгийг тоодоггүй байсан. Распутин 2 номхэвлүүлсэн. 1910 онд Иерусалим явж даяан хийв. 1914 онд түүнийг төрөлх тосгондоо байхад ньамь насанд нь халдаж гэдсийг нь хутгалав.Тэр эмнэлэгт хэвтэж эмчлүүлэв.Распутин тосгондоо эхнэр, гурванхүүхдийн хамт амьдарч байв.Түүнийг хааны гэр бүл дуудсан тул тэр дахин нийслэл хотод буцан ирлээ. Гэвч түүний дайснууд болох хааны гэр бүлийн төрөл садангуудхуйвалдан түүнийг 1916 оны өвөлхор өгч, буудаж, Нева мөрөнд живүүлж хөнөөжээ.Тэр эхнэр, хоёр охин,нэг хүүтэй байсан. Охин Матрена нь гимнази төгсөж,хувьсгал гарангуут Франц руу дүрвэж, дараа нь Америк руудүрвэж амьд үлдсэн. Харин сибирийн тосгонд амьдарч байсан эхнэр, хоёр хүүхдийг нь улаантан большевикууд гучаад онд баривчилж буудан хөнөөжээ. Агуу зөнч Распутины зөгнөж хэлсэн бүгд биелж байв.Түүний эзэн хаанд бичсэн сүүлчийн захидал болон зарим зөгнөж хэлсэн үг нь хэрхэн биелсэн тухай өгүүллье.

Нэг. Распутины сүүлчийн захиас

1916 онд Распутин удахгүй өөрийг нь хөнөөнө гэдгийг зөн совингоороо мэдэрч сүүлчийн захидлаа эзэн хаан Николайд бичжээ. Үүнийг дурдвал: “Покровски тосгоны Григорий Ефимович Распутинаас.Би энэ захидлыг Петербургт бичиж үлдээж байна. Ирэх оны нэгдүгээр сарын өмнө миний амьдрал төгсөнө гэдгийг би зөн совингоороо мэдэрч байна. Би оросын ард түмэн, оросын эцэг, эх, хүүхдүүдэд хандаж тэдэнд юү хийхийг захиас болгон хэлж байна. Хэрэв намайг хөлсний алуурчин, оросын тариачин, миний ах дүү хөнөөвөл оросын эзэн хаан Та хэнээс ч айх хэрэггүй. Та хаан ширээндээ сууж улс орноо удирд. Оросын эзэн хаан Та хүүхдүүдийнхээ төлөө санаа зовоод хэрэггүй. Хүүхдүүд чинь Орос орныг зуу, зуун жилээр хаанчлах болно. Хэрэв намайг боярчууд, язгууртан тайж нар хөнөөвөл миний цусанд будагдсан тэдний гарын мөр 25 жилийн турш арилахгүй болно. Тэд Орос орныг орхино. Дүү нь ахынхаа эсрэг босож бие биенээн хөнөөх болно. 25 жилийн турш тайж язгууртан Орост үгүй болно. Оросын эзэн хаан Та миний үхлийн тухай мэдээг хонхны дуутай сонсвол дараах зүйлийг мэдэж байх хэрэгтэй. Хэрэв намайг таны төрөл садангууд хөнөөвөл таны гэр бүл, хүүхдүүдийн нэг нь ч дахиад хоёр жилээс дээш амьдрахгүй. Тэднийг оросын ард түмэн хөнөөнө. Оросын хаан Таныг оросын ард түмэн хөнөөнө. Оросын ард түмэн энэхүү нүглээсээ болж хараагдана, бие биенээн хөнөөнө, дэлхий даяар үхэл тарина. Гурван удаа 25 жилийн турш / 75 жил /чөтгөрийн зарц, христийн эсрэг үзэлтэн бурхангүйчүүд,хар дээрэмчид үнэн алдартны шашин хийгээд ард түмнийг устгах болно. Би удахгүй энэ ертөнцөөс явахаа мэдэрч байгаа тул Бурханы зааснаар оросын эзэн хаанТа миний дараа хэрхэн амьдрахыг захиж хэлж байна.Хаан Та өөрийгөө аврахыг бод. Та өөрийн төрөл саданд намайгтэдний төлөө өөрийн амьдралаар дэнчин тавьсан гэдгийг хэлээрэй. Намайг удахгүй хөнөөнө. Би ч аль хэдийн үхдэл болсон. Залбир, залбир. Хүчтэй бай. Хааны удам угсаагаа бодоорой.Григорий Р”

Хоёр. Распутины зөн биелсэн нь

1.Распутины үхэл

1916 оны 11-р сарын 16 наас 17 нд шилжих шөнө хааны садан, залуу ноён Феликс Юсупов Распутиныг гэртээ урьж дууджээ. Алуурчид түүнийг хөнөөхөөрэртнээс төлөвлөсөн байлаа.Эдгээр алуурчид бол Ф.Юсупов, Госдумын депутат В.Пуришкевич, хааны үеэл, их ноён Дмитрий Павлович, эмч Станислов Лазоверт, Британий тагнуулын албаны офицер Освальд Рейнер нар байлаа. Тэд Распутинд өгөх дарс, бинд цианитын кали хор их хэмжээгээр хийв.Тэд энэ хорыг том заанд уулгавал тэр дороо нам үхнэ гэцгээж байв. Распутин ч тэднийд ирэв. Тэд Распутинд хортой вино уулгаж, хортой пирог идүүллээ. Гэвч тэр яах ч үгүй байв.Энэ үед Юсупов түүнийг зүрхэнд нь буудлаа.Нөгөөдүүл нь түүнийг толгойд нь, элгэнд нь, бөөрөнд нь буудлаа.Тэд түүний цогцосыг машинд ачиж Нева мөрөндшидэв. Ийм аймшигтай хэрэг болов. Цагдаа нар хэргийг мөрдөж тэр дор нь илрүүлэв.Тэд хэргээхүлээжээ. Эзэн хаан хэрэг үйлдсэн хамаатан садан нартаа ямар ч хүнд ял шийтгэл хүлээлгэсэнгүй. Эзэн хаан хэрэг үйлдсэн Ф.Юсупов, Д.Павлович нарыгнийслэл хотоос гаргаж хязгаар нутгийн цэргийн ангид алба хаалгахаар шилжүүлжээ.

2.Эзэн хаан болон хааны гэр бүлийнхний үхэл

Г.Распутин 1912 онд хэвлүүлсэн “Буянт санаа” номондоо : “Би хаан, хатан, гүнж, хан хүүг тэврэх бүртээ үхдэл тэвэрч байгаа мэт айж чичирдэг байв.Тэр үед би Орос оронд чухал хэрэгтэй энэ хүмүүсийн төлөө залбирдаг байлаа. Би Романовын гэр бүлийн төлөө залбирдаг учир нь тэдэн дээр хар сүүдэр удаан хугацаагаартусах учраас тэр юм” гэжээ. Оросын Екатиренбург хотод 1918 оны 7-р сарын 16 -наас 17 нд шилжих шөнийн үүрийн 03 цагт большевик алуурчин Юровский хааны гэр бүлийг унтаж байхад нь сэрээв.Тэр бээр хааны гэр бүлд хандаж: “Шөнө хотод түшүүртэй байна.Та нарыг илүү аюулгүй газар одоо аваачна” гэв. Хааны гэр бүл хувцасаа өмсөж бэлэн болов. Тэднийг буутай улаан цэргүүд байшингийн дор байдаг подвалд оруулав. Николай хаан өвчтэй хүү Алексейгаа гар дээрээ өргөж явлаа. Подвалд хоёр сандал авчрав. Сандал дээр Эзэн хаан Николай болон хүү Алексей нар суулаа.Энэ үед Юровский хаанд хандаж : “Николай Александрович, Уралын мужийн Зөвлөлийн тогтоолоор таныг болон танай гэр бүлийг буудан хөнөөх боллоо”гэв. Эзэн хаан “юу гэнэ ээ?” гэж хэлэх үед Юровский гар буугаар эзэн хааныг хэд хэдэн удаа буудаж унагалаа. Бусад улаан цэргүүд бүгд гал нээж хатан хаан болон эзэн хааны дөрвөн охин, нэг хүүг нэгэн зэрэг буудлаа.Шалан дээр унасан хааны гэр бүлийг улаан цэргүүд дахин дахин буудаж бүгдийг нь хөнөөж дуусгалаа. Нэг хэсэг чимээгүй болов.Гэтэл гэнэт Алексей хан хүү сулхан ёолох нь дуулдав.Улаан цэргүүд хан хүүг бууны жадаар жадалж хөнөөлөө. Аймшигт аллага боллоо.Тэр подвалд хааны гэр бүл хийгээд хааны туслах, тогооч, эмч, зарц нийлээд 11 хүний цогцос нил цусанд будагдсан байлаа.Тэднийг хөнөөсний дараа алуурчид хатан хаан болон хааны охидын үнэт эрдэнэсийн ээмэг, зүүлт, бөгж, бугуйвчнуудыг мултлан авлаа. Дараа нь алуурчид тэдний цогцсыг ачааны машин дээр ачиж нар мандахаас өмнө Коптяк тосгоны ойн цоорхойд аваачиж уурхайн цооног нүхэнд хаяж хүчил цацан танихын аргагүй болгон нууцалж буллаа. Большевикууд ганц хоёр жилийн дотор эзэн хааны төрөл садан нийт 111 хүнийг мөрдөн баривчилж цаазлан цогцосыг нь уурхайн гүн нүхэнд хаях, хүчил цацах зэргээр зэрлэгээр хөнөөжээ. Большевикууд оросын тайж язгууртан олон мянган хүнийг буудан хөнөөв. 

3. Хувьсгал ба Иргэний дайн

Распутин өөрийн номондоо : Орост шинэ засаг гарч орон даяар үй олон хүн үхнэ. Олон үхсэн хүний дунд гурван их ноёны цогцос байна. Нева мөрөний ус тэдний цусаар урсана. Петербург хотыгхаранхуй бүрхэнэ. Петербург хотын нэрийг өөрчилмөгц Оросын Их Эзэнт улс мөхнө “ хэмээн бичжээ.

Орос оронд 1917 онд хоёр удаа дараалан хувьсгал гарч төрийн эргэлт болж эмх замбараагүй үймээн самуун болж орос ах дүү нар өөр хоорондоо байлдаж цусан далай урсав. 1917 оны 11-р сарын 7 ноос 1923 оны 7-р сарын 16 хүртэл Орос оронд иргэний дайн болов. Энэхүү иргэнийдайнулаантны зөвлөлт засгийн 3 сая цэрэгтэй улаан арми,хаант засгаа буцаан тогтоохыг хүссэн цагаан гвардын 350 000 цэргийн хооронд боллоо. 6 жилийн турш удаан үргэлжилсэн энэхүү иргэний дайнд нийтдээ 10.7 сая хүн амь үрэгдэж, 2 сая хүн улаантны харгис засгаас зугатаж гадаадад дүрвэв. Орост дайн тасарсангүй. Иргэний дайн, Финляндын дайн, Эх орны дайн, Японы эсрэг дайн, Афганы дайн,Чечений дайнд Оросын ард түмэн хэдэн саяараа үрэгдэж байлаа.

4.Улаантны их аллага ба Үнэн алдартны шашны сүйрэл

1917 онд засгийн эрхийг авсан большевикууд Орос орон даяар улаан хядлага, их аллага зохион байгууллаа. Улаантнууд ямар ч гэм зэмгүй хэдэн сая иргэдийг баривчлан тэд нарыг “германий тагнуул, хувьсгалын эсэргүү, үндэсний үзэлтэн, цагаантан, хөрөнгөтөн, нударган” хэмээн гүтгэж ямар ч шүүхгүй, ямар ч өмгөөлөлгүйгээр буудан хөнөөж байлаа. “Мемориал” байгууллагын мэдээлснээр зөвлөлт засгийн далан жилийн турш нийт 39 сая гэм зэмгүйхүн амь үрэгджээ. Распутины хэлснээр гурван 25 жил буюу 75 жил зөвлөлт засаг тогтож энэ хугацаанд ийм олон сая хүнүрэгджээ. Дэлхий даяар улаан коммунизмаас болж 100 сая хүн амь үрэгджээ. 

Оросын Эзэнт гүрэнд 1916 оны байдлаар 77727 үнэн алдартны шашны сүм, 478 эрэгтэйчүүдийн сүм, 547 эмэгтэйчүүдийн сүм, 21330 санваартан, 73299 эмэгтэй санваартан, 117915 сүмийн албан хаагч, 56 шашны сургууль, 4 шашны академи байлаа. (А. Роккуччи “Сталин и патриарх” номноос авав ). 

Большевикууд 1921 оноос эхлэн оросын Үнэн алдартны шашны бүх сүм дуганыг нурааж устгав, сүмийнүнэт эдлэлийг хураан авав. Шашны бүх санваартнуудыг буудан хөнөөлөө. Сүмийн бүх хонхнуудыг буулган авч их бууны сум хийв. Марксын католик шашны тухай хэлсэн ”Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэсэн үгийг цээжлэн ард түмний тархийг угааж библи зэрэг шашны ном судар болон бурханы икон хөрөг зургуудыг бүгдийг нь шатаан устгав.

5.Эх орны дайн ба Ленинградын бүслэлт /Санкт Петербургийн нэрийг сольсон/

Хатан хааны дотны найз, Распутины шавь Анна Вырубова өдрийн тэмдэглэлдээ: “1913 оны гуравдугаар сард нэгэн удаа Распутин багш юм гуйсан немцед гэнэт уурлав. Багш над руу эргэн хараад: Мэдэж байна, мэдэж байна. Петербург хотын нэрийг солино, түүнээс болж хэцүүднэ дээ. Петербург хотыг бүслэнэ дээ, бүслэнэ. Бурхан минь, энэ немцүүдээс болж олон хүн үхнэ дээ,үхнэ. Өлсөнө дөө,өлсөнө. Алган дээр ганц талх ч үзэгдэхгүй болно доо. Өлсгөлөнгөөр олон хүн үхнэ дээ” гэж билээ. Би түүнээс “Энэ явдал хэзээ болох юм бэ?” гэж асуухад Распутин багш: “Надаас хойш25 жилийн дараа болно” гэв хэмээн бичсэн байдаг. Үнэхээр Распутин 1916 оны 11-р сард үхсэний дараа яг 25 жилийн хойно 1941 оны 9-р сарын 8-ны өдрөөс эхлэн хоёр жилийн турш нэрээ өөрчилсөн Ленинград хотын бүслэлт болж үй олон хүн өлсгөлөнгөөр үхсэн дээ. Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлт Холбоот Улсын нийт 28 сая хүн амь насаа алджээ.

6.Атомын бөмбөгдөлт ба атомын цахилгаан станцын осол

Анна Вырубоватэмдэглэлдээ:“1916 оны хоёрдугаар сард Распутин багш гэнэт нэг өдөр өрөөн дотроо холхиж чанга дуугаар хашгирч “Би шатаж байгаа хүмүүсийг харж байна, хоёр арал, хоёр хотыг харж байна. Хот ч алга боллоо, Хүмүүс ч алга боллоо. Шатаад алга боллоо. Энд тэндгүй бүгчим боллоо. Япончуудыг Бурхан өршөөсөнгүй гэв” хэмээн бичжээ. Үнэхээр 1945 оны 8-р сард америкчууд японы Хиросима, Нагасаки гэсэн хоёр хот дээр атомын бөмбөг хаяж агшин зуур олон зуун мянган хүн шатаж үнс нурам болсон.

Распутин өөрийн номондоо: Бүх дэлхий даяар цамхаг барьж босгоно. Энэ нь үхэл тарих шалтгаан болно. Эдгээр цамхаг нурна, эдгээрээс өмхий цус гарч газар тэнгэрийг бохирдуулж өвчлүүлнэ. Өвчилсөн нөж цуснууд нь бидний толгой дээр унана. Бөөн нөж газар дээр унана. Тэр газар нь долоон үеийн турш элсэн цөл болно” хэмээн бичжээ.

Үнэхээр Распутин таалал төгссөнөөс хойш далан жилийн дараа 1986 оны 4-р сарын 26 ны өдөр Зөвлөлт Холбоот улсын нутаг дээр Чернобылийн автомын цахилгаан станц дээр аймшигт осол болж олон зуун хүн цацраг идэвхт радиацаас болж үхсэн, тэнд амьд үлдсэн олон хүн одоо болтол хор уршгийг нь амссаар байна. 2011 оны 3-р сард японы “Фукусима -1” атомын цахилгаан станц дэлбэрч том осол болов.

7. Сансарт хүн нисэх тухай

Анна Вырубова тэмдэглэлдээ: Багш 1913 оны 12-р сард нэгэн удаа сарыг хараад “Хүмүүс тэнэг ч гэсэн гайхалтай юм. Хүссэн юмаа хийчихсэн байх юм” гэв. Би багшаас “Хэн юу хийсэн юм бэ?” гэж асуулаа. Тэр бээр “ Америкчууд саран дээр зугаалах юм байна. Өөрийн далбаагаа хүртэл тэнд үлдээгээд нисэн ирэхюм байна” гэв. Би түүнд “Яаж тэгж болох юм. Тэнд чинь агаар огт байхгүй шүү дээ” гэхэдРаспутин: “Тэд хар хайрцаган дотор сууж нисэж очих юм байна. Харин манайхангарна аа, гарна. Юрка гарна” гэв. Би түүнд “Хаана вэ? Саран дээр үү? Юрка гэж хэн бэ? Ноён Юрий Петрович Изотцев биш биз?” гэв. Распутин гэнэт уурлаж “ Тэнэгхэн минь дээ. Саран дээр биш ээ. Тэнгэрт. Тэр бол чиний ноён Юра Изотцев биш .“ гэв хэмээн бичжээ. 

Үнэхээр 1961 онд зөвлөлтийн иргэн Юрий Гагарин анх сансарт ниссэн. Америкийн иргэн Армстонг Нил 1969 онд саран дээр буусан даа.

8. Байгалийн гамшиг болох тухай

Распутин номондоо “ Газар хөдлөлт байнга болно. Газар ус далай нээгдэж хүмүүсийг залгина. Хүмүүс гэрийнхээ үүдэнд өдөр бүр хүчирхийлэл үйлдэхийг харах болно, хүмүүс зэрлэг араатан мэт болж бие биедээн халдана. Хүмүүс буян, нүглийг ялгахаа болино. Далай тэнгис хот руу орно, гэрт орно, тэгээд газар дэлхий тэр чигээрээ давслаг болно. Давс гол усыг давслаг болгоно. Давсгүй ус гэж байхгүй болно. Давслаг газар ургац өгөхөө болино. Давслаг газар үр жимс ургахгүй. Үржил шимтэй газар давстай намаг болно. Зарим газар халуунд хуурай болно. Хүн давстай бороонд норно. Ган, үер болж хүмүүс тэнүүчлэнэ. Тэр цөвүүн цагт сарнай цэцэг өвлийн цагт дэлгэрч, зуны цагт цас орно” гэжээ

Эдүгээ газар хөдлөл, цунами, дэлхийн дулаарал болсоор байна. Бермудын гурвалжинд дадайн олон хөлөг онгоц,нисэх онгоц сураггүй алга болсоор байна.

9.Гени өөрчлөгдөх тухай

Распутин өөрийн номондоо “ Хүн ч биш, амьтан биш аймшигт мангас төрнө. Биендээ хүйн холбоогүй төрсөн олон хүмүүссэтгэлдээ хүйн холбоотой болно. Дараа нь аймшгийн аймшигт мангас төрнө, сэтгэлгүй хүн төрнө.” хэмээн бичжээ.

Эдүгээ амьтан, ургамал, хүний гени өөрчлөгдөж болзошгүй. Хүнийг клоны аргаар үржүүлж болзошгүй. Хиймэл оюун ухаантай робот буй болж байна.

10. Хүний ёс суртахууны доройтол

Распутин : “ Цөвүүн цаг ирэхэд хүн хүнээ үл хайрлаж гандсан шарилж мэт болно. Цөвүүн цагт элсэн цөлд хоёр төрлийн ургамал ургана. Нэг нь ашиг хонжооны ургамал, нөгөө нь хувиа бодохын ургамал ургана. Энэ хоёр ургамлын цэцэгийг хүмүүс хайрын цэцэг хэмээн эндүүрнэ. Бүх хүмүүн төрөлхтөн тэр цөвүүн цагт ямар ч өрөвч сэтгэлгүй болно. Гутаан доромжлогдсон гэр бүлүүдийн үхэл болно.” хэмээн хэлжээ.

Үнэхээр орчин үед хүмүүсийн ёс суртахуун улам доройтож,хүчирхийлэл, алан хядлага, гэмтхэрэг, гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, хар тамхи дэлгэрсээр байна.



Ашигласан ном зүй:

В.Иванов “Последняя тайна Распутина”, Москва, 2018

О.Шишкин,  "Как Григорий стал Распутином”,  Москва, 2018

Д.Сүхбаатар,  “ Алтан ураг ”,УБ, 2020 он.


Доржийн СҮХБААТАР

2020.06.20
Багануур хот