Оросын түүхчид хэдэн зууны туршид “Орос улс алс дорнодод Сибирийг эзэмшсэн, тэнд амьдарч байсан бүдүүлэг омгуудыг соёл иргэншилд оруулж Орост сайн дураар нь нэгтгэсэн” хэмээн гүтгэсэн худал хуурмаг түүхээр дэлхий нийтийг төөрөгдүүлжөдий хүрэв. Оросууд Сибирьт амьдарч байсан татар, башкир, монгол, түрэг үндэстэнд“сибирьчүүд” хэмээн шинэ нэр өгөв. Алтай болон баруун Сибирьт амьдарч байсан ойрд монголчуудад “алтайчууд” хэмээх шинэ нэр өгөв. Оросууд Ижил мөрний орчим амьдардаг ойрд монголчуудад “калмык” хэмээх нэр өгөв, хойд монголчуудад “бурят” хэмээх нэр өгөв, урианхайчуудад “тува” хэмээх нэр өгөв.Оросууд бүр давраад монголын зэрлэг адуу тахийг хүртэл “Пржевальскийн адуу” хэмээн нэрлэв.  Орчин үед оросын зарим түүхчид Чингис хаан ногоон нүдтэй, шар царайтай Оросын Буриадыннутагт төрсөн орос хүн байсан гэх юм уу, эсхүл Чингис хаан гэж огт байгаагүй, Их Монгол гүрэн гэж огт байгаагүй хэмээн гүтгэдэг болжээ. Казахстаны зарим түүхчид Чингис хааны нэрийг Тэймуржан гэдэг нэртэй түрэг угсааны казах хүн байсан хэмээдэг болжээ.Учир иймд монголчууд бид л монголын түүхийг дэлхий нийтэд үнэн зөвөөр ньойлгуулахгүй юм бол өөр хэн ойлгуулах юм бэ. Сибирийн үнэн түүхийг сөхвөл оросын колоничлогчид 13.0 сая квадрат км сибирийн өргөн уудам нутгийг цэргийн хүчээр түрэмгийлэн эзэлж тэнд амьдарч байсан ихэнхи ард түмнийг устгах, уусгах ажиллагаа явуулж байжээ. Сибирь гэдэг нэр нь ямар утгатай юм бэ гэвэл анх монголчууд өтгөн шигүү ой тайга, намгаас үнэртэх шивтрээс нь болж “Шивэр”  хэмээн нэрлэдэг байжээ. Үнэн түүхийг өгүүлсү.

Нэг. Чингисийн Зүчи хааны удам Хүчүлэг хаан оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь

Хамгийн анх Сибирь хэний мэдэл байсан бэ? гэвэл мэдээж Чингисийн Их Монгол улсын мэдэлд байсан. Чингис хаан анх баруун Сибирийг өөрийн ууган хүү Зүчидөгсөн, Зүчи хаанБатад өгсөн байдаг. Оросууд яагаад Сибирийг эзлэн түрэмгийлсэн юм юм бэ? 

Анх оросууд  Сибирьт нэвтэрсэн шалтгаан нь энэ нутагт арвин  ангийн арьс, үсний эрэлд гарсан оросын газрын эзэн Строгановын удмын худалдаачдын хөлсний цэргүүд Сибирьт нэвтэрч эхэлсэн байлаа. Сибирийн төв хэсэгт тогтнож байсан монголын алтан ургийн удам Хүчүлүгийн хаант улс 1570 ондОросын хаанд ангийн арьсаар татвар төлөхөөс татгалзсан тул оросууд Сибирийг эзлэхээр цэрэг хөдөлгөх шийдвэр гаргажээ. Нөгөө нэг шалтгаан бол сибирийн нутагт алт, мөнгө, байгалийн баялаг,мал сүрэг, тариа тарихүржил шимт газар элбэг тул орос худалдаачдын шуналыг ихэд хөдөлгөж байв.

Ер нь Орос улс анхандаа том улс байгаагүй юм. Алтан ургийн Бат хааны байгуулсанАлтан улсын бүрэлдэхүүн дотор Москуля буюу Московия хэмээх зуун мянган квадрат км хүрэхгүй газар нутагтай өчүүхэн жижиг вант улс байгуулагдсан нь одооны Орос улсын эх үүсвэр байлаа. Удалгүй Московия томорч зүүн тийш газар нутгаа тэлж Уралын нуруунд тулсан юм. Тэр үед Уралын нуруунаас Байгаль нуур хүртэлхи уудам нутагмонголын газар нутаг байлаа. Оросын 17 дугаар зуунд эзэлсэн Сибирь болон Дундад азийн  15.0 сая квадрат газар нутаг үнэн хэрэгтээ Их Монгол улсын газар нутаг байлаа. 

Оросууд Урал, баруун Сибирээс эхлэн зүүн Сибирь,Байгаль нуур , Амур мөрөн хүртэлхи асар уудам нутгийг түрэмгийлэхээсөмнөх улс бол Зүчи хааны удам Хүчүлүг хааны улс болонХойд Монголын газар нутаг оршин тогтнож байлаа. Оросууд Хүчлүлэг хааныг Кучума хэмээн нэрлэдэг байв. Энэхүү баруун сибирийн улс бол өөрийн газар нутаг хилтэй, хаант төртэй, исламын шашинтай, Кашлык хэмээх нийслэл хоттой, татвар, худалдаа, цэрэг армитай улс шиг улс байлаа.

Чингис хааны байгуулсан Их Монгол улсын задарсан  түүхийг товч дурдая. 16 дугаар зуунд Их Монгол гүрэн өрнөд болон дундад азид дараах байдлаар задрав.1502 он гэхэдАлтан Орд Улсын суурин дээр Москвагийн хаант улс, Крымийн хаант улс, Казанийн хаант улс, Астраханий хаант улс, арай хожуу Сибирийн (Тюмень) хаант улс үүсэв.Сартаул дахь Цагаан Ордны Улс задрахад Казак, Бухар, Хиви, Кокандын хаант улс байгуулагдажЧингис хаан алтан ургийн хаадзалгамжилсаар байв. Судлаачдын бичсэнийг үзвэл, Батын ах Ордын удмаас Казахын хаад, Астраханий хаад залгамжилжээ. Дүү Тугтөмөрийн нь удмаас Их Булгарын хаад, Казанийн хаад гарчээ. Мөн дүүШейбиний удам нь Бухар, Хиви, Кокандын хаад болж салбарласан ажээ. Бувал-Ногайн удам хоёр зүг салж, Крымийн хаад, Сибирь, Тюмений хаадын угсаа залгамж болсон байна. Алтан Ордны Улсаас салан тусгаарласан хаант улсууд, тасарч бутарсан бусад хэсгүүдийн дунд Москва төвтэй Орос улс аажмаар хүчээ авч давамгайлах байдалтай болжээ. Крымийн монгол угсаат хаант улс нилээд хүчирхэг байсны дээр хуучин Алтан Ордны эрхийг өвлөн авч Орост нөлөөллөө хадгалах бодлого явуулж байв. 1565 онд Крымийн хаант улсыг Турк улс гэнэт довтлон ялж, өөрийн хараат улс болгожээ. 1768-1774 оны Орос-Туркийн хоёр дахь дайнд Орос улс Туркийг ялж Крымийнхаант улс Оросын хараат болжээ. ХаринКазаний, Астраханий, Тюмений хаант улсууд, XVI-XVII зуунд эцэстээОростэзлэгдэжОросын Эзэнт улсын нэг хэсэг болжээ.Ийнхүү Чингисийн алтан ургийн хаадын байгуулсан Алтан Ордны Улсын эзэмшилд байсан 15.0  сая квадрат км өргөн уудам нутаг  Оросын эзэнт улс, хожим нь Зөвлөлт улсын бүрэлдэхүүн хэсэг  болжээ. 

Оросууд баруун Сибирийг түрэмгийлэхийн өмнө баруун Сибирьт Чингисийн алтан ургийн удам Хүчүлүг хааны улс оршиж байв.Хүчүлэг хааны удмыг дурдвал Чингис хаан -Зүчи хаан - Шибани – Хүчүлэг гэсэн алтан ургийн удмын түүх юм. Хүчүлүгийн эцэг нь Ибака хааны хүү Муртаз байв. Хүчүлүг хааны удмыг бүр нарийвчлан тодорхой бичвэл: Чингис хаан- Зүчи хаан- Шибан хаан- Бахадур хаан- Зучи буга хаан- Бадакул хаан- Мөнх Төмөр хаан- Бик кунди хаан- Али углан хаан- Хажи Мохамед хаан- Махмудек хаан- Муртаз хаан- Хүчүлүг хаан.

Хүчүлүг 1520 онд төржээ. Хүчүлүг хаан бол Бухараас гаралтай хаан юм. Хүчүлүгийн хаант улсын нийслэл нь Кашлык байв. Шашин нь Ислам байлаа. Хүн ам нь голдуу татар болон кипчак  үндэстэн байв. Хүчүлүгийн хаант улс баруун Сибирь буюу Уралын нуруунаас Оби мөрөн хүртэл өргөн уудам нутагтай байв. Хүчүлүг хаан бол цэргийн эрдэмд гаргуун, дайчин зоригтой,ухаалаг сэргэлэн хүн байв. 

Хүчүлүг хаан оросын казакын атаман Ермакийн цэргүүдтэй 1581 оноос эхлэн тулалдаж байв. 1581 оны 10-р сарын 1-ний өдөр Хүчүлүг хааны цэргүүд Ермакийн цэргүүдийн дайралтыг Чувашийн уулын орчим зогсоов. Гэвч 1581 оны 10-р сарын 26-ны өдөр Хүчүлүг хааны цэргүүд Ермакийн казак цэргүүдэд ялагдав. Учир нь Хүчүлүг хааны цэргүүд орон нутгийн олон ястангуудаас бүрдсэн, зарим нь оросын талд уравсан тул Хүчүлүгийн арми тарж бутран зугатав. Ермак Искер хотод саадгүй орж эзлэв. 

Ганц мянган цэрэгтэй орчин үеийн их буу, галт зэвсэгтэй Ермакийн отряд яагаад олон мянган цэрэгтэй Хүчүлүг хааны цэргийг ялав? , Ермак гэж хэн юм бэ? гэдэг асуулт аяндаа гардаг. Ермакийн гарал үүсэл, намтар тун бүрхэг байдаг юм. Ермак анхандаа дээрэмчин байжээ. Оросын хаан түүнийг   олж ирсэн хүнд их шан харамж өгнө хэмээн эрэн сурвалжилж байжээ.  Гэвч Ермак газрын эзэн, баян худалдаачин Строгоновынхны хөлсний цэрэг болжээ. Хүчүлүг хаан ялагдсан шалтгаан нь  Хүчүлүг хааны цэрэг олон ястан үндэстэнээс бүрддэг, олон шашинтай цэргүүд байсан, зарим цэргүүд нь орос казакийн талд уравсан, хааны цэргүүд нь байлдааны туршлага байхгүй, хааны цэргүүдэд орчин үеийн их буу, галт зэвсэг байхгүй байв. 1581 оны шийдвэрлэх тулаанд Хүчүлүг хаан ялагдсан ч тэр бээр Ишимийн тал руу ухарч дахин хүч хуралдуулж Ермакийн эсрэг тэмцсээр байв. Ермакийн бас нэг давуу тал бол түүнд тэр үеийн оросын хамгийн баян худалдаачин, газрын эзэн Строгоговынхан санхүүгийн дэмжлэг үзүүлж байв. Алтны уурхай болон газрын баян эзэн Строгоновт Уралаас зүүн тийш орших алт, мөнгөөр баялаг Сибирийн өргөн уудам баян нутаг хэрэгтэй байсан юм. Ийм учраас Строгонов өөрийн хамгаалалтын албанд авсан хөлсний цэрэг казакийн атаман Ермак болон түүний отрядадхамгийн сүүлийн үеийн галт зэвсэг, их буу, мөнгө, хүнс өгчсибирийг байлдан дагуулахаар илгээжээ.

Хүчүлүг хаан нутаг оронд нь довтолсон казакийн атаман Ермакийг устгах гэж нилээд хичээж түүний хөдөлгөөнийг сайтар ажиглаж байв. Хүчүлүг хаан 1585 оны  8-р сарын 16-ны өдөр Ермак нэг зуу орчим цөөхөн цэрэгтэй Иртыш мөрнөөр том завьтай явж байгааг олж мэдээд отолтонд оруулж гэнэдүүлэн дайрч бут цохижээ. Ермак энэхүү тулалдаанд алагджээ. 1586 онд оросууд дахин цэргийн хүч хуралдуулж их буу, галт зэвсгээр зэвсэглэсэн 3 том отрядыг Хүчүлүг хааны эсрэг илгээв. Хүчүлүг хаан цэргээ удирдаж өмнөх газар нутгаа эргүүлэн авахыг оролдов. 1590 онд Хүчүлүг хаан Тобольск хот руу ойртон очжээ. 1591 онд оросын ноён Мосальскийн цэргүүд Ишим голын дэргэд Хүчүлүг хааны цэргийн эсрэг дайралт хийжхааны цэргүүд ялагдаж ухарчээ. 

1594 онд оросын ноён Елецкий 1500 орос цэргээ дагуулан Иртыш мөрний орчим ирж Хүчүлүг хааны цэргийг бут цохих зорилготой байлаа. Хүчүлүг хаан оросын дошгин Иван хаанаас захидал хүлээн авав. Оросын хаан Хүчүлүг хааныг өөрийн талд орж татвар төлөхийг шаарджээ. Хүчүлүг хаан энэ саналыг үл зөвшөөрөв. Хүчүлүг хаан оросуудтай эцсээ хүртэл тэмцэхээр шийдэв. Иван хаан Хүчүлүг хаан дахин цэрэг хуралдуулж өмнөх нутгаа эргүүлэн авч магадгүй хэмээн болгоомжилж Хүчүлүг хааныг бүрмөсөн бут цохихоор шийджээ.

1598 оны 5-р сарын 19 ний өдөр оросын ноён Воеков болон Мосальскийн их буу, галт зэвсгээр зэвсэглэсэн 2000 гаруй цэрэг Хүчүлүг хааны цэргийн байрлал руу дайрч хааны олон цэргийг алж хөнөөв. Энэ тулаанд Хүчүлүг хааны ах болон 2 ач хөвгүүн нь амь үрэгдэв. Энэ тулаанд Хүчүлүг хааны торгон цэрэг бүгд үрэгдэв. Оросын ноён Воеков Хүчүлүг хаанд албан захидал илгээж түүнийг оросын хааны албат болохыг санал болгов. Хүчүлүг хаан оросын элчид “ Хаан миний бие ид залуудаа Оросын хааны албат болоогүй, оросын хаанд татвар төлөхийг зөвшөөрөөгүй байж,эдүгээ би улсаа алдаж, нутгаа алдаж, өөрийн хөвгүүдээ алдаж,  нас өтөлсөн хойноо яахин оросын хааны албат болох. Би яасан ч оросын хааны албат болохгүй” гэсэн хариу өгчээ. Хүчүлүг хаан 1601 онд дахин оросын хааны цэргүүдтэй хүч тэнцвэргүйтулаан хийж амь үрэгдсэн ажээ. Хүчүлүг хааны хөвгүүн Али, Аблай, Керим нар хаан эцгийнхээ үйлсийг үргэлжлүүлж Оросын хааны эсрэг тэмцсэн боловч ялагдсан ажээ. Ялалтандаа эрдсэн оросууд Зүүн сибирь болон   Хойд Монголыг эзлэхээр шийдэв.

Хоёр. Оросууд Хойд Монголыг түрэмгийлсэн нь 

1620 оноос эхлэн оросын казакууд Хойд Монголыг түрэмгийлэн эзлэх үед буриад гэдэг нэр байгаагүй юм. Зүүн сибирь, Алтайн хязгаар, Байгаль орчмын нутаг бол хойд монголын унаган нутаг байлаа.Байгаль орчмын нутаг бол монголын Түшээт ханаймгийн нутаг, Агын нутаг бол Сэцэн хан аймгийн нутаг байлаа. Оросын түүхчид тэр үеийн хойд  монголын нутгийг монголын нутаг гэдэггүй, зөвхөн тунгус, сонгоол омгуудын нутаг байсан, оросууд бид тэдгээр зэрлэг  бүдүүлэг омгуудыг оросын соёл иргэншилд оруулсан, энэ нутгийн омгууд орос оронд сайн дураараа нэгдсэн   хэмээн гүтгэдэг. Оросууд “Бурят” гэдэг үгийг “Брат” гэсэн үгнээс гаралтай хэмээн худал тайлбарладаг. 

Оросууд 1600  онд баруун Сибирийг эзлээд улам  даварч Зүүн Сибирь, Байгал орчмын нутаг руу түрэмгийлж эхлэв. 1617 онд оросууд Томскийн бэхлэлт барьсан тул буриад монголчууд болон нутгийн ардууд энэхүү бэхлэлтийг бүсэлж шатаан устгав. Гэвч 1618 онд оросууд Енисейн бэхлэлтийг барьж цэргийн бааз болгов. 1620 онд Фирсов, Тюменцовын удирдсан оросын зэвсэгт хүчин Буриад Монголын нутаг руу дайрав.Буриад монголчууд оросын тэрхүү дайралтыг няцааж тэрхүү отрядыг устгав. Оросууд буриад монголчуудад хандаж найрамдахыг хүсэж дахин буриад монголы нутагт халдахгүй гэсэн амлалт өгөв. Гэвч оросуудын амлалт худал байв. Оросууд энэхүү амлалтаасаа хойш 7 жилийн дараа 1627 онд Перфильевын удирдсан орос цэргийн отряд Буриад монголын нутаг руу дахин дайралт хийв. Энэ удаа буриад монголын цэрэг дээр эвенкийн удирдагч Болкей, Иркиней, Мукотей нарын цэрэг ирж хамт оросуудыг эсэргүүцэж ялав. 1628 онд оросууд Красноярскийн бэхлэлтийг байгуулж цэрэг хуримтлуулж 1629 онд Ангар мөрөн рүү казакуудын 2 том отряд дайралт хийлээ. Баруун буриад монголчууд 3 удаа оросуудтай тулалдаж  ялагдаж оросын хаанд татвар өгөхөөр болжээ. Жилийн дараа 1630 онд Дээд үдийн буриад монголыннутагт оросууд Илимийн бэхлэлт барив.

1631 онд Перфильев болон Бекетовын отряд Ангар мөрнийг дагаж дайрсан боловч амжилт олсонгүй. 1634 онд буриад монголчууд Братскийн бэхлэлтийг дайрч Дунаеьын отрядыг бут цохив.Жилийн дараа 1635 онд буриад монголчууд нүүдэллэн явсаныг ашиглаж Рудаковскийн отряд Братскийн бэхлэлтийг дахин буцаан эзлэв. 1638 онд буриад монголчууд оросын хаанд татюар өгөхөөс татгалзаж татвар хураахыг оролдсон оросын түшмэдийг зодож хөөв.1639 онд оросын отрядууд ангар болон үдийн буриад монголчуудын эсрэг дайралт хийж 1641 онд Власьевын отряд Хулан голыг гаталж тэнд нутаглаж байсан олон буриад монголчуудыг алж хөнөөв.1643 онд Ивановын отряд Ульхан нутгийг дайрч тэнд нутаглаж байсан буриад монголчуудыг алж хөнөөв.1644 онд балаганы болон ангарийн буриад монголчууд оросын эсрэг бослого гаргасан боловч Перфильев, Бедарев, Похабовын орос цэргийн отрядууд бослогыг дарж олон буриад монголчуудыг алж хөнөөв.1648 онд оросууд буриад монголын нутагт Доод - Үдийн бэхлэлт барив. Дараа нь оросууд Байгаль нуурын хойно Баргузины бэхлэлтийг барив. 1651 онд буриад монголчууд Осинскийн бэхлэлт болон Ангарск, братскийн бэхлэлтийгдовтолжшатаав, нутагт нь тариа тарьсан байсныг нь шатаав. 

1652 онд оросууд залхаан цээрлүүлэх отрядыг байгуулж казакийн атаман Петр Бекетоваар удирдуулж   Ангар, Осинский руу довтолж нутгийн буриад монголчууд болон тунгусуудыг олноор нь алж хөнөөв. Амьд үлдсэн буриад монголчуудад оросын хааны татвар төлөхийг албадан тулгав. Тэрхүү Петр Бекетов гэгч  анх 1628 оны намар Ангар мөрнийг өгсөж доод Үд, Балаганы буриад нутагт хүрч байжээ. Бекетов Өвөр байгалийн буриад монгол нутагт очоод шууд л нутгийн буриад монгол ардуудаас албан татвар нэхэж гарчээ. Оросын Сибирийн захиргаа 1635 онд эзэн хаандаа өгсөн мэдээндээ: “Петр Бекетөв цэргүүдээ дагуулан Буриад монголын газар Лена голын эх өөд Она голын адагт очиж урьд өмнө Орос улсад алба төлж байгаагvй буриад, зүрчид угсааны иргэдээс улсын алба гаргуулахаар шаардахад эдгээр буриад, зүрчид нар эсэргvvцэж, очсон хvмvvсийг зодож занчив. Гэвч Бекетов нөхдийн хамт гурав хоног бүслэлтэнд сууж бурхны ивээлээр Петр Бекетов цэргүүдийнхээ хамт тэдгээр буриад монголчуудыг элдэв арга мэх хэрэглэнзодохыг нь зодож алахыг нь алав. Алж хөнөөсөн буриадмонгол хүний тоо 100 гаруй болов…” гэжээ.1643 онд Курбат Иванов гэгч Байгал нуурын Ольхон ольтрогийг байлдан эзлэхээр дайралт хийжээ. 1644 онд Амар орчмын нутгийн хүмүүс энэ дайралтынх нь хариуг барихаар шийдэж Лена (Зүлэг) болон Амар (хар) мөрөн орчмоор амьдардагнутгийн ард олон хамтран Верхөленскийн (Лена мөрний эхэн) бэхлэлтийг гурван удаа бүслэв. Бүслэлт нь амжилт олсонгүй. Тэр жилvvдэд Енисэйгээс алт, мөнгөний орд, мөнгөний уурхайн тухаймэдээ цуглуулах тусгай даалгавар авсан атаман Василий Колесников Ангар мөрөн орчмын нутагт иржээ. 1644 онд Колесников Ангарыг өгсөн аян дайнд мордоод өвөл нь Осголын адагт хvрч өвөлжихөөр шийдээд бүтэн өвлийн турш зэргэлдээ Брацкийн омгуудын эсрэг байлдаж дээрэм тонуул хийж нутгийн буриад монгол ардуудын зэвүүцлийг хvргэжээ. 1645 онд Колесников дахин замд гарч дээрэм тонуул хийж явсаар Байгал нуур хүрээд Куд болон Ангар мөрний орчмын буриад монгол ардуудыг дээрэмджээ. 1654 онд буриад монголчууд бослого гаргаж Үдийн бэхлэлтийг шатаав.1655 онд тунгусууд бослого гаргаж Иргений бэхлэлтийг шатаав. 

1658 онд Балаганы талын буриад монголчууд бослого гаргав. 1659 оноос эхэлж бослого гаргасан буриад монголчууд оросын залхаан цээрлүүлэх отрядуудаас  зугатаж Монгол руу олноор дүрвэж гарав. 1681 онд Өвөр Байгаль нутагт оросын Федор хааны зарлигаар ариун Троицкийн христийн сүмийг бариулав. Оросууд буриад монголчуудыг хүчээр Христийн шашинд оруулав. Оросууд буриад монгол хөвгүүдийг цэрэгт татаж оросын дайнд оруулж буриад монгол залуусыг олноор нь устгаж байв. Нэг харамсалтай явдлыг онцлоход оросууд улам хүчирхэг болж нутаг орныг нь эзлэх үед буриад монголын зарим урвагчид оросуудад зам заах, нутаг орныхоо алт, мөнгөтэй газар болон өвөг дээдсээ нутаглуулсан нууц газар, онгон дагшин газар орноо зааж өгөх, оросын түшмэдэд долигонож эх орноо худалдаж урвах явдал түгээмэл гарч байжээ.

Халх Монголын ноёд Байгаль орчмын хойд монголын газар нутгийг хаант оросын цэргүүд түрэмгийлэн эзлэхийг зүгээр харж суугаагvй юм. 1688 онд Халх Монголын Тvшээт хан Чахундорж Байгал орчмын нутагт 5000 монгол цэрэг илгээж Сэлэнгэ, Yдийн чиглэлд оросын түрэмгийлэгчдийн эсрэг байлдаж оросуудын дөнгөж барьсан цайзыг эвдэн орос цэргийг хойд монголын уугуул нутгаасаа хөөн гаргаж байв. Гэвч 1688 онд Ойрдын Галдангийн 30 000 цэрэг Халх Монгол руу гэнэт халдан довтолсон тул Түшээт ханы  монгол цэрэг хойд нутгаа орхин яаралтай буцжээ. Энэ чөлөөг ашиглаж оросын казак цэргүүдийн дайралт Хойд Монгол руу улам ширүүсч Өвөр Байгал орчмын хойд монголын унаган газар нутгийг бүхэлд нь түрэмгийлэн эзлэв. 

Оросууд түрэмгийллээ улам өргөжүүлж Хойд Монголын газар нутгийг бүрэн эзлээд зогссонгүй, өмнө зүг рүү цөмөрч монголын Хиагт хотыг хүртэл эзлэв, монголын Сэцэн ханы нутаг Агын нутгийг хүртэл эзлэв. Оросууд Чингис хааны төрсөн нутаг “Дэлүүн болдог”-оос   хойш 14 км хүртэл довтлоод хилээ шинэчлэн тогтоов. Ингэж Хойд Монголын унаган газар нутаг оросын түрэмгийлэлд өртсөн эмгэнэлт явдал монголын түүхэнд тохиожээ. 

        Доржийн СҮХБААТАР    2026.03.26 

            Ашигласан ном зүй

Д.Сүхбаатар “Дагаар орсон монголчууд”,Улаанбаатар, 1999

Д.Сүхбаатар“Алтан ураг”,Улаанбаатар,2020 

Төрт ёс, Хаадын Сан . "Монгол хаад - 6",2012 

Скрынников Р.Г. “Сибирская экспедиция Ермака”. Новосибирск., 1982.

“Сибирские татары”Казань, 2002.

Файзрахманов Г.Л. “История сибирских татар”,Казань, 2002.

Исхаков Д.М. “Тюрко -татарские государства XV–XVI вв”. Казань, 2004.