Улсыг мандуулагч их баатар Барон жанжин
Монголын тусгаар тогтнолын төлөө үлэмж их гавьяа байгуулсан хоёрхон гадаад хүн хорьдугаар зууны түүхэнд тодорсон байдаг. Нэг нь түвд үндэстэн Наймдугаар Богд гэгээн Агваанлувсан, нөгөө нь герман гаралтай оросын Барон жанжин. Энэ хоёр агуу хүмүүнийг улаантнууд ямар их гүтгэж доромжилж муучиллаа даа. Тэднийг Бурхан өршөөг. Энэ удаа Барон жанжны үнэн түүхийг өгүүлье.
Монголын тусгаар тогтнолын төлөө үлэмж их гавьяа байгуулсан хоёрхон гадаад хүн хорьдугаар зууны түүхэнд тодорсон байдаг. Нэг нь түвд үндэстэн Наймдугаар Богд гэгээн Агваанлувсан, нөгөө нь герман гаралтай оросын Барон жанжин. Энэ хоёр агуу хүмүүнийг улаантнууд ямар их гүтгэж доромжилж муучиллаа даа. Тэднийг Бурхан өршөөг. Энэ удаа Барон жанжны үнэн түүхийг өгүүлье.
Роман Федорович Барон фон Унгерн-Штернберг 1885 оны 12-р сарын 29-ний өдөр Австри Унгарын хил дээрхи Грац хотод мэндэлжээ. Бароны мэндэлсэн өдөр нь хүртэл Богд хаант Монгол улс 1911 онд тусгаар тогтносон сар,өдөртэй давхцаж байгаа нь бүр ч гайхалтай.Эцэг Теодор Леонгард Рудольф, эх Софи Шарлотта фон Вимифен нар нь германий Штутхартын уугуул иргэд байв.Унгерн бол Балти орчмын нутгийн немецийн барон гүнгийн сурвалжит удамтай хүн юм. Унгерн 1900-1902 онд Эстоний Таллин хотын гимназид суралцжээ.1902 оноос Санкт-Петербургийн тэнгисийн цэргийн кадетийн корпуст суралцав.Барон Унгерн дөнгөж хорьхон настайдаа орос японы дайны фронтод явуулж өгөхийг армийн дээд удирдлагадаа хүсч байжээ. Түүнийг Манжуурын цэргийн ангид шилжүүлэх үед орос японы дайн нэгэнт дууссан байлаа.Унгерн 1906-1908 онд Павловскийн цэргийн сургуулийг төгсөв.Түүний хүсэлтийг үндэслэн Оросын армийн дээд удирдлага Унгернийг алс дорнодод Өвөр Байгалийн казак цэргийн ангид хуваарилж,Унгерн тэнд цэргийн алба хашиж эхлэв.Удалгүй тэр бээр 1912 онд зуутын дарга болжээ. Барон 26 настайгаасаа эхлээд монголчуудыг дэмжиж тусалж эхэлсэн байдаг.1913 оны 6 дугаар сард Барон Унгерн хятадын цэрэгтэй тэмцэхэд нь монголчуудад туслах зорилгоор Ховдын хязгаарт очжээ.Унгерн монгол цэрэгт цалингүй байсан ч хамаагүй алба хаая гэсэн хүсэлт гаргаж байв.Оросын дээд удирдлага түүнийг монгол цэргийн албанд орж болохгүй гэсэн шийдвэр гаргаж,харин Монгол дахь Оросын консулын газарт түүнийг офицерээр ажиллахыг зөвшөөрчээ.Удалгүй 1914 онд дэлхийн нэгдүгээр дайн эхэлсэн тул Унгерн Орос орны төлөө дайтахаар хүсэлт гаргаж эх орондоо буцжээ.Унгерн дэлхийн нэгдүгээр дайны үед Доны казакын 34-р хороонд Австрийн фронтод тулалдав.Унгерн эрэлхэг зоригтой тулалдаж дайнд таван удаа шархджээ.Тэр дайны шарх нь эдгээгүй байхдаа цэргийн эмнэлгээс гарч цэргийн ангидаа буцан ирж дахин тулалдаж байв.Дайнд үлэмж их гавьяа байгуулсан тул Оросын Засгийн газар Унгернийг Ариун Георгийн одон,Ариун Аннагийн 3,4-р зэргийн одон,Ариун Станиславийн 3-р зэргийн одон,Ариун Владимирийн 4-р зэргийн одонгоор шагнаж байв.1917 онд Унгерн Кавказын фронтод томилогдон Персид идэвхтэй үйл ажиллагаа явуулж, ассирчуудыг сайн зохион байгуулан тулалдаж байв.Орос оронд 1917 оны хоёдугаар сарын хөрөнгөтний хувьсгал гарч хаант оросын хүчирхэг арми задран унав.1917 оны 10-р сард Унгерн сибирийн Эрхүү хотод ирж Оросын Түр засгийн газрыг эсэргүүцэж 15 хүний бүрэлдэхүүнтэй хэсэг байгуулав.Удалгүй 1917 оны 11-р сарын 7-ны өдөр Орост улаан хувьсгал болж большевикууд зэвсгийн хүчээр засгийн эрхийг булаан авав.Энэ бол уг чанартаа ард түмний хувьсгал бус, улаантны төрийн эргэлт байлаа.Большевикууд Орос орон даяар улаан хядлага явуулж, сурвалжит гаралтай язгууртанууд, баян чинээлэг иргэд, санваартан, газрын эзэд, сэхээтэн, хаант оросын армийн офицерууд нарыг толгой дараалан хөнөөж эхлэв.Улаан большевикийн удирдагч Лениний ”Засгийн эрхийг Зөвлөлүүдэд, үйлдвэрийг ажилчдад, газрыг тариачдад” гэсэн ард түмэндээ амалсан амлалт нь хоосон тунхаг, худал үг гэдэг нь удалгүй илэрхий болсон юм.Ийнхүү большевикуудын эхлүүлсэн 1917-1922 оны иргэний дайнд Орос оронд 13 сая хүн амь үрэгдэж,7 сая золбин хүүхэдтэй болов. 2 сая хүн улаантны харгислалаас зугтаж гадаадад дүрвэн гарав.Үйлдвэрлэл, газар тариалан өмнөхөөсөө олон арав дахин огцом унаж, өлсгөлөн нүүрлэлээ. 1917 онд Унгерн өөрийн найз атаман Г.Семёновын хамт Өвөр байгалийн Чита хотод хүрэлцэн ирж Даурын станцад байрлаж шинээр хороо цэргийг үүсгэн байгуулав. 1918 оны эхээрУнгерн Хайлаар хотын комендантаар томилогдов.1918 оны зун атаман Семеновын үүсгэн байгуулсан Манжуурын тусгай отряд Өвөр Байгаль орчимд улаан цэргийг ялж Чита хотод цэргийн штабаа байрлуулав.1918 оны 9-р сарын 1-нд Читийн Даурияд Азийн морин дивизийг байгуулж удирдагчаар нь Барон Унгернийг томилжээ.Унгерн цэргүүдээ анхаарч байлдааны хэрэгсэл,буу,сум, хоол хүнсээр хангах ажлыг сайн зохион байгуулж байлаа.Тэр бээр цэргийн сахилга батыг сайтар тогтоов.Унгерн удалгүй евроази дахь улаантны хувьсгалтай хэрхэн тэмцэж, эзэн хаант улсыг хэрхэн сэргээх талаар төлөвлөгөө боловсрууллаа.1919 оны 11-р сард улаан армийн шинэ хүч Өвөр байгальд ирж, удалгүй 1920 онд Эрхүү хотод бослого гарч эсер меньшевикүүд засгийн эрхийг авав. Адмирал Колчак Эрхүү хотод улаантнуудад баивчлагдаж тэдний гарт зэрлэгээр алагдав.1920 оны 2-р сард улаан цэрэг давшиж Дээд Үдийг эзлэв.Атаман Семёнов цэргээ авч Чита руу ухрав.Унгерн ч азийн морин дивизээ авч Монгол руу явах бэлтгэлээ хангалаа.Ер нь 1921 онд Монголд болсон үйл явдлыг улаантны үзэл сурталчид бүгдийг нь гуйвуулж, Монголд 1921 онд ардын хувьсгал ялсан, нийслэл Хүрээг гамин, цагаантнаас чөлөөлсөн, хар шар феодалын дарлалаас чөлөөлсөн... энэ тэр гэсэн худал хуурмаг зохиомол түүхийг ард түмний тархинд далан жилийн турш суулгасан байдаг. Харин тэр үед Барон жанжны армид алба хааж монголын төлөө тулалдаж явсан цагаан гвардийн өндөр боловсролтой, эрэлхэг дайчин офицерууд монголын тэр үеийн байдлыг үнэн зөв дүгнэж бичсэн байдаг. Ялангуяа польш офицер Ф.Оссендовский, Өвөр Байгалийн атаман Г.Семёнов, Азийн морин дивизийн штабын дарга,хурандаа М.Торновский, подпоручик Н.Князевийн бичсэн баримтат дурдатгалын номуудад Монголд болсон 1921 оны үйл явдлыг тодорхой, ойлгомжтой, дүн шинжилгээ хийжүнэн бодитой өгүүлсэн байдаг юм.Эдгээр үнэн баримтыг үндэслэх нь зөв юм. 1920 оны 8-р сард Барон Унгерний удирдсан Азийн морин дивиз Читийн Даурияг орхиж Монгол руу хөдөллөө. Барон жанжин цэргээ дагуулан1920 оны 11-р сард монголын хилийг давж Сэцэн хан аймагт түр байрлав.Тэр үед Богд хаан Барон жанжинд нийслэл Хүрээг гамин цэргээс чөлөөлж өгөхийг хүссэн захидал явуулж байжээ.Барон жанжин удалгүй монголын нийслэл Хүрээнд дөхөж очоод шууд хятадын цэргийн удирдлагад зэвсгээ хураалгаж бууж өгөхийг шаардав.Шаардлагыг нь хятадын цэргийн удирдлага няцаав.Барон жанжин өөрийн 800 цэргээ авч 1920 оны 11-р сарын 26-27- ны өдөр Нийслэл Хүрээ рүү эхний дайралтаа хийлээ.Гэвч хятадын цэргийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч Хүрээг эзэлж чадсангүй. Дараа нь 12- р сарын 2-4 ний өдрүүдэд нийслэл Хүрээг хоёр дахь удаагаа дахин довтлов. Гэвч хятадын тал 12 000 гаруй цэрэгтэй, олон арван пулемёттай, олон их буутай,зэвсэг ,хориглолт бэхлэлт сайн байсан тул Барон жанжиних хохирол үзэж цэргээ ухраалаа.Барон жанжны цэргүүдийн гуравны нэг нь энэхүү байлдаанд үрэгдэж, арван офицер тутмын хоёр нь үрэгдэж өвлийн хүйтэнд хүнсний нөөц гурил, будаа, махаа дуусчээ.Байлдааны сум дуусч цэргүүдийн зориг мохох тийшээ болж байв.Барон жанжин цэргээ Сэцэн хан аймгийн Хэрлэн голын орчим татаж буудаллав.Энд монголын ноёд Барон жанжныг дэмжиж сэтгэл санааны болон материалын тусламж үзүүлж монгол цэрэг дайчилж туслав.Сэцэн хан аймгийн ноёд, ард иргэд Барон жанжинд өвлийн хүйтнийг давахад нь зориулж 600 гаруй майхан олгож, хоол хүнсээр туслав.Удалгүй Барон жанжин Бээжингээс монголын нийслэл Хүрээ дэх хятад цэрэгт тусламж үзүүлэхээр ирж явсан хятадын гамин цэргийн цувааг дайран эзэлж, олон буу сум, зэвсэг олзлов. Монголын тэргүүн зэргийн тайж ноён Гомбожавын Лувсанцэвээн, мээрэн Дугаржав,Тогтох тайж, буриад Жамбалон нар200 гаруй монгол цэрэг дайчилж Барон жанжинд цэргээр туслав. Түшээт хан аймгийн Дархан чин ван Лувсанцэвээн нь 1920 оны өвөл Барон жанжинтай уулзаж хятад цэргүүдтэй хэрхэн байлдаж, нийслэл Хүрээг хэрхэн чөлөөлөх талаар тохиролцжээ. Гавьяа байгуулсан Лувсанцэвээнд Богд хаан чин ван цол олгож, Сангийн сайдаар томилж байсан юм. Хожим нь улаантнууд монгол төрийн зүтгэлтэн Лувсанцэвээн чин ванг 1922 онд “Бодоогийн хэрэг” гэдэг зохиомол хэргээр баривчилж буудан хөнөөсөн байдаг. Барон жанжин Хүрээ, Бээжинг холбосон телефон утсан холбоог тасалж хятадын цэргийг ямар ч холбоогүй болгов.Монголын нийслэл Өргөө хотыгдовтлох үед Барон жанжин 1250 морьт цэрэгтэй байсан бол Хүрээг эзлээд байсан хятадын арми пулемёт, их буугаар сайтар зэвсэглэсэн12 000 цэрэг, сайн дурын 3000 цэрэг, нийт 15 000 орчим цэрэгтэй байлаа.Хятадын цэргийг хятадын түшмэл Чен И, генерал Го Сунлин нар удирдаж байв. Барон жанжин Хүрээг эзлэх төлөвлөгөөг нягт нарийн боловсруулж хэзээ хэдэн цагт довтлохыг зурхайч ламаас асууж дайснаа дарах тарний номыг лам нараар уншуулж довтолсон байдаг. Барон жанжин Богд уулан дээр харуулын цэргээ тавьж хятадын цэргийн хөдөлгөөн бүрийг ажиглаж улмаар Богд ууланд нэг зуут цэргээ байрлуулав.Барон жанжны явуулсан буриад Тубанов,барга Лувсан,түвд Саж ламын удирдсан 200 гаруй цэрэгтэй тусгай отряд Богд хааныг хятад цэргийн хамар дороос чөлөөлж авсан нь хятад цэргийн зүрхийг үхүүлсэн явдал болов. Дайралт хийхийн өмнөх шөнө Барон жанжин Чингис хааны цэргийн тактикийг ашиглаж Богд уулан дээр 1 цэрэг 3 түүдэг гал асаахыг тушаав.Богд уулан дээр тэр шөнө үй түмэн түүдэг гал ассаныг харсан хятад цэргийн зориг улам мохов.Барон жанжны цэргүүд 1921оны 2-р сарын 2 -ны өдөр Хүрээний зүүн талд байдаг Маймачин хотхоныг дайрч хятадын цэргийн генерал Го Сүнлин зугтаалаа.Зурхайч монгол лам 2-р сарын 3-ны өдөр байлдаж болохгүй гэсэн тул Барон жанжин цэргээ амрааж,2-р сарын 4-ний өдөр дахин Хүрээг хүчтэй довтолж, хятад цэргийн хуаранг эзэлж дараа нь ширүүн тулаан өрнүүлжӨргөө хотыг хятадын цэргээс бүрэн чөлөөллөө.Хятадын гамин цэрэг зугтахдаа Хүрээнд 15 их буу,олон пулемёт, 4000 гаруй винтов буу, олон мянган сум,хүнс,хувцас,хятад цэргийн мөнгөн санд9.0 сая ам.доллартай тэнцэххэмжээний мөнгө орхисон байсныг Барон жанжны цэргүүд олзлов. Барон жанжин дайснаас огт айдаггүй эрэлхэг зоригтой хүн байжээ.Ийм нэгэн яриа байдаг.Өргөө хотыг хятад цэрэг эзлээд байсан үе.Тэр үед хятадын цэргийн удирдлага Барон жанжны толгойг авчирсан хүнд олон мянган лан мөнгө өгнө хэмээн амлаад байсан цаг.Өвлийн нэгэн нартай өдөр Барон жанжин монгол дээл, цагаан папах малгайгаа өмсөөд гартаа ташуураа бариад хар морио унаж Өргөө хотын гудамжаар явж хятадын том ноён Чэнь И-тэй уулзаж, дараа нь буцах замдаа шоронгийн хажуугаар өнгөрөн явж байтал харуулд гарсан хятад цэрэг буугаа дэрлээд хурхиран унтаж байхыг харжээ.Барон жанжин мориноосоо бууж унтаж буй хятад цэргийг ташуураараа хэд сайн ороолгожээ.Ихэд айж цочсон хятад цэрэгт Барон жанжин хятад хэлээр: Цэргийн харуул албан дээрээ унтаж болохгүй.Би бол Барон Унгерн байна. Би чамайг цэргийн үүргээ биелүүлээгүй болохоор чинь ташуураар ороолгож шийтгэлээ шүү” гэж хэлээд мориндоо мордон давхиж алга болов гэнэ.Энэ сонин явдал нийслэл Өргөө хот даяар шуугиан тарьж ,хятад цэргийн сүлд хийморь улам доройтов гэнэ.Барон жанжин өндөр боловсролтой хүн байлаа.Тэр бээр герман, орос, англи, франц хэлийг сайн эзэмшсэн, дээр нь монгол,хятадаар ойлгож ярьдаг байжээ.1921 оны 2-р сарын 22-ны өдөр Богд хааныг Монгол улсын хаан ширээнд эргүүлэн залах ёслол Өргөө хотод ёслол төгөлдөр боллоо.
Энэ ёслолын үеэр Богд хаанаас Барон Унгернд үе улиран ханы зэрэг, дархан хошой чин ван цол шагнах зарлиг буулган мутрын тэмдэг дарж зарлиг гаргав. Энэхүү зарлигт дурдахдаа: “Шашин төрийг хослон баригч нарангэрэлт, түмэн наст Богд хааны зарлиг.
Орос жанжин генерал Барон болвоос бидний Монголын өөрөө эзэрхэх засгийн газрыг дахин байгуулах хэрэгт тэргүүлэн чармайн зүтгэсэн гавъяабүхий хүмүүн мөн.Түүний бие анх цэрэг авч ирснээс нааш хүйтэн жихүүнд халирсхийх үгүй, олон ардыг өчүүхэн төдий гаслаасан үгүй, эцэстэлээ зоригийг хатуужин явсаар нэгэн өглөөний зуур Хүрээний газрыг байлдан авч гавьяаг бүтээсэн ба шан хорыг тэгшлэн цэргийн цаазыг явуулсныг үзвээс үнэхээрийн тодорхой чанга хэмээвээс болмой.Тиймийн тул би бээр их л сайшаан үзэж генерал Баронд үе улиран ханы зэргэ, дархан хошой чин вангийн хэргэм, ногоон жууз, улбар шар хүрэм, шар жолоо, гурван нүдэт тогосын отго, Улсыг мандуулагч их баатар жанжин цол шагнав. Хойч өдөр үе улиран тасрал үгүй залгамжлуулагтун. Иймийн тул шар торгоны өргөмжлөлд эрдэнэ дарж олгов.Олноо өргөгдсөний Арван нэгдүгээр он”гэжээ. Улсыг мандуулагч их баатар Барон жанжинд монголын хойд хилтушаа Зэлтэрийн гацаа орчимд 40 десятин үр тарианы талбай, 50 верст эдлэнгийн зориулалттай суурьшлын газрыг олгосон аж. Гэвч Барон жанжин Монголд эдлэн газар дээрээ байшин барьж тухлаад хувийн жаргалаа хөөхийг бодсонгүй. Эзэн хаандаа өргөсөн үнэнч офицерийн ёсоор эзэн хаанаа хөнөөсөноросын харгис большевикуудын эсрэг эцсээ хүртэл тулалдахаар бэлтгэж байлаа. Барон жанжнаас зугтаасан гамин цэрэг Хиагт руу явж Орос улсаар дамжиннутаг буцахаар хойд зүгийг чиглэж, зарим нь өмнө зүгт Чойр орчим бүгжээ.1921 оны 3-р сарын 11-13 ны өдрүүдэд Барон жанжин өмнө зүгт Чойрт байрласан гамин цэргийн ангийг бут цохиж , мөн Туул голын орчим “Талын усан хад” хэмээх газарт байсан хэдэн мянган гамин цэргийг хиар цохив.Ийнхүү Барон жанжин 1921 оны 4-р сарын 4 гэхэд Монгол улсыг хятадын гамин цэргээс бүрэн чөлөөлжээ. Монголын бүх нутгийгхятадын цэргээсБарон жанжин чөлөөлсөн болохоос бус ардын намынхан, улаан орос цэрэг чөлөөлөөгүй юм шүү. Барон жанжны энэхүү үлэмж их гавьяа бол монголын ард түмний хувьд үнэлж баршгүй агуу гавьяа юм. Барон жанжин Богд хааныг ихэд хүндэлдэг байсан бөгөөд Богд хааны зарлигийг ёсчлон биелүүлдэг байсан.Барон жанжин монголын дотоод хэрэгт хөндлөнгөөс огт оролцдоггүй байв. Барон жанжин монголын нийслэл Өргөө хотод байсандөрөвхөн сарын хугацаанд их зүйл хийсэн байдаг.Барон жанжин нийслэл Өргөө хотод цэргийн сургууль нээж, үндэсний банк, эрүүл мэндийн байгууллагын ажиллагааг сайжруулж, засаг захиргааны нэгж, үйлдвэр,холбоо, ХАА, худалдаа арилжааг сэргээж, үйлдвэрлэлийг хөгжүүлэв.Монголын хаан ширээнд дахин заларсан Богд хаан 1921 оны 2-р сард монголын шинэ Засгийн газрыг байгуулав.Монгол улсын Дотоод Явдлын яамны сайдаар Жалханз хутагт Дамдинбазар,Гадаад хэргийн сайдаар шанзав Дашзэвэг,Цэргийн сайдаар Бишрэлт ван Доржцэрэн,Сангийн сайдаар Лувсанцэвээн,Шүүх яамны сайдаар Чимиддорж,Богд хаант Монгол улсынцэргийн удирдагчаар Хатанбаатар Магсаржавыг томилов.Унгерн азийн морьт дивизийн даргаар хэвээр үлдэв.Гэвч Богд хаант Монгол Улсын Засгийн газар Унгерний цэрэг гамингаас монголыг бүрэн чөлөөлсөн хэмээн тайвширч, харин умардаас ирэх ардын намынхан болон оросын улаан большевикуудын аюулыг урьдчилан харж чадаагүй юм.Оросын улаантнуудыг дагуулж Монголд оруулж Богд хаант монгол төрөө устгах гэж байгаа Сүх,Чойбалсан нарын ардын намынхны балагт төлөвлөгөөг Богд хаант төр урьдчилан мэдэж улс орноо хамгаалан сэргийлэх талаар юу ч хийж чадаагүй байлаа. Богд хаан монгол төрийн цэргийн удирдагчаар Магсаржавыг томилсон нь буруу шийдвэр байв.Учир нь Улиастайд Богд хаант Монгол улсын600 гаруй цэргийг удирдаж байсан Хатанбаатар Магсаржав Барон жанжин болон Баяр гүний цэрэг Троицкосавскийн орчим улаан орос цэрэгт ялагдсныг дуулсан тэр өдрөө улаан оросын талд урважээ. Өмнө нь Хатанбаатар Магсаржав 1917 онд өвөр монголын Шударга баатар,Харчин гүн Бавуужавын 2000 өвөр монгол цэрэгтэйтулалдаж өвөр монголын цэргийг бут цохиж байжээ. Сүх мөн тэр үед Хатанбаатарын цэргийн бага даргаар томилогдожБавуужав гүний өвөр монгол цэргийн эсрэг тулалдаж байжээ. Энэ явдал бол хаант Орос улс, Дундад улс хоёрын шахалтаар монголын Богд хаант төр өвөр монголын Бавуужав гүний цэргийн эсрэг байлдаж монгол ах дүү нараа хөнөөсөн хамгийн мулгуу тэнэг хэрэг байлаа. Богд хаант Монгол улсын Засгийн газрын нэг том алдаа бол 1921 оны 5-р сард Барон жанжны цэргүүдийг Зөвлөлт Оросын хилийг давж Бароны дивизээс хэд дахин хүчтэй зэр зэвсэг сайтай улаан Оросын армитай байлдах гэсэн төлөвлөгөөнөөс ньтатгалзуулах ёстой байлаа.Энэхүү үйл ажиллагаанд нь Богд хаант төрийн монгол цэргийг оролцуулахыг хориглох ёстой байлаа.Тэр үед монголын хойд хил болон нийслэл Хүрээг оросын улаантан большевикуудын арми болон ардын намын Сүхбаатарын цөөн тооны цэргээс чандлан хамгаалах, улаантан орос цэрэг монголын хилийг даван дайрч эзлэх шалтаг гаргахгүй байх зэрэг ажлыг нийслэл Хүрээнд зохион байгуулах нь чухал байлаа. Гэвч ингэсэнгүй. Богд хаант төр хойд хилээ улаантны орос цэргээс хамгаалж чадаагүйгээс оросын большевикуудын болон ардын намынхны экспортолсон улаан хувьсгал гэгчид Монгол улс өртөх нь тэр. Богд хааны шинэ Засгийн газрын хоёр сайд болох Жалханз хутагт, Магсаржав хоёр улаан оросын талд шууд урвасан тул Богд хаант Монгол улсын энэ засгийн газар орших аргагүй болов. Барон жанжин бол Хянганы нуруунаас Каспийн тэнгис хүртэлхи уудам нутагтай,Чингис хааны үеийнх шиг хүчирхэг,эзэн хаант шинэ Монгол гүрнийг байгуулах зорилготой, цэргийн эрэлхэг жанжин байсан. Барон жанжин нийслэл Хүрээг гамингаас чөлөөлж хятадын шоронд тарчилж байсан Хатанбаатар Магсаржавын амийг аварч шоронгоос чөлөөлж Богд хаанд хүлээлгэж өгч байсан. Магсаржав удалгүй улаан оросын талд урвасныг Барон жанжин сонсоод огт итгэж өгөхгүй байсан гэдэг. Атаман Г.Семёнов дурдатгалдаа: “Монголд Чойжин гэгээнтэн гэдэг мэргэн лам улсорон хийгээд хувь хүмүүсийн амьдралыг урьдчилан яг хэлдэг мэргэн лам байлаа. Би монголын нийслэл Хүрээнд 1911 онд 20 настайдаа Оросын Консулын газар цэргийналба хааж байхдаа нэг удаа Чойжин ламаармэргэлүүлсэн юм.Чойжин гэгээнтэн ертөнцийн ирээдүйг ямар ч алдаагүй урьдчилан хэлж байсан. Орос оронд удахгүй их дайн дэгдэж эзэн хаанаа хөнөөнө. Дараа нь Орос оронд ах дүүгээ хядсан том дайн болно.Энэ дайнд намайг ямар үүрэгтэй оролцохыг хүртэл яг урьдчилан хэлсэн дээ. Дараа нь Монголд 1921 онд дайтаж байсан орос цэргийн офицер найз нараасаа сонсож байхад Чойжин гэгээнтэн ардын намын Сүхбаатарын талаар мэргэлж урьдчилан яг онож хэлсэн байдаг. Монголын удирдагч, эрэлхэг зоригтой, гэнэн болчимгүй Сүхбаатарыг “Сүхбаатар буруу зүйл хийснээ ухаарч улаантан орос комиссаруудын эсрэг бослого гаргахыг оролдоно. Энэ нь бүтэхгүй. Удахгүй Сүхбаатар өөрийнхөө дагуулж ирсэноросын улаантан большевикуудад хөнөөгдөх юм байна” хэмээн яг онож хэлсэн байдаг“ гэжээ. Энэ бол гайхалтай мэргэн таамаг байлаа. Барон жанжин 1921 онд нийслэл Хүрээнд удтал суурьшихыг хүсээгүй юм.Тэр бээр “Богд хаант Монгол улсыг хятадын цэргээс бүрэн чөлөөллөө. Бид одоо оросын Өвөр Байгальд улам хүчээ авч байгаа харгис еврей большевикуудтай тулалдах цаг боллоо, бид улаан оросын нутагт ормогц нутгийн орос,буриад ардууд улаантны эсрэг бослого гаргаж, бидний талд орно” хэмээн найдаж байв.Барон жанжин 1921 оны 5 дугаар сарын 21-ны өдөрАзийн морьт дивизээ авч цэргээ хоёр хуваан нийслэл Өргөө хотоос гарч хойд зүгт мордлоо. Азийн морьт дивизэд тэр үед орос,казак,монгол,буриад,татар,япон,манж зэрэг 16 үндэстэн алба хааж байв.Азийн морьт дивизийн нэг хэсэг нь генерал Резухиний удирдлагаар 4 их буу, 10 пулемёт бүхий 1510 цэрэг оросын Мысовск, Татауровагийн чиглэлд , нөгөө хэсэг нь Барон жанжны удирдлагаар 8 их буу, 20 пулемёт, 2100 цэрэг Троицкосавск, Дээд Үдийн чиглэлд алгуурхан аялж довтолгоогоо эхэллээ.Тэр үед Барон жанжны удирдлаганд монголын баруун хязгаар болон өөр газруудад байрлаж байсан Н.Казангради, И.Казанцев, А.Кайгородов, А.Шубины отрядууд захирагдаж байв.Харин Барон жанжны цэргийн штабт ямар ч холбооны хэрэгслэл байхгүй,улаан Оросын армийн өвөр Байгаль орчмын цэргийн хүч, байрлалын талаар ямарч тагнуулын мэдээлэл байхгүй байлаа.Харин монголын хилийн орчим цэргээ байрлуулж чадсанулаан армийн удирдлага урвагч монголчуудаас өдөр бүр хэл мэдээ авч Богд хаант төрийн монгол цэрэг хийгээд Барон жанжны цэргийн тоо,буу зэвсэг,байрлалын талаар тун сайн мэдээлэлтэй байлаа.Улаан армийн удирдлага Бароны цэргийг хил давж ирэхийг отон хүлээж байлаа.Хил давмагц Бароны цэргийн гол хүчийг бутцохиж, Монгол руу зугтаахад нь араас нь мөшгиж, Монголын нутагт дайран орж монголын нийслэл Хүрээг эзэлж, Монголд Зөвлөлт автономит бүгд найрамдах улсын загвараар улаантны засаглал тогтоох талаар чтэд сайтар төлөвлөсөн байлаа.Тэр үед оросын большевикуудын энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд монголын ардын намын Сүх, Чойбалсан нар морь, нохой мэт зүтгэж байлаа. Алс дорнод, монгол түвдийн асуудлыг хариуцсан еврей большевик Борис Щумяцкий монголын Чойбалсан, Сүх нарыг удирдан хөдөлгөж байлаа. Улаан оросууд тэр үед ойрхи дорнод, дундад ази, дорно дахины улсуудын хаант засгийн эсрэг зэвсэгт бослого гаргаж улаантны засаг тогтоох зорилгоор олон улсын алан хядагч нарыг бэлтгэж байжээ. Оросын удаан цэргийн архивын баримтанд улаан Оросын 5-р улаан армид “монгол батальон” / товчоор монбат гэдэг байв / гэгчийг 1920 онд байгуулж, түүнд Чойбалсан, Сүхбаатар, Чагдаржав нарын 5 монгол хүний нэр бичигдсэн байлаа.Энэ бол ардын намынхан Богд хаант монгол төрөөсөө урважээ гэсэн хөдөлшгүй баримт юм. Урьд өмнө нь хэн ч энэ баримтыг ярьж байгааггүй, нууж байсан . Одоо үнэнийг ярих цаг болсон. Хойд зүгт хөдөлсөн Барон жанжны цэргүүдийг оросын улаан цэргийн5-р армийн 28 000 цэрэг, алс дорнодын бүгд найрамдах улсын 700 усан цэрэг, Ардын намын Сүхбаатарын 100 орчим морьт монгол цэрэг, 24 их буу, 150 пулемёт бүхий хүчирхэг арми тулалдахаар хүлээж байлаа. Алс дорнодын улаан цэрэг тэр үед нийтдээ жаран мянгад хүрч байсан гэдэг.Улаан цэргийн ийм их хүч хуралдсан байсныг Барон жанжин огт мэдээгүй байв.Барон жанжны тагнуулын хэсэг улаан оросын цэргийн хүчийг мэдэхгүй байлаа. Богд хаант төр удалгүй улаан оросын цэрэгт эзлэгдсэн Хиагтыг чөлөөлөхөөр Баяр гүний монгол цэргийг илгээжээ. Гэвч ардын намын Сүх Богд хааны Баяр гүний 600 монгол цэргийгМаймаачин хот /одооны Алтанбулаг/-ын орчим 1921 оны 6-р сарын 6-ны өдөр оросын олон мянган улаан цэрэгтэй хавсарч хөнөөсөн байдаг. Богд хаант төрийн Баяр гүний монгол цэргүүд Маймаачин руу довтлоход ардын намын Сүх улаан оросын халимагийн морьт цэрэг, алс дорнодын бүгд найрамдах улсын 800 гаруй улаан орос цэргийн хамт хэд хэдэн пулемёт буу бүгүүлж хэдэн талаас нь пулемёт бууны хайчин гал нээж Богд хаант монгол төрийн монгол цэргүүдийг бүгдийг нь буудан хядсан гэдэг.Улаан Оросын халимагийн морьт цэрэг бол цагаан гвардийн Деникины армитай тулалдаж туршлагажсан цэргүүд байсан.Богд хааны цэргийн дарга Баяр гүн энэ тулаанд хүнд шархдаж шархаа даалгүй нас баржээ.Энэ тулаанд Баяр гүний цэрэгт байсан Хүрээний цэргийн сургуулийн дөнгөж 18 нас хүрсэн, байлдааны ямар ч туршлагагүй олон залуу монгол цэрэгамиа алджээ. Сүх цаашид Богд хаант төрийн цэргийн эсрэг үйл ажиллагаагаа улам өргөжүүлж Дарь эх ламын 700 гаруй монгол цэргийг мөн л улаан орос цэрэгтэй хамтарч хядсан гэдэг. Богд хаант төрийн монгол цэрэг болон цагаан гвардийн цэргийг улаан орос цэрэгтэй хамтарч устгасан Сүхийг улаан оросын большевикууд ихэд сайшааж Зөвлөлт Орос улсын Цусан гавьяаны улаан тугийнодонгоор шагнажээ. Улаантны төрийн эргэлтийн дараа Сүх, Чойбалсан хоёр Данзан, Бодоо нарынхаа эсрэг мэдүүлэг өгч гарын үсэг зурж тэднийг цаазалсан байдаг.Тэр үед Резухиний цагаан цэргүүд Сэлэнгэ мөрний баруун эргээс Байгаль орчмын чиглэлээр довтолж улаан оросын хэд хэдэн отрядыг бут цохив.Гэвч Резухины цэргүүд 1921 оны 6-р сарын 2-ны өдөр Жёлтуринскийн станцын дэргэд болсон тулаанд улаан армийн К.Рокоссовскийн /хожим нь зөвлөлтийн маршал болдог/ цэргүүдэд ялагдав.Резухин Барон жанжинтай ямар ч холбоогүй байсан тул улаан цэрэгт бүслэгдэх аюулд орох нь дөхөв.Иймд Резухин цэргээ авч 6-р сарын 8 -ны өдөр Монгол руу ухрав.Унгерний цэрэг Троицкосавск руу 1921 оны 6-р сарын 11-13 ны өдрүүдэд довтолсон боловч цэргийн хүч, зэвсгээр хэд дахинилүү улаан цэргүүдэд ялагдаж ухрав. Барон жанжин Галуут нуурын орчим хүчээр илт давуу улаан орос цэрэгтэй тулалдаж байхад улаан орос цэргийн дарга Нейманы олон арван мянган улаан орос цэрэг Сүхийн зуугаад монгол цэрэгтэй хавсарч нийслэл Хүрээ рүү ямар ч саадгүйгээр довтоллоо. Ямар ч хамгаалалтгүй байсан нийслэл Хүрээг 12 их буу, 156 пулемёттай,15 000 улаан орос цэрэг 1921 оны 7-р сарын 6-ны өдөр түрэмгийлэн эзлэв.Улаантнууд үүнийгээ нийслэл Хүрээг гамин,цагаантнаас чөлөөлөв, ардын хувьсгал ялав хэмээн худал сүржигнэдэг. Үнэндээ нийслэл Хүрээнд гадаадын нэг ч цэрэг байгаагүй, гамин цэрэг ч байгаагүй, цагаантан цэрэг ч байгаагүй, зөвхөн Богд хаант Монгол улсын төр л үйл ажиллагаагаа явуулж байсан.Харамсалтай нь тэр үед Оросын улаан цэргийг эсэргүүцэх, нийслэл Хүрээг хамгаалахБогд хаант төрийн монгол цэрэг нэг ч байсангүй. 1921 оны ардын хувьсгал гэгч нь үнэн хэрэгтээ ардын хувьсгал огт биш,харин харийн улаан оросын цэрэг, зэвсгийн хүчээр ардын намынхан гэх хууль бус байгууллагын долоохон хүний хууль ёсны Богд хаант монгол төрийг устгасан төрийн эргэлт байсан юм. Ард түмэн тэр үед “ардын намынхан гэдэг их муу хүмүүс Хүрээнд ирж бурханы сүм хийдийг устгаж, лам хуврагуудыг буудан хөнөөж, ардын мал сүргийг нь хураан авч байна гэнэ” хэмээн шуугиж байсан гэдэг.Богд хаан цэргийн жанжин байгаагүй, улс төрч байгаагүй,харин шашны гэгээнтэн хутагт байсан.Тийм ч учраас цэрэг, улс төрийн бодлогын талаар 1921 онд алдаж байсан нь мэдээж. Богд хаан монголын төрөөс урвасан ардын намын долоон хүнтэймонголын хууль цаазаар ярьж тэднийг огт шийтгээгүй өнгөрсөн. Богд хаан монголын төрөөс урвасан нэг ч хүнийг цаазлаагүй. Харин Богд хаан өөрөөс нь урвасан,гэнэн харалган Сүхд их итгэл найдвар тавьж байж том алдаа гаргасан юм.Данзанг дагаж явдаг байсан, түүний хуурай дүү байсан Сүх үнэн хэрэгтээ ямар ч эрх мэдэлгүй байсан бөгөөд түүнийг хожим нь Борис Щумяцкий мэтийн алс дорнодын бүгд найрамдах улсын улаан оросын еврей большевикуудашиглан удирддаг байв. Боловсролгүй, нэн ядуу залуу байсан Сүх 1912 онд Хужирбуланд Богд хаант төрийн монгол цэргийн бага дарга нарыг бэлтгэх сургуульд сурч, Богд хаант төрийн сангаас хувцаслаж, хооллож, Богд хаанаас 1913 онд 5-р зэрэг,тогосын отгоор шагнуулж, Хужирбулангийн монгол цэргийн сумангийн жагсаалын даргаар томилогдож байлаа. Сүх бол Богд хаант төрийн төлөө үнэнчээр зүтгэхээ тангарагласан, цэргийн эрдмийг хаант Оросын казак цэргийн офицер Яков Васильевээр заалгаж, оросын “Максим” пулемётаар буудаж сурсан Богд хаант төрийн монгол цэргийн бага дарга байлаа. Гэтэл Сүх одоо Монголынхоо Богд хаант төр хийгээд хаант Оросын цэргийн эсрэг тэмцэгч, улаан Оросын талыг баримтлагч болжээ.Сүх ийнхүү Богд хааны монгол төрийн зардлаар сурсан цэргийн эрдмээ Богд хаант төр хийгээд өөрийг нь цэргийн эрдэмд сургасан багш нар нь болох цагаан орос офицеруудын эсрэг хэрэглэж эхэлжээ. Хайран тангараг, хайран эх орон, хайран цэргийн эрдэм.
1921 оны 7-р сарын 13-ны өдөр Барон жанжны үлдсэн цэрэг, Резухиний цэрэгтэй нийлжСибирь рүү хоёр дахь довтолгооноо эхлүүлэв. Барон жанжны цэргүүд Мысовск, Дээд Үд рүү 7-р сарын 18-ны өдөр хөдлөв.Энэ үед Барон жанжны Азийн морьт дивиз 3250 цэрэг, 6 их буу, 36 пулемёттай байлаа.1921 оны 8-р сарын 1-ний өдөр Барон жанжны цэрэг Өвөр Байгалийн Гүн Галуутайн орчим улаан орос цэргийг ялж 300 улаан орос цэрэг,2 их буу, 6 пулемёт, 500 винтов буу олзолж байв.Барон жанжин олзлогдсон улаан орос цэргүүдийг бүгдийг нь суллаж нутагт нь буцаажээ.Өвөр Байгалийн орос казак эрчүүд Бароны цэрэгт орж улаантантай байлдахаас татгалзаж байв.Энэ үедалс дорнодын бүгд найрамдах улс болон зөвлөлтийн 5-р улаан арми хүчээ зузаатган Барон жанжны цэргийг бүслэх аюул тулгарав. Иймд Барон жанжин цэргээ хоёр хуваан 8-р сарын 10- наас эхлэн Монгол руу ухрав.Хоёр дахь удаагийн энэхүү тулаанд Барон жанжин 200 гаруй цэргээ алдаж, улаантнууд 2000 гаруй цэргээ алджээ.Барон жанжин цэргээ Урианхайн хязгаарт өвөлжүүлэх тухай бодсон боловч эргэн тойрон улаантан орос цэргүүд байгаа тул больжээ.Оросын улаан цэрэгт эзлэгдсэн нийслэл Хүрээ рүү буцах ямарч боломжгүй болов.Улаантанд эзлэгдсэн Монголд найдвар тавиад хэрэггүй болов. Дараа нь Барон жанжин цэргээ авч Түвд рүү явахаар төлөвлөв.Энэ мэдээг дуулсан түүний офицер,цэргүүд ихэд зэвүүцэж “Түвд явахгүй, харин Манжуур руу Хайлаар явах хэрэгтэй” хэмээн шийдэжхуйвалдаан гаргаж 1921 оны 8-р сарын 17- ний шөнө генерал Резухинийг буудан алав. Дараа нь тэд Барон жанжны майханг гаднаас нь буудав. Азаар сум Бароны хажуугаар өнгөрч Барон жанжин тэднээс зугтаж амжив. Хуйвалдагчид Бароны ойр дотны офицер, цэргүүдийг буудан хөнөөж Манжуурын зүг хөдөллөө. Барон жанжин өөрийн итгэдэг, хамт тулалдаж явсан монгол цэргүүд рүү давхин очлоо. 8-р сарын 20-ны өдөр Барон жанжин Богд хаант монгол төрийн төлөө хамт мөр зэрэгцэн тулалдажявсан Сундуй гүн дээр давхин очжээ. Сундуй гүн Дэжид, Лувсан-Очир гэсэн хоёр монгол цэргийн хамт Барон жанжныг баривчлахаар үгсэн хуйвалдсан байлаа. Сундуй гүн Барон жанжнаас гаансны тамхи асаах гал гуйхад Барон жанжин өврөө уудалж шүдэнз гаргах тэр агшинд хоёр монгол цэрэг гараас нь угзарч мориноос нь татан унагаж Барон жанжныг баривчилж хүлжээ. Сундуй гүн “би үхэхийн орондчи үх” гэгчээр Богд хаант төрийн төлөө хамт тулалдаж явсан Барон жанжныг ийнхүү баривчилж Щетинкиний удирдсан орос улаан цэргийн ангид тушаажээ. Сундуй гүнийг дагаж Богд хаант төрийн 125 монгол цэрэг улаантны талд урважээ. Монголын төлөө бүхнээ зориулсан Барон жанжин монголчуудын энэхүү гэнэтийн урвалтад огт итгэж өгөхгүй байсан гэдэг. Монголчууд хэдхэн сарын өмнө түүний гавьяаг үнэлж монголын ардууд хийгээд лам хуврагууд Барон жанжныг “Дайны Бурхан, Жамсран бурхан, Махагал бурхны хувилгаан” хэмээн магтаж,Богд гэгээнтэн Барон жанжинд хандаж “Барон жанжин Таны гавьяа бол Сүмбэр уул мэт агуу билээ” хэмээн захидал явуулж “Улсыг мандуулагч их баатар жанжин” хэмээн цол хэргэм өгч байж билээ. Одоо түүнийг хэн ч тоохоо больжээ. Барон жанжны итгэж явсан монголчууд хүртэл түүнээс нүүр буруулжээ. Гэвч Барон жанжин өргөсөн тангарагтаа үнэнч үлдэж, оросын эзэн хаанаасаа ч урваагүй, монголын Богд хаанаас ч урваагүй, өөрөөсөө ч урваагүй, өөрийн итгэл, үзэл бодлоосоо ч урваагүй юм. Жинхэнэ баатар эр гэдэг ийм л байдаг аж. Ийнхүү Барон жанжны 1920 оны 11-р сараас эхлэн 1921 оны 8-р сарын дунд үе хүртэл Богд хаант монгол төрийн төлөө хийсэн тулалдаан дууслаа.Сундуй гүн Барон жанжныг улаан оросын Щетинкиний цэрэгт тушаасны дараа орос улаан цэргүүд Барон жанжин,Сундуй гүнийг хоёр өөр өрөөнд хорьж байгаад Сундуй гүний амийг хэлтрүүлж суллаж Монголд нь буцаажээ.Орос улаан цэргүүд Барон жанжныг Новониколаевскад аваачив.Барон жанжныг баригдсныг дуулсан Оросын улаан большевикийн удирдагч Ленин Москвагаас сибирийн улаан комиссарууд руугаа байн байн утсаар ярьж“Унгернийгдаруй түргэн цаазал” хэмээн шавдуулж байлаа.Улаантнууд Барон Унгерн хаант төрийг дахин Орос оронд тогтоож большевикуудаас засгийн эрхийг нь булаан авчих вий гэхээс үхтлээ айж байсан гэдэг. Барон жанжныг шүүх хурал гэгч большевикуудын жүжиг Новониколаевскд 1921 оны 9 дүгээр сард болж, түүнийг Япон улсын эрх ашигт үйлчилж, төв азийн тусгаар улс байгуулахыг оролдсон, Оросын эзэн хаан Романовын засаглалыг сэргээх зорилгоор зөвлөлт засгийн эсрэг зэвсэгт тэмцэл явуулсан, алан хядлага явуулсан гэсэн гурван зүйлээр буруутгажээ. Барон жанжин тэр шүүх хурал дээр монголын Богд хаанаас бэлэглэсэн, дэслэгч генералын погон хадсан шар торгон монгол дээлтэйгээ, хаант Оросын ариун Георгийн одонтойгоо зогсож, эргэн тойрон буутай зогсох улаантан большевикуудаас огтхон ч айсан шинжгүй, өөртөө бүрэн итгэлтэйгээр: “Би Орос орны эзэн хаандаа өргөсөн тангарагтаа үнэнч үлдэж, эзэн хааны засаглалыг тогтоохын төлөө харгис еврей большевикуудын эсрэг тэмцсэн. Япон улсын эрх ашгийн төлөө хэзээ ч явж байгаагүй. Үнэн хэзээд ялна.” хэмээн сүүлчийн үгээ хэлж байсан гэдэг. Барон жанжныг улаантан большевикууд 1921 оны 9-р сарын 15-ны шөнө цаазаар авав. Барон жанжин ийнхүү дөнгөж 36 насандаа урвагч монголчуудын балгаар улаан оросын гарт амь насаа алдсан юм. Монголын эрх чөлөөний төлөө, монголын туурга тусгаар улсыг байгуулахын төлөө эрэлхэг зоригтой тэмцэгч, Монгол улсыг мандуулан бадруулагч их баатар Барон жанжны алдар гавьяаг монголчууд үеийн үед мөнхлөх учиртай. Барон жанжинг ийнхүү цаазаар авхуулсныг дуулсан Богд гэгээн Барон жанжин хойд төрөлдөө Бурхны оронд мэндлэхийг ерөөж бүх Монгол улс даяар бурханы ном уншуулжээ. Барон жанжнаас урваж Манжуур зугтаасан түүний цэргүүдийг хятадын цэргүүд хил дээр барьж ихэнхи нь шоронд оржээ.Сипайлог хятадууд хил дээр барьж шоронд түүнийг арван жил суулгаж тэр бээр тэндээ нас баржээ.Унгерний тухай хожим ном бичсэн польш Фердинанд Оссендовский Хятадаар дамжиж Америкд амьдарч байгаад 1945 онд Польш нутагтаа буцаж очжээ. Оссендовский Монголд байхдаа Нарбанчин гэгээнтэн буюу Дилов хутагтаас өөрийнхөө хувь заяагаа асууж хонины далны ясаар мэргэлүүлэхэд Дилов хутагт түүнд “Та 34 жилийн дараа Унгерн гэдэг нэртэй хүнтэй уулзсаны дараа 10 дахь өдрөө таалал төгсөх юм байна” гэсэн гэдэг. Яг хэлсний дагуу нь үйл явдал болжээ. 1945 оны 1-р сард Варшавт амьдарч байсан Оссендовский тэр үед германий СС-ийн цэрэгт алба хааж байсан Унгерний үеэл дүү хэмээх Унгерн гэдэг нэртэй хүнтэй уулзсан ажээ. Өмнө нь эв эрүүл байсан Оссендовский тэр хүнтэй уулзсаны маргааш өдөр нь гэнэт бие нь муудаж эмнэлэгт очиж арав дахь өдрөө таалал төгсчээ. Унгерний хамтран зүтгэгч, анд нөхөр атаман Георгий Семёнов 1945 он хүртэл Хятадын Манжуурт амьдарсан юм. Большевикуудтай тууштай тэмцэгч, атаман Семёновын ачаар Хятадын Манжуур 1945 он хүртэл оросын улаантнуудын аюулыг сөрж зогсож чадсан юм.1945 онд зөвлөлтийн цэрэг Манжуурыг эзэлж Семёновыг зөвлөлтийн аюулыг хамгаалахын офицерууд баривчилж Зөвлөлт улсад аваачиж шоронд хийж өндөр настай болсон түүнээс:“Та одоо дээр үеийнхээ Оросын хаандүнэнч хэвээрээ байгаа юү?” хэмээн тавлан асуухад Семёнов: “Би эзэн хаандаа өргөсөн тангарагтаа үнэнч хэвээрээ” хэмээн хариулсан байдаг.Юутай гайхамшиг, юутай бахархууштай үнэнч сэтгэл вэ.Харин үүнд нь өширхсөн улаантнууд атаман Семёновыг 1945 онд дүүжлэн хороож, гэр бүл, үр хүүхдүүдийг нь Сибирьт цөлж шоронд хорьж, заримыг нь буудан хөнөөжээ.Орос эх орныхоо төлөө “За Веру, за Царя, за Отечеству- Эх орон, Эзэн хаан, Итгэл бишрэлийнхээ төлөө””хэмээн өргөсөн тангарагтаа үнэнч үлдсэн хаант оросын офицер,цэргүүдийн эр зориг,тэвчээр хатуужил үнэхээр бахархмаар.1921 оны сүүлчээр Монгол орныг бүрэн эзэлсэн улаантан большевикууд нэгэнт өөрсдийнх нь гарт орсон монголчуудыг үзэл бодол,анги давхаргаар нь устгаж эхлэв.Улаан Оросын большевик, Коминтерний тагнуул буриад Элбэгдорж Ринчино гэгч монголын төрийн удирдлагад шургалан орж Зөвлөлт Оросын автономит улсын загвараар БНМАУ гэгч зөвлөлтийн дагуул тоглоомын улсыг байгуулж, монголын лам хувраг, Богд хаант төрийн зүтгэлтэнүүд, тайж язгууртан, Алтан ургийн удмын язгууртанууд, баян чинээлэг ардууд, сэхээтнүүдийг хоморголон устгаж эхлэв. Орос улсын архивт “Элбэгдорж Ринчино бол БНМАУ-ыг үндэслэн байгуулагч шилдэг большевик мөн” гэсэн баримт бичиг байдаг юм билээ.Би өөрөө уншиж байсан болохоор энэ бүгдийг баталгаатай хэлж чадна. Тэхлээр БНМАУ бол оросын улаан большевикуудын тоглоомын улс байсан гэдэг нь баримтаар нотлогдсон тодорхой асуудал юм. Улаантнууд 1921 оны намар Богд гэгээнийг гамингийн гараас аварсан Саж ламыг буруутгаж “Саж ламын хэрэг” гэгч зохиомол хэргийг тулгаж,Саж лам,Лувсанцэвээн,Жамц гүн,Жамбал нарын зэрэг Богд хаант монгол төрийн эх оронч зүтгэлтнүүдийг баривчилж буудан хороов.1922 онд улаан большевикуудын үнэн нүүр царайгтанисан, Монголыг Үндсэн хуульт хаант засаглалтай улс болгохоор зорьж байсан Монгол улсынанхны Ерөнхий сайд Бодоог улаантнууд цаазлав. Удалгүй 1923 онд дөнгөж гучин нас хүрсэн Сүх жанжин гэнэт нас барлаа.Шалтгаан нь Сүх жанжин нийслэл Хүрээнддээрэм, аллага,хүчирхийлэл хийж байсан орос улаан цэргийн тоог 15 000 байсныг ядаж 500 болтол нь бууруулах,орос цэргийг нутаг буцаах санал гаргаж, тариачин гаралтай улаан орос цэргийн комиссар нарын мэдлэг боловсрол,хүн чанармуутайг нь шүүмжилж байсан тул улаан орос цэргийн харгис комиссарууд түүнд дургүйцэн хуйвалдаж тэр үедСүх жанжинд эм хэмээнхор өгч хөнөөсөн гэсэн түүхийн зарим эх сурвалжийн сэжүүр байдаг юм билээ. Дараа нь улаантнууд1924 онд ардын намын анхны дарга Солийн Данзанг баривчилж буудан хороолоо.1923 онд Богд хатан Дондогдулам үл мэдэгдэх шатлгаанаар дөнгөж дөчин настай таалал төгслөө. Улаантнууд Богд хатныг хорлосон гэдэг. 1924 онд монголын хамгийн сүүлчийн хаан Богд гэгээн тавин насандаа үл мэдэгдэх шалтгаанаар таалал төгсөв. 1930 онд Богд хаант монгол төрийн гарамгай зүтгэлтэн Егүзэр хутагтыг улаантнууд баривчилж буудан хөнөөв. Ер нь 1921-1924 оны дөнгөж шинээр тогтносон ардын засгийн жилүүдэд монголын төр засгийн зүтгэлтнүүдийг хөнөөх хорт ажиллагаанд улаан оросын коминтерний төлөөлөгч Элбэгдорж Ринчино, Турар Рыскулов, чекист еврей Яков Блюмкин нар л гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Орчин үеийн монголчууд бид улаантны аюулаас эх орноо хамгаалж,Богд хаант төрийн төлөө , жинхэнэ монгол төрийнхөө төлөө цусаа урсган тэмцэж явсан Барон жанжин, Баяр гүн ,Жамбалон, бэйс Дугаржав, Найдан ван, Дарь эх лам, түшмэл Гэлэг Ёндон, Гомбо Идшин, Манлай ван Дамдинсүрэн, Тогтох тайж, Дугаржав мээрэн, Бавуужав гүн, Лувсанцэвээн нарын төрийн зүтгэлтэнүүд, Баяр гүн, буриад Сампиловын цэрэгт тулалдаж явсан, амь насаа алдсан олон зуун монгол,буриад цэргүүдийнхээ гавьяаг мартаж болохгүй. Богд хаант монгол төрийн зүтгэлтэнүүд, баатрууд, Барон жанжны эрэлхэг цэргүүд байгаагүй бол өнөөдрийн туурга тусгаар Монгол улсбайхгүй байх байсан. Монголын түүх зөвхөн 1921 оны 7-р сарын 11 -нээс эхэлдэг, үүнээс өмнөх монголын нийгэм бол харанхуй бүдүүлэг харгис нийгэм байсанмэтээр гүтгэдэг улаантны буруу үзлийг түүхийн хог дээр хаях цаг болсон. Барон жанжин хорин найман наснаасаа эхлээд гучин зургаан нас хүртлээ монголын төлөө ямар их сэтгэл, хичээл зүтгэл гаргаж явсныг нь батлах хоёр баримтыг толилуулья.
Монгол улсын Ховд дахь Орос улсын Консулын Газрын нууц цахилгаан
1913.08.27 Дугаар 1053
Оросын эзэнт улсын Өвөр байгалийн Амарынказак хорооны зуутын дарга Унгерн фон Штернберг монголын нийслэл Өргөө хотоор дамжин энд ирээд байна.Тэр өөрийгөө оросын армиас халагдаж бэлтгэл офицер болсон гэж байна.Унгерн одоо монгол цэргийн албанд Баяр гүний отряд ч юм уу, аль нэг монгол даргын отрядад цалингүй ч гэсэн алба хаая гэж байна.Оросын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр монгол цэрэгт элсэн орж болохгүй гэж бид түүнд хэллээ.Заавар хүсье.Энэ талаар Өргөөд мэдэгдсэн.
Ховд дахь Орос улсын Консулын Газар
Өвөр Монголын Цэнд ноёнд бичсэн захидал
1921.04.27 Өргөө хот
“...Эдүгээ цагт өрнөдөд дэлгэрсэнхувьсгалчдын хорт сургаал уламжлалт ёс заншилдаа үнэнч үлдсэн Дорно дахинд нэвтэрч эхэлж байна.Хүн төрөлхтөнийг устгах аюултай энэхүү хувьсгалчдын хор уршгаас аврах цорын ганц зам бол эзэн хаадаа сэргээн залах явдал юм.Эдүгээ цагт энэ дэлхийд Үнэн, Сайн үйл, Нэр төр, Ёс заншлаа өөрсдийгөө хувьсгалч хэмээн зарласан нүгэлт муу хүмүүсээс хэн хамгаалж чадах вэ?Зөвхөн хаадууд л энэ бүх ариун ёс заншлаа хамгаалж чадна.Үнэн хэзээ ч мөхөхгүй. Үнэн хэзээд ялна.Хэрэв ноёд, түшмэд нар өөрсдийн хувийн эрх ашгийн төлөө бус, Үнэний төлөө тэмцвэл тэд бүгд амжилтанд хүрнэ.Хаант засаглалын хамгийн зөв үзэл бол Бурханыг хүн төрөлхтөний хаант засаглалтай нэгтгэх явдал юм.Энэ нь Халхад Богд хаан, Хятадад эзэн Богд хаан,хуучин цагт оросын эзэн хаад заларч байсантай адилзүйлийг хэлж байгаа юм.Сүүлийн үед дэлхийд ердөө Англи,Япон гэсэн хоёрхон улсад эзэн хаад заларч байна.Сүүлийн үед өрнөдөд Грек,Болгар, Унгарт эзэн хаан ширээндээ заларлаа, эдүгээ хамгийн сүүлд Монголд 1921 оны 2-р сарын 3-ны өдөр Богд хаан дахин ширээндээ залраад байна.Халхын Богд гэгээнийг хаан ширээнд дахин залсан сайхан мэдээ Дундад улсын цэвэр ариун сэтгэлт бүх хүмүүст хүрч, энэ бол Тэнгэрийн санаа гэдгийг бүх ариун шударга сэтгэлт хүмүүс ойлгож мэдсэн байх гэдэгт би итгэж байна.Тэнгэрийн санааг гүйцээх хэрэгтэй.Замынхаа дунд зогсож болохгүй.Баруун зүгт Ил,Тарвагатайн хязгаарын монголчуудаас эхлээд зүүн зүгт Барга,Үзэмчин,Өвөр Монголын бүх монголчууд юуны төлөө нэгдэхийг хүсч байгааг би сайн мэдэж байгаа.Үнэнч ариун цэрэг бүр Буянт үйл,Сайн санаа, Нэр төрийнхөө төлөө, энэхүү нэр төрийг өргөгч хаадуудынхаа төлөө зогсох ёстой.Хаангүй улсын хүмүүс үргэлж бие биенээн хэмлэж хорлох болно.Эзэн хаанаа түлхэн унагасан Хятад улс эдүгээ дотооддоо дайн самуурал, хөрөнгө мөнгөний хомсдолтой болж одоо буулт хийхэд бэлэн болоод байна.Цагийг алдаж болохгүй.Хоёр дахь боломж гэж байдаггүй.Халхын Богд хаан дахин ширээндээ заларлаа.Та бүхэн Богд хаантайгаа хурдан нэгдэх хэрэгтэй.Гадаад харилцааны асуудлаар туршлагатай, эрдэм мэдлэгтэй эрхэм ноён Та энэ тухай өвөр монголчуудад дуулгаж хөдлөх хэрэгтэй.Одоо л хөдлөхгүй бол цаг биднийг хүлээхгүй.Түргэн шуурхай,шийдэмгий хөдлөх хэрэгтэй.Таныг Богд хааныхаа төлөө байдаг гэдэгт би итгэж байна.Таныг мөнхийн Үнэн, хүмүүсийн сайн сайхны төлөө зогсох болно гэдэгт би итгэж байна.Таныг тэнгэр харж ивээж байгаа гэдэгт итгэж байна.Танд сайн сайхныг хүсье.Удахгүй тантай уулзана гэдэгт итгэж байна. Хүндэтгэн ёсолсон: Азийн Морин Дивизийн дарга, хошууч генералБарон Унгерн” гэжээ.
Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, Богд хаант монгол төрийг дахин сэргээн мандуулагч Барон жанжны гавьяаг монголчууд бид үеийн үед санаж явбал зохино.Барон жанжинд хувийн ашиг сонирхол гэж байгаагүй, хувийн амьдрал ч гэж байгаагүй. Барон жанжин өөрт байгаа бүх хөрөнгөө цэргүүддээ зориулдаг байсан.Барон жанжин бол Оросын эзэнт улсынхаа төлөө, Монголын Богд хаант төрийн төлөө бүх амьдралаа зориулсан, өргөсөн тангарагтаа үнэнч үлдэж, залуугаараа амь насаа зольсон эрэлхэг жанжин бөлгөө. “Үнэн хэзээ ч мөхөхгүй, Үнэн хэзээд ялна” гэсэн Барон жанжны сүүлчийн үгийг өнөөдөр сонсоход үлэмж иххүч, үлэмж их итгэл мэдрэгдэх аж. Алтан нарыг алгаараа халхалж болдоггүйн адил агуу Үнэнийг хэн ч дарж чадахгүй болой. Улсыг мандуулагч их баатар Барон жанжин болМонгол улсын тусгаар тогтнолын төлөө үлэмж их гавьяа байгуулсан түүхэн сод хүмүүн болой. Үүнийг монголчууд бид хэзээ ч мартах ёсгүй.
Ашиглсан ном зүй:
С.Л.Кузьмин,“Барон Унгерны түүх:Үнэнийг дахин сэргээсэн туршилт” УБ, 2013 он
Н.Князев, “Легендарный Барон”,Харбин, 1942 он,
Т.Г.Торновский, “ События в Монголий в 1920-1921 годах “
Д.Сүхбаатар, “Алтан ураг” , УБ, 2020 он.
Доржийн СҮХБААТАР
2019.09.1
Улаанбаатар хот
DR. PRADHAN
Зочин
Хаш
Зочин
Зочин
Зочин