Хэлний шинжлэх ухаан нь үгээрээ өөртөө утгачилсан санах ойг агуулж, түүгээрээ дамжуулан дүрслэн харуулах оролдлогоор сэтгэлгээнд дүрслэн харуулах бодомжийг үүсгэн мэдээ, мэдээллийн хэрэглээнд санах, бататгах өгөгдөл үүсгэн оршиж байдгаараа хэлний шинжлэх ухааны тасралтгүй үргэлжлэх хөгжлийн үйл явц нь болж өгдөг. 

Тэгвэл бидний амьдралд даяаршлаар дамжин, технологийн хэрэглээгээр хиймэл оюун ухаан өөрөө туслах байр сууриар бидний амьдралын орон зайд бүрэн орж ирсэн үед бид амьдарч байна. Хиймэл оюун ухааныг хэлж мэдэж байгаа хэдий ч тухайн нэршлээрээ бус цахим гэдэг нэршлээр бидний үгийн хэрэглээнд хувьсан орж ирж хэрэглэгдэж байна. Энэ үүднээсээ цахим гэдэг үгийн өөрийнх нь нөхцөлт утга нь “тодорхой мэдээлэл лавлагааг хадгалсан сан, мэдээлэл технологийн дэвшлийн үр дүн бүхий хэрэглээ” юм. Энэ утга нь өөртөө үл мэдэгдэх нөхцөлийг агуулж байдаг. Тэгвэл тэр үл мэдэгдэх нөхцөл нь цаг хугацааг хэмнэх, хөнгөвчлөх нөхцөлөөс хамааралтай үйлчилгээ түүнийг мөнхөд дагаж байдаг билээ. 

Цахим орон зай монголчууд бидэнд мэдээ, мэдээллийг олборлох, худалдааны үйлчилгээ гэсэн гурван үйлчилгээг үүссэн цагаасаа хойш санал болгож байсан бол энэ цаг үед цахим үйлчилгээ өөрөө боловсролын үйлчилгээ рүү хувьсан урваж, монголчууд бид эх орноосоо олон улсын сургалтад хамрагдах боломжтой байсан цаг үе саяхан мэт харагдана. Гэвч ганц томчууд бид суралцахаас гадна өөрийн үр хүүхдээ сургах нөхцөлийг бүрлүүлэх үйлчилгээг бидэнд санал болгож гарч ирээгүй байлаа. Харьцангуй бид цөөхүүлхэнээ. Гэвч цахим үйлчилгээний программ хангамжийг боловсруулж, үйлчилгээнд нэвтрүүлж байгаа программ хангамжийн компани, мэргэжилтнүүдийг дурдахгүй өнгөрөх нь монгол хүмүүсийн оюуны үнэлэмжийг үл тоох, үл таних өнгөц ойлголт болох биз ээ. 

Нийгмийн хөгжлийн явцад шинэ нийгмийн хүүхдүүдийг сурах нөхцөлөөр бүрдүүлэх, түүнийг сэтгэлийн мөн чанартай оюунлаг иргэн болгох нь монгол овогт багтсан монгол өрх болгоны амьдралын зорилгын нэг илрэл гэдэгт бид нэг дуугаар, нэг үзэл санаанд нэгдэх гарцаагүй нэгдмэл зорилго оо. Зорилго болгоны ард зорилгодоо хүрэх тэмүүлэл өвөрлөгдөн байдаг нь биднийг өдөр болгон хичээх, өчигдрөөс өнөөдөр илүү чармайн хөдөлмөрлөхөд хүргэж байна. 

Цаг хугацаа дэлхий нийтийн хүн төрөлхтөнд ижил оноогдож байгаа хэдий ч монголчууд бид халуун сэтгэл, бахархалт түүх, ухамсарт оюун ухаанаарааа хойч үеэ ухаалаг иргэн болгохын төлөө ижил оноогдсон цаг хугацаагаа илүү бүтээлч бусдаас бага цаг оноогдсон мэт ашиглах нь юу юунаас чухал байна. Бидний хувьд хоцорч биш уралдаж, хөгжиж, манлайлахыг эрмэлзэхгүй байхын аргагүй ээ. 

“M-mind цахим сургууль” нь монгол улсын ирээдүйг зүрх сэтгэл, оюундаа атгаж, өнөөдрийн оюун ухаан, зүрх сэтгэлийг хөгжүүлэхийн төлөөх алсын хараагаа нүд цавчилгүй ажиглан дэмжихээр цахим орчинд тоонот гэрийнхээ өрхийг татан, галаа тахин өрдөж, үүдэн хоймроо чагтлан онгойлгож, түүхэн соёлынхоо хойморт алд цэнхэр хадгаа барин, есөн эрдэнийн дээж цул мөнгөн хээ хуар, эрдэнэсээр гоёсон аягандаа сэтгэлийн илрэл болох идээний дээж болсон сүүгээ цалилзуулан дүүргэн хийж, ерөөл магтаал өргөн, нээлтээ хийхэд бэлэн боллоо. 

Боловсрол гэдэг зүйл нь авсан хүндээ өмөг түшиг, хаясан хүндээ уй гашуу, очоогүй хүндээ харамсал болдог билээ. Тэгвэл монголчууд бид боловсролын түвшнээрээ дэлхийд нэлээн дээгүүр байр эзэлдэг гэдгээ өөрсдөө бахархан ярих дуртай. Энэ ч үнэн. Харин одоо бид эрдэм мэдлэгээр хошуучлах, манлайлах цаг хугацааг тоогоор илэрхийлэх өдрийг зарлах боломж үүсэж байгааг “M-mind цахим сургууль” тун удахгүй дуулгана гэдэг нь цаг хугацааны асуудал болсныг илэрхийлэхэд таатай байна. 

“Монгол хүүхэд сурах чадвартай. Монгол хүүхэд сурч чаддаг.”

“M-mind цахим сургууль” нь оюуны харилцан адилгүй түвшнээс гараагаа эхэлсэн ч оюуны илэрхийллийг эрдэм мэдлэгийн илэрхийлэл болгон, чадамжит нэг гарааны түвшинд хүргэх зорилго өвөртлөн боловсролын үйлчилгээгээ эхлүүлж байна. 

“Бидний шавь танай гэрт байна. Тэд бидний шавь”


“M-mind цахим сургууль”-ийн захирал С.Намчинсүрэн


Билгийн тооллын 4
Хаврын адаг цагаан луу сар
Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр

Аргын тооллын XXI зуун 2020 оны 4дүгээр сарын 27-ны өдөр